Ю.Гантөгс
Loading...
Товч нэр
Ю.Гантөгс
Бүтэн нэр
Юндэндорж Гантөгс
Латин нэр
Yundendorj Gantugs
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төрөлжсөн нарийн мэргэшлийн эмнэлгийн осол гэмтлийн хэвтүүлэн эмчлүүлэх тасгуудын өртгийн тооцоо(2023-02-16); ; Үндэслэл: Монгол Улсын хүн амын дунд осол гэмтлийн шалтгаанаар нас барах, өвчлөх тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, осол гэмтлийн шалтгаан нь 2020 оны байдлаар өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. Мөн 2020 онд Монгол улсын хэмжээнд 142.761 осол гэмтлийн шинэ тохиолдол, нас баралтын 2736 тохиолдол бүртгэгдсэн байна. Осол гэмтлийн тусламж үйлчилгээний өртгийн тоо мэдээ, нэгж өртөгт эзлэх цалин хөлс, эм тээвэр шатахуун гэх мэт зардлуудын эзлэх хувь хэмжээг тогтоосноор салбарын хэмжээнд эрүүл мэндийн даатгалаас болон улсын төсвөөс тухайн эмнэлгүүдийг санхүүжүүлэх эмнэлгийн суурь тарифыг тогтоох чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвтүүлэн эмчлүүлэх тасаг бүрийн нэг ор хоногийн дундаж өртгийг тооцох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хийж гүйцэтгэхдээ дискрептив загвар ашиглан баримтын аргаар судалгааны тоон мэдээллийг цуглуулсан. Судалгаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны санхүүгийн тайлан, статистикийн тайлан мэдээллүүд дээр үндэслэн зардлын шинжилгээ хийн хэвтүүлэн эмчлүүлэх тасаг бүрийн өртгийг өртөг тооцох уламжлалт арга буюу дээрээс доош аргыг ашиглан тооцоолсон. Үр дүн: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний нийт ор хоногийн тоо 121.605, дундаж ор хоног 8.6 байна. Хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний нийт ор хоногийн 14 хувийг гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасаг, 12 хувийг түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасаг, гавал тархины гэмтэл согогын тасаг эзэлж байна. Байгууллагын 2020 оны санхүүгийн тайлангийн нийт зардлыг тодорхойлж зардлыг шууд, шууд бус зардлаар нь ангилахад нийт зардлын 52 хувийг шууд зардал, 48 хувийг шууд бус зардлууд эзэлж байна. Шууд зардлыг өртгийн төвүүдэд шууд ногдуулан, шууд бус зардлыг зардал чиглүүлэгч ашиглан өртгийн төвүүдэд хувиарлахад үндсэн үйлчилгээний өртгийн төв шууд зардлын 33.3 хувийг, шууд бус зардлын 76.5 хувийг эзэлж байна. Хэвтүүлэн эмчлүүлэх тасгуудын нэг ор хоногийн дундаж өртөг 147,098 төгрөгөөс 918.931 төгрөгийн хооронд хэлбэлзэлж байна. Дүгнэлт: Дээрээс доош өртөг тооцох аргаар тасаг нэгжүүдийн өртгийг тооцоход эрчимт эмчилгээний тасаг хамгийн өндөр өртөгтэй байгаа нь тодорхойлогдсон бөгөөд нийт тасгуудын нэг ор хоногийн дундаж өртөг 272.583 төгрөг байв. Нэг ор хоногийн дундаж өртгийн 18 хувийг шууд хөдөлмөрийн зардал, 11 хувийг эмийн зардал эзэлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж 2 өвчний үе дэх хэвтүүлэн эмчлүүлэх эмчилгээний зардлын тооцоолол(2024-01-21); ;Г.МишээлҮндэслэл: 2021 оны байдлаар дэлхий дахинд 10 хүн тутмын 1 нь буюу 537 сая насанд хүрэгчид (20-79 нас) ЧШ өвчтэй амьдарч байгаа бөгөөд энэ тоо 2030 он гэхэд 643 сая, 2045 он гэхэд 783 сая болж өсөх төлөвтэй байна. Уг өвчний улмаас 2021 онд 6.7 сая хүн нас барсан буюу 5 секунд тутамд 1 хүн нас барсан гэсэн тооцоолол гарчээ. Манай улсад 2021 оны байдлаар ЧШХШ 2 өвчний эрт илрүүлгийн үзлэгт нийт 800 мянган хүн хамрагдсан нь хамрагдвал зохих хүн амын 76 хувийг эзэлж байна. Манай орны хувьд ЧШХШ 2 өвчний үед гарах эрүүл мэндийн зардал үүн дотроо ретинопатийн үеийн эмчилгээний болон бусад эрүүл мэндийн зардлын судалгаа хязгаарлагдмал байгаа нь уг судалгааг хийх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. Зорилго: Чихрийн шижин хэв шинж 2 өвчний эмчилгээний зардал тооцох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хийхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг тооцох зардлыг дээрээс доош хуваарилах болон зардлыг доороос дээш хуваарилах аргыг хослуулан хэрэглэсэн. Судалгаанд дүүрэг, аймаг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, лавлагаа шатлалын эмнэлгүүдээс тус бүр нэг байгууллагыг төлөөлөл болгон оруулсан бөгөөд 2021 оны санхүүгийн жилийн тайлан болон 2022 оны хагас жилийн гүйцэтгэлийн санхүүгийн тайлан мэдээг ашиглан агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгааны үр дүнгээр ЧШ хэв шинж 2 шалтгаант хэвтэн эмчлүүлэгчдийн хэвтэж эмчлүүлэх өртгийг нэг ор хоног болон нэг удаагийн хэвтэлтээр тооцоолон үзэхэд Төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний өртөг 2,845,904, БОЭТ-д 787,608, нэгдсэн эмнэлэгт 634,333, дүүргийн эрүүл мэндийн төвд 643,213 төгрөгийн өртөгтэй байна. Харин нэг ор хоногийн өртөг төв эмнэлэгт 353,090, дүүргийн ЭМТ-д 88,232, БОЭТ-д 85,239, нэгдсэн эмнэлэгт 69,860 төгрөг тус тус байна. Төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх дундаж ор хоног 8.06, БОЭТ-д дундаж ор хоног 9.24, нэгдсэн эмнэлэгт дундаж ор хоног 9.08, дүүргийн эмнэлэгт дундаж ор хоног 7.29 байна. Дүгнэлт: Чихрийн шижин хэв шинж 2 өвчний эмчилгээний дундаж ор хоногийн өртөг 149,106 төгрөг, хэвтэж эмчлүүлэх дундаж өртөг 1,227,765 төгрөг байна. Дундаж өртөгт цалингийн зардал 37 хувь, нэмэлт болон туслах үйлчилгээний зардал 24 хувь, эмийн зардал 15 хувь, байр ашиглалттай холбоотой зардал 11 хувь, хоолны зардал 7 хувь, бусад зардал 6 хувийг тус тус эзэлж байна.
