Д.Отгонсүрэн
Loading...
Товч нэр
Д.Отгонсүрэн
Бүтэн нэр
Дарамзав Отгонсүрэн
Латин нэр
Daramzav Otgonsuren
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
ORCID
27 results
Now showing 1 - 10 of 27
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The formulation and evaluation of antiviral herbal tablet Chun-7(2025-02-01) ;Munkhzaya Boldsaikhan ;Nomin Jagar ;Sugarmaa Battulga ;Battulga BorbaatarGanchimeg GanturThis study explores the formulation and evaluation of Chun-7 antiviral herbal tablets derived from a traditional Mongolian medicinal blend. The objective was to develop a tablet form to enhance the convenience and efficacy of Chun-7, traditionally used for respiratory tract viral infections. The Chun-7 formulation includes seven medicinal plants known for their pharmacological properties. Tablets were prepared using the wet granulation method, with granules adjusted to different moisture levels (2%, 4%, 6%, and 8%) to evaluate their impact on tablet characteristics. The tablets were assessed for weight variation, hardness, friability, and disintegration time. Results indicated that the maximum weight variation was 3.62%, within acceptable limits. Tablets with 5% and 6% granule moisture content exhibited optimal hardness (1.11 and 1.08 MPa, respectively) and acceptable friability. The qualitative and quantitative analysis methods were modified, and requirements were evaluated according to Mongolian National Pharmacopoeia. Total alkaloids and phenolic content were 1.2 mg and 8 mg, respectively. The study underscores the importance of moisture content in granule preparation, influencing the tablets’ physical, chemical, and mechanical properties. This research provides a viable alternative to traditional herbal powder formulations, enhancing dosage accuracy and patient compliance. Further studies are recommended to evaluate the clinical efficacy and long term stability of Chun-7 tablets under varied storage conditions. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Витамин Е зөөвөрлөсөн липосомын гель эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа(2025-01-01) ;Ж.Халиун; ; ; Үндэслэл: Витамин Е нь чөлөөт радикалуудын эсрэг антиоксидант үйлдэлтэй нэгдэл бөгөөд эрт дээр үеэс гоо сайхны практикт ашиглагдаж ирсэн ч гэрэл болон дулаанд тогтворгүйгээс гадна мөн эмийн хэлбэрт оруулсан ч арьсаар нэвчих чадвар багатай тул эмчилгээний үр дүн нь багасах тохиолдол байдаг болохыг судалгаагаар тогтоосон байна .1 Иймд Витамин Е-г липосомд зөөвөрлүүлэн гель эмийн хэлбэрт оруулснаар арьсны гоместаз зохицуулгыг дэмжих, чийгшүүлэх үйлчилгээ бүхий эмийн хэлбэрийг гарган авах боломжийг олгох юм. Үүний тулд липосомд зөөвөрлүүлэх арга, нөхцөлийг тодорхойлох, тохиромжтой гелийн суурийг сонгох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Витамин Е зөөвөрлөсөн липосомыг бэлтгэж, гель эмийн хэлбэрт оруулах технологийг боловсруулах. Арга, аргачлал: Липосомыг үүсгэхдээ нимгэн үеэр гидратжуулах, этанол тарих, халаах аргыг ашиглан тус бүр 5 өөр концентрацитай дээж бэлтгэсэн бөгөөд дээж тус бүрд спектрофотометрийн аргаар липосомын үүсэлтийг тодорхойлов. Үүссэн липосомын хэмжээг нанофокс багажаар тодорхойлсон. Витамин Е-ийн зөөвөрлөгдсөн хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойллоо. Гелийн 