Ч.Гансүх
Loading...
Товч нэр
Ч.Гансүх
Бүтэн нэр
Чойжилсүрэн Гансүх
Латин нэр
Choijilsuren Gansukh
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57BL/6 хулганад MC38 эс ашиглан хавдрын эмчилгээний туршилтын загвар үүсгэсэн нь(2022-04-28) ;Б.Өлзийсайхан ;Б.Галиндэв; ;Б.АриунзаяаДэлхий дахинд хорт хавдраас шалтгаалсан нас баралт нь тэргүүлэх болон удаах шалтгаанд тогтмол орж байна. Туршилтын амьтан болон хавдрын шугаман эс ашиглан хорт хавдрын загвар үүсгэх, эмчилгээ турших нь ихээхэн ач холбогдолтой. Бид C57BL/6 туршилтын хулганы хэвлий хэсгийн арьсан дотор МС38 шугаман эс тарьж хавдрын загвар үүсгэсэн. Нийт хавдартай хулганыг гурван бүлэгт хувааж цисплатин, PBS, бактерийн ДНХ-ээр үйлчилсэн. Хавдрын урт, өргөн, өндрийг хэмжиж эзлэхүүнийг тооцож, хавдрын ургалтын динамикийг ажиглав. Хавдрын болон биеийн хэм болон биеийн жинг тогтмол хэмжсэн. Туршилтын амьтны хавдрын болон бусад эдийг авч эдийн шинжилгээ хийж мэргэжлийн эмгэг судлаач эмчээр дүгнүүлсэн. Эдийн шинжилгээгээр бактерийн ДНХ-ээр үйлчилсэн бүлгийн хулганы эдэд лимфоцит эсийн тоо хяналтын бүлэгтэй харьцуулахад нэмэгдсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нарийн навчит цахилдагт агуулагдах флавоноидын хавдрын эсрэг нөлөөг in vitro болон in vivo нөхцөлд судалсан дүн(2024-01-21); ;Ч.Жадамба ;Э.Сурмаажав ;А.ГүрбадамҮндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд хорт хавдар өвчний Хавдрын эсрэг тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд нийт тохиолдлуудын нөлөө 60 орчим хувь нь бага болон дунд орлоготой улсуудад тохиолдож байна. Гистопатологи Монгол улс хорт хавдрын өвчлөлийн түвшин, нас баралтаараа дэлхийд Хавдрын загвар 1 дүгээрт жагсаж байна. Монгол улсын Үндэсний Статистикийн Хороо, МС-38 Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн “Хавдрын өвчлөлийн сүүлийн 10 жилийн баримт судалгаа”-нд (2020.12.08) мэдээлж буйгаар Монгол Улсад нийт хорт хавдрын шинэ өвчлөлийн түвшин 2041-2045 онд дунджаар 29.2 хувиар өсөх төлөвтэй байгааг дурдсан байна. Хорт хавдрын өвчлөл өндөр тохиолдож буй улсууд нь хорт хавдрын зардалд эрүүл мэндийн салбарын төсвийнхөө 5 хүртэлх хувийг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Иймээс Дорнын анагаах ухаанд үрэвсэлт өвчин, хавдар зэрэг эмгэгүүдийг эмчлэхэд өргөнөөр хэрэглэгддэг Нарийн навчит цахилдаг (Iris Tenuifolia) ургамлаас цэврээр ялгасан флавоноидыг (5’7-дигидрокси-6’2-диметоксиизофлавон) судалгааны ажилдаа сонгон авч хавдрын эсрэг нөлөөг судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Нарийн навчит цахилдагт агуулагдах флавоноидын хавдрын эсрэг нөлөөг in vitro болон in vivo нөхцөлд