Byambatsogt, Bolortuul
Loading...
Товч нэр
Byambatsogt, Bolortuul
Бүтэн нэр
Byambatsogt Bolortuul
Латин нэр
Byambatsogt Bolortuul
Албан тушаал
Судлаач
ORCID
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Натри хөөгч пептидийн сорилыг зүрхний архаг дутагдлыг эрт илрүүлэхэд хэрэглэсэн нь(2022-12-26) ;Ө.Цолмон; ;Б.Бурмаа ;Ц.СумъяаН.Бат-ЭрдэнэҮндэслэл: Зүрхний архаг дутагдал (ЗАД) нь зонхилон тохиолдох эмгэгийн халдварт бус архаг өвчин бөгөөд нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг юм. Манай орны насанд хүрсэн хүн амын 4.9% нь зүрхний архаг дутагдалтай байсан бөгөөд энэхүү эмгэгийн тархалт нь нас ахих тутам ихсэж, 60-аас дээш насны хүн амын 14%-ийг эзэлж байв.1 Зорилго: Зүрх судасны эрсдэлт хүчин зүйлтэй хүмүүст шинж тэмдэггүй зүрхний архаг дутагдлыг натри хөөгч пептидийн сорилын тусламжтай эрт илрүүлж, натри хөөгч пептидийн хэмжээ ихсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү агшингийн судалгаанд 35-64 насны, зүрхний дутагдлын эмнэлзүйн шинж тэмдэггүй, зүрх судасны эрсдэлт хүчин зүйлтэй хүмүүс хамрагдсан. Зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг эмнэлзүйн аргаар илрүүлсэн. Натри хөөгч пептидийн хэмжээг БНХАУ-ын FIA1100 маркийн иммуны анилизаторыг ашиглаж тодорхойлсон. Натри хөөгч пептидийн хэмжээ ≥125 пг/мл байвал хэвийн түвшнээс их буюу сорилыг эерэг гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд зүрх судасны эрсдэлт хүчин зүйл бүхий нийт 768 хүн хамрагдсанаас 336 (42.5%) нь эрэгтэй, 432 (57.5%) нь эмэгтэй байсан бөгөөд тэдгээрийн дундаж нас 51.2±8.4 жил байв. Судалгаанд оролцогчдын 12.9%-д натри хөөгч пептидийн сорил эерэг гарсан. Эерэг сорилтой хүмүүсийн натри хөөгч пептидийн дундаж түвшин 299.6±19.4 пг /мл байсан. Натри хөөгч пептидийн эерэг сорилтой эрэгтэйчүүдийн эзлэх хувь эмэгтэйчүүдийнхээс арай бага байсан боловч статистикийн ач холбогдол ялгаа илрээгүй (11.9% vs 13.7%, p>0.05). Артерийн гипертензитэй хүмүүсийг хэвийн артерийн даралттай хүмүүстэй харьцуулж, логистик регрессийн шинжилгээгээр үнэлэхэд зүрхний архаг дутагдал үүсэх эрсдэл 3.5 дахин их байсан. Дүгнэлт: Бид зүрх судасны эрсдэлтэй 35-64 насны хүмүүсийн 12.9%-д нь зүрхний архаг дутагдлыг эрт үе шатанд илрүүлсэн. Зүрхний архаг дутагдлын эрт илрүүлгийн үндсэн арга болох натри хөөгч пептидийн сорилын үр дүн эерэг гарахад ахимаг нас ба артерийн гипертензи статистикийн үнэн магадлалтай нөлөөлж (p<0.05) байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нидерландын липидийн эмнэлзүйн шалгуураар удмын гиперхолестеролемийг илрүүлсэн дүн(2021-04-06); ; Ө.ЦолмонЗорилго: Гиперхолестеролемитэй хүмүүст Нидерландын эмнэлзүйн оношлогооны шалгуур үзүүлэлтээр удмын гиперхолестеролемийн магадлалыг үнэлэх. Арга аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загвараар, цусны нийт холестерол ихэссэн, зүрх судасны эрсдэлт хүчин зүйлс илэрсэн 75 үйлчлүүлэгчдийг сонгон хамруулсан. Судалгаанд оролцогчдоос тусгайлан боловсруулсан судалгааны картаар зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг тодруулж, антропометрийн хэмжилтээр биеийн жин, өндөр, биеийн жингийн индекс, хэвлийн тойрог, бодит үзлэгээр артерийн даралт, эвэрлэгийн нум, зовхины болон шөрмөсний ксантом бий эсэхийг үнэлж, ийлдсийн нийт холестерол, триглицерид, БНЛП-Х, ИНЛП-Х, глюкозыг тус тус тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд их сургуулийн эмнэлгийн 2018 оны урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, 24-73 насны 75 үйлчлүүлэгч оролцсоноос 45.3% (n=34) нь эрэгтэй, дундаж нас 50.6±10.8 байв. Нидерландын липидийн эмнэлзүйн шалгуураар үнэлэхэд судалгаанд оролцогчдын 4%-д удмын гиперхолестеролеми байх магадлалтай тохиолдол илэрсэн. Тус