Д.Отгонсүрэн
Loading...
Товч нэр
Д.Отгонсүрэн
Бүтэн нэр
Дарамзав Отгонсүрэн
Латин нэр
Daramzav Otgonsuren
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
ORCID
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дэрвэгэр жиргэрүү (Saposhniko-via divaricata(turcz)) ургамлын үндэснээс пеллет эм гарган авсан технологийн судалгааны дүн(2024-01-21) ;Н.Гантулга ;Д.Даариймаа ;Б.Энхтуул; А.ЦэлмэгҮндэслэл: Ревматоид артрит (РА) нь дэлхийн хүн амын 1% орчмыг Ревматоид артрит хамран тархсан олон үений шар усан бүрхүүл, мөгөөрсөн эдийн эвдрэл, Лактоз бүтцийн өөрчлөлтөөр илэрдэг, эрхтэн тогтолцооны архаг үрэвсэлт Микрокристалцеллюлоз аутоиммун өвчин гэж тодорхойлжээ.1-7 Дэрвэгэр жиргэрүү нь Дорно Шингэн ханд дахины анагаах ухаанд халуун бууруулах, өвдөлт намдаах, үе мөчний Өтгөн ханд үрэвслийг дарах, нян, вирүсийн эсрэг үйлдэлээс гадна хавдрын эсийг дарангуйлах, цусан дахь глюкозыг бууруулах зэрэг үйлдлээр нь өргөн ашигладаг эмийн ургамлын нэг болохийг судлаачид тэмдэглэсэн байна.10,11 Орчин үед эм үйлдвэрлэлийн техник болон технологиуд улам боловсронгуй болж, шинэ эмийн хэлбэрүүд үйлдвэрлэлд нэвтэрч буйтай холбоотойгоор эмийн үндсэн түүхий эдээр эх орны эмийн ургамлыг ашиглан, орчин үеийн эмийн хэлбэрт оруулж, бэлтгэх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай байна. Зорилго: Дэрвэгэр жиргэрүү ургамлын түүхий эдээс пеллет эм бэлтгэх технологийг боловсруулах. Арга, аргачлал: Дэрвэгэр жиргэрүү ургамлын түүхий эдийг БНХАУ-ын фармакопей 2010 аргачлалын дагуу өндөр идэвхит шингэний хроматограф (ӨИШХ)-ийн аргаар прим-О-глюкозилцимифугин, 5-О-метилвисамминолын зэрэг стандарт бодис (≥98%)-той харьцуулан үндсэн үйлчлэгч бодисийг таньж, тоон агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Өндөр идэвхит шингэний хроматографийн шинжилгээгээр прим-Оглюкозилцимифугины ≥98% цэвэршилттэй стандарт бодис нь дундажаар 5.624 минутад, 5-О-метилвисамминол ≥98% цэвэршилттэй стандартын хувьд дундажаар 13.131 минутад баригдаж байв. Бүх дээжин дэх үндсэн үйлчлэгч бодисын илэрч буй дундаж хугацаа 5.661 болон 13.059 минут байна. Үүний дараа шинжилж буй уусмалын хроматографийн пикийн талбайг стандарт уусмалын хроматографийн пикийн талбайтай харьцуулан тооцож үзэхэд прим-О-глюкозилцимифугин бодисын хувьд 0.4-0.52%, 5-О-метилвисамминол бодисын хувьд 0.29-0.43%ийн агууламжтай үр дүн тодорхойлогдлоо. Дэрвэгэр жиргэрүү ургамлын түүхий эдийг 3 мм-ээс 0.3 мм-ийн хооронд жижиглэсэн 5 загвар гарган хандлагдах бодисын хэмжээг судлаж үзэхэд 0.5 мм хэмжээтэй жижиглэсэн түүхий эдээс хандлагдах бодисын хэмжээ хамгийн өндөр буюу 30.2% гарсан. Дэрвэгэр жиргэрүү ургамлын 500 гр түүхий эдээс 160 мл хэмжээтэй өтгөн хандыг гарган авсан ба ургамлын түүхий эдээс хандлагдах бодисын хэмжээ 30.2% гарсантай тохирч байна. Ургамлын түүхий эдээс шингэн ханд бэлтгэхэд хэт авиан мацериацын арга тохиромжтой ба түүхий эдээс уусгагч руу хандлагдах бодисын