Lundeg, Ganbold
Loading...
Товч нэр
Lundeg, Ganbold
Бүтэн нэр
Lundeg Ganbold
Латин нэр
Lundeg Ganbold
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдэд орчны хориг хэрэглэх нь(2021-09-01) ;Б.Одгэрэл ;С.Алтанчимэг ;М.Хулан ;С.СэргэлэнН.ЗолзаяаОрчны хориг хэрэглэснээр мэс заслын үеийн өвдөлт, стресс хариу урвалыг багасгаж, ингэснээр опийн төрлийн эм, мэдээгүйжүүлгийн эмийн хэрэглээг бууруулж, мэс заслын үеийн цус эргэлтийн хөдлөл зүй илүү тогтвортой явагдах нөхцөлийг бүрдүүлдэг. Түүнчлэн орчны хоригийн арга, хэрэглэх эмийн бодисоос шалтгаалан мэс заслын дараа ч орчны хоригийг үргэлжлүүлэн удаан хугацаагаар хэрэглэж болдог. Сүүлийн жилүүдэд хүүхдэд хэрэглэх орчны мэдээгүйжүүлэг, хоригийн төрөл улам нэмэгдэн, ажилбартай холбоотой гарах хүндрэл, эрсдэл буурч байна. Бага насны хүүхдэд төвийн мэдрэлийн хориг хамгийн их хэрэглэгддэг боловч хэт авиан багажийг практикт өргөнөөр хэрэглэх болсонтой холбоотой захын мэдрэлийн хоригийг хүүхдэд хийх нь нэмэгдэж байна. Бага насны хүүхдэд хэсгийн мэдээгүйжүүлгийн бодисын фармакокинетик ба фармакодинамик өөр байдаг тул хэсгийн мэдээгүйжүүлгийн бодисын хордлого үүсэх эрсдэл бусад насныхыг бодвол өндөр байдаг тул хордлогоос урьдчилан сэргийлэх, хордлогын үеийн арга хэмжээг зөв авч чаддаг байх нь чухал. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өндөр настны нурууны хагалгааны дараах эрт үеийн танин мэдэхүйн бууралтын тохиолдол ба эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ(2025-05-05) ;Тояа (Ya Tuo) ;С.Алтанчимэг ;Н.Сувд-ЭрдэнэҮндэслэл: Өнөө үед дэлхийн хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаатай холбоотой өндөр настай иргэдийн дунд нуруу нугасны эмгэг болон тэдгээрт үзүүлэх мэс заслын тусламжийн тоо, хэмжээ олширч байна. Хагалгааны дараах танин мэдэхүйн бууралт (ХДТМБ) өндөр настанд элбэг тохиолддог бөгөөд амьдралын чанарт ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Хэдийгээр судалгаа нэлээд хийгдсэн ч урьдчилан сэргийлэх, эмчлэх арга замуудыг цаашид тодруулах шаардлагатай байна. Зорилго: Нуруу нугасны мэс засал хийлгэсэн өндөр настай өвчтөнүүдийн ХДТМБ-ын тохиолдлын түвшинг тогтоон түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү проспектив когорт судалгаа нь Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа хоёрдугаар эмнэлэгт хийгдсэн. Нурууны мэс засалд орсон 200 өндөр настнаас 122 нь судалгааны шалгуурыг хангаж хамрагдсан. Хагалгааны өмнө клиник үнэлгээ, мэс засал-мэдээгүйжүүлгийн үзүүлэлтүүдийг нарийвчлан бүртгэж, хагалгааны дараа стандартчилсан үнэлгээний аргуудаар танин мэдэхүйн үйл ажиллагааг хэмжсэн. Эдгээр үзүүлэлтүүдийг үндэслэн олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээ хийв. Үр дүн: Мэс заслын хугацаа уртсах (OR=0.989; p=0.005), мэдээгүйжүүлгийн явцад артерийн даралт буурах (OR=0.964; p=0.009), хагалгааны дараах өвдөлтийн эрчим өндөр байх (OR=10.073; p=0.015), С-реактив уургийн түвшин нэмэгдэх (OR=1.039; p<0.001) нь ХДТМБ үүсэх эрсдэлт хүчин зүйлс болох нь тогтоогдлоо. Дүгнэлт: Нурууны мэс засал хийлгэсэн өндөр настанд хагалгааны дараах өвдөлтийн эрчим, үрэвслийн үзүүлэлт нэмэгдэх зэрэг хүчин зүйлүүд ХДТМБ үүсэх эрсдэлтэй холбоотой байна. Эмнэлзүйн практикт мэс заслын үеийн менежмент, мэдээгүйжүүлгийн аргачлалыг сайжруулах замаар танин мэдэхүйн бууралтын эрсдэлийг бууруулах боломжтой байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад насанд хүрэгчдэд тохиолдох эмнэлэг дэх нас баралтын ерөнхий зураглал ба таамаглах хүчин зүйлс(2022-11-02) ;С.