Ө.Элбэрэлт
Loading...
Товч нэр
Ө.Элбэрэлт
Бүтэн нэр
Өнөрбат Элбэрэлт
Латин нэр
Unurbat Elberelt
Албан тушаал
Эрдэм шинжилгээний ажилтан
Багш
ORCID
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, NR3C1 генийн rs41423247, rs6189/rs6190 полиморфизмуудыг гуурсан хоолойн багтраа өвчинтэй холбон судалсан нь(2022-11-02) ;Б.Золзаяа ;Д.Үүрийнцолмон; ; Б.МинжинҮндэслэл: NR3C1 генийн rs41423247 ба rs6189/rs6190 полиморфизмууд нь гуурсан хоолойн багтраа өвчин (ГХБӨ)-д өртөмхий байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг байх боломжтой юм. Мөн эдгээр полиморфизмууд нь глюкокортикойдод мэдрэг байдал нөлөөлдөг ажээ. Зорилго: rs41423247 ба rs6189/rs6190 полиморфизмуудын аллель, генотип, диплотипийн давтамжийг ГХБӨ-тэй хүмүүс ба хяналтын бүлгийн хооронд харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид тохиолдлын бүлэгт ГХБӨ-тэй болох нь оношлогдсон 194 хүн, хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 189 хүнийг оролцуулсан. Генотипүүдийг полимеразын гинжин урвал (ПГУ), огтлогдсон хэрчмийн уртын полиморфизм (ОХУП) аргаар тодорхойлсон. Үр дүн: rs41423247 полиморфизмын аллель, генотипийн давтамж бүлгүүдэд ойролцоо байсан (p>0.05). Хи квадрат анализаар rs6189/rs6190 полиморфизм нь бүлгүүдэд ач холбогдол бүхий ялгаатай байгааг тогтоосон. C/C+C/C бус диплотипийг тээгчдэд ГХБӨ-өөр өвчлөх эрсдэл нэмэгдсэн (OR=67.56, 95% CI, 4.10-1114.3, p=0.003) байгаа судалгааны үр дүнд ажиглагдлаа. Дүгнэлт: NR3C1 генийн rs6189/rs6190 полиморфизм нь Монголчуудын дунд ГХБӨ үүсэх, өртөмхий байдлыг бий болгох генетик хүчин зүйлийн нэг байж болохыг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүний удамзүйн судалгаануудын тойм(2023-05-18) ;Н.Уянгахорол; ; ;Т.СувдҮндэслэл: Сүүлийн хэдэн арван жилд хүний удамшлын өвчин, Удмын мэдээлэл зонхилон тохиолдох өвчлөл, тэр ч байтугай халдварт өвчний удамшлын Харьцуулсан урьдач нөхцлийг сонирхон судлах нь нэмэгдэж, генетикийн судалгааны судалгаа аргачлал, технологийн хурдацтай дэвшилтэй зэрэгцэн генетик вариац Вариац ба өвчин хоорондын холбоо хамаарлын тухай асар их хэмжээний Эрсдэлт хүчин судалгааны баримт нотолгоонууд нийтлэгдсэн байна. Харин Монгол зүйл хүн амын дунд 1995 оноос хойш нэг нуклеотидын полиморфизм, богино давтагдсан дараалал, мутаци болон бусад генетик вариацуудыг судалсан олон тооны баримт байна. Генетикийн вариацуудыг судалсан судалгааны материал, нотолгоо нэмэгдэхийн хэрээр тэдгээрийг нэгтгэх, системчлэх, дүн шинжилгээ хийх, олон улсад хийгдсэн судалгаануудтай харьцуулах хэрэгцээ шаардлага урган гарч байна. Гэвч манай оронд генетик вариациуд, судалгааны баримт, нотолгоог нэгтгэсэн, тоймолсон судалгаа хараахан хийгдээгүй, мэдээллийн сан байхгүй байсаар байна. Зорилго: Өвчин эмгэгтэй холбоо хамааралтай кандидат ген, тэдгээрийн вариацууд, судалгааны ажлуудыг харьцуулах, нэгтгэх Арга, аргачлал: Бид тохиолдол хяналт, нэг агшингийн, тохиолдлын болон генетик хүчин зүйлийг өвчинтэй холбон судалсан бусад төрлийн судалгаануудыг сонгон авсан. Бүх судалгааны материалыг 1. Монголчуудын удамзүйн харьцуулсан судалгаа, 2. ховор тохиолдох удамшлын эмгэгийн судалгаа, 3. зонхилон тохиолдох өвчлөлийн удмын эрсдэлт хүчин зүйлийн судалгаа гэсэн 3 бүлэгт хуваасан. Үр дүн: Удамзүйн харьцуулсан 8 судалгаа байсан бөгөөд Монголчуудад өвөрмөц HLA аллелиуд, гаплобүлэг, ХY хромосомын микросателлит маркеруудыг тогтоожээ. Ховор тохиолдох удамшлын эмгэгийн удамзүйн судалгаагаар өвчтөн ба түүний гэр бүлийн хүмүүст 15 генийн 91 вариацыг шинжилжээ. Нийт 14 генийн 44 вариац илрүүлсэн байна. Зонхилон тохиолдох өвчлөлийн удмын судалгаагаар 71 полиморфизмыг 19 өвчтэй холбон судалсан. ApoA5 rs662799 (T/C+C/C, OR=1.87; 95% ИИ, 1.17-3.01; p=0.01), PGC-1α rs8192678 (G/G, OR=2.12; 95% ИИ, 1.09-4.13; p=0.027), LPL rs285 (C/C, OR=3.02; 95% ИИ, 1.61-5.63; p=0.0005), ADIPOQ rs2241766 (T/G, OR=2.27; 95% ИИ, 1.42-3.64; p=0.0006) полиморфизмууд бодисын солилцооны хам шинжид эрсдэл нөлөөтэй байсан. 