гарц хангалттай хэмжээнд хүрч байна. Өтгөн ханд болон ургамлын нунтагласан түүхий эдийг туслах бодисуудтай тохиромжтой харьцаагаар хольж 6 төрлийн туршилтын загвар гаргаж, QZL-550 загварын пеллетлэх төхөөрөмж дээр үлээх агаарын хүч болон эргэлдэх хурдыг тохируулан пеллет хийх технологийн горимыг боловсруулав. Туршилтын явцад загвар 1 болон 5 хэлбэржилт сайн, загвар 3, 4, 6 хэлбэржилт дунд зэрэг, загвар 2 хэлбэржээгүй. Загвар 1 болон 5-ийн хувьд үлээх агаарыг 14, эргэлдэх хурдыг 8-аас эхлүүлэн 2 минут тутамд 2 нэгжээр нэмж, нийт 6 минут пеллетлэх нь тохиромжтой байсан ба нийт пеллетийн 85% орчим нь 0.5-2 мм голчтой байсан. Лактоз агуулсан загварууд болох загвар 3, 5, 6 хувьд эргэлтийн хурдыг 4-өөс эхлэн 2 минут тутамд 2 нэгжээр нэмэхэд хамгийн тохиромжтой хэлбэр үүссэн боловч нийт массын 50% нь 2-3 мм голчтой пеллет үүссэн тул хэлбэржилт дунд зэрэг, сорбитол агуулсан загвар нь хэлбэржээгүй нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Дэрвэгэр жиргэрүү эмийн ургамлаас пеллет эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаагаар үе шат бүр дээр тохиромжтой аргачлалыг судалж, эмийн хэлбэр гарган авахад бидний хэрэглэж буй түүхий эд нь чанарын шаардлага хангасан ба эмийн түүхий эдээс ханд гарган авахад хэт авиан мацерацын аргаар гарган авч өтгөн ханд бэлтгэн пеллет эмийн хэлбэрт орууллаа. Эмийн хэлбэрт оруулахад туслах бодисоор лактоз болон микрокристалцеллюлозыг 1:1 харьцаагаар ашиглах нь тохиромжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мөнгөжүүлсэн нано бөөмийн үүсэлтийг багажит шинжилгээний аргаар тодорхойлсон дүн(2022-06-12) ;Э.Билгүүн; ;Б.Мөрөн ;Б.ЭнхтуулЭ.БуянжаргалҮндэслэл: Нано технологийн салбарт одоогийн байдлаар эрдэмтэн, Нанотехнологи, судлаач нар байгальд ээлтэй, хоруу чанар багатай, эдийн засгийн биологийн арга хэмнэлттэйгээр био нийлэгжлийн аргыг ашиглан нано бөөм гарган авах Био нийлэгжил аргуудыг эрчимтэй судлаж, хөгжүүлсээр байна.1 Мөнгө нь нян, вирус, Багажит шинжилгээ мөөгөнцөр болон хэт исэлдэлтийн эсрэг үйлдлээрээ бусад химийн Грийн нийлэгжил элементүүдээс илүү ба эмийн ургамалд агуулагдах үндсэн үйлчлэгч бодисуудыг тогтворжуулагч болон био хасагч (bioreducing agents) болгон ашиглан мөнгөжүүлсэн нано бөөм гарган авдгаараа онцлог юм.3 Иймээс ургамлын ханд ашиглан мөнгөжүүлсэн нано бөөмийг гарган авч Монгол улсын эм зүйн салбарт нано эмийн технологийг нэвтрүүлэх хэрэгцээ байгаа юм. Зорилго: Бид зарим ургамлуудын хандыг ашиглан био нийлэгжлийн аргаар гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм үүсэлтийг тодорхойлох зорилго тавьсан. Арга, аргачлал: Ингэхдээ судалгаандаа 2021 оны 7, 8 сард түүж, хатаан бэлтгэсэн Илдэн игүүшин (Cacalia hastata (L.), Говийн ганга (Thymus gobicus (Czern.) зэрэг ургамлуудын газрын дээд хэсгийг туслах түүхий эдээр, үндсэн түүхий эдээр 99.5%ийн цэвэршилттэй мөнгөний нитрат (AgNO3) зэргийг ашигласан. Илдэн игүүшиний ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм бүхий дээжүүдэд спектрофотометрээр хэмжилт хийхэд 3мМ концентрацитай дээж, Говийн ганганы ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм бүхий дээжүүдэд хэмжилт хийхэд 2мМ концентрацитай дээжид хамгийн мэдрэг гэрэл шингээлттэй байв. Мөн мөнгөжүүлсэн нано бөөм үүсэх тохиромжтой хугацааг тодорхойлоход Илдэн игүүшиний ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм 24 минут, Говийн ганганы ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм 30 минут байлаа. Үр дүн: X-Ray Diffraction (XRD) багажийн шинжилгээгээр Илдэн игүүшин, Говийн ганганы ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөмс хоёулаа 38.15°, 44.3° ба 64.55°-т оргил цэгүүдтэй байсан. Scanning electron microscope (SEM) болон эрчим хүчний дисперсийн рентген спектроскоп багажаар мөнгөжүүлсэн нано бөөмийн морфологийн болон элементийн шинжилгээг тодорхойлоход илдэн игүүшины ханд ашиглан гарган авсан нано бөөм нь жигд сайн тархсан байсан ба 99.8% мөнгө, 0.2% цахиур илэрсэн. Говийн ганганы ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм нь мөн адил жигд сайн тархсан байсан ба 98.9% мөнгө, 0.2% хөнгөнцагаан, 0.3% төмөр, 0.6% цахиур илэрсэн. Дүгнэлт: 1. Ургамлын ханд ашиглан мөнгөжүүлсэн нано бөөм гарган авахад 2мМ концентрацитай мөнгөний нитратын уусмалыг ашиглан хурилтуураар 5000 эрг/мин хурдтайгаар хурилтуурдаж цэвэршүүлэх нь хамгийн тохиромжтойг тогтоолоо. 2. Гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөмийн үүсэлт, талстын бүтэц болон найрлагыг тодорхойлоход Говийн ганга (Thymus gobicus (Czern.)-ы ханд болон 2мМ концентрацитай AgNO3 ашиглан бэлтгэсэн мөнгөжүүлсэн нано бөөмийн гэрэл шингээлт хамгийн мэдрэг, цэвэршилт өндөртэй нано бөөм үүссэнийг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын чанарын шинжилгээний зарим дүн(2024-11-07) ;Б.Энхтуул ;Э.Буянжаргал; ;Д.ТөртүшихҮндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай эмт бодис, ургамлын эм, бэлдмэлийг хэрэглэх явдалд ихээхэн анхаарах болсон ба уламжлалт анагаах ухаанд олон төрлийн өвчнийг анагаахад хэрэглэсээр ирсэн хэдий ч шинжлэх ухааны түвшинд бүрэн гүйцэд судлагдаж амжаагүй олон төрлийн эмийн ургамал, эмт бодис байдаг билээ. Тэдгээрийн нэг нь намуугийн овогт багтах нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамал бөгөөд манай орны нутаг дэвсгэрт өргөн тархаж ургадаг. Монгол болон бусад улс орнуудад нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын фитохимийн судалгаа нэлээдгүй хийгдсэн ч түүхий эдийн чанарыг үнэлсэн судалгааны материал хомс байсан учир бид нүцгэн намуу (Papaver nudicaule.L) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлохоор сонгож судлав. Зорилго: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны ажлыг лабораторийн туршилт судалгааны аргаар in vitro нөхцөлд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм шинжилгээний лаборатори”-ийг түшиглэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн зарим үйлчлэгч бодис түүний тооны агууламжийг НҮХ, ӨИШХ-ийн аргаар илрүүлж, мөн тус ургамлын антиоксидант идэвхийг DPPH (1,1-дифенил2-пикрилгидразил)-ээр тодорхойлсон. Үр дүн: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсэгт агуулагдах протопин алкалоидын тооны агууламжийг өндөр идэвхт шингэний хроматографийн аргаар тодорхойлоход 0.0288±0.0005% байна. Дүгнэлт: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлоход үнслэг 5.81±0.31%, чийглэг 4.17±0.165%, дотоод шингээх коэфицциент 2.66±0.51, бүрэн шингээх коэфицциент 3.46±0.17, тохиромжтой жижиглэлтийн зэрэг 1 мм, хандлагдах бодисын хэмжээ 70%-ийн этанолд хамгийн их буюу 27.55±0.43% байв. Мөн Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын түүхий эдийн антиоксидант идэвхийг метанолын, 70% этанолын ханданд тодорхойлоход 70%-ийн этанолын ханд чөлөөт радикалыг бууруулах идэвхээр илүү байсан буюу 50% бууруулах идэвхтэй байв. Мөн антиоксидант идэвх хандны концентраци болон ургамлын эрхтэн бүрээс хамаарч өөр байгааг тогтоолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Брайву-3 тангийн найрлагатай тосон түрхэцийн стандартчиллын үнэлгээ(2024-05-13); ;Я.Баярмаа ;Э.Буянжаргал ;Б.ЭнхтуулҮндэслэл: Ургамлын гаралтай уламжлалт эм нь олон мянган жил хэрэглэгдэж ирсэн, судлагдсан ба энэ нь хүний бие махбодод нийцэлтэй, хор аюул багатай, эмчилгээний идэвхтэй байдгаараа онцлог бөгөөд уламжлалт эмийн бэлдмэлийн эрдэм чадлыг судлан тогтоосны үндсэн дээр орчин үеийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан эмийн хэлбэр боловсруулан үйлдвэрлэж, хэрэглэх нь ихээхэн ирээдүйтэй бөгөөд импортын эмийн бэлдмэлийг орлох идэвх өндөртэй, гаж нөлөө багатай, хямд үнэтэй эмээр хангах нь эдийн засгийн болон онол практикийн чухал ач холбогдолтой юм. Иймд уламжлалт анагаах ухаанд олон жилийн турш хэрэглэж ирсэн. Брайву-3 тан эмийг сонгон авч эмийн найрлагыг хэвээр үлдээн тосон түрхэц хэлбэрт оруулж гарган авсан тосон түрхэцийн чанарыг үнэлж, хэрэглэхэд илүү хялбар болгох нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болов. Зорилго: Брайву-3 тангийн найрлагатай тосон түрхэцийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны ажлыг АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм шинжилгээний лаборатори” болон “Эм зохион бүтээх лаборатори”-ийг түшиглэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Брайву-3 тосон түрхэцийн гадна байдлыг мэдрэхүйн эрхтнээр тодорхойлсон ба чанарын шалгуур үзүүлэлт болох нэгэн төрөл чанар, хүчлийн тоо, иодын тоо, саванжилтын тоо, нийлбэр полифенолт нэгдлийг тодорхойлов. Үр дүн: Брайву-3 тангийн найрлагатай тосон түрхэц нь цайвар шаргал өнгөтэй, нэгэн төрлийн, хүчлийн тоо 112 г/мл, саванжилтын тоо 35 мл/г, орчин pH-4.29, иодын тоо 4.283 г/мл, нийлбэр полифенолт нэгдэл 0.503% агуулагдаж байна. Дүгнэлт: Брайву-3 тангийн найрлагатай тосон түрхэцийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг Монгол Улсын Үндэсний Фармакопейн анхдугаар хэвлэл (2011) болон ОХУ, БНХАУын фармакопейн аргачлалаар тодорхойлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Голт бор (Syzygium aromaticum L.) эмийн ургамлаас батганы эсрэг гель гарган авах технологийн судалгаа(2024-04-13) ;Г.