Б.Оюунбэлэг
Loading...
Товч нэр
Б.Оюунбэлэг
Бүтэн нэр
Баяндорж Оюунбэлэг
Латин нэр
Bayandorj Oyunbeleg
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын эмэгтэй биеэ үнэлэгч нарын дунд ХДХВ, БЗДХ-ыг илрүүлсэн дүн(2024-01-21); ;Д.Мөнхзул ;Б.Нямсүрэн ;Х.ЭнхтүвшинЖ.ДаваалхамУдиртгал: Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нь дэлхий дахинд Эрсдэлт бүлгийн хүн тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байгаа бөгөөд эрсдэлтэй бүлгийн ам хүн амын дунд тархалтыг тодорхойлох судалгаа хийх нь ХДХВ/ДОХ, Оролцогчид БЗДХ-аас сэргийлэх, халдварын тархалтыг тогтоон барих, бууруулах суурилсан түүвэрлэлт, үйл ажиллагааг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийн үндсэн эх сурвалж тархалт болдог. Зорилго: Хүн амын өндөр эрсдэлтэй бүлэг болох эмэгтэй биеэ Бодит хугацааны үнэлэгчдийн дунд ХДХВ, БЗДХ-ын тархалтыг серологийн болон ПГУполимеразын гинжин ын шинжилгээний аргыг ашиглан тодорхойлох. Арга, аргачлал: Бид урвал судалгаандаа агшингийн судалгааны загвар, оролцогчид суурилсан түүвэрлэлт (Respondent Driven Sampling)-ийн арга ашиглав. Судалгаанд Улаанбаатар хотод оршин сууж буй нийт 373 оролцогчийг хамруулж, асуумж судалгаа болон лабораторийн шинжилгээний аргыг ашиглав. Ийлдэс судлалын шинжилгээнд ХДХВ-1/ХДХВ-2 вируст өвөрмөц эсрэг биеийг илрүүлэх хурдавчилсан оношлуур, ийлдсийн уургийн түргэн урвалын сорил (RPR), цайвар спирохетийг илрүүлэх цус наалдуулах урвал (ТРНА)-ыг ашигласан. Судалгаанд оролцогч үтрээний арчдасыг үстэй бамбар ашиглан өөрөө авч (self-collection of vaginal swab) UTM тээвэрлэх орчин (Copan Inc, Italy)-д хийж тээвэрлэлээ. STARMag 96 ProPrepC оношлуур, Seeprep 32 (Seegene Inc, Korea) автомат анализатор ашиглан нуклейн хүчлийг ялгасны дараа Allplex™ STI Essential Assay (Seegene Inc, Korea) оношлуур, CFX-96 (BioRad Inc, АНУ) машинаар бодит хугацааны полимеразын гинжин урвал (бх-ПГУ)-ын шинжилгээ хийлээ. Ёс зүй: Судалгааны батлагдсан аргачлалыг ЭМЯ-ны АУ-ы ёс зүйн хяналтын хороонд танилцуулж зөвшөөрөл (2022 оны 06 дугаар сарын 24-ний №263, 2022 оны 10 дугаар сарын 17-ны №290) авсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 32±9 жил байсан ба судалгаанд нийт хамрагдагсдын 81.8 % нь 20-39 насныхан байв. Боловсролын түвшингээр авч үзвэл бүрэн дунд боловсролтой оролцогчид (65%) давамгайлж байлаа. Судалгаанд хамрагдагсдын 53% нь гэрлээгүй, 17% нь гэрлэлтээ цуцлуулсан болон салсан эмэгтэйчүүд байв. Судалгаанд хамрагдсан эрсдэлт бүлгийн хүн амын 60% нь ажил эрхэлдэггүй байв. Нийт оролцогчдын 67%д сарын орлого нь 510 мянгаас 3 сая төгрөгний хооронд, 63% нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, 19% нь хувиараа шимтгэл төлдөг эмэгтэйчүүд байв. Судалгаанд оролцогчдоос ХДХВ-ын халдвар илрээгүй. Тэмбүүгийн халдварын тархалт ерөнхий дүнгээр 11.5% (n=43) байв. Судалгаанд оролцогчдын дунд БЗДХ-ын тархалт T.vaginalis 8.1% (n=24), N.gonorrhoeae 3.7% (n=11), C.trachomatis 17.1% (n=51), M.genitalium 18.1% (n=54) тус тус тодорхойлогдлоо. Харин нөхцөлт эмгэг төрөгчид болох M.hominis 57% (n=170), U.urealyticum 48.3% (n=144), U.parvum 67.8% (n=202) тус тус илэрлээ. ЭБҮ-ийн дунд тэмбүү өвчний тархалтын хувь 2014 оноос 2022 он хүртэл тасралтгүй буурч байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй (0%), N.gonorrhoeae халдвар хамгийн бага (3.7%), T.vaginalis, тэмбүү, C.trachomatis, M.genitalium-ийн халдварын тархалт 8.1%-18.1% байна. Харин нөхцөлт эмгэг төрөгчид болох U.urealyticum, M.hominis, U.parvum-ийн халдвар 48.3%- 67.8% тус тус илэрсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хорих ангид ял эдэлж буй эрэгтэйчүүдийн дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын судалгаа(2021-03-21) ;Д.Дүүрэнжаргал; ; ;В.Наранцэцэг2014 онд Монгол улсад хийгдсэн судалгаагаар хорих ангид ял эдэлж буй эрэгтэйчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй боловч тэмбүүгийн халдварын тархалт өндөр, 8.2 хувийг эзэлж байв. Энэхүү судалгааны зорилго нь хорих ангид ял эдэлж буй буй эрэгтэйчүүдийн дунд ХДХВ, тэмбүүгийн тархалтыг тодорхойлох, халдвар авах эрсдэлт хүчин зүйлийг судлах явдал юм. Материал арга зүй: Бид Монгол Улсын 11 хорих ангид ял эдэлж буй 1105 эрэгтэйчүүдийг хамруулсан. Мэдээ материал цуглуулах тоон аргаар мэдээллийг цуглуулж, SPSS25 программ ашиглан хи-квадрат тест арга ашиглан р утгаар харьцуулж, р утгаар илэрхийлэн хорих ангид ял эдлэгчдийн дунд ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтыг судалсан. Мөн ХДХВ, тэмбүүгийн халдварт өртөх эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлохдоо нэг болон олон хүчин зүйлийн анализ хийж р утга 0.05-аас бага тохиолдолд статистикийн үнэн магадлалтай гэж тооцов. 2019 оны судалгаагаар хорих ангид ял эдэлж буй эрэгтэйчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй бөгөөд тэмбүүгийн тархалт 15.7% байна. Тэмбүүгийн халдварын тархалт нь эрсдэлтэй бэлгийн зан үйлтэй хамааралтай байна (тохиолдлын бэлгийн харьцаанд орох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн хавьталд орох). Боловсрол бага байх, огт бэлгэвч хэрэглэхгүй байх, ТББ, ХӨСҮТ-ээс үйлчилгээнд хамрагдахгүй байх нь тэмбүү өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байна.
