Т.Мөнхтуул
Loading...
Товч нэр
Т.Мөнхтуул
Бүтэн нэр
Төмөрбат Мөнхтуул
Латин нэр
Tumurbat Munkhtuul
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн ерөнхий нэршлийн эмийн биоэквивалент чанарын судалгаа(2024-01-21) ;Т.Тунгалаг; ; С.ПүрэвсүрэнҮндэслэл: Монгол улсын эмийн бүртгэлд эмийг эмчилгээний идэвхийг нь харгалзан бүртгэж буй эсэхэд дүн шинжилгээ хийж, цаашид эмийн бүртгэлийг сайжруулах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Монгол улсын эмийн бүртгэлд ерөнхий нэршлийн эмийг биоэквивалент чанарын судалгаанд үндэслэн бүртгэж буй байдлыг судлах. Арга, аргачлал: Баримтын судалгааг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын архивд хадгалагдаж буй бүртгэлийн материалд хийв. 2020, 2021 онд бүртгэгдсэн ерөнхий нэршлийн 105 эмийн бүртгэлийн материалаас судалгааны мэдээллийг 34 асуулт бүхий судалгааны картаар цуглуулсан. Үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS-26 программаар ашиглан хийж, чанарын хувьсагчдад давтамж, эзлэх хувийг тус тус тооцов. Ингээд р<0.05 байгаа үед статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 105 нэр төрлийн 42 (40%) эмэнд биоэквивалент чанарын судалгаа хийсэн ба 63 (60%) эмэнд хийгээгүй, 61.9% нь шахмал, 89.5% нь жороор олгодог эм тус тус байв. Үйлдвэрлэсэн улсаар нь авч үзэхэд 21.6% (24) нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад, 12.6% (14) нь БНСУ-д, 10% (12) нь БНЭУ-д үйлдвэрлэгдсэн эм байсан нь хамгийн их хувийг эзэлж байна. АТС кодын ангиллаар авч үзвэл судалгаанд хамрагдсан болон биоэквивалент чанарын судалгаа хийгдсэн эмэнд Зүрх судасны тогтолцооны эмгэгт хэрэглэх эм хамгийн их хувийг эзэлж байна. Биоэквивалент чанарын судалгаанд ашигласан аргыг авч үзвэл 78.6%-д ин виво аргаар, 2.4%-д ин витро аргаар, 19%-д ин витро болон ин виво аргыг хослуулан эквивалент чанарын судалгааг хийсэн байна. Ин виво аргаар уусалтын харьцуулсан судалгаа хийсэн бол ин виво судалгаанд фармакокинетикийн судалгааг хамгийн ихээр буюу 91%-д нь хийсэн байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан эмийн 40%-д биоэквивалентын чанарын судалгаа хийгдсэн байгаа нь ерөнхий нэршлийн эмийг биоэквивалент чанарт нь үндэслэн бүртгэх тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулж байна. 2. Биоэквивалент чанарын судалгаа хийгдсэн эмийн 91%-д нь ин виво аргаар судалгааг хийсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад бүртгэгдсэн эмийг ATC ангиллаар бүлэглэсэн үр дүн(2026-04-16); ;Х.Тунгалагтамир; С.ПүрэвсүрэнҮндэслэл: Бүртгэгдсэн эмийн мэдээллийг судалж, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг нотолгоотой мэдээллээр хангах нь цаашдын шийдвэр гаргалтад чухал ач холбогдолтой. Зорилго: Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн бүтэц, өөрчлөлт, хөдлөл зүйг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгаагаар 2006-2025 онд бүртгэгдсэн эмийн мэдээлэлд Microsoft Power BI программаар тойм боловсруулалт хийлээ. Үр дүн: 2006–2025 онд бүртгэгдсэн 7528 эмийн 77.3% нь орчин үеийн, 15.1% нь уламжлалт, 5.6% нь ургамлын гаралтай эм, 1.4% нь биобэлдмэл, 0.6% нь вакцин байна. Эмийн бүртгэл жилд дунджаар 2.2%, импортын эмийн бүртгэл 1.9%-иар өссөн бол дотоодын эмийн бүртгэл 1.4%-иар буурчээ. Бүртгэгдсэн эмийн 79.7% нь импортын эм бөгөөд нийт 65 улсын эм бүртгэгдсэнээс Монгол Улс хамгийн олон эм (n=1525, 20.3%) бүртгүүлсэн байна. Хатуу зохицуулалттай 33 улсаас бүртгэгдсэн эм нь нийт бүртгэлийн 42.5%, импортын эмийн 53.3%-ийг эзэлж байна. Нийт бүртгүүлсэн эмд жороор олгох эм 68.2%, жоргүй олгох эм 28.3%, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм 1.2%, мансууруулах эм 2.2%, сэтгэц нөлөөт эм 0.3%-ийг эзэлж байна. Эмийн хэлбэрээр авч үзвэл ууж хэрэглэх эм 64.2%, тарилгаар хэрэглэх эм 23.7%, нүд, чих, хамрын эм 4.8%, гадуур хэрэглэх эм 4.6%, бусад замаар хэрэглэх эм 2%, амьсгалын замаар хэрэглэх эм 0.9%-ийг эзэлж байна. АТС ангиллаар авч үзвэл хамгийн их хувийг халдварын эсрэг эм (19.5%), хамгийн бага хувийг паразитын эсрэг эм (0.76%) эзэлсэн. 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар эмийн бүртгэлд 477, үүнээс лаа, тосон түрхлэг, нүд, чихний дусаалга хэлбэрээс бусад 412 антибиотик бүртгэлтэй байгааг ДЭМБ-ын AWaRe ангиллын 2025 оны жагсаалтаар авч үзэхэд 49.03% (n=202) нь хүртээмжтэй хэрэглэх антибиотик байна. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс үзэхэд Монгол улсад бүртгэгдсэн эмэнд импортын эмийн эзлэх хэмжээ өндөр байгаа ба цаашид эх орны эмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улмаар эмийн бүртгэлийг сайжруулах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдийн нойрны хямралыг судалсан дүн(2022-11-12); ;Б.Сурмаажав; ; Б.НасанжаргалҮндэслэл: Нойр нь биологийн үндсэн хэрэгцээнүүдийн нэг бөгөөд сэтгэцийн болон биеийн өвчин, стресс, эмийн бодис, генетикийн хүчин зүйл, нас, шөнийн ээлжийн ажил, хорт зуршил зэрэг нь нойрны өөрчлөлтийн шалтгаан болдог. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-тэй эмчлүүлэгчид нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойрны хямрал зэрэг сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай байдаг. Манай улсад ОЭТС-тэй эмчлүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийг судалсан хэдий ч нойрны хямралыг хараахан судлаагүй байна