Алтанчимэг; ; Үндэслэл: Эмнэлгийн нас баралтын дүр зургыг гаргаснаар эрүүл мэндийн тогтолцооны зарим үзүүлэлтийн ерөнхий төлөв байдлыг гаргах боломжтой. Нас барах эрсдлийг таамаглах хүчин зүйлийг тодорхойлсноор эмнэлзүйн практикт чухал ач холбогдолтой юм. Зорилго: 2020 онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн насанд хүрэгчдэд тохиолдсон нас баралтын дүр зураг ба таамаглах хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол улсад хэвтүүлэн эмчлэх тусламж үзүүлж буй 86 эмнэлгийн мэдээллийг судалгаанд ашигласан. Ингэхдээ 2020 оны 1-р сарын 1-ээс 6-р сарын 30-ны хооронд эмнэлэгт хэвтсэн 1795 нас баралтын тохиолдол бүхий 296,083 оролцогчдод дүн шинжилгээ хийсэн. Эмнэлэгийн цахим болон цаасан бүртгэлийг эх материал болгон ашигласан. Бид судалгаандаа нас, хүйс, эмнэлэгт хэвтсэн өдөр, нас барсан газар зэрэг хувьсагчдыг ашиглан эрсдэлт хүчин зүйлсийг тооцоолон гаргасан. Алдагдсан амьдарлын жилүүд болон газарзүйн байршил зэрэг хувьсагчдыг ашиглан нас баралтын дүр зургийг гаргасан. Үр дүн: Оролцогчдын дундаж нас 56.3±15.3 жил, эрэгтэй хүйс 59.4%, эмнэлэгт хэвтсэн дундаж хугацаа 2.2 хоног байв. Судалгааны үр дүнд эмнэлэгт нас барах эрсдэлт хүчин зүйлст дараах үзүүлэлтүүд ач холбогдол бүхий нөлөөтэй болохыг тогтоосон. Үүнд: a) амралтын өдрийн хэвтэлт, b) хотод нас барсан c) өндөр нас, d) эрэгтэй хүйс зэрэг байв. Олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр эрэгтэй хүйс болон амралтын өдрийн хэвтэлт нь эмнэлэгт нас барах эрсдлийг илүү ихээр нэмэгдүүлж байсан. Шугаман регрессийн шинжилгээгээр нас болон эмнэлгийн ор тус тусдаа байдлаар мэдэгдэхүйц хамааралтай байсан бөгөөд нас болон эмнэлгийн ор хоногийн хувьсагч хоорондын нөлөө нь нас баралттай илүү хамааралтай байв. Дүгнэлт: Монгол хүн амын дунд эмнэлэгт нас барах тохиолдол харьцангуй бага байсан. Хот газартай харьцуулахад хөдөө орон нутагт залуу хүнд нас баралт өндөр байна. Амралтын өдрийн хэвтэлт, эрэгтэй хүйс, хотжилт зэрэг үзүүлэлтүүд эмнэлэгт нас барах эрсдлийг таамаглах бие даасан хүчин зүйлс болохоос гадна хувьсагч хоорондын харилцан нөлөөлөл нь илүү хүчтэй үр дүнг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалтын үр дүн(2026-04-16); ; ;С.Алтанчимэг ;Э.АриунбаярЭ.МөнхзаяаҮндэслэл: Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалт нь эрүүл мэндийн мэргэжлийн боловсролын салбарт өргөн хэрэглэгдэх болсон орчин үеийн үр дүнтэй сургалтын арга юм. Энэхүү арга нь суралцагчдад онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх, эмнэлзүйн нөхцөл байдлыг үнэлэх, эмчилгээний зөв шийдвэр гаргах, багаар ажиллах зэрэг ур чадваруудыг аюулгүй, хяналттай орчинд хөгжүүлэх боломжийг олгодог онцлогтой. Сүүлийн жилүүдэд олон улсын судалгаанууд эмнэлзүйн дуураймал сургалт нь суралцагчдын эмнэлзүйн ур чадвар, өөртөө итгэх итгэл, харилцааны чадвар болон мэргэжлийн хандлагад эерэг нөлөө үзүүлдэг болохыг харуулсан байна. Гэсэн хэдий ч зарим сургалтын орчинд ялангуяа хөгжиж буй орнуудын анагаахын боловсролын салбарт эмнэлзүйн дуураймал сургалтын суралцах үр дүнд үзүүлэх нөлөөг харуулсан нотолгоо харьцангуй хомс хэвээр байна. Иймээс тухайн сургалтын аргын үр нөлөөг орон нутгийн сургалтын нөхцөлд үнэлэх шаардлага тулгарч байна. Зорилго: Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалтын аргыг оюутнуудын мэдлэг, эмнэлзүйн ур чадвар болон хандлагад үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Хүний их эмчийн 3 дугаар дамжааны 4 хэсгийн нийт 45 оюутныг хамруулсан. Судалгаанд хамрагдсан оюутнуудыг сургалтын хэлбэрээс хамаарч эмнэлзүйн дуураймал орчны сургалтын бүлэг (n=20) оюутан, уламжлалт сургалтын бүлэг (n=25) болгон хуваасан. Мэдлэгийн түвшинг астмын шалтгаан, эмгэг