Б.Оюунтөгс
Loading...
Товч нэр
Б.Оюунтөгс
Бүтэн нэр
Бямбасүх Оюунтөгс
Латин нэр
Byambasukh Oyuntugs
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
ORCID
Scopus Author ID
45 results
Now showing 1 - 10 of 45
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Инсулинд дөжрөлийн эрсдэл ба халдварт бус өвчний завсрын эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг судалсан дүн(2025-01-01); ;Б.Батзориг; ;Я.ЭнхтөрҮндэслэл: Монгол улсад халдварт бус өвчин, тэдгээрийн завсрын эрсдэлт Триглицеридхүчин зүйлсийн тархалт сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсээр глюкозын индекс байна. Халдварт бус өвчний эрт илрүүлэг, тархалтын судалгаануудын Артерийн гипертензи үр дүнгээс харахад завсрын эрсдэлт хүчин зүйлс хоорондын хамаарлыг Төвийн таргалалт инсулинд дөжрөлтэй холбон судалсан судалгаа хараахан хийгдээгүй Чихрийн шижин байна. Зорилго: Хүн амын дунд инсулинд дөжрөлийн хамшинжийг илрүүлэн халдварт бус өвчний завсрын эрсдэлт хүчин зүйлстэй холбон судлах. Арга, аргачлал: МУ-ын засгийн газраас 2022-2023 онд зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамрагдсан хүмүүсийн мэдээлэлд АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 02 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр (2024/3-02) зөвшөөрөл авч судалгааг хийж гүйцэтгэсэн. Триглицерид ба глюкозын үзүүлэлтээр триглицерид-глюкозын индекс (ТуО)-ийг тооцон инсулинд дөжрөлийн хамшинжийг илрүүлсэн. ТуО индексийг ^п [өлөн үеийн триглицерид (мг/дл) х өлөн үеийн глюкоз (мг/дл) / 2] томъёогоор тооцсон. ‘Ъп” нь натурал логарифм (иа1ига1 1одапШт)-ыг утгаар “е” (Эйлерийн тоо) суурь үзүүлэлтээр 2.71828 гэсэн тогтмол тоонд үндэслэсэн. ТуО-ийн түвшинг < 8.5 үед инсулинд дөжрөлийн эрсдэл бага, 8.5-9.0 үед дунд, 9.0 үед өндөр эрсдэлтэй хэмээн ангилсан. Артерийн гипертензи, чихрийн шижингийн үе шатны ангиллын дагуу халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 44.3±15.2 жил ба 39.2% (п=49270) нь эрэгтэй, 41.4% (п=49,749) нь хотод амьдардаг хүмүүс эзэлж байв. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 59.1%-д биеийн жингийн илүүдэл ба таргалалт, 23.6%-д чихрийн шижин ба өлөн үеийн глюкозын өөрчлөлт, 61.4%-д артерийн гипертензи, 19.7%-д триглицеридын хэмжээ ихэссэн байв. Инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр ангилж авч үзэхэд хүн амын 62.8% нь бага, 22.5% нь дунд, 14.7% нь өндөр эрсдэлтэй байв. инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр систолын артерийн даралтын дундаж хэмжээг харьцуулахад чихрийн шижингүй, төвийн таргалалт илрээгүй хэдий ч инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшин нэмэгдэхэд САДын түвшин нэмэгдэж байв (бага эрсдэлтэй бүлэгт 117.0±П.7, дунд эрсдэлтэй бүлэгт 121.1±10.9, өндөр эрсдэлтэй бүлэгт 123.5±16.2 мм.