шалгуур үзүүлэлтүүдийг удмын гиперхолестеролеми үгүйсгэгдсэн, байх боломжтой, магадлалтай бүлгүүдэд харьцуулахад БНЛП-Х-ын өндөр түвшин (≥190мг/ дл) статистикийн үнэн магадлал бүхий ялгаатай байв. Дүгнэлт: Гиперхолестеролеми бүхий хүмүүсийн 32%-д байх боломжтой удмын гиперхолестеролеми, 4%-д байх магадлалтай удмын гиперхолестеролеми тус тус илэрсэн. Удмын гиперхолестеролеми үүсэхэд БНЛП-Х-ын өндөр түвшин (≥190мг/дл) үнэн магадлалтай байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ангиотензин хувиргагч ферментийн генийн полиморфизм ба артерийн гипертензийн хамаарлыг судалсан нь(2026-09-15) ;Б.Золзаяа; ; ; Ө.ЦолмонҮндэслэл: Манай оронд артерийн гипертензийн уламжлалт эрсдэлт хүчин зүйлийн судалгаа олон байдаг боловч удмын эрсдэлт хүчин зүйл өнөөг хүртэл судлагдаагүй байна. Зорилго: Ангиотензин хувиргагч ферментийн генийн I/D полиморфизмыг тодорхойлж, генотип ба артерийн гипертензийн эрсдэлт хүчин зүйлс хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Энэхүү тохиолдол хяналтын судалгааг 2018 оны 10-р сараас 2019 оны 8-р сарын хооронд хийж гүйцэтгэв. Тохиолдлын бүлэгт артерийн гипертензитэй 100 үйлчлүүлэгч, хяналтын бүлэгт артерийн гипертензигүй 50, нийт 150 хүнийг хамруулав. Асуулгын ба үзлэгийн аргаар зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлов. Артерийн даралт ≥130/80 мм.МУБ эсхүл цусны даралт бууруулах эм ууж байгаа үйлчлүүлэгчдийг артерийн гипертензитэй гэж үзэв. Генетикийн шинжилгээг Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн генетикийн лабораторид хийв. Эхлээд геномын ДНХ-г захын цусны лимфоцитоос (QIAamp Blood DNA mini kit (Qiagen) ашиглан үйлдвэрлэгчийн зааврын дагуу ялгав. Дараа нь ангиотензин хувиргагч ферментийн гений 16-р интрон дахь устгалын генотипийг дараах праймеруудыг ашигласан хоёр үе шаттай PCR урвалаар полиморфизмыг тодорхойлов: урд праймер 5’CTGTAAGCCACTGCTGGAGAGCCACT 3’,хойд праймер 5’GGCGCACGTAGGCATGCAGGTTGAG3’. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг Эрүүл Мэндийн Яамны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооноос авсан (тогтоол №62, 2018.06.19) авсан. Ангиотензин хувиргагч ферментийн генийн аллелийн давтамжийг Hardy–Weinberg-ийн тэнцвэрийг ашиглан тодорхойлов. P утга < 0.05 тохиолдолд статистикийн үнэн магадлалтай гэж тооцов. Үр дүн: Нийт 150 оролцогчийн 64 (42.7%) нь эрэгтэй, 86 (57.3%) нь эмэгтэй байсан. Дундаж нас 44.2±11.7 жил байв. Нийт оролцогчдын 44.0% нь II, 39.3% нь ID, 16.7% нь DD генотиптэй байв. Ангиотензин хувиргагч ферментийн генотипийн тархалтын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Тохиолдлын ба хяналтын бүлэгт ангиотензин хувиргагч ферментийн генийн I аллель 0.54 ба 0.49 байсан бол D аллель 0.33 ба 0.42% байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан Монгол хүмүүсийн дунд ангиотензин хувиргагч ферментийн генийн I аллель давамгайлсан ба ID, DD генотип нь артерийн гипертензитэй хамааралгүй болох нь тогтоогдов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Артерийн гипертензийн үеийн зүрхний бүтцийн өөрчлөлтийг сийвэнгийн натри хөөгч пептидтэй харьцуулан судлах нь(2022-12-26) ;А.Наранчимэг; ; Ө.ЦолмонҮндэслэл: Монгол улсын зүрхний архаг дутагдлын оношилгоо, эмчилгээний зааварт сийвэнгийн натри хөөгч пептидийн түвшинг >125 пг/мл-ээс ихэссэн үед зүрхний хэт авиан шинжилгээг хийж зүрхний архаг дутагдлыг эрт илрүүлэхийг заасан. Сийвэнгийн натри хөөгч пептидийн өсөлт нь артерийн гипертензи, ЗСӨ, нас баралттай шууд хамааралтай бөгөөд зүрхний архаг дутагдлыг тодорхойлох гол оношлуур болж байгаа нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Артерийн гипертензи оношлогдсон хүмүүст сийвэнгийн натри хөөгч пептидийг тодорхойлж, зүрхний хэт авиан шинжилгээний үзүүлэлтүүдтэй судлахад оршино. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын 3 дүүргийн 112 хүнийг хамруулах шалгуурын дагуу сонгон авч, зүрхний архаг дутагдал болон зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэн, антропометрийн хэмжилт, өлөн үеийн цусны ийлдэст зүрхний дутагдлын биомаркер (NT-proBNP) болон зүрхний хэт авиан шинжилгээг тус тус хийсэн. Үр дүн: Судалгаанд оролцсон 112 хүнд түргэвчилсэн сорилыг Getein 11000 иммунофлуоресцентийн тоон анализаторын аппаратаар тодорхойлоход 19 тохиолдол буюу 16.9%-д сийвэнгийн натри хөөгч пептид 125 пг/мл-ээс их буюу эерэг илэрсэн. Судалгаанд хамрагдсан хүмүүст зүрхний хэт авиан шинжилгээгээр зүрхний зүүн ховдлын масс болон массын индексийг үнэлэхэд 22.0% (n=24) зүүн ховдлын ханын зузааралтай байсан бөгөөд үүнээс 5.3% (n=6) нь биомаркерийн хэмжээ ихэссэн, 24.8% (n=27) зүүн ховдлын ханын тэлэгдэлтэй байсан бөгөөд үүнээс биомаркерийн хэмжээ 4.5% (n=5)-д тус тус ихэссэн. Зүрхний зүүн ховдлын масс, массын индекс, зүүн ховдлын хөндийн систол болон диастолын төгсгөлийн үеийн хэмжээ, зүүн ховдлын хөндийн систол болон диастолын үеийн эзэлхүүн зэрэг үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан. Дүгнэлт: Артерийн гипертензийн 2-р зэрэг оношлогдсон судалгаанд оролцогчдын 16.9%-д натри хөөгч пептидийн сорил эерэг илэрсэн. Судалгаанд оролцогсдын дунд зүрхний хэт авиан шинжилгээгээр зүүн ховдлын ханын тэлэгдэл ба ханын зузаарал, диастолын үйл ажиллагааны алдагдал илүү илэрч байв. Зүүн ховдлын тэлэгдэл, зүүн ховдлын масс (p>0.004) болон массын индекс (p>0.005) ихсэхэд натри хөөгч пептидийн түвшин нэмэгдэж байсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Удмын гиперхолестеролеми байх магадлалтай монгол хүмүүст LDLR генийн мутацийг илрүүлсэн нь(2020-05-01); ;Э.Оюунсүрэн; Ө.ЦолмонIntroduction: The third national STEPS survey in 2013 of non-communicable diseases reported that the prevalence of hypercholesterolemia among Mongolian adult population was 61.9%. We chose to study familial hypercholesterolemia because there is no research data about familial hypercholesterolemia in Mongolia. Purpose: The aim of this study was to assess LDLR (low density lipoprotein receptor) gene mutation in patients with familial hypercholesterolemia. Materials and methods: This cross-sectional study included 89 subjects aged between 20 -64, suspected with a clinical diagnosis of familial hypercholesterolemia. Clinical diagnosis of familial hypercholesterolemia was based on Dutch Lipid Clinic Network diagnostic criteria. Possible and probable familial hypercholesterolemia were defined as a total score was 3-5 and 6-8 points. Five ml of venous blood samples were collected from all the subjects and used for biochemical and genetic analysis. DNA was isolated from peripheral blood samples and precise primers were designed for LDLR gene which includes 18 exons. PCR was followed by DNA sequence analysis. Results: A total of 89 subjects included in the study. There were 32(36%) men and 57 (64%) women. The mean age of the participants was 46.5 7.8 years. Mutations in LDLR gene were detected in 3.4% of participants with clinical diagnosis of familial hypercholesterolemia. We found the following 3 LDLR mutations: S265R mutation in Exon-6, C308Y mutation Exon-8 and V502M mutation in Exon-10. Conclusion: This was the first study to identify genetic mutations in LDLR gene in Mongolia. We conclude that screening of family hypercholesterolemia among the Mongolian population is very important to identify individuals who are prone to develop the atherosclerotic cardiovascular disease.