Пүрэвтогтох ;Ц.Амаржаргал ;Ц.Маралмаа ;Б.ЭнхтуулҮндэслэл: АӨСҮТ-ийн жилийн амбулаторийн нийт үзлэгийн 10-15% нь арьсны батга өвчтэй хүүхэд залуучууд байна. Хамгийн элбэг тохиолддог арьсны эмгэг өөрчлөлтийн нэг нь батга буюу тосны булчирхайн үрэвсэлт өвчин юм. Өсвөр насныхны 85%-д энэхүү арьсны өвчин тохиолддог бөгөөд өвчтөний өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлж, өөрийгөө нийгмээс тусгаарлах эцэстээ сэтгэл санааны гүн хямралд оруулдаг байна. Зорилго: Голт бор (Syzygium aromaticum L.) эмийн ургамлаас батганы эсрэг гель эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын түүхий эдийн технологийн параметрүүдын тодорхойлон шингэн хандыг эрчимжүүлсэн мацерацын аргаар бэлтгэн тохиромжтой хандлагч шингэнийг тогтоохдоо хандлагч шингэнээр нэрмэл ус, 20%, 40%, 70% этанолыг тус тус авч бэлтгэсэн ханданд полифенолт нэгдлийн агууламжаар харьцуулан сонгов. Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын ханданд агуулагдах нийлбэр полифенолт нэгдлийг агууламжийг спектрофотометрийн аргаар тодорхойлов. Гелийн туслах бодисын тохиромжтой харьцааг сонгохдоо 3 загвар гаргаж, шингэн ханднаас диспержүүлэх аргаар гель бэлтгэв. Голт бор (Syzygium aromaticum L.) агуулсан гель эмийн хэлбэрт бактерийн эсрэг идэвхийг эмгэг төрүүлэгч бактерийн стандарт 6 омгуудыг ашиглан перпендикуляр тарилгын аргаар тодорхойлов. Үр дүн: Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын түүхий эдийн жижиг хэсгийн хэмжээ 0.85 мм байхад хандлагдах бодис 31.061±1.318% байгаа нь хамгийн их агууламжтай байсан тул түүхий эдийн тохиромжтой жижиглэлтийн хэмжээг 0.85 мм болохыг тогтоов. Ургамлын түүхий эдийн хандлагдах бодисын хэмжээ нэрмэл усанд 31.061±1.318%, 20% этанолд 28.401±1.094%, 40% этанолд 29.765±1.624%, 70% этанолд 30.965±1.314% агуулагдаж байна. Эрчимжүүлсэн мацерацын аргаар бэлтгэсэн шингэн /нэрмэл ус/ ханданд агуулагдах полифенолт нэгдлийн хэмжээ тодорхойлоход 0.538±0.0114% байлаа. Голт бор (Syzygium aromaticum L.)-ын шингэн ханд агуулсан гелийн бактерийн эсрэг идэвхийг тодорхойлов. Дүгнэлт: Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын түүхий эдийг 0.85мм хэмжээтэй жижиглэж, нэрмэл усаар эрчимжүүлсэн мацерацын аргаар хандалж, шингэн ханд гарган авах нь тохиромжтой болохыг тогтоов. Шингэн ханд нь хар боровтор өнгөтэй, гашуувтар амттай, анхилам үнэртэй, полифенолт нэгдэл 0.538±0.0114% агуулагдаж байв. Гель бэлтгэхдээ үйлчлэгч бодисоор голт борын шингэн ханднаас 30%-ийг авч гель үүсгэгч бодисоор карбомерыг 1%-иар, нэвчимхий чанар нэмэгдүүлэгч бодисоор пропиленгликоль 5% ба глицерин 1.5%-