МУБ). Артерийн гипертензийн эрсдэлийг инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр шалгасан регрессийн шинжилгээний дүнгээс харахад эрсдэл багатай бүлгийн хүмүүстэй харьцуулахад эрсдэлийн түвшин нэмэгдэхийн хирээр артерийн гипертензийн эрсдэл нэмэгдэж байв (дунд эрсдэлтэй бүлэгт ОК=1.35, р<0.0001, өндөр эрсдэлтэй бүлэгт ОК=1.63, р<0.0001). Дүгнэлт: Инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр хүн амын 22.5% нь дунд, 14.7% нь өндөр эрсдэлтэй байна. Инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшин нэмэгдэхэд артерийн гипертензийн эрсдэл нэмэгдэж байгаа нь төвийн таргалалт, чихрийн шижингийн үе шатаас үл хамааран статистик ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тулай өвчин болон шинж тэмдэггүй сийвэнгийн шээсний хүчил ихсэлтийн зарим эрсдэлт хүчин зүйлийн судалгаа(2025-01-01); ; ; ;Д.ЦолмонБ.АлтанзулҮндэслэл: Тулай нь дэлхийд хамгийн өргөн тархалттай олон үеийг гэмтээдэг үений архаг үрэвсэлт өвчин юм. УДаан хугацаанд эмчилгээ хийгээгүйн улмаас үе, зөөлөн эдэд моносодиумуратын тунадас хуримтлагдаж, үйл ажиллагааны алдагдалд хүргэж, улмаар амьдралын чанарыг бууруулдаг эмгэг юм. Тулай өвчний эрсдэлт хүчин зүйлд сийвэнгийн шээсний хүчил ихсэх, таргалалт, амьдралын буруу хэв маяг, зарим эмийн хэрэглээ зэрэг ордог. 2018 онд Ази номхон далайн №1гйюп сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд мах, архи, хийжүүлсэн ундаа, фруктоз болон сахароз агуулсан ундааны хэрэглээ хэт их байх нь шээсний хүчлийн хэмжээ ихсэх, тулай өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх нөлөөтэй байгааг судалсан байна. Зорилго: Амбулаториор үйлчлүүлэгчдийн дунд тулай болон шинж тэмдэггүй сийвэнгийн шээсний хүчил ихсэлтийн зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах. А рга аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг “8Р88-29.0” программ ашиглан өгөгдлийг кодолж, алдааг шалгасны дараа боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Судалгааны хугацаанд нийт 145 хүн үзлэг шинжилгээнд хамрагдсан ба дундаж нас 55.0±13.9 ба хүйсийн хувьд 75.2% нь эрэгтэйчүүд байв. Оношилгооны шалгуурын дагуу 29.7% нь тулай, 35.2% нь шинж тэмдэггүйгээр шээсний хүчил ихэссэн, 35.2% нь хэвийн байв. Судалгаанд хамрагдагсдын нэг сарын хугацаанд ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн тус бүрийг судалгааны бүлгүүдээр авч үзэхэд архины хувьд статистик ач холбогдолтой байв. Нэг хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр шээсний хүчил ихсэлтэд таргалалт, тулай өвчин үүсэлтэд эрэгтэй хүйс, харин архи хэрэглэх нь шээсний хүчлийн ихсэлт болон тулайн аль алины үүсэлтэд нөлөөлж болзошгүй эрсдэлт хүчин зүйл болох нь ажиглагдлаа. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын 29.7% нь тулай, 35.2% нь шинж тэмдэггүйгээр шээсний хүчил ихсэлттэй байна. Таргалалт, эрэгтэй хүйс, архины хэрэглээ зэрэг нь шээсний хүчил ихсэлт, тулайн эрсдэлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаан хоолойн үр дүнгүй гүрвэлзэх эмгэгийн зарим эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн(2025-01-01) ;Б.