19 полиморфизм УАБӨ, ГХБӨ, НХШТС, уушгины хавдар, хөхний хавдар, яс сийрэгжилт, чихрийн шижин ба эпилепситэй холбоо хамааралтай байлаа. Дүгнэлт: Бид энэ судалгаагаар анхан шатны тойм гарган зарим холбоо хамаарлыг судаллаа. Цаашид Монголчуудын дунд өвчлөл үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх генетик маркеруудыг тодорхойлж, нөлөөллийг тогтоохын тул илүү олон тооны нотолгоо, тойм судалгаанууд шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, CTLA-4 генийн rs5742909 полиморфизмыг Грейвсийн офтальмопатитай холбон судалсан дүн(2023-05-18); ;Б.Оюунгэрэл; ;Б.МинжинЖ.СарантуяаҮндэслэл: Грейвсийн өвчин нь бамбайн үйл ажиллагаа хэт идэвхжих эсвэл гипертириодизмээр нөхцөлддөг аутоиммун өвчин юм. Грейвсийн гипертириодизмын үед бамбай идэвхжүүлэгч дааврын рецепторт (TSHR) агонист үйлдэлтэй ауто-эсрэгбие нөлөөлснөөр бамбайн дааврын идэвхжил нэмэгддэг. Грейвсийн гипертириодизмтэй хүмүүст нүдний ухархайн фибробласт ба адипоцитийн TSHR рецепторт ауто-эсрэгбие ба TSHR-өвөрмөц Т эсүүд нөлөөлж Грейвсийн офтальмопати үүсдэг. Дархлаа тогтолцооны өөрийн эсийг үл довтлох чанарын хэмжигдэхүүн нь тэдгээрийн идэвхжүүлэгч болон саатуулагч уургуудын тэнцвэрт байдал дээр тогтдог. CTLA-4 уураг нь идэвхжсэн Т лимфоцитийн гадаргуу дээр илэрдэг ба гемостаз болон дархлааны сөрөг зохицуулгын үүрэгтэй. CTLA-4 нь антиген илчлэгч эсийн CD80/86 молекултай холбогдон саатуулах нөлөөг үзүүлдэг. Иймээс CTLA-4-ийн экспресс, идэвхжлийг зохицуулдаг хүчин зүйлсийн нэг болох rs5742909 полиморфизм дархлааны тэнцвэрт байдалд нөлөөлж, улмаар хариу урвалын хяналт алдагдаж аутоиммун өвчин үүсэхэд нөлөөлдөг байх магадлалтайг бусад судлаачид тэмдэглэсэн байна. Зорилго: CTLA-4 генийн rs5247909 полиморфизмын аллель, генотипийн давтамжийг судалгааны бүлгүүдэд харьцуулан судлах. Арга, аргачлал: Грейвсийн офтальмопатитай 82, Грейвсийн өвчтэй 98, хяналтын бүлэгт 101 хүн судалгаанд оролцсон. Оролцогчдоос цус авч ДНХ ялган, бодит хугацааны ПГУ, аллель өвөрмөц ПГУ-аар аллель, генотипийг тодорхойлов. Үр дүнд статистик боловсруулалт хийхдээ STATA 13.0 программыг ашиглав. Харьцуулсан харьцаа (OR)-г бинар логистик регрессийн шинжилгээгээр тооцоолсон. Үр дүн: Судалгааны үр дүнгээр rs5742909 полиморфизмын T аллель Грейвсийн офтальмопатигаар өвчлөх эрсдлийг 3.95 (95% ИИ, 2.09-7.48; p<0.001) дахин нэмэгдүүлж байна. С/T (OR=4.94; 95% ИИ, 2.26-10.76; p<0.001) генотип Грейвсийн офтальмопатитай бүлэгт харьцангуй өндөр давтамжтай байсан. Түүнчлэн Грейвсийн өвчтэй бүлэгтэй харьцуулахад С/T (OR=2.47; 95% ИИ, 1.25-4.89; p=0.0096) генотип Грейвсийн офтальмопатитай бүлэг давамгай илэрч байсан нь онцлог үр дүн байлаа. Дүгнэлт: CTLA-4 генийн rs5742909 полиморфизмын Т аллель, C/T генотип Грейвсийн офтальмопатитай бүлэгт харьцангуй өндөр давтамжтай ба хүчтэй эрсдэлт нөлөөтэй байсан нь уг полиморфизм Грейвсийн офтальмопатиг ялган оношлоход ашиглах боломжтой генетик маркер байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гуурсан хоолойн багтраа өвчний эрсдэлд rs16924159, rs928413 ба rs333 полиморфизмуудын үзүүлэх нөлөөг судлах нь(2022-12-26) ;Д.