М.Нина
Loading...
Товч нэр
М.Нина
Бүтэн нэр
Муратхан Нина
Латин нэр
Muratkhan Nina
Албан тушаал
Багш
ORCID
8 results
Now showing 1 - 8 of 8
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмийн тун сонголтын алдаанаас сэргийлэх арга хэмжээний үр дүн (2023-2024)(2025-01-01) ;Ц.Номин-Эрдэнэ ;Д.Цэрэнням ;Ц.Дэлгэрмаа ;Ц.ОргилмааМ.МөнгөнчимэгҮндэслэл: Эмтэй холбоотой асуудал гэдэг нь эмийн эмчилгээний үр дүнд саад учруулсан болон учруулж болзошгүй тохиолдол эсвэл нөхцөл байдлыг хэлнэ хэмээн Европын эм зүйн холбооноос тодорхойлсон. Өвчний онош болон шинжилгээний үзүүлэлтэд эмийн тунг тохируулах нь чухал асуудал. Тухайлбал ^ Я -н түвшинд варфаринытунгтохируулан хэрэглэх шаардлагатай.1995ондАнглид хийгдсэн судалгаагаар архаг зүрхний дутагдалтай эмчлүүлэгчдэд эмнэлзүйн эм зүйч ангиотензин хувиргагч ферментийг хориглогч эмийг зорилтот тунд хүргэх зөвлөмж өгсний дараа эмчлүүлэгчийн уушгины болон захын хаван мэдэгдэхүйц буурч, ачаалалтай сорилын үр дүн сайжирсан байна. АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэгт эмнэлзүйн эм зүйчийн эмийн тунтай холбоотой асуудалд дүн шинжилгээ хийж нийтлэг илэрч буй тун сонголтын алдаа болон эрсдэлийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлэх сэргийлэх шаардлагатай байна. Зорилго: Бид эмийн тунтай холбоотой асуудалд дүн шинжилгээ хийх. Арга, аргачлал: АШУҮИС-ын Монгол Японы эмнэлэгт 2023-2024 онд жорын хяналтаар илэрсэн эмийн тунтай холбоотой асуудлыг хамруулан, ретроспектив судалгааны аргаар судлав. Үр дүн: 2023-2024 оны хугацаанд нийт 2340 эмтэй холбоотой асуудлаас тунтай холбоотой нийт 581 (100%) асуудал байлаа. Эмнэлзүйн эм зүйч нар нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 67% орчимд жорын хяналт хийсэн нь он хооронд ялгаагүй байлаа. Харин эмтэй холбоотой асуудал 2023 онд 41.1% (п=1499)-аас 2024 онд 22.3% (п=841) болж буурах хандлагатай (р=0.05). Тунтай холбоотой асуудлын ихэнх нь буюу 75.6% (п=440) байсан эмийн тун ихэсдсэн тохиолдол 24.4% (п=141) байсан. Эмийн тунтай холбоотой асуудал мэс заслын тасагт хамгийн их 59.5% (п=346) илэрсэн (р=0.001). Зонхилон илэрч буй эмийн тунтай холбоотой асуудлаас диклофенакыг хоногийн тунгаас хэтрүүлэн хэрэглэх, цефтриаксоныг удирдамжид зааснаас өндөр тунгаар хэрэглэх, цефотаксимыг бөөрний үйл ажиллагаанд тохируулахгүй хэрэглэх, метронидазолыг элэгний үйл ажиллагаанд тохироогүй тунгаар хэрэглэх зэрэг тохиолдлууд зонхилж байлаа. Эмийн тунтай холбоотой асуудлыг шалтгаан нь удирдамжид заасан тунгаар хэрэглээгүй тохиолдол зонхилж 415 (71.3%) байна (р=0.001). Тунтай холбоотой асуудлыг залруулахаар саналыг эмчид мэдээлэхэд эмчилгээ эхлэхээс өмнө мэдээлбэл санал хүлээж авах байдал 14%-аар өссөн (р=0.001). Эмийн тун тохируулах саналд ноогдох зардлыг тооцоход 1.267.219? болон хатгалтын тоог 363-р бууруулжээ. Дүгнэлт: Иймд эмнэлзүйн эм зүйчийн жорын хяналтаар тун сонголтын алдааны эрсдэлийг бууруулж түүнтэй холбогдох зардлыг багасгах, эмнэлгийн ажилчдын ачааллыг бууруулах боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Жор бичилтийн шатанд эмийн эмчилгээний алдааг судалсан үр дүн(2022-04-28) ;Ц.