Dashbaljir, Shinezaya
Loading...
Товч нэр
Dashbaljir, Shinezaya
Бүтэн нэр
Dashbaljir Shinezaya
Латин нэр
Dashbaljir Shinezaya
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судалсан дүн(2026-05-22) ;Х.Нурымбек ;Х.Ахерке ;Ч.Буджав; Үндэслэл: Зөгийн бал нь байгалийн гаралтай, бактерийн эсрэг, антиоксидант, үрэвслийн эсрэг, эд эсийн нөхөн төлжилтийг дэмжих шинж чанартай биологийн идэвхт бодис бөгөөд эртнээс шархны эмчилгээнд хэрэглэж ирсэн уламжлалтай. Зөгийн балыг шарханд шууд хэрэглэхэд наалдах чанар, шингэц, тунгийн тогтвортой байдал, ариун байдал зэрэг асуудал тулгардаг тул түүнийг хэрэглэхэд хялбар болгох, байгалийн түүхий эдийг эмчилгээний практикт нэвтрүүлэх зорилгоор тохирох эмийн хэлбэрт оруулах шаардлагатай байна. Иймээс зөгийн балыг гидрогель наалтын үндсэн үйлчлэгч бодисоор оруулан физик, химийн хувьд тогтвортой, шархны эдгэрэлтэд чухал нөлөө үзүүлэх шархны орчныг тохиромжтой чийглэгтэй байлгахад чиглэсэн эмчилгээний идэвхтэй шинэ төрлийн шархны наалт гарган авах боломж бүрдэнэ. Энэхүү судалгааны ач холбогдол нь зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судлахаас гадна бактерийг үхүүлэх хугацааг тодорхойлж цаашдын судалгаанд ашиглах боломжийг бүрдүүлэхэд оршино. Зорилго: Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судалж, бактерийг үхүүлэх хугацааг тогтоох. Арга, аргачлал: Дотоодын зөгийн балыг импортын зөгийн балтай харьцуулж бактерийн эсрэг идэвх болон үхүүлэх хугацааг судалсан. Дотоодын зөгийн балыг D1, D2, D3, C1, C2 импортын зөгийн балыг М гэж кодлон нийт 6 төрлийн зөгийн балыг шөлөнд бичил шингэрүүлэлт хийх аргаар түлэгдэлтийн шарханд ихэвчлэн илэрдэг 4 төрлийн бактери Staphylococcus aureus ATCC 25923, Pseudomonas aeruginosa ATCC 28583, Klebsiella pneumoniae ATCC 1706, Escherichia coli ATCC 25218 зэрэг бактериудын эсрэг идэвхийн тунг тогтоож харьцуулж судлав. Дараа нь бактерийг үхүүлэх хугацааг мөн шөлөнд шингэрүүлэх аргаар зөгийн балны концентраци нь 70% байхаар 7:3, 50% байхаар 5:5, 40% байхаар 4:6 шингэрүүлэлт хийж гүйцэтгэв. Үр дүн: D1, D2, D3, C1, C2, М зөгийн балуудын S. aureus, P.aeruginosa, K.pneumoniae болон E.coli зэрэг бактерийн эсрэг идэвхийг тодорхойлов. Үүнээс D3, C2, M зөгийн балны бактерийн эсрэг идэвх нь илүү байсан. Зөгийн балуудыг 7:3, 5:5, 4:6 харьцаагаар шингэрүүлэлт хийж, бактерийг үхүүлэх хугацааг тогтооход D3 зөгийн балны 7:3 харьцаагаар шингэрүүлж бэлдсэн нь S.aureus бактерийг 15 цагт, P.aeruginosa бактерийг 7 цагт, K.pneumoniae болон E.coli бактерийг үхүүлэх хугацаа нь 18 цагаас дээш байсан. Харин С2 зөгийн балны 7:3 харьцаагаар шингэрүүлж бэлдсэн нь S.aureus бактерийг 16 цагт, P.aeruginosa бактерийг 12 цагт, K.pneumoniae бактерийг 16 цагт, E.coli бактерийг 17 цагт үхүүлж байсан. М зөгийн балыг 7:3 харьцаагаар шингэрүүлэн бэлдсэн зөгийн бал нь S.aureus бактерийг 8 цагт, P.aeruginosa бактерийг 7 цагт, K.pneumoniae бактерийг 9 цагт, E.coli бактерийг 8 цагт үхүүлж байсан. М зөгийн балыг 5:5 харьцаагаар шингэрүүлэн бэлдсэн нь S.aureus бактерийг 9 цагт, P.aeruginosa бактерийг 10 цагт, K.pneumoniae бактерийг 10 цагт E.coli бактерийг 9 цагт үхүүлж байсан. Дүгнэлт: 1. Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa, Klebsiella pneumoniae, Escherichia coli зэрэг бактери дээр судлахад зөгийн балны концентрациас хамаарч ялгаатай байсан бөгөөд 40-45%-ийн концентрацитай зөгийн балны бактерийн эсрэг идэвх өндөр байв. Мөн М зөгийн бал бусад зөгийн балтай харьцуулахад хамгийн өндөр бактерийн эсрэг идэвх үзүүлж байгааг тогтоов. 2. Зөгийн балны бактерийн үхүүлэх хугацааг тодорхойлоход дотоодын үйлдвэрийн зөгийн бал 9 цагт бактерийг үхүүлж байсан бол импортын зөгийн бал нь 7 цагт үхүүлж байв.
