Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн ерөнхий нэршлийн эмийн биоэквивалент чанарын судалгаа
    (2024-01-21)
    Т.Тунгалаг
    ;
    ; ;
    С.Пүрэвсүрэн
    Үндэслэл: Монгол улсын эмийн бүртгэлд эмийг эмчилгээний идэвхийг нь харгалзан бүртгэж буй эсэхэд дүн шинжилгээ хийж, цаашид эмийн бүртгэлийг сайжруулах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Монгол улсын эмийн бүртгэлд ерөнхий нэршлийн эмийг биоэквивалент чанарын судалгаанд үндэслэн бүртгэж буй байдлыг судлах. Арга, аргачлал: Баримтын судалгааг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын архивд хадгалагдаж буй бүртгэлийн материалд хийв. 2020, 2021 онд бүртгэгдсэн ерөнхий нэршлийн 105 эмийн бүртгэлийн материалаас судалгааны мэдээллийг 34 асуулт бүхий судалгааны картаар цуглуулсан. Үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS-26 программаар ашиглан хийж, чанарын хувьсагчдад давтамж, эзлэх хувийг тус тус тооцов. Ингээд р<0.05 байгаа үед статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 105 нэр төрлийн 42 (40%) эмэнд биоэквивалент чанарын судалгаа хийсэн ба 63 (60%) эмэнд хийгээгүй, 61.9% нь шахмал, 89.5% нь жороор олгодог эм тус тус байв. Үйлдвэрлэсэн улсаар нь авч үзэхэд 21.6% (24) нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад, 12.6% (14) нь БНСУ-д, 10% (12) нь БНЭУ-д үйлдвэрлэгдсэн эм байсан нь хамгийн их хувийг эзэлж байна. АТС кодын ангиллаар авч үзвэл судалгаанд хамрагдсан болон биоэквивалент чанарын судалгаа хийгдсэн эмэнд Зүрх судасны тогтолцооны эмгэгт хэрэглэх эм хамгийн их хувийг эзэлж байна. Биоэквивалент чанарын судалгаанд ашигласан аргыг авч үзвэл 78.6%-д ин виво аргаар, 2.4%-д ин витро аргаар, 19%-д ин витро болон ин виво аргыг хослуулан эквивалент чанарын судалгааг хийсэн байна. Ин виво аргаар уусалтын харьцуулсан судалгаа хийсэн бол ин виво судалгаанд фармакокинетикийн судалгааг хамгийн ихээр буюу 91%-д нь хийсэн байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан эмийн 40%-д биоэквивалентын чанарын судалгаа хийгдсэн байгаа нь ерөнхий нэршлийн эмийг биоэквивалент чанарт нь үндэслэн бүртгэх тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулж байна. 2. Биоэквивалент чанарын судалгаа хийгдсэн эмийн 91%-д нь ин виво аргаар судалгааг хийсэн байна.