6 загварыг бэлтгэн чанарын үзүүлэлтээр харьцуулав. Үр дүн: Нимгэн үеэр гидратжуулах аргаар бэлтгэхэд 75 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 82.3%, этанол тарих аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 86.75%, халаах аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 58.8% байлаа. Этанол тарих аргаар бэлтгэсэн, нэрмэл усанд уусгасан липосомын дундаж хэмжээ 106 нм байлаа. Гелийн суурийг Р1-Р6 загвараар бэлтгэхэд рН-ийн хувьд Р4, Р5 загварууд тохиромжтой байв. Дүгнэлт: 1. Липосом үүсгэх гурван аргыг харьцуулахад этанол тарих арга гарц нь хамгийн их байв. 2. Этанол тарих аргаар фосфолипид:витамин Е (1:10) харьцаагаар бэлтгэхэд зөөвөрлөгдөлт нь өндөр байв. 3. Гелийн сууриар Р5 загвар буюу карбомер 1.0%, консервант бодис пропилпарабен 0.02%, рН тохируулагч натрийн гидроксид, нэвчимтгий чанар нэмэгдүүлэгч пропиленгликол 10 % байх нь тохиромжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Иммунолипосом нано эмийн хэлбэрийн эмийн бодисын чөлөөлөгдөлтийн судалгаа(2021-06-10); ; ; ; Г.ДөлгөөнХорт хавдрын химийн эмчилгээний нэг том хязгаарлалт бол эмийн бодис нь хавдрын эсэд тусгайлан онилж хүрч чадаагүйгээс болж системийн цитотоксик гаж нөлөөнд хүргэж болзошгүй юм. Бид төмрийн оксидын соронзон чадварыг ашиглахын тулд нимбэгийн хүчлээр бүрсэн төмрийн оксидын соронзон нано ширхэгийг (ТОН) нийлэгжүүлэн гарган авч дулаанд мэдрэг липосом (ДМЛ)-д зөөвөрлүүлж, дараа нь химийн эмчилгээний эмийн бодис болох доксорубицин (ДОК)-ийг ТОН-ДМЛ-д давхар зөөвөрлүүлж, хөхний хавдрын эсийн мембраны гадаргуу дээр байрласан эпидермаль өсөлтийн хүчин зүйлийн рецепторт холбогдох чадвартай цэтүксимаб (ЦЭТ) моноклональ эсрэг бие холбогдсон нано эмийн хэлбэрийг боловсруулж эмийн бодисын чөлөөлөгдөлтийг судалсан. Нийлэгжүүлэн гаргаж авсан эмийн хэлбэр 120нм-ийн хэмжээтэй. Фосфатын буферын pH=5.5 орчинд төмрийн оксидын наноширхэг агуулсан ДОК&ТОН-ДМЛ болон ЦЭТ-ДОК&ТОНДМЛ нано эмийн хэлбэрийг хэт улаан туяагаар үйлчилсэнээс 24 цагийн дараа чөлөөт ДОК-ны чөлөөлөгдөлт 84.3% болон 79.6%-д хүрсэн. Хэт улаан туяаны лазераар үйлчилэхэд эмийн хэлбэр нь бүтцээ алдаж эмийн бодис хурдан хугацаанд чөлөөлөгдөлтийг бий болгодог. Ингэснээр эрүүл эсийг гэмтээхээс сэргийлж чадах төдийгүй гипертерми болон химийн эмчилгээнд хавсруулан хэрэглэх боломжтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азийн жамъянмядаг (trollius asiaticus l.) ургамлаас хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа(2024-04-13) ;Ц.Маралмаа; ; ; Үндэслэл: Монгол улсын хүн амын дунд амьсгалын замын өвчлөл (АЗӨ) нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байгаа төдийгүй 10000 хүн амд ногдох АЗӨ нь 1822.6 болж, сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 283.9-өөр, өмнөх онтой харьцуулахад 1034.2-оор тус тус нэмэгдэж, нийт халдварт өвчний 39.0 хувийг эзэлж байгааг мэдээлсэн байна. Үүнээс үүдэлтэй энэхүү өвчинд хэрэглэх эмийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, тэр дундаа амьсгалын дээд замын өвчин, ханиад томуу, хоолойн өвдөлт намдаах зорилгоор ургамлын гаралтай хүлхмэл эмийн хэлбэрийг ихээхэн хэрэглэж байгаа талаар баримт байгаа хэдий ч манай улсад хийгдсэн хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол оронд ургадаг Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлаас гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчинд хэрэглэх хүлхмэл эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон үндсэн түүхий эдээр 2023 оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10-ны хооронд Төв, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлыг ашигласан. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын түүхий эдээс хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбараар шингэн ханд гарган авч, вакуум ууршуулагч аппаратанд органик уусгагчийг зайлуулан, хөлдөөн хатаах аппаратанд 4 цаг хөлдөөж, 20 цаг хатаан, хуурай хандыг гарган авав. Хүлхмэлийн чанарыг Хятад улсын фармакопейн IV-р ботинд агуулагдах хүлхмэл эмд тавигдах шаардлагын дагуу үнэлэв. Үр дүн: Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын хуурай ханднаас хүлхмэл эмийн хэлбэр гарган авахад тохирох найрлагыг тогтоохын туслах бодисын хэмжээ болон төрлөөрөө ялган 5 загвар хүлхмэл эм бэлтгэн, харьцуулж үзсэн ба үндсэн бодисоор хуурай ханд 8.1 мг, туслах бодисоор нимбэгний хүчил 0.6 мг, ментол 5.4 мг, сахароз 1750 мг, карамелийг 750 мг-аар (F5 загвар) бэлтгэсэн хатуу хүлхмэл нь хамгийн тохиромжтой байв. Хатуу хүлхмэл эм бэлтгэх технологийн үе шат: хуурай ханд болон туслах бодисын тооцоог хийж, жинлэнэ. Чихрийн суурийг бэлтгэхдээ сахароз, карамелийн сиропоос 70:30 харьцаатай хийж 1200С хүртэл сахарозын ширхэггүй болтол нь халааж буцалгана. Суурийн температурыг хагас хөргөж, туслах бодисуудыг нэмж бэлэн болсон сууринд үндсэн үйлчлэгч бодисыг нэмж сайтар хольж уусгана. Үүний дараа хэвэнд цутган хөргөх ба хүлхмэл хатсаны дараа хэвнээс салгана. Дүгнэлт: Хатуу хүлхмэлийн F5 загвар нь найрлагын хувьд хамгийн тохиромжтой байлаа. Тохирох амт оруулагч бодисоор нимбэгний хүчил, ментол, суурь бодисоор сахароз, карамель сонгох нь тохиромжтой болохыг тогтоолоо. Ургамлын хуурай ханд ашиглан хатуу хүлхмэл эмийг бэлтгэх технологийн нарийн горимыг боловсрууллаа. Хатуу хүлхмэл нь гадна байдал, дундаж жин, жингийн хэлбэлзэл, үрэлтийн хүчинд бат бөх чанар зэрэг үзүүлэлтүүдийн чанарын шаардлагыг хангаж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмийн “АЛТАЙ” ургамлыг уламжлалт болон орчин үеийн эмийн эмчилгээнд хэрэглэх тойм судалгаа(2021-03-21) ;Б.Аймөлдир ;Р.Лхаасүрэн ;С.Цэцэгмаа ;Л.ХүрэлбаатарЭмийн “Алтай” ургамал (Althaea OfÏcinalis L.) нь Жамбын (Malvaceae) овогт багтдаг олон наст өвслөг ургамал. Althaea нь өвчнийг анагаах, эдгээх гэсэн утгатай грек үгнээс гаралтай.1 Эмийн “Алтай” нь ОХУ-ын Европын хэсэг, Дундад Азийн нутгуудаар голлон тархах бөгөөд хээр, хээр талын бүсэд голын зах, чийглэг нуга, ойн шугуй, бут сөөгөн дунд ургана.1,3,4 Эртний Египетчүүд үндсийг самар, зөгийн балтай хольж иддэг байсан ба энэ нь ханиалгах, хоолой өвдөх, шархыг эдгээх, ходоод гэдэсний үрэвсэлийг намдаана гэж үздэг байв.2 Уг ургамлын үндсийг хамар хоолойн үрэвсэл, түүнтэй холбоотой хуурай ханиалга, амьсгалын замын өвчнүүд, ходоод гэдэсний хямрал, гэдэсний үрэвсэл, суулгалт, шархлаа, бөөрний чулуу болон шээсний замын үрэвсэл,1 өвдөлт намдаах, арьсны үрэвсэлт эмгэгийг эмчлэх,5 цусан дахь сахарын хэмжээг бууруулах4 мөн мэс заслын өмнө болон дараа өвдөлт намдаах зорилгоор тус тус ашиглагдан иржээ.1,2,3 Бид өмнө Эмийн “Алтай” ургамлын химийн бүрэлдэхүүний талаарх хэвлэлийн тойм судалгааг АШУҮИС-ийн Эм зүйн сургуулиас эрхлэн гаргадаг Эм зүй сэтгүүлд нийтлүүлсэн бөгөөд эмийн эмчилгээний практикт олон төрлийн эмгэгт хэрэглэх чадамжтай болох нь судлаачдын анхаарал татсан. Иймээс бид Эмийн “Алтай” ургамлын фармакологийн идэвх, эмийн эмчилгээ, хэрэглээний талаарх судалгааг Althaea OfÏcinalis L гэсэн түлхүүр үгээр хайлт хийж нэгтгэн тоймлон, цаашид тус ургамлыг бүтээгдэхүүн хөгжүүлэлтэнд ашиглах боломжийг судлав. