Sharavyn, Bold
Loading...
Товч нэр
Sharavyn, Bold
Бүтэн нэр
Sharavyn Bold
Латин нэр
Sharavyn Bold
Албан тушаал
Судлаач
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хамба номун ханы “Увдист рашааны дусал” судрын Шүлгэлсэн орчуулгын онол, практикийн ач холбогдолҮндэслэл: XVII зууны эхэн үеэс эхлэн Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн туурвисан эмчилгээ болон эм, найрлагын талаарх 5 зохиол, Сүмбэ хамба Ишбалжирын “Дөрвөн рашаан”, “Цагаан болор толь” эмчилгээ, эмийн судрууд, тойн Жамбалдоржийн “Үзэсгэлэнт нүдэн чимэг” эмийн ном, Жамбалчойжиданзанпэрэнлэйн “Увдисын далай” эм найрлагын томоохон бүтээлүүд анагаах ухааны практикт өргөнөөр хэрэглэгдэж эхэлсэн1-3. Зорилго: Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн “Увдист рашааны дусал” судрын шүлэглэсэн орчуулга дахь онол практикийн ач холбогдлыг ханиадыг эмчлэх эмийн жишээгээр тайлбарлах. Арга, аргачлал: Анализ нь задлах, ялгаж салгах гэсэн утгатай бөгөөд судлаач сонгож авсан объект буюу үзэгдэл юмыг өөрийн сэтгэхүйгээр тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдэд ангилна. Ингэснээр тухайн объектын хийсвэрлэж болох үндсэн шинж чанарууд тодорхой бүрэлдэхүүн хэсгүүд дээр илүү тод илэрч гарна. Анализ хийх нь объектыг задлан шинжилснийг шууд дагалдан зайлшгүй хийгддэг сэтгэхүйн логик үйлдэл юм. Энэхүү аргаар Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн “Увдист рашааны дусал” сударт байгаа ханиадыг эмчлэх эмийн хэрэглээний утгыг нээн гаргах задлан шинжилж судлав. Задлан шинжилж гарсан үр дүнг нэгтгэн дүгнэх замаар анализсинтезийн аргыг ашиглав. Үр дүн: Бидний судалгаандаа үндсэн материал болгон авсан Лувсанданзанжанцангийн “Увдист рашааны дусал” судар нь Энэтхэг, Төвөдийн анагаах ухааны сонгодог бүтээл болох “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийн “Увдисын үндэс”-т5 эхлэн суралцахад улам ойр дөхөм болгосноороо тухайн үеийн анагаах ухааны сургуулийн шавь нарт гол гарын авлага нь болж байжээ. Дүгнэлт: Хамба Номун хан Лувсанданзанжанцангийн зохиосон 18-н хуудастай “Увдист рашааны дусал” номд хий, шар, бадган, бор, эс шингэсэн, бэтэг, хаван, халуун унгирал, эрхтэн, цул, сав, хэсэг бусаг зэрэг 22 өвчний эмчилгээний аргыг өөрийн туршлагаас гадна Энэтхэг, Төвөдийн анагаах ухааны мэргэдийн олон арван ном судар, гарын авлагыг нарийвчлан судалж бичсэн хамгийн итгэмжтэй эмчилгээний аргуудыг багтаасан бүтээл болох нь тодорхой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өмнөговь аймаг дахь дацан, жастай сүм хийд, хурлыг тодруулан байршлыг газрын зурагт буулган тэмдэглэх асуудалд(2024-12-21); ;Б.Гэрэлмаа ;Н.Ганбат ;Д.ШагдарсүрэнҮндэслэл: Монгол Улсын анагаах ухааны түүхэн дэх эмч, маарамба, мэргэдүүд түүхийн хэдий үед чухам ямар бүтээл туурвиж, хэрхэн эрдэм боловсрол эзэмшиж эмчлэн ангааж тэдгээр нь түгэн дэлгэрч байсныг судлан шинжилж тогтоох асуудал уламжлалт анагаах ухааны эрдэм судлалын томоохон талбар төдийгүй онол, практикийн хувьд ч өндөр ач холбогдолтой болохыг судлаачид олонтаа дурьдсан байна. Зорилго: Өмнөговь аймаг дахь Хорьдугаар зууны нэгдүгээр хагасаас өмнө байгуулагдсан дацан, жастай сүм хийд, хурлыг тодруулан байршлыг газрын зурагт тэмдэглэгээний хамт шинээр боловсруулан зурах. Арга, аргачлал: Бид судалгаандаа Монгол улсын үндэсний төв архив, Гандантэгчинлэн хийдийн төв архив, Өмнөговь аймгийн төв архив, Уламжлалт анагаах ухааны түүхэн боть зэрэг материалуудыг ашиглан үндсэн хэрэглэгдэхүүн болгон авч эх бичиг, сурвалж бичиг судлалын арга, магадлан жагсаах аргуудыг ашиглан судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Өмнөговь аймгийн нутагт байрлаж байсан хийдүүдээс Байшинтын хийд, Онгийн хүрээ, Ханын цагаан суварга, Дөчийн хурал, Засгийн шүтээний хийд, Эхэн загийн хийд болон Шилүүстэйн хийд нь мамба дацантай