Номин-Эрдэнэ ;О.Намуун-Уянга ;А.Хулан ;Ц.ДэлгэрмааЭмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь эмийн эмчилгээний алдаа юм. Эмийн жорын хяналтыг тогтмол хийснээр эмийн сонголт, эмийн тунг зөв төлөвлөхөд эмчтэй хамтарч оролцож эмийн эмчилгээний алдаанаас сэргийлж, эмчилгээний үр нөлөөг сайжруулах, эмнэлгийн ор хоног, эмчилгээний шууд болон шууд бус зардалыг бууруулдаг. Бид АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн жорын хяналтын явцад илэрсэн жор бичилтийн алдаа, түүний эрсдэлийн төвшинг тодорхойлохыг зорилоо. Тус эмнэлэгт 2021 оны 1 сараас 11 сар хүртэлх хугацаанд хянагдсан нийт 620 “Үйлчлүүлэгчийн жорын хяналтын хуудас”-ыг санамсаргүй түүврээр авч эмийн жорын хяналтын үнэлгээг ашиглан, ретроспектив судалгааны загвараар, дескриптив анализ хийж боловсрууллаа. Эмийн жор бичилтийн шатанд 45.4% (n=282)-д эмийн эмчилгээний алдаа бүртгэгдсэн. Үүнд эмийн тун эмчлүүлэгчид тохирохгүй 75 (12%), эмийн давхцал 11 (1.6%), эсрэг заалттай эм төлөвлөсөн 7 (0.9%), эмийг олон улсын нэршлээр бичээгүй 204 (33%), эм-эмийн харилцан нөлөөлөл нийт 282 (42.2%) тохиолдсон байна. Эмийн тун тохироогүй нийт 75 тохиолдлыг ангилахад 62.6% (n=47) нь тун хэтэрсэн, 22.6% (n=17) нь тун багадсан, 6.6%(n=5) элэг, бөөрний үйл ажиллагаанд эмийн тун тохироогүй байлаа. Эдгээрийг эмийн эмчилгээний алдааны эрсдэлийн төвшнөөр авч үзвэл 89.3% (n=67) нь “1” буюу тохиолдол, 10.6% (n=8) нь “0” буюу болзошгүй тохиолдол байлаа. Харин эсрэг заалттай эм төлөвлөсөн 7 тохиолдлоос 3 нь “1а”, 4 нь “1b” эрсдэлийн төвшинтэй алдаа байсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээ төлөвлөхөд эм зүйчийн үүрэг оролцоо чухал бөгөөд эмнэлзүйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний хүндэвтэр тохиолдолд фавипиравир эмийн эмнэлзүй ба шинжилгээний зарим үзүүлэлтүүдэд үзүүлэх үр нөлөөг харьцуулан судалсан үр дүнгээс(2022-06-12); ;Н.Нарангарав; ;Д.ГантуяаҮндэслэл: Ковид-19 өвчний эрт үед вирусийн эмийг эмчилгээнд Шинэ коронавируст хэрэглэснээр өвчний явц даамжирч, хүндрэхээс сэргийлж байгааг халдвар (Ковид-19) судалгааны үр дүн харуулж байна. Түүнчлэн вирусийн эсрэг эмийн Ремдесивир сонголт тодорхойгүй хэвээр байгаа тул судлаачид анхаарал хандуулж Фавипиравир судалсаар байна. Зорилго: Ковид-19 вирусийн халдварын эмнэлзүйн Эмнэлзүйн судалгаа хүндэвтэр явцтай эмчлүүлэгчдэд фавипиравир вирусийн эсрэг эмийн эмчилгээний үр нөлөөг ремдесивир эмтэй харьцуулан судлах зорилго тавилаа. Арга, аргачлал: Судалгааг ХӨСҮТ, УГТЭ болон АШУҮИСийн Монгол-Японы эмнэлгийг түшиглэн хийлээ. Ковид-19 онош батлагдсан, судалгаанд хамруулах шалгуур хангасан, сайн дурын үндсэн дээр судалгаанд