Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Нас ба амьдралын хэв маяг, нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөө ба танин мэдэхүйн бууралт
    (2021-03-21) ; ;
    Ж.Цолмон
    ;
    Д.Бямбасүрэн
    ;
    Үндэслэл: Танин мэдэхүйн бууралт (ТМБ) үүсэхэд насжилт нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг боловч нийгэм эдийн засгийн болон амьдралын хэв маягийн олон хүчин зүйлсээс хамаарч ТМБ-ын эрсдэл ялгаатай байдаг. Зорилго: 40-80 насны хүмүүсийн ТМБ-ын эрсдлийг судлах. Материал, арга зүй: Энэхүү судалгаа нь АШУҮИС-ийн Эмнэлзүйн Кохорт судалгаа “Mon-timeline”-д хамрагдсан 40-с дээш насны 263 хүмүүсийн дунд хийгдсэн. Танин мэдэхүйн бууралтыг илрүүлэхдээ Мэдрэл-сэтгэцийн байдлыг үнэлэх хураангуй сорил (МСБҮХС)ыг ашигласан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 53.8±7.7 ба 38.8% нь эрэгтэйчүүд байв. Шугаман регрессийн шинжилгээгээр МСБҮХС-ын оноо нь тухайн хүний нас [OR (95%CI)=0.12 (-0.18; -0.05)] ба боловсролын түвшин [OR (95%CI)=0.88 (0.48; 1.12)]-ээс статистик үнэн магадлал бүхий хамааралтай байна. Дүгнэлт: Танин мэдэхүйн бууралт үүсэхийг таамаглах гол хүчин зүйлст нас ба боловсролын түвшин орж байна.