байсан бол Онгийн хүрээ, Шар хулсны хурал нь маналын жас, Байшинтын хийд, Уул жаргалантын хийд, Долоо шар загийн хийд, Ханын цагаан суваргын хийд, Дөчийн хурал, Засгийн шүтээний хийд, Хар ноёны хурал, Дуган голын буюу тойногийн хурал, Баг модны хийд, Цагаан толгойн хийд, Цогзолын хийд, Таван ховоотын хийд, Баруун суу хийд, Сайн бичигт буюу ширээт ламын хийдүүд нь мамбын жас, Сангийн далайн хийд, Агуйн хийд болон Цогзолын хийд нь отчийн жастай байжээ. Дүгнэлт: Өмнөговь аймгийн нутагт нийт 46 хийд оршиж байснаас мамба дацантай хийд 7, маналын жастай хийд 2, мамбын жастай хийд 14, отчийн жастай хийд 3 байлаа. Эдгээр Мамба дацан, Маналын жас, Мамбын жас, Отчийн жасууд нь зөвхөн шашны болон соёлын төдийгүй уламжлалт анагаах ухааны чухал төвүүд байсны зэрэгцээ олон зуун жил дамжин өвлөгдөж ирсэн анагаах ухааны сургалт, эмчилгээний аргуудыг хэрэглэж, Монголын уламжлалт анагаах ухааны өвийг хадгалах, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Цаашид эдгээр хийдүүдийн уламжлалт анагаах ухаанд гүйцэтгэсэн үүргийг гүнзгийрүүлэн судлах нь Монголын анагаах ухааны түүхийг баяжуулах, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болох нь бидний судалгаагаар тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол Данжуур дахь Аюурведийн анагаах ухааны зохиолуудыг тодруулан судлах асуудал(2024-12-21); ;Б.Гэрэлмаа ;Д.ШагдарсүрэнҮндэслэл: Монгол Данжуур бол Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж буй, дэлхийд ховордсон 226 боть их хөлгөн судар бөгөөд Энэтхэг, Төвөдийн эрдэмтдийн бүтээлийг багтаасан баримт, мэдлэгийн чухал өв юм. Энэхүү сударт багтсан Аюурведийн 8 ном нь Монголд анагаах ухааны эртний мэдлэг түгэн дэлгэрч байсаны баталгаа болж, энэ салбарт гүнзгий судалгаа хийх шаардлагыг харуулдаг. Аюурведийн өвчнөөс сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий онол, арвин туршлага нь орчин цагийн анагаах ухааныг баяжуулах чухал эх сурвалж болно. Зорилго: Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж байгаа Монгол данжуур дахь Энэтхэгийн Аюурведийн анагаах ухааны зохиолуудыг нэр, ботийн дугаар, хуудасны дугаарыг тогтоон, монгол орчуулагч нарыг нь тодруулан тайлбар хийх. Арга, аргачлал: Монгол шунхан Данжуур, тэр дундаа 118-123 дугаар ботид багтсан Аюурведийн анагаах ухааны зохиолуудыг ашиглав. Судалгаанд сурвалж бичгийн судлал болон магадлан жагсаах аргуудыг хэрэглэж, зохиолуудыг цаг хугацааны дарааллаар эрэмбэлэх, төрөлжүүлэн ангилах, эхний шатны үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаагаар Монгол Данжуурын анагаах ухааны бүтээлүүд нь Энэтхэгийн Аюурведийн анагаах ухааны зохиолуудаас голлон бүтсэн бөгөөд энэ номын судалгаа сүүлийн үед эрдэмтдийн сонирхлыг татаж байна. Уг судалгаанд бид Монгол Данжуурын анагаах ухаантай хэрхэн холбогдож байгаа талаар болон хэрхэн соёлын өвийг хадгалан үлдсэн талаарх баримт материалуудыг судлан тодрууллаа. Дүгнэлт: “Монгол Данжуур”ын Судрын тайлбарын 118-123 дугаар ботид анагаах ухааны 8 зохиол байгааг тодруулан, нэр, ботийн дугаар болон хуудасны тоог дараах байдлаар тогтоов. Үүнд: 1. (4855) Зуун найралт (118-1) 2 до-14 дэ, 2. (4856) Амьдруулагч эмийн судар, (118-3) 14 дэ-20 до, 3. (4857) Ава эмийн зан үйл (118-3) 21 дэ-22 до, 4. (4858) Найман гишүүнтийн зүрхний хураасан нэрт (118-4) 23 дэ-527 до, 5. (4859) Найман гишүүнтийн зүрхэн хэмээх эм, заслын номлол (118-5) 527 до-119-р боть, 715 до, 6. (4860) Эм, заслын найман гишүүнтийн зүрхний тийн тайлбар үг, утгын сарны гэрэл хэмээх оршивой (120-1) 2 до-121-р боть, 476 до, 7. (4861) Эм, заслын найман гишүүнтийн зүрхний тийн тайлбар эмийн нэрийн зүйл хэмээх оршивой (122-1) 476 до-519 дэ, 8. (4862) Хамгийн эрхт шим авахуй хамаг өвчнийг дараад биеийн хүчийг дэлгэрүүлэгч хэмээгдэхүй. (123-1) 2 до-3 до гэсэн зохиолууд байв.
