Dorjsuren, Buyankhishig
Loading...
Товч нэр
Dorjsuren, Buyankhishig
Бүтэн нэр
Dorjsuren Buyankhishig
Латин нэр
Dorjsuren Buyankhishig
Албан тушаал
Судлаач
ORCID
8 results
Now showing 1 - 8 of 8
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Витамин Е зөөвөрлөсөн липосомын гель эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа(2025-01-01) ;Ж.Халиун; ; ; Үндэслэл: Витамин Е нь чөлөөт радикалуудын эсрэг антиоксидант үйлдэлтэй нэгдэл бөгөөд эрт дээр үеэс гоо сайхны практикт ашиглагдаж ирсэн ч гэрэл болон дулаанд тогтворгүйгээс гадна мөн эмийн хэлбэрт оруулсан ч арьсаар нэвчих чадвар багатай тул эмчилгээний үр дүн нь багасах тохиолдол байдаг болохыг судалгаагаар тогтоосон байна .1 Иймд Витамин Е-г липосомд зөөвөрлүүлэн гель эмийн хэлбэрт оруулснаар арьсны гоместаз зохицуулгыг дэмжих, чийгшүүлэх үйлчилгээ бүхий эмийн хэлбэрийг гарган авах боломжийг олгох юм. Үүний тулд липосомд зөөвөрлүүлэх арга, нөхцөлийг тодорхойлох, тохиромжтой гелийн суурийг сонгох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Витамин Е зөөвөрлөсөн липосомыг бэлтгэж, гель эмийн хэлбэрт оруулах технологийг боловсруулах. Арга, аргачлал: Липосомыг үүсгэхдээ нимгэн үеэр гидратжуулах, этанол тарих, халаах аргыг ашиглан тус бүр 5 өөр концентрацитай дээж бэлтгэсэн бөгөөд дээж тус бүрд спектрофотометрийн аргаар липосомын үүсэлтийг тодорхойлов. Үүссэн липосомын хэмжээг нанофокс багажаар тодорхойлсон. Витамин Е-ийн зөөвөрлөгдсөн хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойллоо. Гелийн 6 загварыг бэлтгэн чанарын үзүүлэлтээр харьцуулав. Үр дүн: Нимгэн үеэр гидратжуулах аргаар бэлтгэхэд 75 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 82.3%, этанол тарих аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 86.75%, халаах аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 58.8% байлаа. Этанол тарих аргаар бэлтгэсэн, нэрмэл усанд уусгасан липосомын дундаж хэмжээ 106 нм байлаа. Гелийн суурийг Р1-Р6 загвараар бэлтгэхэд рН-ийн хувьд Р4, Р5 загварууд тохиромжтой байв. Дүгнэлт: 1. Липосом үүсгэх гурван аргыг харьцуулахад этанол тарих арга гарц нь хамгийн их байв. 2. Этанол тарих аргаар фосфолипид:витамин Е (1:10) харьцаагаар бэлтгэхэд зөөвөрлөгдөлт нь өндөр байв. 3. Гелийн сууриар Р5 загвар буюу карбомер 1.0%, консервант бодис пропилпарабен 0.02%, рН тохируулагч натрийн гидроксид, нэвчимтгий чанар нэмэгдүүлэгч пропиленгликол 10 % байх нь тохиромжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Липосом үүсгэх аргуудыг харьцуулсан судалгааны дүн(2025-01-01) ;Ж.Халиун ;Т.Ариунгэрэл; Үндэслэл: Липосом нь үйлчлэгч бодисыг бай эд, эсэд идэвхтэй болон идэвхгүй замаар хүргэснээр дагалдан илрэх гаж нөлөөг багасгах, эмийн чөлөөлөгдөлтийг зохицуулах боломжийг олгодог тул сүүлийн жилүүдэд эм зүйн салбарт өргөнөөр судлагдах болсон. Липосомыг үүсгэх олон арга байдаг бөгөөд тэдгээр аргууд нь липосомын үүсэлт, гарц болон үүссэн липосомын хэмжээ зэргээрээ хоорондоо ялгаатай байдаг. Липосом үүсгэх аргуудыг харьцуулан судалж тохиромжтой аргыг сонгосноор цаашид үйлчлэгч бодисыг зөөвөрлүүлэх, эмийн хэлбэрт оруулах боломжтой болох тул энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Зорилго: Липосом үүсгэх аргуудыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааны ажлыг лабораторийн туршилт судалгааны