Амаржаргал; ;Н.БаярмааГ.СарантуяаҮндэслэл: Монгол улсад зонхилон тохиолдох хавдрын дөрөвдүгээр байрт улаан хоолойн хавдар орж байна. Улаан хоолойн эмгэгийн 55%-ийг ходоод улаан хоолойн сөргөө өвчин, 40%-ийг улаан хоолойн хөдөлгөөний эмгэг эзэлдэг. Улаан хоолойн эмгэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, улаан хоолойн хавдраас сэргийлэхэд улаан хоолойн үйл ажиллагааны шинжилгээг танин мэдэх, эмнэлзүйд өргөн хэрэглэх шаардлагатай байгаагийн зэрэгцээ улаан хоолойн хөдөлгөөний эмгэгийн өвчлөл, хэлбэрийн талаарх судалгаа манай улсад хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаан хоолойн үр дүнгүй гүрвэлзэх эмгэгийн (УХҮДГ) зарим эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны тохиолдол-хяналтын загвараар хийж гүйцэтгэлээ. Интермед эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал-дурангийн төвийн амбулаториор үйлчлүүлж, улаан хоолойн өндөр ялгаралт манометр (УХӨяМ)-ийн шинжилгээгээр улаан хоолойн хөдөлгөөн алдагдах бага эмгэг буюу УХҮДГ эмгэгийн онош батлагдсан хүмүүсийг тохиолдлын бүлэгт, улаан хоолойн хөдөлгөөн алдагдах эмгэгийн онош үгүйсгэгдсэн буюу улаан хоолойн хөдөлгөөн хэвийн хүмүүсийг хяналтын бүлэгт 1:2 харьцаагаар хамруулсан судлав. Үр дүн: Судалгаанд нийт 21-80 насны 611 хүн хамрагдсанаас 57.8% (354) эмэгтэй, дундаж нас 51.1±12.7 байв. УХҮДГ эмгэг хяналтын бүлэгтэй харьцуулахад 60-69 нас, 70аас дээш насны бүлэгт илэрхий өссөн, насны бүлэг хооронд ялгаатай байна (р<0.001). Хяналтын бүлэгтэй харьцуулахад УХҮДГ илэрсэн оролцогчдын улаан хоолойн доод хэсгийн интеграл сулралын дундаж даралт 329.61±246 м м .м убсексм , улаан хоолойгоор шингэн дамжилтын дундаж 46.88±22.7% байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай (р<0.001) байв. Ходоодны уян дуран ба УХӨяМ-ийн ангиллаар өрцний ивэрхийн хэмжээ ихсэх тусам УХҮДГ ихэсч байна (р<0.001). Дүгнэлт: УХҮДГ ахимаг насны оролцогчид ба өрцний ивэрхийн хэмжээ ихсэх үед илүү тохиолдож байна. УХҮДГ-ийн үед улаан хоолойн шингэн дамжилт удааширч, доод хуниасын даралт суларч байна. Цаашид үр дүнгүй улаан хоолойн гүрвэлзлийн бусад эрсдэлт хүчин зүйлсийг тодруулах судлах шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нейтрофил-лимфоцитийн харьцааг чихрийн шижингийн хяналт болон хүндрэлтэй харьцуулан судалсан дүн(2025-01-01) ;Т.