оролцохыг зөвшөөрсөн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт 150 эмчлүүлэгчдийг судалгаанд хамруулсан. Фавипиравир эмийг туршилтын бүлэгт, ремдесивир эмийг стандарт бүлэгт эмнэлзүйн удирдамжид заасан тунгаар хэрэглэж, эмнэлзүй, зарим шинжилгээний үзүүлэлтүүдээр харьцуулан судаллаа. Үр дүн: Фавипиравир эмийг хэрэглэсэн туршилтын бүлэгт ПГУ-ын шинжилгээнд SARS-Cov-2 вирусийн S, N, E генийн нуклейн хүчлийн өвөрмөц дараалал, С-реактив уураг, ЛДГ зэрэг үрэвслийн зарим маркеруудийн хэмжээ болон эмнэлзүйн шинж тэмдгүүд нь эмчилгээ эхлэхээс өмнөх үеэс, эмчилгээний 5-7 дахь хоног болон эмнэлгээс гарах үед буурч байсан бөгөөд стандарт эм болох ремдесивир эмийн бүлгийнхтэй ижил байлаа. Эмнэлэгт эмчлэгдэж гарснаас хойш 14 дэх хоногт хяналтын үзлэгт эмнэлзүйн тэмдэг, шинжилгээний үзүүлэлт нь фавипиравир бүлэгт ремдесивирын бүлгээс ялгаагүй байв. Хэлцэмж: Ковид19-ын шалтгаант уушгины хатгаатай өвчтөнүүдэд фавипиравир эмчилгээ хийснээр эмнэлзүйн сайжрах хугацааг ойролцоогоор 3 хоногоор богиносгосон ба Ковид-19-ын шинж тэмдгүүд, цээжний зураглал, вирусийн клиренс зэрэг нь фавипиравирын бүлэгт мэдэгдэхүйц эрт сайжирсан гэсэн судалгааны үр дүн байгаа нь бидний судалгааны үр дүнтэй дүйж байна. Дүгнэлт: Иймээс Ковид-19 өвчний эмнэлзүйн хүндэвтэр тохиолдолд фавипиравир эм нь ремдесивир эмтэй дүйхүйц нөлөө үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хэвлийн хөндийн зарим мэс заслын дараах өвдөлт намдаах эмийн хэрэглээний судалгаа(2024-03-20) ;А.Хулан ;Ц.Дэлгэрмаа; ;Ц.Номин-ЭрдэнэМ.ХуланҮндэслэл: Мэс заслын дараах өвдөлт намдаах эмийн эмчилгээний зорилго нь мэс ажилбарын дараа үүсдэг цочмог өвдөлтийг бууруулж, эмчлүүлэгчийн хэвийн үйл ажиллагаанд түргэн шилжихэд тусалдаг. Мэс заслын дараа эмчлүүлэгчдийн 80 гаруй хувь нь дунд зэргээс хүнд зэргийн цочмог өвдөлтийг мэдэрдэг байна. Мэс заслын дараах өвдөлт намдаах эмийн эмчилгээний хяналт муу байх нь өвчний эдгэрэлтийг удаашруулж, эмчилгээний зардлыг ихэсгэх болон нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Зорилго: Хэвлийн хөндийн зарим эрхтэний мэс заслын дараах өвдөлтөд хэрэглэсэн эмийг хэрэглээг судлах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн Монгол Япон Эмнэлгийн мэс заслын тасагт 2022, 2023 онд мухар олгойн цочмог үрэвсэл, цөсний хүүдийн чулуу, ивэрхий, элэгний эсийн хорт хавдар оношоор мэс засал эмчилгээ хийлгэсэн, өвдөлт намдаах эмийг эмчилгээнд хэрэглэсэн 898 эмчлүүлэгчийг санамсаргүй түүврийн аргаар судалгаанд хамруулав. Үр дүн: Нийт өвдөлтийг үнэлсэн 888 эмчлүүлэгчийн өвдөлтийн хүчний дунджийг судлахад өвдөлтгүй (0 оноо) 0.1% (1), бага зэргийн өвдөлттэй (1-3 оноо) 96.3% (855), дунд зэргийн өвдөлттэй (4-5 оноо) 3.6% (32) эмчлүүлэгч байв. Өвдөлтийн зэргийн дунджийг оношийн бүлгээр ангилан харахад цөсний хүүдийн чулууны мэс засал хийлгэсэн хүмүүст 2.4±0.6, мухар олгойн цочмог үрэвслийн мэс засал 