жам, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээг агуулсан 18 сорилыг сургалтын өмнө болон дараа үнэлсэн. Дадлага хичээлийн дараа олж авсан мэдлэг, эмнэлзүйн ур чадвар, хандлагыг Лайкертийн үнэлгээ бүхий 21 асуумж авч, жижиг бүлгийн ярилцлагаар хичээлийг ойлгоход нөлөө үзүүлсэн зүйл болон бусад авч үнэлсэн. Асуумжийн найдвартай байдлыг Cronbach’s α=90.0% буюу өндөр дотоод нийцэлтэй байсан. Статистик боловсруулалтыг SPSS программыг ашиглан хийсэн. Бүлэг доторх сургалтын өмнө ба дараах мэдлэгийн өөрчлөлтийг харьцуулсан paired samples t-test, харин сургалтын дараах үр дүнг бүлгүүдийн хооронд харьцуулахад independent samples t-test ашиглан статистик боловсруулалт хийв. Үр дүн: Сургалтын дараа мэдлэгийн дундаж оноо статистик ач холбогдолтойгоор нэмэгдсэн байна Үүнд сургалтын өмнө 9.18±2.33-аас сургалтын дараа 10.47±2.31 болж нэмэгдсэн (p<0.001). Эмнэлзүйн дуураймал орчны сургалтын бүлэгт мэдлэгийн оноо 7.65±2.01-ээс 9.05±2.46 болж нэмэгдсэн бол хяналтын бүлэгт 10.40±1.80-ээс 11.60±1.41 болж өссөн (p=0.007). Сургалтын дараах харьцуулалтаар эмнэлзүйн дуураймал орчны бүлэг мэдлэг (36.70±3.73 vs 34.44±4.77) ур чадвар (11.35±1.69 vs 10.92±1.75) дундаж илүү байсан боловч статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Харин хандлагын оноо эмнэлзүйн дуураймал орчны сургалтын бүлэгт статистикийн ач холбогдолтойгоор өндөр байв. (43.35±3.60 vs 40.64±4.51, p=0.034). Дүгнэлт: Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалт нь оюутнуудын мэдлэг болон эмнэлзүйн ур чадварт эерэг нөлөө үзүүлэхээс гадна мэргэжлийн хандлагыг статистикийн ач холбогдолтойгоор сайжруулж байгааг энэхүү судалгаагаар харууллаа. Иймээс эмнэлзүйн сургалтын хөтөлбөрт эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалтыг уламжлалт аргатай хослуулан хэрэглэх нь үр дүнтэй сургалтын стратеги байж болохыг энэхүү судалгаа харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын хөдөөгийн эмнэлгүүд дэх үжилтэй холбоотой нас баралтын тохиолдол ба хавсарсан өвчний судалгаа(2021-09-01) ;С.Алтанчимэг ;Л.Тамир ;Н.Сувд-Эрдэнэ ;Э.Сайн-ЕрөөлтБ.УянгаДэлхий дахинд үжлийн шалтгаант эмнэлгийн нас баралтын түвшин өндөр байна. Манай орны хөдөөгийн эмнэлгүүдийн нас баралтад эзлэх үжлийн тохиолдлын хувь тодорхойгүй байна. Зорилго: Хөдөөгийн эмнэлгүүдийн үжлийн шалтгаант нас баралтын тохиолдлыг тооцож түүнтэй холбоотой хавсарсан өвчний төрөлд судалгаа хийх.Арга аргачлал: Монгол улсын хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд тохиолдсон насанд хүрэгчдийн бүх шалтгаант нас баралтын түүхийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж хавсарсан өвчний төрлийг судалсан. Үр дүн: Эмнэлэгт нас барсан 487 эмчлүүлэгчийн 308 буюу 64% нь эрэгтэй; дундаж нас 56.7 байв. Үүнээс үжлийн шалтгаант нас баралтын 122 буюу 25.05% тохиолдол бүртгэгдсэнээс насны дундаж 56.5, эрэгтэй 51 буюу 53.7% байв. Үжлийн шалтгаант нас баралттай хавсарч илэрсэн хамгийн түгээмэл өвчнүүдэд элэгний архаг өвчин 17 буюу 17.8%, даралт ихдэх өвчин 19 буюу 20% орж байв. Халдварын голомт зонхилон байрлаж буй байдлаар нь авч үзэхэд амьсгалын замын эрхтэн тогтолцоо болон хэвлийн эрхтний халдвар орж байна. Нас баралтад хүргэж буй үжлийн илрүүлэг эдгээр эмнэлгүүдэд 40% байна. Логистик регрессийн шинжилгээгээр сүреэгээр үүсгэгдсэн үжлийн илрүүлэг муу байгааг болон Улаанбаатар хотоос алслагдсан байдлаар нь бүлэглэн авч үзэхэд үжлийн оношлогоо стастистикийн ач холбогдол бүхий ялгаатай гарлаа. Дүгнэлт: Манай улсын хөдөөгийн эмнэлгийн нас баралтад үжлийн тохиолдол өндөр байна. Сүрьеэгийн шалтгаант үжлийн илрүүлгийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна.
