Л.Ажнай
Loading...
Товч нэр
Л.Ажнай
Бүтэн нэр
Лувсан-Иш Ажнай
Латин нэр
Luvsan-Ish Ajnai
Эрдмийн цол
Профессор
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюутны сэтгэл ханамжийн үнэлгээний кластер шинжилгээ(2023-05-22) ;Ц.Мөнгөнтуул; ; ; Үндэслэл: Их, дээд сургуулийн үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтийн нэг бол оюутны сэтгэл ханамж юм. Зорилго: Анагаахын Суурь боловсролын I дамжааны оюутнуудаас Анагаахын физикийн хичээлд хэр сэтгэл ханамжтай байгааг кластерын аргаар судлахаар зорилоо. Арга, аргачлал: Энэхүү зорилгын хүрээнд АШУҮИСийн Анагаахын суурь боловсролын I дамжааны анагаахын физик хичээлийг судалсан нийт 324 оюутнаас асуумж судалгаа авлаа. Сэтгэл ханамжийн түвшинг “Маш Cайн”, “Cайн”, “Дунд ”, Муу”, “Маш Муу” гэсэн таван түвшингээр тодорхойлов. Оюутнуудаас хичээлийн үнэлгээний 8, багшийн үнэлгээний 19, оюутны үнэлгээний 12 нийт 39 асуумжаар судалгаа авлаа. Судалгаанаас 39 талбартай, 324 бичлэгтэй мэдээллийн санг үүсгэв. Энэхүү мэдээллийн санд өгөгдөл тандалтын k-means аргаар MATLAB, R програмд кластер шинжилгээ хийв. Үр дүн: Өгөгдлийн санг H шалгуур (hopkins)-ыг бодоход 0.88, 0.87, 0.97 гэсэн утгууд гарлаа. Энэ нь кластер шинжилгээний аргуудыг ашиглах боломжтой болохыг харуулж байна. Хичээлийн үнэлгээний дэд санг гурван кластерт хуваалаа. Үүнд: I кластерт “Cайн” үнэлгээтэй 150 обьект 46.2%, II кластерт “Дунд” үнэлгээтэй 119 обьект 36.7%, III кластерт “Муу” үнэлгээтэй 54 обьект 16.6% байна. Багшийн үнэлгээний дэд санг гурван кластерт хуваахад II кластерт “Cайн” үнэлгээтэй 179 обьект 55.2%, III кластерт “Дунд ” үнэлгээтэй 108 обьект 33.3% нь, I кластерт “Муу” үнэлгээтэй 36 обьект 11.1% байна. Оюутаны үнэлгээний дэд санг хоёр кластерт хуваахад II кластерт “маш Cайн” үнэлгээтэй 215 обьект 66.3%, I кластерт “Муу” үнэлгээтэй 108 обьект 33.3% байна. Энэхүү үүссэн кластеруудаа дүрслэлийн коэффициентоор (silhouette coefÏcient) үнэлэхэд нь хичээлийн үнэлгээний кластер 0.32, багшийн үнэлгээний кластер 0.31, оюутаны үнэлгээний 0.30 гарсан нь статистик ач холбогдолтой болохыг харуулж байна. Дүгнэлт: Эцэст нь дүгнэхэд кластер шинжилгээгээр Анагаахын физикийн хичээлийн загварт “Cайн” үнэлгээ 46.2%, “Дунд” үнэлгээ 36.7%, “Муу” үнэлгээ 16.6%, багшийн үнэлгээтэй загварт “Cайн” үнэлгээ 55.2%, “Дунд” үнэлгээ 33.3%, “Муу” үнэлгээ 11.1%, оюутны үнэлгээний загварт “Cайн” үнэлгээ 66.3%, “Муу” үнэлгээ 33.3% байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цахим сургалтын оюутны сэтгэл ханамжийн кластер шинжилгээ: K-means & divisive hierarchical(2021-06-10); ; ; ; Их, дээд сургуулийн үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтийн нэг бол оюутны сэтгэл ханамж юм. Оюутнууд хичээлд оролцох идэвх, сургалтын орчин, хичээлийн үзүүлэн, материаллаг бааз, багшийн ур чадвар, хандлагад хэр сэтгэл ханамжтай байгааг судлахаар зорилоо. АШУҮИС-ийн суурь боловсролын I дамжааны анагаахын физик хичээлийг судалсан нийт 502 оюутнаас гурван бүлэг бүхий нийт 41 асуулттай асуумж судалгаа авлаа. Үүнд I бүлэгт тухайн хичээл хэрхэн үр дүнтэй, сонирхолтой байсан тухай 10 асуулт, II бүлэгт багшийн ур чадвар, хандлагын тухай 19 асуулт, III бүлэгт оюутан өөрөө хичээлдээ хэрхэн оролцсон тухай 12 асуулт бүхий сэтгэл ханамжийн судалгааны 502 бичлэгтэй мэдээллийн сан үүсгэв. Энэхүү мэдээллийн сандаа k-means, задалж, шатлах (Divisive Hierarchical Clustering) аргын R програмын eclust() функцээр кластер шинжилгээ хийлээ. Сэтгэл ханамжийг “маш сайн”, “сайн”, “дунд”, “муу”, “маш муу” гэсэн таван түвшингээр үнэлэв. Судалгаанд k-means аргаар 0.1-0.4, задалж-шатлах аргаар хуваах коэффициент 0.88-0.91 гарлаа. Иймээс задалж-шатлах аргаар хичээлийг үнэлэх гурав, багшийг үнэлэх гурав, оюутны хичээлд оролцоог үнэлэх хоёр кластерт тус тус хуваалаа. Хичээлийн үнэлэх загварын I кластерт дунд үнэлгээ 33%, II кластерт сайн үнэлгээ 61.4%, III кластерт муу үнэлгээ 5% байна. Багшийг үнэлэх загварын II кластерт сайн үнэлгээ 63.9%, I кластерт дунд үнэлгээ 31.8%, III кластерт муу үнэлгээ 4.1% байна. Оюутны хичээлийн идэвхийг үнэлэх загварын I кластерт сайн үнэлгээ 69.9%, II кластерт дунд үнэлгээ 30.07% байна. Шинжилгээнд задалж-шатлах загваруудын хуваах коэффициент нь илүү ач холбогдолтой загвар бүхий кластер болохыг илтгэж байна. Энэхүү хичээлийг үнэлэх загварт 61.4% сайн, багшийн үнэлгээний загварт 69.1% сайн, оюутны идэвх, оролцооны загварт 31.2 маш сайн, 38.8 сайн байна.