Анужин; ; ; Үндэслэл: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ) нь эмнэлзүйд Глюкозжсон хамгийн өргөн ашиглагддаг, бүх эмгэгийн оношилгоо, эмчилгээний үр гемоглобин дүнгийн хяналтыг илтгэх мэдээлэл сайтай, өртөг хямд, өдөр тутмын Макрошинжилгээний арга бөгөөд өнөөгийн технологийн дэвшлийн үр дүнд микроангиопати цусны эсүүдийг нарийвчилж 36 үзүүлэлтээр хэмжиж байна. Чихрийн Цагаан эсийн шижин (ЧШ)-гийн тархалт дэлхий дахинд төдийгүй манай улсад хэлбэрүүд хурдацтай нэмэгдэж, хожуу оношлогдох, хяналт муу байх, улмаар архаг Үрэвслийн маркер хүндрэлүүд нэмэгдэж, эмчилгээ үр дүнгүй болох зэрэг таагүй үр дагаврууд их. Гипергликеми нь архаг үрэвслийг нөхцөлдүүлэх хүчин зүйл бөгөөд үрэвслийг илтгэх шинэ маркер болох нейтрофил-лимфоцитын харьцаа (НЛХ)-г ЧШ-ийн хяналтын үнэлгээнд ашиглах боломжтой юм. Сүүлийн жилүүдэд НЛХ-г үрэвслийг илтгэх бусад биомаркеруудтай харьцуулахад системийн үрэвслийн төлөвийг илүү сайн тусгадаг, илрүүлэхэд хялбар нийлмэл биомаркер болгон судалж байна. Цусан дахь нейтрофилийн тоо болон хувь ихсэх нь архаг, ужиг явцтай, хоруу чанартай, өвөрмөц бус үрэвслийг илтгэх бол лимфоцитын тоо ба хувь багасах нь дархлаа зохицуулга хангалтгүй, идэвхгүй байгааг илтгэнэ. Иймд НЛХ өндөр байх нь архаг үрэвслийн үед дархлаа тогтолцооны үйл ажиллагааны төлөв байдлыг илэрхийлэхээс гадна цусан дахь нийт цагаан эсийн тоотой харьцуулахад илүү тогтвортой, эрүүл болон эмгэг физиологи, физик хүчин зүйлсийн нөлөөнд өртөх нь бага, хямд, өдөр тутмын эмнэлзүйн үйл ажиллагаанд ашиглах боломжтой, архаг эмгэгүүдийн системийн үрэвслийн найдвартай, сонголт бүхий маркер гэж судлагдсаар байна. Зорилго: Цусны дэлгэрэнгүй шинжилгээн дэх нейтрофил-лимфоцитийн харьцааг чихрийн шижингийн хяналт, хүндрэлтэй холбон судлах. Арга, аргачлал: Агшингийн судалгааны загвараар АШУҮИС-ийн Монгол Японы Эмнэлэгийн дотоод шүүрлийн кабинетаар үйлчлүүлсэн ЧШ хэвшинж 2 оноштой 145 эмчлүүлэгчийг хамруулсан ба ЦДТТТ дэх НЛХ, глюкозжсон гемоглобин (Н§ЪА1с), ЧШ-ийн шалтгаант нүд, мэдрэл, хөлний хүндрэлийн мэдээллийг “Карте-Эмнэлэгийн удирдлагын систем”-ээс цуглуулсан. НЛХ-ны түвшингээр үзүүлэлтийн давтамжийн муруйд үндэслэн бага (0.37-1.49), дунд (1.50-2.13), их (2.14-6.19) гэсэн 3 бүлэгт ангилан гликемийн хяналт, хүндрэлтэй харьцуулан корреляц болон шугаман регрессийн шинжилгээгээр тооцон, р<0.05 тохиолдолд статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үзлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын (п=145) дундаж нас 57.3±12.9, 46.8% (п=131) нь эрэгтэйчүүд байлаа. ЧШ-ийн үргэлжилсэн жилийн дундаж 9.6 (1-31), НЪА1сийн дундаж хэмжээ 8.6±2.47 ба 59.3% (п=86) нь хяналт муу байв. Нийт оролцогчдын 50.7%-д ЧШ-ийн ямар нэг хүндрэл илэрсэн ба үүний 31.5% нь нэг, 11.6% нь хоёр, 7.6% нь > 3 хүндрэл илэрсэн байна. Хамгийн элбэг тохиолдож буй хүндрэлд ретинопати (28.7%), нефропати (25.2%), том судасны хүндрэл (7.4%) байв. НЛХ-ны түвшингээр ангилсан бүлгүүдэд НЪА1с-ийн дундаж статистик ач холбогдол бүхий нэмэгдэж байна (р=0.003). НЛХ-ны шугаман үзүүлэлтийг НЪА1с (г=0.194, р=0.001) ба ЧШ-ийн архаг хүндрэлүүд илэрсэн тооны шугаман (г=0.162, р=0.002) утгаар корреляцийн шинжилгээгээр шалгахад статистик үнэн магадлалтай эерэг хамаарал ажиглагдлаа. Дүгнэлт: НЛХ-ны түвшин нь ЧШ-ийн хяналт, архаг хүндрэлийн илрэлтэй эерэг хамааралтай байгаа тул хяналт, хүндрэлийн илрүүлэгт ашиглаж болохуйц өртөг хямд, өдөр тутмын шинжлэгдэхүүн болж чадах юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэг өөхлөлтийн индекс ба зүрх судасны өвчний эрсдлийн түвшин хоорондын хамаарлыг судлах нь(2026-04-16) ;Б.