2.4±0.7, ивэрхийн засал хийлгэсэн хүмүүст 2.4±0.6, элэгний эсийн хорт хавдрын мэс засал хийлгэсэн хүмүүст 2.2±0.7 оноотой байв. Мэс заслын дараах өвдөлт намдаах эмчилгээнд дангаар болон 2-4 нэр төрлийн эмийг хамт хослуулан хэрэглэсэн байна. Үүнд: СББҮЭЭ дангаар, Ацетаминофен+СББҮЭЭ, СББҮЭЭ+Опиоид, СББҮЭЭ+СББҮЭЭ бүлгийн эмүүдийг хэрэглэсэн байлаа. Дүгнэлт: Өвдөлтийн зэргийг үндэслэн өвдөлт намдаах эмийг сонгон эмчилгээнд сонгосон боловч өвдөлт намдаах эмийг хавсран хэрэглэсэн тохиолдлуудад эсрэг заалттай болон нэг бүлгийн эмийг хавсарч хэрэглэх тохиолдол түгээмэл байна. Иймээс мэс заслын дараах өвдөлт намдаах эмийн менежментэд эмнэлзүйн эмзүйн тусламж шаардлагатай байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-ийн Монгол Японы Эмнэлэгт “КОВИД-19” оношоор хэвтэн эмчлүүлсэн эмчлүүлэгчдийн эмийн хэрэглээний судалгаа(2022-06-12) ;Н.Нарангарав; ; ; М.ЭрдэнэтуяаУлс орон бүр Шинэ коронавируст халдвар “Ковид-19”-ийн тархварзүй, эмнэлзүйн шинж чанарыг судалж, урьдчилан сэргийлэх, Эмийн зардал оношлох, эмчлэх аргуудыг боловсронгуй болгоход онцгой анхаарал “Юникус” программ хандуулж судалсаар байна. “Ковид-19” оношоор хэвтэн эмчлүүлж Нөөцийн менежмент байгаа эмчлүүлэгчдэд хийгдэж байгаа эмчилгээ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ, Европ, олон улсын “Ковид-19” менежмент эмнэлзүйн удирдамж эмчилгээний заавар болон Монгол улсын Эрүүл Мэндийн Сайдын 2021 оны А/254, А/467, А/549 тушаалаар батлагдсан оношилгоо, эмчилгээний түр заавартай нийцэж байгааг судалгааны үр дүн харуулж байна. Судалгааг АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлгийг (МЯЭ) түшиглэн хийлээ. Ретроспектив чиглэлтэй баримтын судалгааны аргаар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт 2021 оны 04 дүгээр сарын 18-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний хооронд “Ковид-19” оношоор нийт 1401 хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээнд хэрэглэсэн эмийн нэр төрөл, тун хэмжээ, нэг бүрийн үнэ, зарцуулалтыг өвчний түүх болон санхүүгийн “Юникус” программаас тусгайлан боловсруулсан судалгааны карт ашиглан түүвэрлэж, эмийн хэрэглээнд дүн шинжилгээ хийсэн. “Ковид-19” өвчний эмчилгээнд хэрэглэсэн нийт эмийн хэрэглээний зардлаас үзэхэд вирусийн эсрэг болон нянгийн эсрэг эмийн зардал хамгийн өндөр хувийг эзэлж байна. Эмийн эмчилгээнд хэрэглэсэн эмүүдээс шалтгааны эсрэг эмчилгээнд 57.58%, шинж тэмдгийн эмчилгээнд 33.38%, хавсарсан эмгэгийн эмчилгээнд 9.04%-ийг нь тус тус хэрэглэсэн байна. Үүнээс шинж тэмдгийн эсрэг эмчилгээнд цус бүлэгнэлтэд нөлөөлөх эм (антикоагулянт, антиагрегантыг дангаар болон хавсарч), зүрх судасны системд нөлөөлөх эм (даралт бууруулах,шээс хөөх эм), глюкокортикоидууд (дексаметазон), хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд нөлөөлөх эм (фамотидин), цэр ховхлох (ацетилцистейн), харшлын болон үрэвслийн эсрэг эм (монтелукаст), антидепрессант, витамин (витамин С, Д) зэрэг эмүүдийн хэрэглээ өндөр байна. Иймээс “Ковид-19” оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн хэрэглээнд тулгуурлан нөөцийн менежментийг оновчтой зохион байгуулж, эмийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Ковид-19”-ийн эмийн хэрэглээг эмнэлзүйн хүндийн зэргээр харьцуулсан судалгааны дүн (Улаанбаатар хотын хоёрдугаар шатлалын хоёр эмнэлгийн жишээн дээр)Үндэслэл: “Ковид-19” нь дэлхий даяар эрүүл мэндийн тогтолцоонд ачаалал үүсгэж, эмнэлзүйн удирдамж, эмийн хэрэглээнд онцгой анхаарал хандуулах нөхцөл бүрдүүлсэн. Олон улсын болон үндэсний түвшний удирдамжуудад эмийн хэрэглээний зааварчилгаа өгсөн хэдий ч эмчилгээний практикт эмийн сонголт, хэрэглээ харилцан адилгүй байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс эмнэлзүйн хүндийн зэргээс шалтгаалсан эмийн хэрэглээний ялгааг судалж, оновчтой байдлыг үнэлэх нь зүйтэй. Эмнэлзүйн хүндийн зэргийг харгалзан эмийн хэрэглээний хэв шинжийг ойлгох нь эмчилгээний үр нөлөөг сайжруулах, нөөцийн менежментийг оновчтой зохион байгуулахад чухал ач холбогдолтой. Зорилго: АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлэг болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв эмнэлэгт “Ковид-19” оноштой хэвтэн эмчлүүлэгчдэд хэрэглэсэн эмийн хэрэглээ, зардлыг АВС шинжилгээгээр үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг (МЯЭ) болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв эмнэлгийг (ХӨСҮТ) түшиглэн хийлээ. Ретроспектив чиглэлтэй баримтын судалгааны аргаар МЯЭ болон ХӨСҮТ эмнэлэгт 2021 оны 04 дүгээр сарын 18-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “Ковид-19” оношоор нийт 1012 хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн хэрэглээнд АВС дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: “Ковид-19” өвчний эмчилгээнд хэрэглэсэн нийт эмийн хэрэглээний зардлаас үзэхэд А ангилалд 6 нэр төрлийн эм багтаж, нэр төрлийн 4.5%, нийт зардлын 69.7%, В ангилалд 7 нэр төрлийн эм орж, нэр төрлийн 7.0%, зардлын 19.5% тус тус эзэлж байна. Харин С ангилалд 26 нэр төрлийн эм орж, нэр төрлийн 88.6%, зардлын 10.6%-ийг эзэлж байв. А ангилалд орж буй Ремдесивир 100мг туншил МЯЭ-т зардлын 18.5%-ийг эзэлж нийт 78 эмчлүүлэгч, ХӨСҮТ эмнэлэгт зардлын 36.16%-ийг эзэлж нийт 133 эмчлүүлэгч хэрэглэсэн байна. “Ковид-19” өвчний эмчилгээний үед хэрэглэсэн нийт эмүүдээс зардлын 70%-ийг цөөн тооны өндөр үнэтэй эмүүд эзэлж байсан бөгөөд эдгээр эмийн хэрэглээг оновчтой удирдах шаардлагатай байна. Иймээс “Ковид-19” оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн хэрэглээнд тулгуурлан нөөцийн менежментийг оновчтой зохион байгуулж, эмийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарах шаардлагатай байна. Дүгнэлт: “Ковид-19” өвчний эмчилгээний үед хэрэглэсэн нийт эмүүдээс зардлын 70%-ийг цөөн тооны өндөр үнэтэй эмүүд эзэлж байсан