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мөнгөжүүлсэн нано пластырийн шарх эдгээх үйлдлийн судалгаа(2024-04-13) ;Х.Нурымбек ;Х.Ахерке ;Б.Анударь ;К.ЕрболатҮндэслэл: Монгол улсын хэмжээнд 2022 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс үзвэл арьсны идээт үрэвслээр амбулаторын өвчлөлийн тайланд 44903 тохиолдол, стационарын өвчлөлийн тайланд 1745 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Иймээс пластырь эмийн эрэлт хэрэгцээ их байгаа бөгөөд нано бөөм агуулсан пластырь эмийн хэлбэрийн судалгааг өргөн хүрээтэй хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэн, эмчилгээнд хэрэглэх шаардлагатай байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Мөнгөжүүлсэн нано пластырийн арьсанд үзүүлэх үйлдлийг in vivo нөхцөлд үнэлэхэд оршино. Арга, аргачлал: Туршилтын хугацаанд амьтдыг 12 цагийн гэрэл/харанхуйн мөчлөгт хэвийн нөхцөлд, 40-60 хувийн харьцангуй чийгшилтэй орчинд ус болон тэжээлийг хангалттай хэмжээгээр авах боломжтойгоор байлгасан. Пластырийн эхний тунг хэрэглээд 48 цагийн дараа сольж дахин шинэ пластырь наана. Туршилтын амьтдыг сөрөг хяналтын, эерэг хяналтын, туршилтын 1,2,3-р бүлэг буюу нийт 5 бүлэг болгон хувааж, бүлэг тус бүрт 6 хулгана байхаар тооцов. Сөрөг хяналтын бүлэгт шарх үүсгэсэн бөгөөд эмчилгээний пластырь огт наахгүй зөвхөн натрийн хлоридын 0.9%-ийн изотоник уусмалаар цэвэрлэж, шавшина. Эерэг хяналтын бүлэгт БНСУ-д үйлдвэрлэсэн шархны наалтийг нааж хэрэглэв. Туршилтын бүлгийг дотор нь 3 хувааж, туршилтын 1-р бүлэгт 50 мг/кг, туршилтын 2-р бүлэгт 75 мг/кг, туршилтын 3-р бүлэгт 100 мг/кг тунтай бэлтгэсэн мөнгөжүүлсэн нано пластырийг нааж шарх эдгээх үйлдлийг харьцуулан судлав. Үр дүн: Туршилтын 3 бүлэг хулганд тааруулан мөнгөжүүлсэн нано бөөмийг 50 мг/кг, 75 мг/кг 100мг/кг-аар тооцож, 1 ширхэг пластырьд 0,0012 г, 0,0017 г, 0,0023 г мөнгөжүүлсэн нано бөөм агуулахаар пластырийг бэлтгэж, тасалгааны температурт сэрүүн хуурай газарт хадгалсан. Сөрөг хяналтын, эерэг хяналтын болон туршилтын тун хамааралтай бүлгүүдэд шарх үүсгэж, бэлдмэлүүдийг хэрэглэснээс хойш 0, 3, 7,14 хоногуудад шархны эдгэрэлтийг ажиглаж, хэмжилт хийсэн. Сөрөг хяналтын бүлгийн хувьд 21 хоногийн турш шархны хэмжээ маш бага хэмжээгээр багассан ба эдгэрэлт явагдаагүй. Туршилтын 1-р бүлгийн хувьд 7 дахь хоногт 1.5 мм диаметртэй болж багасаад, 12 дахь эдгэрч, соривжсон. Туршилтын 2-р бүлгийн хувьд 7 дахь хоногт шархны хэмжээ 1.2 мм диаметртэй болж жижгэрсэн. 10 дахь хоногт бүрэн эдгэрч, сорвижсон. Туршилтын 3-р бүлгийн хувьд 5 хоногт шархны хэмжээ 1 мм диаметртэй болж жижгэрсэн ба 7 дахь хоногт бүрэн эдгэрч, үс нь ургаж эхэлсэн ба 21 дэх хоногт үс нь нэгэн жигд болж ургасан. Дүгнэлт: Мөнгөжүүлсэн нано пластырийн шарх эдгээх үйлдэл нь тунгаас шууд хамааралтай буюу 100мг/кг тунгаар шархыг хурдан эдгээж буйг тогтоолоо. Импортын шархны наалттай харьцуулахад шархыг илүү хурдан хугацаанд эдгээж байна.