Нарангэрэл ;Б.Батзориг; ; Э.ОюунсүрэнҮндэслэл: Бодисын солилцооны алдагдлын шалтгаант элэг өөхлөх өвчин (БСАШЭӨӨ) нь бодисын солилцооны хам шинжийн элэгний илрэл ба элэгний архаг өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд тооцогдож байна. Гэсэн хэдий ч зөвхөн элэгний эмгэгийн шалтгаан төдий бус, энэ бүлгийн хүн амд нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны өвчин (ЗСӨ)-ий эрсдэлийг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл юм. Зорилго: Элэг өөхлөлтийн индекс (Hepatic Steatosis Index, HSI)-ээр эрт илрүүлэгт хамрагдсан хүн амыг үнэлж, ЗСӨ-ий эрсдэлийн түвшинтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан, ретроспектив, агшингийн загвараар 2023-2025 онд эрт илрүүлгийн хөтөлбөрт хамрагдсан 40─70 насны нийт 47542 оролцогчдыг хамруулав. Элэг өөхлөлт, БСАШЭӨӨий үнэлгээг HSI-ийг ашиглан хийж, оролцогчдыг HSI<30 элэг өөхлөлтгүй, 30-36 тодорхойлох боломжгүй, >36 элэг өөхлөлттэй гэсэн 3 бүлэгт ангилсан. HSI <30 бүлгийг суурь бүлэг болгож, бүлэг тус бүрд ЗСӨ-ий 10 жилийн эрсдлийн үнэлгээг ДЭМБ-аас Төв Азийн орнуудад зориулан боловсруулагдсан лабораторид суурилсан хүснэгтээр тооцов. Хамаарлыг логистик регрессийн шинжилгээгээр үнэлж, үр дүнг харьцуулсан харьцаа (OR), 95% итгэх интервалаар илэрхийлэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 53.18±8.17 жил, 67.1% (31886) нь эмэгтэйчүүд байв. Нийт оролцогчдыг HSI-ийн үр дүн, элэг өөхлөлтийн байдлаар авч үзвэл HSI <30, 30─36, >36 бүлгүүдийн тархалт тус бүр 8.9% (4219), 32.1% (15271), 59.0% (28052) байв. ЗСӨ-ий эрсдлийн түвшингээр бага, дунд, өндөр эрсдэлтэй бүлгүүдийн тархалт тус бүр 48.6% (23115), 41.3% (19637), 10.1% (4790) байв. HSI <30 бүлэгт ЗСӨий эрсдлийн түвшин өндөртэй хүн ам 5.5%, харин HSI >36 бүлэгт 10.1% байв. Логистик регрессийн шинжилгээгээр HSI <30 бүлэгтэй харьцуулахад HSI 30─36 бүлэг (OR=1.333; 95% ИИ: 1.152–1.542), HSI >36 бүлэгт (OR=2.401; 95% ИИ: 2.094–2.753) ЗСӨ-ий эрсдэл өндөр байв. Үүнийг нас, хүйс, систолын даралт, бүсэлхийн тойрог, хөдөлгөөний хомсдол, тамхидалт зэргээр засварласны дараа ч статистик ач холбогдол хэвээр хадгалагдав. Дүгнэлт: Элэг өөхлөлтийн тархалт нийт судалгаанд хамрагдагсдын дунд 59.0 хувийг эзэлж байна. Элэг өөхлөлтгүй хүмүүстэй харьцуулахад өөхлөлт илэрсэн хүмүүст зүрх судасны өвчний эрсдэл 1.2 дахин өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хиймэл оюун ухаанд суурилсан RetCAD программаар чихрийн шижингийн ретинопатийн эрт илрүүлэг хийсэн үр дүн (АШУҮИС-ийн МЯЭ-ийн жишээ дээр)(2024-01-21); ; П.