бөгөөд эдгээр эмийн хэрэглээг оновчтой удирдах шаардлагатай байна. АВС шинжилгээний үр дүнд үндэслэн эмийн хэрэглээ, хангамжийн менежментийг сайжруулах бодлого боловсруулж, төсвийн хуваарилалтыг илүү үр дүнтэй, үр ашигтай болгох шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Antibiotic and antiviral prescribing patterns among hospitalised patients with COVID-19 pneumonia in Mongolia: a real-world descriptive retrospective studyBACKGROUND: During the COVID-19 pandemic, Mongolia, like many low- and middle-income countries, faced major healthcare delivery challenges due to limited system readiness, resource constraints, geopolitical vulnerabilities, and prolonged border closures. These factors caused shortages of laboratory reagents and globally recommended therapeutics, including remdesivir and tocilizumab, prompting clinicians to use alternative antivirals and empirical broad-spectrum antibiotics. OBJECTIVE: To evaluate and compare real-world prescribing patterns of antibiotics and antivirals among hospitalised patients with COVID-19 pneumonia at Mongolia's two largest tertiary referral facilities: Mongolia-Japan Hospital (MJH) and the National Center for Communicable Diseases (NCCD). METHODS: This retrospective cross-sectional study analysed anonymised medical charts and electronic health records of 1012 adults with PCR-confirmed COVID-19 pneumonia hospitalised between 18 April and 31 December 2021. Demographics, comorbidities, laboratory markers, and pharmacological treatments were systematically extracted and compared between the two institutions. RESULTS: Antibiotics were prescribed to 87.6% (887/1012) of patients. Cephalosporins were the most frequently prescribed class (89.3%, 904/1012), followed by macrolides (36.5%, 369/1012) and fluoroquinolones (33.5%, 339/1012). Multi-drug empiricism was common, with beta-lactam, macrolide, and quinolone combinations accounting for 70.8% (68/96) of triple-antibiotic regimens. Antivirals were administered to over 90% of patients, predominantly umifenovir (52.2%) and favipiravir, supported by domestic stockpiles and Eurasian trade networks. Remdesivir was rarely used, while tocilizumab was administered to only 2 patients (0.2%). Hypertension and diabetes were significantly more frequent in the MJH cohort, reflecting differences in catchment populations and screening practices. CONCLUSION: The high rate of empirical broad-spectrum antibiotic use and reliance on alternative antivirals reflect pragmatic clinical adaptations to diagnostic reagent shortages and therapeutic supply inequities. These findings highlight the need for national antimicrobial stewardship programmes, strengthened microbiological diagnostic capacity, and digitised clinical registries to improve healthcare system resilience in resource-constrained settings.
