Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын ялгаатай бүсийн 12 настай хүүхдүүдийн шүд, буйл, тулгуур эдийн байдлыг PM 2.5-ын түвшинтэй уялдуулан судалсан дүн
    (2025-12-05) ; ; ;
    С.Хонгорзул
    ;
    М.Нандин-Эрдэнэ
    Үндэслэл: Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн уур амьсгалтай нийслэл хотуудын нэг төдийгүй удаан үргэлжлэх хүйтний нөлөөллийн улмаас сүүлийн жилүүдэд гадаад орчны бохирдлын хэмжээгээр хамгийн их бохирдолтой хотын нэг болоод байна.1 Түүнчлэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ)-ын олон улсад баримтлах стандартад заасан агаарыг бохирдуулагч нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) зөвлөмж хэмжээнээс 7 дахин их,1,2 Монгол Улсын үндэсний стандартад заасан жилийн дундаж зөвшөөрөгдөх дээд түвшингөөс 3 дахин их байна.3 Энэ үзүүлэлт нь Улаанбаатар хотын нийт хүн амын эрүүл мэнд болон ялангуяа хүүхдийн эрүүл өсч хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. ДЭМБ-ын мэдээлснээр хүний эрүүл мэндэд хамгийн хортой агаарыг бохирдуулагч бол PM2.5 юм.4 Энэхүү нарийн ширхэгт тоосонцор нь хүний амьсгалын замаар дамжин биед нэвтэрч уушги, зүрх, тархи, бөөр, хоол боловсруулах эрхтнүүдийг ноцтой гэмтээхээс гадна хүний амны хөндийд буйл, тулгуур эдийн эмгэг, амны хавдар, шүд цоорох өвчин болон амны хөндийд олон төрлийн өөрчлөлт дагуулж байгааг нотолсон олон судалгаа байна.5-12 Манай улсад буйл, шүдний тулгуур эдийн үрэвсэлд РМ 2.5 агаар бохирдуулагчийн нөлөөг судалсан судалгаа хомс байгаа нь судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын ялгаатай бүсийн 12 настай хүүхдүүдийн шүд, буйл, тулгуур эдийн байдлыг агаар бохирдуулагч PM2.5-ын түвшинтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Бид судалгаандаа Улаанбаатар хотын агаарын бохирдол харьцангуй их ба багатай бүсийн 12 настай 190 хүүхдийг таниулсан зөвшөөрлийн дагуу хамруулж, хүүхэд бүрийн амны хөндийн үзлэгийг ДЭМБ-ын 2013 оны зөвлөмжийг баримтлан хийж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан хүүхдийн ШЦӨ-ний тархалт, эрчим, амны хөндийн эрүүл ахуйн байдал, буйл, шүдний тулгуур эдийн үзүүлэлтийг тодорхойлж, тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS-29.0 программ ашиглан хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 12 настай нийт 190 хүүхдийг агаарын бохирдлын түвшингээр ангилан судалж үзэхэд агаарын бохирдол бага бүсэд ШЦӨ-ний тархалт ба эрчмийн үзүүлэлт 96% ба 5.37±2.75 ЦЛА/ш, өндөр бүсэд 91% ба 5.39±3.95 ЦЛА/ш (p<0.01) байв. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 23.2% нь буйлны үрэвсэлтэй гэж оношлогдсон ба агаарын бохирдлын түвшин багатай бүсэд 20.5%, өндөртэй бүсэд 25.2% нь буйлны үрэвсэлтэй байна. Шүдний тулгуур эдийн байдлыг эмнэл зүйн холбоосны түвшин (CAL)гийн дундаж үзүүлэлтийг ашиглан тодорхойлоход агаарын бохирдол бага бүсийн хүүхдэд 1.94±0.77 мм, өндөр бүсийн хүүхдийнх 1.89±0.89 мм (p<0.001) байсан ба энэ нь шүдний тулгуур эд хэвийн гэсэн ангилалд хамаарч байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан ялгаатай бүсийн 12 настай хүүхдийн шүд, буйл, шүдний тулгуур эдийн үзүүлэлт бага бүсийн хүүхдүүдийн үзүүлэлтээс доогуур үзүүлэлттэй тодорхойлогдлоо.