загвараар АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм зохион бүтээх лаборатори” болон “Эм шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори”-ийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Липосомыг үүсгэхдээ нимгэн үеэр гидратжуулах, этанол тарилгын, халаах аргыг ашиглан тус бүр 5 өөр концентрацитай дээж бэлтгэсэн. Дээж тус бүрд спектрофотометрийн аргаар фосфолопидийн концентраци болон липосомын гэрэл шингээлтийг тодорхойлов. Үүссэн липосомын хэмжээг нанофокс багажаар тодорхойлсон. Үр дүн: Фосфатидилхолиныг 5, 10, 20, 30, 40, 50 мкг/ мл концентрациар нэрмэл усанд уусган бэлтгэж спектрофотометрийн аргаар жишиг муруйг байгуулан липосомын дээж дэх фосфолипидийн концентрацийг тодорхойлов. Нимгэн үеэр гидратжуулах аргаар бэлтгэхэд 75 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 76.98%, этанол тарилгын аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 85.17%, халаах аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 58.45% байлаа. Дүгнэлт: 1. Этанол тарилгын аргаар бэлтгэсэн липосомын үүсэлт бусад аргуудтайгаа харьцуулахад өндөр байв. 2. Этанол тарилгын аргаар бэлтгэхэд липосомын хэмжээ 115 нм байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Иммунолипосом нано эмийн хэлбэрийн эмийн бодисын чөлөөлөгдөлтийн судалгаа(2021-06-10); ; ; ; Г.ДөлгөөнХорт хавдрын химийн эмчилгээний нэг том хязгаарлалт бол эмийн бодис нь хавдрын эсэд тусгайлан онилж хүрч чадаагүйгээс болж системийн цитотоксик гаж нөлөөнд хүргэж болзошгүй юм. Бид төмрийн оксидын соронзон чадварыг ашиглахын тулд нимбэгийн хүчлээр бүрсэн төмрийн оксидын соронзон нано ширхэгийг (ТОН) нийлэгжүүлэн гарган авч дулаанд мэдрэг липосом (ДМЛ)-д зөөвөрлүүлж, дараа нь химийн эмчилгээний эмийн бодис болох доксорубицин (ДОК)-ийг ТОН-ДМЛ-д давхар зөөвөрлүүлж, хөхний хавдрын эсийн мембраны гадаргуу дээр байрласан эпидермаль өсөлтийн хүчин зүйлийн рецепторт холбогдох чадвартай цэтүксимаб (ЦЭТ) моноклональ эсрэг бие холбогдсон нано эмийн хэлбэрийг боловсруулж эмийн бодисын чөлөөлөгдөлтийг судалсан. Нийлэгжүүлэн гаргаж авсан эмийн хэлбэр 120нм-ийн хэмжээтэй. Фосфатын буферын pH=5.5 орчинд төмрийн оксидын наноширхэг агуулсан ДОК&ТОН-ДМЛ болон ЦЭТ-ДОК&ТОНДМЛ нано эмийн хэлбэрийг хэт улаан туяагаар үйлчилсэнээс 24 цагийн дараа чөлөөт ДОК-ны чөлөөлөгдөлт 84.3% болон 79.6%-д хүрсэн. Хэт улаан туяаны лазераар үйлчилэхэд эмийн хэлбэр нь бүтцээ алдаж эмийн бодис хурдан хугацаанд чөлөөлөгдөлтийг бий болгодог. Ингэснээр эрүүл эсийг гэмтээхээс сэргийлж чадах төдийгүй гипертерми болон химийн эмчилгээнд хавсруулан хэрэглэх боломжтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мөнгөжүүлсэн нано бөөмийн үүсэлтийг багажит шинжилгээний аргаар тодорхойлсон дүн(2022-06-12) ;Э.Билгүүн; ;Б.Мөрөн ;Б.ЭнхтуулЭ.БуянжаргалҮндэслэл: Нано технологийн салбарт одоогийн байдлаар эрдэмтэн, Нанотехнологи, судлаач нар байгальд ээлтэй, хоруу чанар багатай, эдийн засгийн биологийн арга хэмнэлттэйгээр био нийлэгжлийн аргыг ашиглан нано бөөм гарган авах Био нийлэгжил аргуудыг эрчимтэй судлаж, хөгжүүлсээр байна.1 Мөнгө нь нян, вирус, Багажит шинжилгээ мөөгөнцөр болон хэт исэлдэлтийн эсрэг үйлдлээрээ бусад химийн Грийн нийлэгжил элементүүдээс илүү ба эмийн ургамалд агуулагдах үндсэн үйлчлэгч бодисуудыг тогтворжуулагч болон био хасагч (bioreducing