БаясгаланҮндэслэл: Дэлхийн хэмжээнд сохрол, сул хараа үүсгэх тэргүүлэх шалтгаануудын нэгд чихрийн шижингийн ретинопати орж байна. Эрт илрүүлэг хийх нь уг эмгэгийн хүндрэлээс сэргийлэх хамгийн гол менежмент юм. Манай оронд одоогоор нүд судлалын салбарт Чихрийн шижингийн ретинопати (ЧШР) оношилгоонд хиймэл оюун ухааны ашиглан хийсэн судалгааны ажил бүртгэгдээгүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Хиймэл оюун ухааны RetCAD программмыг ашиглан Монгол хүнд чихрийн шижингийн ретинопатийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд нийт 18-92 насны 400 үйлчлүүлэгчийг тохиолдлын болон харьцангуй эрүүл бүлгийн харьцаа 1:3 байхаар санамсаргүй түүврийн аргаар сонгон хамрууллаа. Бүх үйлчлүүлэгчдэд нүдний эмчийн бүрэн үзлэг хийн чихрийн шижингийн ретинопатийн үе шат, хүндрэлийн зэргийг тодорхойлсон дүгнэлтийг хиймэл оюун ухааны хамгийн сүүлийн үеийн загвар RetCAD программын тоон үнэлгээтэй харьцуулан агшингийн загвараар судаллаа. Үр дүн: Судалгаанд хамрагсадын дундаж нас 51.45±9.40 жил, ЧШ-тэй хүмүүсийн 59.5% нь эдийн ургалтгүй ЧШР-ийн хөнгөн зэрэг, 23% нь эдийн ургалтгүй ЧШР-ийн дунд зэрэг, 9.5% нь эдийн ургалтгүй ЧШР-ийн хүнд зэрэг, 8.0% нь эдийн ургалттай ЧШР оноштой байсан. Нүдний эмчийн дүгнэлт ба хиймэл оюун ухааны программын нийцэл хөнгөн зэргийн үед 91.4%, дунд зэргийн үед 95.6%, хүнд зэргийн үед 94.7%, эдийн ургалттай үед 93.7% байв. Нийцлийн буюу Каппа коэффициент ЧШР байхгүй үед 0.73, ЧШР-ийн үед 0.71 байв. Нүдний угийн өнгөт зургийн үнэлгээнд RetCAD хиймэл оюун ухаан программ хангамж нь мэдрэг чанар 92.4%, өвөрмөц чанар 94.7%, AUC 0.93 байв. Дүгнэлт: RetCAD хиймэл оюун ухааны программ нь чихрийн шижингийн ретинопатийг богино хугацаанд олон хүнд мэдрэг, өвөрмөц чанар өндөртэй, харьцангуй алдаа багатай эрт илрүүлэг, оношилгоог хийж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөрний чулуу оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн нас, хүйсийг өвчний эрсдэлтэй нь уялдуулан судалсан дүн(2025-05-05) ;Б.Содгэрэл; Үндэслэл: Бөөрний чулуу өвчний эрсдэлийг нас, хүйсийн онцлогоор судалсан судалгаануудын дүнгээс харахад улс орон бүрт харилцан адилгүй, ялангуяа улс орны хөгжлийн түвшин, хүн амын хооллолтын байдал зэргээс шалтгаалан ялгаатай байна. Манай орны хувьд сүүлийн 20-иод жилийн хугацаанд бөөрний чулуу өвчний талаар хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Бөөрний чулуу өвчний улмаас мэс заслын эмчилгээ хийгдсэн өвчтнүүдийн нас, хүйсийг өвчний эрсдэлтэй нь уялдуулан судлах. Арга, аргачлал: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологийн тасагт 6 сарын хугацаанд мэс заслын эмчилгээ хийгдсэн нийт 551 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Судалгааны ажлын үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS-27.0 программ хангамжийг ашиглан үнэн магадлалын түвшинг 0.05 тохиолдолд ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Мэс засал хийгдсэн өвчтөнүүдийн 12.5%-ийг бөөрний чулуу (n=69), харин 87.5%-ийг (n=482) урологийн бусад өвчлөл эзэлж байна. Бөөрний чулуу оноштой өвчтөнүүдийн дундаж нас 46.5±12.6 жил байгаа нь урологийн бусад мэс заслын эмгэгтэй өвчтөнүүдээс (дундаж нас=55.8±16.1 жил) харьцангуй доогуур буюу залуу байна. Бөөрний чулууны өвчлөлийг хүйсээр нь авч үзэхэд эмэгтэйчүүд 56.5%, эрэгтэйчүүд 43.5%-ийг эзэлж байна. Урологийн мэс заслын тусламж үйлчилгээ авсан нийт хүмүүсийн дунд эзлэх хүйсийн харьцааг авч үзвэл эмэгтэйчүүдийн эзлэх хувь (19.9%) эрэгтэйчүүдтэй (8.5%) харьцуулахад 2 дахин их тохиолдож байв. Логистик регрессийн шинжилгээгээр эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдтэй харьцуулахад бөөрний чулуутай байх магадлал 1.5 (OR=1.5, 95% CI: 1.5-4.2, p<0.01) байна. Насны хувьд хамгийн их тархалт 36-55 насны бүлэгт ажиглагдсан ба 55-аас дээш насныхан БЧӨ-өөр өвчлөх эрсдэл харьцангуй бага (OR=0.19, 95% CI: 0.10-0.39, p<0.001) байв. Дүгнэлт: 1. Бөөр шээсний замын мэс заслын эмчилгээ хийгдсэн хүмүүсийн 12.5%-ийг бөөрний чулуу өвчин эзэлж байна. 2. Бөөрний чулуу оношоор хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь 35-55 насны, хүйсийн хувьд эмэгтэйчүүд 56.5 хувийг эзэлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бодисын солилцооны хам шинжийн зарим үзүүлэлтийг шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй холбон судалсан нь(2024-04-13); ;О.Ганбаяр ;Н.Болор ;Г.ХуланЗ.ХишигдарьҮндэслэл: Бодисын солилцооны хам шинж (БСХШ)-ийн үед сийвэн болон буйлны шингэн дэх үрэвслийн медиатор болох адипокин ба глюкозийн түвшин нэмэгдэх, исэлдлийн стрессийн нөлөөгөөр шүдний тулгуур эдийн үрэвсэл (ШТЭҮ)-ийг хүндрүүлдэг нь олон улсын судалгаануудын үр дүнгээр батлагдсаар байна. Зорилго: Бодисын солилцооны хамшинжийн зарим үзүүлэлтийг шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй холбон судлах. Арга, аргачлал: Тус агшингийн судалгааг 2023.12 сараас 2024.02 сарын хооронд АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тасагт үйлчлүүлсэн 30-55 насны нийт 53 хүнийг хамруулав. Шүдний тулгуур эдийн байдлыг үнэлэхдээ хэмжүүрт сэтгүүр ашиглан шүд тус бүрийн 6 талын эмнэл зүйн холбоосын түвшинд (ЭХТ, мм) үндэслэн 3 бүлэг (эрүүл, I-II зэргийн ШТЭҮ, III-IV зэргийн ШТЭҮ) болгон хуваав. БСХШ-ийг үнэлэхдээ бүсэлхийн тойрог (см), биеийн жингийн индекс (БЖИ, кг/м2), систол болон диастолын даралт (мм м.у.