С.Нармандах
Loading...
Товч нэр
С.Нармандах
Бүтэн нэр
Санжаа Нармандах
Латин нэр
Sanjaa Narmandakh
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюутнуудын эсээ бичилтэд өгсөн үнэлгээний дүн(2025-01-01) ;С.Оюунцэцэг; ; С.НаранчимэгҮндэслэл: Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн зайлшгүй эзэмших ур чадварын нэг бол бичгийн харилцааны чадвар юм. Бичгийн харилцаанд өдөр тутмын тэмдэглэл, захидал, албан бичиг, хувийн өргөдөл, тойм мэдээлэл, тайлан, зохион бичлэг, эсээ зэрэг ордог. Эсээ нь оюутнуудын аливаа асуудалд оюун дүгнэлт хийх, тухайн нөхцөл байдлыг үнэлэх, мэдлэгийн хүрээ, ойлголцлыг үнэлэхэд ашигладаг бичгийн үнэлгээний хэлбэр бөгөөд эсээ бичих нь сэтгэн бодох, шүүмжлэлтэй сэтгэх, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлэх чухал арга хэрэгсэл болдог1. Зорилго: Суурь боловсролын I дамжааны оюутнуудын эсээг харьцуулан үнэлгээ өгөх Арга, аргачлал: Уг судалгаагаар 2022-2023, 2023-2024 оны хичээлийн жилд Харилцааны ур чадварын хичээлийг судалсан оюутнуудын “Миний бага нас” сэдвээр бичсэн эсээг Рубрикийн 6 шалгуураар үнэлж, бүлгийн ярилцлагаар эсээ бичихэд оюутнуудад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлсон. Үр дүн: 2022-2023 оны хичээлийн жилд суралцсан суурь боловсролын I дамжааны 568 оюутны эсээний 32.6% нь үг үсгийн алдаатай, 25.5% нь өгүүлбэр зүй, найруулгын алдаатай, 20.4% нь агуулгын хувьд хангалтгүй бичигдсэн байсан бол 2023-2024 оны хичээлийн жилд суралцсан 525 оюутны эсээний 28.6% нь үг үсгийн алдаатай, 2 1 .8% нь найруулгын алдаатай, 18.6% нь агуулгын дутагдалтай эсээ бичсэн нь ажиглагдсан. Түүнчлэн 10.5% нь эсээ бичихэд шаарддаг эсээний бүтэцгүй байв. Дүгнэлт: Цаашид оюутнуудын бичгийн ур чадварыг сайжруулах сургалтын хөтөлбөрт агуулгын шинэчлэл хийх шаардлагатайг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюутнуудын “Эрүүл Мэндийн Цагаан Толгойн” мэдлэгийн үнэлгээ(2021-11-01) ;Г.Ганцэцэг ;С.Наранчимэг; Д.СолонгоҮндэслэл: Одоо үед хүмүүс эрүүл мэнддээ анхаарал хандуулах нь ихэссэн, хэрхэн анхаарал хандуулах, яаж энэ талаарх мэдлээгээ дээшлүүлэхээ талаарх мэдлэг дутуугаас, төр засаг, нийгмийн эрүүл мэндийн бодлого учир дутагдалтай байгаа нь эрүүл мэндийн боловсрол олж авах хүртээмжийг багасгаж байна. Зорилго: Анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнуудын эрүүл мэндийн цагаан толгойн мэдлэгийг үнэлэхэд оршино. Арга, аргчлал: Судалгаанд АШУҮИС-ийн анагаах ухаан, уламжлалт анагаах, шим судлал, био-анагаах, эдийн засгийн эрүүл мэнд, эрүүл мэндийн нийгмийн ажилтны ангийн 18-24 насны 532 оюутныг хамруулсан. Үр дүн: Анагаахын сургуулийн оюутнуудын эрүүл мэндийн цагаан толгойн мэдлэгийг үнэлэхэд хангалттай хэмжээнд байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан оюутнууд эрүүл мэндийн цагаан толгойн мэдлэгийг цахим сүлжээгээр авахад хялбар байдаг, дийлэнх нь өвдсөн үедээ хаана хандахаа мэддэг, өөрийн эрүүл мэндийн асуудалд эмчээс зөвлөгөө авдаг, сэтгэл санаа, ухамсраа эрүүл байлгахад ямар зүйл хийхээ сайн мэддэг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Анагаахын суурь боловсролын I дамжааны оюутнуудын суралцах хэв маягийг тодорхойлох(2021-04-06); ;С.Оюунцэцэг ;Ц.Уянга; Д.БаярмааҮндэслэл: Аливаа сургалтыг зохион байгуулахад багш хүний суралцагчийн хувийн онцлог, суралцах хэв маягийг харгалзан үзэх асуудал чухал байна. Оюутны хүсэл эрмэлзлэл, гүйцэтгэлийг сайжруулахын тулд заахарга барилыг оюутнуудынхаа суралцах хэв маягт нийцүүлэх явдал юм. Зорилго: Анагаахын оюутнууд, тэдний суралцах хэв маягийн харилцаа хамаарлыг судлах. Арга аргачлал: Оюутнуудын суралцах хэв маягийг тодорхойлох зорилгоор (Victoria chislett) нарын боловсруулсан өөрийгөө үнэлэх VAK стандарт асуулгаар мэдээлэл цуглуулж судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS 21 програмаар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Оюутнуудын суралцах хэв маягийг тодорхойлоход хамгийн өндөр хувийг харааны (38.5%) суралцах хэв маяг эзэлж байна. Харин сонсгол, үйлдэл хослосон суралцах хэв маяг хамгийн бага буюу (3.1%) хувийг эзэлж байна. Суралцах хэв маягийг хүйсээр авч үзэхэд эмэгтэй, эрэгтэй аль аль хүйсэнд онцын ялгаа ажиглагдаагүй, харааны суралцах хэв маяг давамгайлж байна. Харин хараа, үйлдэлхосолсон болон сонсгол үйлдэл хослосон суралцах хэв маягууд бага хувьтай байв. Суралцах хэв маягийг нас, хүйс төгссөн сургуультай харьцуулж үзэхэд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй.