Үүрийнцолмон ;Б.Золзаяа; ; Б.МинжинҮндэслэл: Гуурсан хоолойн багтраа өвчний эмгэг жамд нөлөөлдөг байж болох олон кандидат генүүд байдаг. Эдгээрийн нэг нь IL-33 ген юм. Зорилго: CCR5 генийн rs333 ба IL-33 генийн rs16924159, rs928413 полиморфизмыг гуурсан хоолойн багтраа өвчний эрсдэл ба шинж тэмдгийн хяналттай холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвар ашиглан, АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2022/3-03 тоот хурлаар олгосон зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэсэн. Бид тус генийн rs928413, rs16924159 полиморфизмуудыг ГХБӨ-тэй 201 хүнтэй тохиолдол болон 201 хяналтын бүлгийн хүмүүсийн дунд харьцуулан судлав. Генотипийг аллель-өвөрмөц полимеразын гинжин урвалын аргаар тодорхойлсон. Үр дүн: Тохиолдол ба хяналтын бүлэг нас, хүйсийн харьцаа, биеийн жингийн индексээр ойролцоо байв (p>0.05). Судалгаанд оролцогчдын дунд CCR5 генийн rs333 полиморфизмын аллель ба генотипийн давтамжийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Өөрөөр хэлбэл бүлгүүдэд аллель, генотипийн давтамжууд ойролцоо байлаа. Нэг хүчин зүйлийн регрессийн дүн шинжилгээгээр rs16924159 полиморфизмын А аллель (OR=1.83, 95% ИИ, 1.35-2.48, p<0.001), А/А генотип (OR=4.09, 95% ИИ, 1.96-8.55, p<0.001) тохиолдлын бүлэгт ач холбогдол бүхий давамгай илэрсэн. rs928413, rs16924159 полиморфизмуудын А аллелийг ноёлогч, ноёлогдогч, бүрэн бус давамгайлал гэсэн генетик загвараар харьцуулахад ГХБӨ-ний эрсдэлд ач холбогдол бүхий холбоо хамаарал илэрсэн. Ноёлогдогч загварын үед аль аль полиморфизмын А/А генотип ГХБӨ-д эрсдэлт нөлөөтэй байлаа. Бидний үр дүн IL-33 генийн rs928413 ба rs16924159 полиморфизмууд ГХБӨ-ний генетик эрсдэлт хүчин зүйл байж болохыг харууллаа. Дүгнэлт: IL-33 генийн rs16924159, rs928413 полиморфизмууд нь ГХБӨ-д өртөмхий байдлыг нөхцөлдүүлэгч генетик хүчин зүйл болохыг тогтоолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The polymorphisms of TSHR and CTLA-4 genes as genetic predictors of susceptibility to Graves` ophthalmopathy(Informa UK Limited, 2026-04); ; ; ; PURPOSE: To determine the genetic polymorphisms of CTLA-4 and TSHR genes with susceptibility to Graves` ophthalmopathy among patients with Graves' disease. METHODS: A total of 187 patients with Graves' disease were divided into two groups: 87 with Graves` ophthalmopathy and 100 without. Clinical examination and thyroid function tests were performed for all patients with Graves` disease. The genotyping was performed by restriction fragment length polymorphism and allele-specific PCR methods. RESULTS: rs5742909 T and rs1054708 T alleles were frequent in the group with Graves` ophthalmopathy. By genotypic comparison, the T/T and C/T genotypes of rs5742909 and the T/T genotype of rs1054708 were significantly higher among patients with Graves` ophthalmopathy. In addition, we found more than additive interaction between rs5742909 and rs1054708 (RERI = 3.787, AP = 0.122, S = 1.16), and the patients who carrying T/T or C/T of rs5742909 and T/T of rs1054708 had significantly higher risk of Graves` ophthalmopathy (aOR = 8.77, 95% CI = 3.02-25.52; Power = 98.1%). CONCLUSIONS: This result indicates that rs5742909 of CTLA-4 and rs1054708 of TSHR genes are the genetic risk factors for Graves` ophthalmopathy. In addition, the combination of these polymorphisms might be used as genetic predictors of Graves' ophthalmopathy.