б.), захын цусан дах триглицерид (ТГ, ммоль/л), их нягттай липопротейд (ИНЛП, ммоль/л), өлөн үеийн глюкоз (ӨҮГ, ммоль/л), С-урвалжит уургийн (мг/л) түвшинг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсадын дундаж нас 39.2±5.21; 18.87% (n=10) нь эрэгтэй байв. БСХШ судалгаанд хамрагдсадын 20.75%-д (n=11) илрэв. Эрүүл бүлэг (n=21), I-II зэргийн ШТЭҮ-тэй бүлэг (n=17), III-IV зэргийн ШТЭҮ-тэй бүлэг (n=15) хооронд систол болон диастолын даралт (p<0.01), БЖИ (p<0.001), бүсэлхийн тойрог (p<0.001), ТГ (p=0.006), ӨҮГ (p=0.012)-ийн дундаж үзүүлэлт статистик үнэн магадлал бүхий ялгаатай байв. Корреляцийн шинжилгээгээр систол болон диастолын даралт (r=0.51, p<0.001), БЖИ (r=0.62, p<0.001), бүсэлхийн тойрог (r=0.72, p<0.001), ТГ (r=0.31, p=0.024), өлөн үеийн глюкоз (r=0.38, p=0.005) нь ШТЭҮ-ийн зэрэгтэй шууд хамааралтай байв. Регрессийн шинжилгээгээр бүсэлхийн тойрог (OR=0.09, p=0.025), ӨҮГ (OR=0.06, p=0.002), ТГ (OR=0.13, p=0.004) лавламж хэмжээнээс ихсэх нь ШТЭҮ хүндрэхэд нөлөөлж байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: Бодисын солилцооны хамшинжийн - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Диализ эмчилгээний өмнөх ба дараах гарын атгах хүчний хэмжээг шим тэжээлийн байдалтай холбон судалсан дүн(2024-01-28) ;Б.Мөнх-Од ;Д.Мөнхзаяа; Үндэслэл: Шим тэжээлийн алдагдлыг үнэлэх олон аргуудыг судлаачид судлан эмнэлзүй болон эрдэм шинжилгээний ажлуудад өргөнөөр ашиглаж байна. Тухайлбал гарын атгах хүч (ГАХ)-ийг хэмжих нь шим тэжээлийн үнэлгээний цаг хугацаа, өртөг хэмнэсэн нэг арга болох нь батлагдсаар байна. Манай улсын хувьд бөөр орлуулах, диализ эмчилгээний үеийн шим тэжээлийн байдлыг судалсан судалгаа хараахан хийгдээгүй байна. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүст диализ эмчилгээний үеийн гарын атгах хүчний өөрчлөлтийг шим тэжээлийн байдалтай холбон судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2023 онд гемодиализ эмчилгээнд хамрагдсан нийт ЧШ-тэй 102 хүнийг хамруулав. Судалгааг нэг-агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Бид эмчилгээний өмнөх ба дараах биеийн жин, гарын атгах хүчийг хэмжин зөрүүг тус тус тооцоолсон. Үр дүн: Судалгаанд нийт 102 хүн хамрагдсан ба 65.1% (n=65) эрэгтэй, дундаж нас 51.2±14.8 жил, диализийн дундаж хугацаа 4.6±4.1 жил байв. Биеийн жингийн дундаж өөрчлөлт буюу хуурай жингийн дундаж 4.22 кг (0-17 кг хооронд хэлбэлзэж) байв. Биеийн жинд мэдэгдэхүйц өөрчлөлт орсон хүмүүст диализ эмчилгээний өмнөх ба дараах ГАХ-ыг хэмжихэд статистик ач холбогдол бүхий ялгаатай бага байв. Биеийн жин 5 кг хүртэл буурсан эрэгтэй оролцогчдын хувьд ГАХ 22 кг-аас 28 кг болж өссөн бол биеийн жин 5 кг-аас дээш буурсан тохиолдолд ГАХ 48 кг-аас 28 кг хүртэл буурсан байна. ГАХ ба бугалганы тойргийн хэмжээ хооронд эерэг хамаарал (Спирманы корреляцийн коэффициент, r=0.126, p=0.001)-тай байв. Дүгнэлт: Диализ эмчилгээ хийгдэж буй хүмүүст биеийн хуурай жин ба гарын атгах хүч хооронд сул урвуу хамааралтай байна. Гарын атгах хүчийг хэмжих нь диализ эмчилгээний үеийн шим тэжээлийн байдлыг илтгэх нэг үзүүлэлт болж байна.
