Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сувилахуйн сургуулийн I дамжааны оюутнуудын ясны нягт ба бие бялдрын үзүүлэлтүүдийн харилцан хамаарлыг судалсан дүн
    (2026-05-22) ;
    Г.Алтанзул
    ;
    Т.Эрдэнэсайхан
    ;
    Б.Ганбаатар
    ;
    Т.Бат-Эрдэнэ
    Үндэслэл: Ясны нягт нь ясны бат бөх, хугаралд тэсвэртэй байдлыг илтгэх чухал үзүүлэлт бөгөөд нас, хүйс, удамшил, бие бялдрын байдал, хооллолт, хөдөлгөөний идэвх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Залуу насанд яс эрдэсжин нягтрах үйл явц явагдаг тул энэ үеийн өөрчлөлтийг илрүүлэх нь цаашдын эрсдлийг тодорхойлоход ач холбогдолтой. Иймээс Сувилахуйн сургуулийн I дамжааны оюутнуудад ясны нягтыг хэмжин, бие бялдрын үзүүлэлтэд үнэлгээ өгөх нь уг судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Оюутнуудын ясны нягтыг бие бялдрын зарим үзүүлэлттэй харьцуулан судлах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн I дамжааны 17-35 насны 297 оюутныг судалгаанд хамруулав. Ясны нягтыг хэт авиан оношилгооны төхөөрөмжөөр шуу ясанд авиа тархах хурдаар тодорхойлсон. Гарын атгалтын хүчийг электрон динамометрээр хэмжиж үнэлсэн. Бие бялдрын үзүүлэлтүүдэд нас, хүйс, биеийн өндөр, жин зэрэг үзүүлэлтүүдийг тооцон стандарт аргачлалаар хэмжин үзүүлэлтүүдэд статистик боловсруулалт хийв. Уг судалгаа нь АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2025 оны 11-р сарын 21-ний өдрийн (№26/1) хурлаар ёс зүйн зөвшөөрөл авч, 2026 оны 3-р сарын 28-ны (№26/03-Б02) хурлаар ёс зүйн зөрчилгүй гэж дүгнэгдсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын ясны нягт Т-оноогоор хэвийн (n=110) 37.1%, багасалттай (n=187) 62.9%, Z-оноогоор хэвийн (n=159) 52.5%, багасалттай (n=138) 45.6% байна. T-оноо 20-иос доош насанд 1.87±0.69, 20-30 насанд 1.44±0.55, 30-аас дээш 1.10±0.31 байсан бол Z-оноо 20-иос доош насанд -0.73±1.38, 20-30 насанд -0.43±1.23, 30-с дээш-0.02±1.27 байсан ба ANOVA шинжилгээгээр бүлгүүдийн хооронд статистик ач холбогдолтой ялгаа ажиглагдсан. (p<0.01) T оноо болон насны хооронд эерэг хамаарал ажиглагдсан бол бусад үзүүлэлтийн хооронд хамаарал ажиглагдаагүй. Z-оноо гарын атгалтын хүчтэй эерэг хамааралтай байна. Дүгнэлт: 1. Ясны нягт бууралт өндөр хувьтай илэрсэн нь залуу насанд ясны эрдэсжилт бүрэн гүйцээгүйтэй холбоотой байж болно. 2. Насны бүлгүүдийн хооронд ясны нягт ялгаатай байсан (p<0.01) нь насыг ясны нягтад нөлөөлөх чухал хүчин зүйл болохыг илтгэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сувилахуйн бакалаврын I дамжааны оюутнуудын электрон тамхины талаарх мэдлэгийг үнэлсэн дүн
    (2026-05-22)
    Б.Сүхбат
    ;
    Б.Цэрэннадмид
    ;
    Б.Байгалмаа
    ;
    Т.Бат-Эрдэнэ
    ;
    Ц.Дашдулам
    Үндэслэл: АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 1/3 нь тамхи хэрэглэдэг бөгөөд жил ирэх тусам тамхины хэрэглээ тогтмол буурч, тамхитай төстэй бүтээгдэхүүний хэрэглээ, түүний дотор электрон тамхины хэрэглээ хурдацтай нэмэгдэж байна. Энэ асуудалтай тэмцэхийн тулд электрон тамхи гол хэрэглэгчид гэж тооцогддог залуучуудын дунд электрон тамхины талаарх мэдлэгийг үнэлэх нь зайлшгүй шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болно. Зорилго: Сувилахуйн бакалаврын I-р дамжааны оюутнуудын электрон тамхины мэдлэгийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг Сувилахуйн сургуулийн Сувилахуйн бакалаврын I-р дамжааны 128 оюутнуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгон, асуумж судалгаа авсан. Судалгааны үр дүнг IBM SPSS Statistics-25.0 программыг ашиглан статистик боловсруулалтыг хийв. Судалгааны ажлыг хийх ёс зүйн зөвшөөрөл АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №2023/3-01 хурлаар хэлэлцүүлэн авсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан оюутнуудыг насны байдлыг авч үзэхэд 41.4% нь 18 настай, 46.9% нь 19 настай, 11.7% нь 20 настай тус тус байв. Хүйсийн хувьд 113 (88.3%) нь эмэгтэй, 15 (11.7%) нь эрэгтэй оюутнууд байв. Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 65 (50.8%) нь Улаанбаатар хот, 63 (49.2%) нь орон нутгаас элсэн суралцаж байна. Эдгээрээс электрон тамхины талаарх мэдлэгийг үнэлэхэд өмнө мэдлэгтэй байсан эсэх 78.1% (100) мэдлэгтэй гэж хариулсан бол 21.9% (28) нь энэ талаар мэдлэггүй байв. Дүгнэлт: Сувилахуйн ангийн оюутнуудын электрон тамхины талаарх мэдлэгийн түвшин хангалтгүй байгаа бөгөөд оюутнуудын гэр бүл, найз нөхдийн хэн нэгэн тамхи татдаг нь тамхи татахад нөлөөлж байна.