Mendsaikhan, Naranpurev
Loading...
Товч нэр
Mendsaikhan, Naranpurev
Бүтэн нэр
Mendsaikhan Naranpurev
Латин нэр
Mendsaikhan Naranpurev
Албан тушаал
Судлаач
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний бус эмгэгийн шалтгаант амь тэнссэн төлөвтэй эмчлүүлэгсдийн сийвэнгийн аммонийн түвшин ба эмнэлзүйн ач холбогдлыг судалсан дүн(2024-01-21) ;Өлзийжарга ;Н.Сувд-Эрдэнэ; Jin TaoҮндэслэл: Сийвэнд аммоний хэмжээ ихэссэнээр элэгний дутагдлын Амьт тэнссэн шалтгаантай комын байдал гүнзгийрдэг. Комын байдал, уналт таталт, өвчтөн үжил, хүнд зэргийн гэмтэлтэй тохиолдлуудад сийвэнгийн аммоний Лактат түвшин ихэсдэг болохыг судлаачид тогтоосон байна1. Сийвэнгийн Нас барах эрсдэл аммоний түвшин их хэмжээгээр нэмэгдсэн үед эмчилгээний явцад аммоний түвшинг хурдан бууруулсанаар эмчилгээний үр дүн илүү сайн байгааг судлан тогтоожээ15. Иймээс элэгний бус эмгэгтэй амь тэнссэн эмчлүүлэгсдэд сийвэнгийн аммоний түвшинг тодорхойлж, эмчилгээний тактикт ашиглах боломжтой эсэхийг тодорхойлох нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Элэгний бус шалтгаантай амь тэнссэн эмчлүүлэгсдийн эмнэлзүйн байдал болон тавиланд сийвэнгийн аммоний түвшин нөлөөлж буй эсэхийг судлах. Арга, аргачлал: Бид эмнэлэгт суурилсан проспектив когорт судалгааны загвараар судалгааг хийж гүйцэтгэв. Судалгаанд Өвөр Монголын Үндэсний Их сургуулийн Хараат Эмнэлгийн Хорооны Эрчимт эмчилгээний тасагт 2023 оны 10 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 01-ийг хүртэл эмчлүүлсэн магадлалт бус тохиолдлын түүвэрлэлтийн аргаар түүвэрлэн, шалгуурын дагуу нийт 116 тохиолдлыг хамруулан судалсан бөгөөд эмнэлзүйн хүндийн зэрэг, эмчлэгдсэн болон нас барсан бүлэг болгон бүлэглэж, сийвэнгийн аммоний түвшин болон бусад шинжилгээтэй харьцуулан тодорхойлов. Үр дүн: Нийт 116 тохиолдлыг ирэх үеийн хүндийн зэргээр нь харьцуулсан бөгөөд биеийн байдал хүндэвтэр 9.4%, хүнд 45.6%, нэн хүнд тохиолдол 45% байсан. Дундаж нас, насны бүлэг, хүйсийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Үндсэн өвчний хувьд уушгины хатгаа (p=0.021), зүрх зогссон (p=0.004) тохиолдол нэн хүнд бүлэгт илүү өндөр тодорхойлогдлоо. Мөн эмнэлэгт ирэх үеийн шинжилгээг 3 бүлэгт харьцуулахад pH (7.42 vs 7.39 vs 7.33, p=0.01), лактат (1.21 vs 1.36 vs 3.28 ммоль/л, p<0.001), аммони (33.92 vs 74.28 vs 98.51 ммоль/л, p<0.001)-ийн дундаж түвшин ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Мөн нийт тохиолдлыг эмчлэгдсэн (75.9%), нас барсан (24.1%) гэсэн 2 бүлэгт хувааж эмнэлэгт ирэх үеийн сийвэнгийн аммоний (69.74 vs 111.11, p<0.001) дундаж түвшинг харьцуулахад нас барсан бүлэгт илүү өндөр байв. Нас барах эрсдэлийг таамаглах эмнэлэгт ирэх үеийн сийвэнгийн аммоний түвшин (AUC 0.710, 95% CI, 0.7-0.41, таслах утга 70 ммоль/л, р-0.001)-ээр харьцуулан ROC анализ байгуулсан. Ирэх үеийн сийвэнгийн аммоний түвшин ≥70 ммоль/л байх нь нас барах (OR-0.32, p=0.015), лактат нэмэгдэх (OR-1.7, p=0.006), SOFA оноо нэмэгдэх (OR-1.72, p=0.013) эрсдэл болж байна. Дүгнэлт: 1. Эмчлүүлэгсдийн эмнэлзүйд хүндийн зэрэг даамжрах тусам сийвэнгийн аммоний түвшин ихсэж байгаа бөгөөд хүндэвтэр үед 33.92 ммоль/л, хүнд үед 74.28 ммоль/л, нэн хүнд үед 98.51 ммоль/л өндөр болж байна (p<0.001). 2. Эмчлүүлэгчийн ирэх үеийн сийвэнгийн аммоний түвшин ≥70 ммоль/л байх нь нас баралтыг нэмэгдүүлэх эрсдэлт хүчин зүйл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид 19-ийн шалтгаант амьсгалын цочмог дистресс хам шинжийн хүндийн зэрэг ба захын цусны үзүүлэлтийг харьцуулан судалсан дүн(2022-06-12) ;Н.Сувд-Эрдэнэ; Ц.