судлах. Арга, аргачлал: Хулганы бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эс (MC38)-ийг эсийн бүрэн тэжээлт орчин Dulbecco›s Modified Eagle Medium (DMEM)-д СО2-ийн 5% чийгшилтэй, 37°С хэмд өсгөвөрлөсөн. Флавоноидын хавдрын эс хордуулах, эсийн ургалтыг саатуулах үйлдлийг судлахдаа MTT шинжилгээний аргыг ашигласан. C57BL/6 үүлдэрийн 17-20 гр жинтэй, 15 эм хулганад хэвлийн баруун талын арьсанд 1х106 тунгаар МС38 эсийг тарьж хавдрын эмгэг загвар үүсгэн, хяналтын бүлэг (хавдартай эмчилгээгүй), эмчилгээний I бүлэг (хэвлийн хөндийн эмчилгээ тарьсан), эмчилгээний II бүлэг (арьсанд эмчилгээ тарьсан) болгон хуваасан. Флавоноидыг 20мг/кг тунгаар эмчилгээний бүлэгт, Phosphate Buffer Saline (PBS)-ээр хяналтын бүлэгт 10 хоног үйлчилсэн. Туршилтын төгсгөлд сүүлийн тунг үйлчилсэнээс хойш 24 цагийн дараа хулгануудыг зохих журмын дагуу егүүтгэж, хавдрын эд, элэг, бөөр, дэлүүг тусгаарлан авч 10%-ийн саармагжуулсан параформальдегидийн уусмалд бэхжүүлэн, гистологийн шинжилгээнд бэлдсэн. Гистологийн бэлдмэлийг гематоксилин-эозин будгаар будсан ба микроскопт (Biobase) харж эмгэг өөрчлөлтүүдийг үнэлсэн. Үр дүн: Нарийн навчит цахилдгаас цэврээр ялгасан флавоноидын (5’7-дигидрокси-6’2-диметоксиизофлавон) 2.5 µМ концентрацид хавдрын эсийн 2.5%, 5 µМ - 7%, 10 µМ -13.4%, 20 µМ -14.1%, 40 µМ - 15.9%, 60 µМ - 29.5%, 80 µМ - 33.7%, 100 µМ -56.8% тус тус үхүүлж байв. Нийт 3 бүлгийн хулганыг зохих журмын дагуу егүүтгэн эд, эрхтнийг гистологийн шинжилгээгээр харьцуулан шинжлэхэд хяналтын болон эмчилгээний I, II бүлгийн хавдрын эдэд тархмал үхжил, судасжилт, задарсан нейтрофиль эсүүд ижил илэрсэн. Нийт 3 бүлгийн хулганад бөөр дэлүүний эдэд эмгэг өөрчлөлт, хавдрын үсэрхийлэл илрээгүй. Дүгнэлт: Нарийн навчит цахилдаг (Iris Tenuifolia)-аас цэврээр ялгасан флавоноидын 98.4 µМ концентраци нь нийт хавдрын эсүүдийн 50%-ийг үхүүлж байсан ба Туршилтын амьтанд үүсгэсэн хавдрын эмгэг загварт хийсэн эмчилгээгээр хавдрын эсрэг нөлөө ажиглагдаагүй боловч элэгний эдэд үрэвслийн эсрэг нөлөөтэй байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57BL/6 Хулганад үүсгэсэн хавдрын загварт натрийн лактат ба циклофосфамид эмчилгээ туршсан дүн(2024-05-13) ;Э.Энхдөлгөөн; ; ; Б.АриунзаяаҮндэслэл: Хавдрын бичил орчинд глюкозоос илүү лактат нь дархлааны Натрийн лактат эсийн энергийн эх үүсвэр болдог. Баруун Өмнөд Симмоннсийн хавдрын МС38 төвийн судлаачид эрчимтэй дасгал хийх үед үүсдэг бодисын солилцооны C57BL/6 бүтээгдэхүүн лактат нь хавдар өвөрмөц CD8+Т эсийг хавдрын Хавдрын загвар бичил орчинд ихэсгэснээр хавдрын эсрэг дархлааны хариу урвалыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Нөгөө