Б.Оюунбэлэг
Loading...
Товч нэр
Б.Оюунбэлэг
Бүтэн нэр
Баяндорж Оюунбэлэг
Латин нэр
Bayandorj Oyunbeleg
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хорих ангид ял эдэлж буй эрэгтэйчүүдийн дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын судалгаа(2021-03-21) ;Д.Дүүрэнжаргал; ; ;В.Наранцэцэг2014 онд Монгол улсад хийгдсэн судалгаагаар хорих ангид ял эдэлж буй эрэгтэйчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй боловч тэмбүүгийн халдварын тархалт өндөр, 8.2 хувийг эзэлж байв. Энэхүү судалгааны зорилго нь хорих ангид ял эдэлж буй буй эрэгтэйчүүдийн дунд ХДХВ, тэмбүүгийн тархалтыг тодорхойлох, халдвар авах эрсдэлт хүчин зүйлийг судлах явдал юм. Материал арга зүй: Бид Монгол Улсын 11 хорих ангид ял эдэлж буй 1105 эрэгтэйчүүдийг хамруулсан. Мэдээ материал цуглуулах тоон аргаар мэдээллийг цуглуулж, SPSS25 программ ашиглан хи-квадрат тест арга ашиглан р утгаар харьцуулж, р утгаар илэрхийлэн хорих ангид ял эдлэгчдийн дунд ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтыг судалсан. Мөн ХДХВ, тэмбүүгийн халдварт өртөх эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлохдоо нэг болон олон хүчин зүйлийн анализ хийж р утга 0.05-аас бага тохиолдолд статистикийн үнэн магадлалтай гэж тооцов. 2019 оны судалгаагаар хорих ангид ял эдэлж буй эрэгтэйчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй бөгөөд тэмбүүгийн тархалт 15.7% байна. Тэмбүүгийн халдварын тархалт нь эрсдэлтэй бэлгийн зан үйлтэй хамааралтай байна (тохиолдлын бэлгийн харьцаанд орох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн хавьталд орох). Боловсрол бага байх, огт бэлгэвч хэрэглэхгүй байх, ТББ, ХӨСҮТ-ээс үйлчилгээнд хамрагдахгүй байх нь тэмбүү өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байна.