ОдгэрэлҮндэслэл: Нейтрофил/лимфоцитын харьцаа зэрэг захын цусны зарим үзүүлэлт өндөр байх нь С-урвалж уургийн нэгэн адил амьсгалын цочмог дистресс хам шинж (АЦДХШ) үүссэн Ковид-19 халдвартай эмчлүүлэгсдэд эмнэлзүйн байдал муудах, нас баралттай холбоотой болохыг олон судалгаа харуулсан. Иймд захын цусны үзүүлэлтээр АЦДХШ-тэй эмнэлзүйн байдал муудаж байгаа эсэхийг эрт үед таамаглах хүчин зүйл болж байгаа эсэхийг илрүүлэх нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Ковид-19 халдварын шалтгаант АЦДХШийн хүндийн зэрэгтэй холбоотой эмнэлзүйн болон захын цусны зарим үзүүлэлтийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Ковид-19 халдвар батлагдаж Монгол-Японы Эмнэлгийн (МЯЭ)-ийн эрчимт эмчилгээний тасагт 2021 оны 04 сарын 18-аас 12 сарын 01 хүртэл эмчлэгдсэн нийт 212 тохиолдлыг зорилтот түүвэрлэлтийн аргаар түүж хамруулав. Үр дүн: АЦДХШ-тэй эмчлүүлэгчдийн бүлэгт бөөрний архаг эмгэгтэй өвчтөний тохиолдол илүү өндөр (р-0.025), эмнэлэг хооронд шилжин ирсэн эмчлүүлэгч олон (p-0.01) байлаа. Нийт эмчлүүлэгсдийг нейтрофил/лимфоцитын харьцаа (НЛХ)-аар нь хэвийн болон нэмэгдсэн (1.93±0.68 vs 12.02±9.37, p-0.000) гэсэн 2 бүлэгт ангилсан. Бүлэг хооронд дунд-хүнд зэргийн АЦДХШ үүссэн байдал (p-0.000), PaO2/FiO2 харьцаа (p-0.000), зохиомол амьсгалын хэрэгцээ (p-0.001), нас баралт (p0.016) нь ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдсон. НЛХ (p-0.000), С-урвалж уураг (p-0.000) зэрэг нь АЦДХШ-ээр хүндэрч байгаа эсэхийг таамаглах хүчин зүйл болж байгаа эсэхийг үнэлэхээр ROC муруй байгуулсан бөгөөд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: 1. Ковид-19 халдвартай эмчлүүлэгчийн биеийн байдал хүндрэхэд эмнэлэг хооронд шилжүүлэх, бөөрний архаг өвчин зэрэг хүчин зүйлс холбоотой байна. 2. Нейтрофил/лимфоцитын харьцаа нь С-урвалж уургийн нэгэн адил АЦДХШ-ийн үеийн эмнэлзүйн байдал муудаж байгааг илтгэх өртөг багатай шинжилгээний арга байж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын хөдөөгийн эмнэлгүүд дэх үжилтэй холбоотой нас баралтын тохиолдол ба хавсарсан өвчний судалгаа(2021-09-01) ;С.Алтанчимэг ;Л.Тамир ;Н.Сувд-Эрдэнэ ;Э.Сайн-ЕрөөлтБ.УянгаДэлхий дахинд үжлийн шалтгаант эмнэлгийн нас баралтын түвшин өндөр байна. Манай орны хөдөөгийн эмнэлгүүдийн нас баралтад эзлэх үжлийн тохиолдлын хувь тодорхойгүй байна. Зорилго: Хөдөөгийн эмнэлгүүдийн үжлийн шалтгаант нас баралтын тохиолдлыг тооцож түүнтэй холбоотой хавсарсан өвчний төрөлд судалгаа хийх.Арга аргачлал: Монгол улсын хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд тохиолдсон насанд хүрэгчдийн бүх шалтгаант нас баралтын түүхийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж хавсарсан өвчний төрлийг судалсан. Үр дүн: Эмнэлэгт нас барсан 487 эмчлүүлэгчийн 308 буюу 64% нь эрэгтэй; дундаж нас 56.7 байв. Үүнээс үжлийн шалтгаант нас баралтын 122 буюу 25.05% тохиолдол бүртгэгдсэнээс насны дундаж 56.5, эрэгтэй 51 буюу 53.7% байв. Үжлийн шалтгаант нас баралттай хавсарч илэрсэн хамгийн түгээмэл өвчнүүдэд элэгний архаг өвчин 17 буюу 17.8%, даралт ихдэх өвчин 19 буюу 20% орж байв. Халдварын голомт зонхилон байрлаж буй байдлаар нь авч үзэхэд амьсгалын замын эрхтэн тогтолцоо болон хэвлийн эрхтний халдвар орж байна. Нас баралтад хүргэж буй үжлийн илрүүлэг эдгээр эмнэлгүүдэд 40% байна. Логистик регрессийн шинжилгээгээр сүреэгээр үүсгэгдсэн үжлийн илрүүлэг муу байгааг болон Улаанбаатар хотоос алслагдсан байдлаар нь бүлэглэн авч үзэхэд үжлийн оношлогоо стастистикийн ач холбогдол бүхий ялгаатай гарлаа. Дүгнэлт: Манай улсын хөдөөгийн эмнэлгийн нас баралтад үжлийн тохиолдол өндөр байна. Сүрьеэгийн шалтгаант үжлийн илрүүлгийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна.