талаас T зохицуулагч эсэд үзүүлэх лактатын нөлөө одоогоор тодорхойгүй байгаа ба Т зохицуулагч эсийн үйл ажиллагааг дарангуйлах үйлдэлтэй нь тогтоогдсон хими эмчилгээний гол төлөөлөгчдийн нэг циклофосфамид эмчилгээтэй синергетик үйлдэл байгаа эсэх нь сонирхол татаж байна. Туршилтын хулганад үүсгэсэн хавдрын загварт лактат ба циклофосфамид эмчилгээ хавсарсан нөлөөтэй эсэхийг туршин судалсан судалгаа байхгүй байгаа нь энэ судалгааны ажлыг хийх үндэслэл боллоо. Зорилго: C57BL/6 үүлдрийн туршилтын хулганад үүсгэсэн хавдрын загварт натрийн лактат ба циклофосфамид эмчилгээний хавсарсан нөлөөг судлах. Арга, аргачлал: Туршилтын амьтан: C57BL/6, 6-8 долоо хоногтой эмэгчин хулганыг туршилтад ашигласан. Эсийн өсгөвөр: Хулганын бүдүүн гэдэсний хавдрын эсийг (MC-38) 10%-ийн тугалын хээлийн ийлдэс, 0.5% мөөгөнцрийн эсрэг эм болон антибиотикийн холимог (Amphotericin B, Pencillin G, Streptomycin) агуулсан эсийн орчинд (DMEM) 5% СО2-ийн чийгшилтэй 370Схэмд өсгөвөрлөсөн. Хавдрын загвар үүсгэсэн аргачлал: Хавдрын эс (МС38)-ийг фосфат буферийн уусмалаар шингэрүүлэн 100 мкл 1x106 тооны эсийг туршилтын амьтны хэвлийн арьсан дор цэврүү үүсгэн тарьж хорт хавдар үүсгэсэн. Хавдарт лактат, циклофосфамид болон хавсарсан эмчилгээ хийсэн аргачлал: Хавдрын эс тарьснаас хойш 8 дахь өдөрт, хавдрын эзлэхүүн 150 мм3 болох үед хулганыг 5 бүлэгт хуваан эмчилгээг эхлүүлсэн. Хавдрын хэмжээг хэмжсэн аргачлал: Автомат калипр ашиглан хавдрын урт, өргөнийг өдөр бүр нэг удаад 3 удааги н давтамжта хэмжсэн. Үр дүн: Лактатын изотоник уусмалаар эмчилсэн бүлэгт хавдрын дундаж эзэлхүүн глюкозын болон PBS эмчилгээ хийсэн бүлэгтэй харьцуулахад статистик үнэн магадлалтай буурсан (р<0.01). Лактат, циклофосфамидын хавсарсан эмчилгээний бүлгийн хавдрын дундаж эзэлхүүн нь лактат эсвэл циклофосфамид эмчилгээг дангаар нь хийсэн бүлэгтэй харьцуулахад статистик үнэн магадлалтайгаар буурсан байлаа (р<0.05). Үүнээс үзэхэд хавсарсан эмчилгээ нь хавдрын ургалтыг саатуулж байна. Туршилтад хамрагдсан ни т амьтдыг (n=20) эмчилгээний дараа 30 хоноги н турш ажиглахад 65% нь эмчилгээний дараах 20 хоноги н дотор үхсэн. Лактат ба циклофосфамидын хосолсон эмчилгээ хийсэн хулганад эмчилгээний бусад бүлэг болон хяналтын бүлэгтэй харьцуулахад амьд үлдэх магадлал статистик үнэн магадлалтайгаар (p<0.001) нэмэгдсэн. Дүгнэлт: Хавсарсан эмчилгээ хавдрын ургалтыг дарангуйлж байгаа нь лактат, хавдрын бичил орчинд лимфоцит эсийг идэвхжүүлэн хавдрын эсрэг үйлдэл үзүүлж, Т зохицуулагч эсийг дарангуйлах циклофосфамидын нөлөөг дэмжсэнээр туршилтын амьтны амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлж байна.