agents) болгон ашиглан мөнгөжүүлсэн нано бөөм гарган авдгаараа онцлог юм.3 Иймээс ургамлын ханд ашиглан мөнгөжүүлсэн нано бөөмийг гарган авч Монгол улсын эм зүйн салбарт нано эмийн технологийг нэвтрүүлэх хэрэгцээ байгаа юм. Зорилго: Бид зарим ургамлуудын хандыг ашиглан био нийлэгжлийн аргаар гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм үүсэлтийг тодорхойлох зорилго тавьсан. Арга, аргачлал: Ингэхдээ судалгаандаа 2021 оны 7, 8 сард түүж, хатаан бэлтгэсэн Илдэн игүүшин (Cacalia hastata (L.), Говийн ганга (Thymus gobicus (Czern.) зэрэг ургамлуудын газрын дээд хэсгийг туслах түүхий эдээр, үндсэн түүхий эдээр 99.5%ийн цэвэршилттэй мөнгөний нитрат (AgNO3) зэргийг ашигласан. Илдэн игүүшиний ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм бүхий дээжүүдэд спектрофотометрээр хэмжилт хийхэд 3мМ концентрацитай дээж, Говийн ганганы ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм бүхий дээжүүдэд хэмжилт хийхэд 2мМ концентрацитай дээжид хамгийн мэдрэг гэрэл шингээлттэй байв. Мөн мөнгөжүүлсэн нано бөөм үүсэх тохиромжтой хугацааг тодорхойлоход Илдэн игүүшиний ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм 24 минут, Говийн ганганы ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм 30 минут байлаа. Үр дүн: X-Ray Diffraction (XRD) багажийн шинжилгээгээр Илдэн игүүшин, Говийн ганганы ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөмс хоёулаа 38.15°, 44.3° ба 64.55°-т оргил цэгүүдтэй байсан. Scanning electron microscope (SEM) болон эрчим хүчний дисперсийн рентген спектроскоп багажаар мөнгөжүүлсэн нано бөөмийн морфологийн болон элементийн шинжилгээг тодорхойлоход илдэн игүүшины ханд ашиглан гарган авсан нано бөөм нь жигд сайн тархсан байсан ба 99.8% мөнгө, 0.2% цахиур илэрсэн. Говийн ганганы ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм нь мөн адил жигд сайн тархсан байсан ба 98.9% мөнгө, 0.2% хөнгөнцагаан, 0.3% төмөр, 0.6% цахиур илэрсэн. Дүгнэлт: 1. Ургамлын ханд ашиглан мөнгөжүүлсэн нано бөөм гарган авахад 2мМ концентрацитай мөнгөний нитратын уусмалыг ашиглан хурилтуураар 5000 эрг/мин хурдтайгаар хурилтуурдаж цэвэршүүлэх нь хамгийн тохиромжтойг тогтоолоо. 2. Гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөмийн үүсэлт, талстын бүтэц болон найрлагыг тодорхойлоход Говийн ганга (Thymus gobicus (Czern.)-ы ханд болон 2мМ концентрацитай AgNO3 ашиглан бэлтгэсэн мөнгөжүүлсэн нано бөөмийн гэрэл шингээлт хамгийн мэдрэг, цэвэршилт өндөртэй нано бөөм үүссэнийг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төмөр нанопартикл болон доксорубицин зөөвөрлөсөн эсрэг биеэр бүрхэгдсэн дулаанд мэдрэг нано липосом эмийн хэлбэрийн судалгаа(2020-01-01); ; ; ; Г.ДөлгөөнХорт хавдрын химийн эмчилгээний нэг том хязгаарлалт бол эмийн бодис нь хавдрын эсэд тусгайлан онилж хүрч чадаагүйгээс болж системийн цитотоксик гаж нөлөөнд хүргэж болзошгүй юм. Бид хорт хавдрын эсүүдэд байт шинж чанартай эм зөөвөрлөх нано липосом эмийн хэлбэрийг боловсруулсан бөгөөд үүнийг хэт улаан туяаны лазераар үйлчилэхэд туяа эмчилгээг идэвхижүүлэх төдийгүй эмийн хэлбэрээс эмийн бодис чөлөөлөгдөлтийг бий болгодог. Ингэснээр эрүүл эсийг гэмтээхээс сэргийлж чадах төдийгүй туяа болон химийн эмчилгээнд хавсруулан хэрэглэх боломжтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Scopus© Citations 3
