С.Ваанчигсүрэн
Loading...
Товч нэр
С.Ваанчигсүрэн
Бүтэн нэр
Сээсрэгдорж Ваанчигсүрэн
Латин нэр
Seesregdorj Vaanchigsuren
Албан тушаал
Багш
Харьяалал
8 results
Now showing 1 - 8 of 8
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The Evaluation of the Glucose-Lowering Effect of Bloodletting Therapy in Type 2 Diabetes Mellitus(Mongolian National University of Medical Sciences, 2024-12-12); ; ; ;Myagmardorj, RinchyenkhandObjective: This study uses a quantitative method to evaluate bloodletting therapy’s impact on lowering blood glucose levels and improving metabolic parameters in patients with type 2 diabetes mellitus (T2DM). Method: This randomized, controlled clinical trial included 110 patients diagnosed with T2DM who met the study’s inclusion criteria. Participants were randomly assigned to a control group (standard medication) and an experimental group (standard medication plus bloodletting therapy). Both groups received medicine according to the Mongolian Clinical Practice Guidelines for T2DM treatment. The experimental group additionally underwent bloodletting therapy on Day 6 of the study, following a 5-day preparation period during which they consumed 2.0 grams of a “3-seed decoction” (twice daily). The bloodletting procedure involves drawing blood from the posterior antebrachial vein (100-150 mL). The study evaluated primary outcomes, including fasting blood glucose and HbA1c levels, and secondary outcomes, such as insulin levels, C-peptide concentrations, and lipid profiles (total cholesterol, triglycerides, LDL, and HDL) at baseline, Day 30, and Day 60. Results: The experimental group demonstrated significant improvements in metabolic parameters. BMI levels decreased from 30.45±4.48 at baseline to 29.09±3.60 at Day 60 (P < 0.05), and HbA1c decreased from 9.2 ± 2.46% to 8.49 ± 1.85% (P< 0.05). Furthermore, significant reductions were observed in insulin levels (from 43.38 ± 14.12 to 25.61 ± 4.8 pmol/L; P= 0.0001) and C-peptide levels (from 4.9 to 4.2 ng/mL; P= 0.0004). The lipid profile also showed improvements, with a reduction in LDL cholesterol and triglycerides compared to the control group, although these changes were not statistically significant at Day 60. Conclusion: Integrating bloodletting therapy into the treatment regimen for T2DM provides additional benefits, including significant reductions in blood glucose, HbA1c, insulin, and C-peptide levels. Bloodletting therapy, when used in combination with standard pharmacotherapy, could offer a cost-effective and clinically beneficial treatment option for managing type 2 diabetes. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Сориг бумши”, “Жүдши” хоёр сурвалжаас эмийн Хот мандал болон зарим тоон утгуудыг харьцуулсан шинжлэлээр “Сориг бумши” эхэнд бичигдсэн болохыг тогтоосон нь(2025-01-01) ;Далантай (Dalantai); ; ;Жин Юн Ли (Jin Yun Li)Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны сурвалжуудыг харьцуулан шинжлэх нь анагаах ухааны үүсэл, хөгжил, уламжлал, дамжилт, түүхэн онцлогийг бодитой харуулах боломжтойн зэрэгцээ тухайн ард түмний анагаах ухаанд оруулсан хувь нэмэр тэр үеийн шашин-соёл, сэтгэлгээний уялдаа холбоог илтгэдэг цогц үр дүн болдогт үндэслэн судалгааг хийлээ. Зорилго: “Сориг Бумши”, “Жүдши” хоёр сурвалжийн “Язгуур үндэс”-ийн анхдугаар бүлэг”-т бичигдсэн “Эмийн хот мандал”-ын талаар бичсэнийг харьцуулж гаргалгаа хийх. Арга, аргачлал: Судалгааг “Сориг Бумши”, “Жүдши” сурвалжуудын төвөд эхийг эх хэрэглэгдэхүүн болгож, Эх бичиг сурвалж судлалын Сэдвээр бүлэглэх арга (Ш ете апа 1уз^5), Агууламжийн судалгаа (соп1еп1 апа 1уз^5)-ны аргуудыг ашиглан хийлээ. Үр дүн: Хоёр сурвалжийн адил болон ялгаатай байдал нь Төвөдийн Бонбын ёсны ардын эмнэлэг үүсэж бүрэлдсэн уламжлал дээр үндэслэн Шаншүн оронд Бонбын ёсны “Сориг Бумши” эхлэн бичигдсэнийг их орчуулагч Бярузана Шаншүн хэлнээс орчуулж их Ютог Ёндонгомбо нар тэргүүлэн нэмж, хасаж засварлан, эмхэтгэн найруулж буддын мэдлэг ухааны онолд үндэслэсэн “Жүдши”-ийг бүтээсэн гэж үзэх нь нотолгоо бүхий байгааг дараах байдлаар тодруулан гаргалаа. Дүгнэлт: “Жүдши”-н эмийн хот мандлын зураглал нь үзвээс үзэсгэлэнт эмийн балгасыг төв болгоод дөрвөн зүгийн дөрвөн уулаар тодорхой дүрсэлж харуулсан нь өмнө бичигдсэн “Сориг Бумши”-ийн эмийн хот мандлыг хянан магадалж хасаж, нэмж засварлан цэгцэлж бичсэн болохыг илэрхийлж байна. Хоёр сурвалжид бичигдсэн тооны утга нь тухайн, тухайн үеийнхээ анагаах ухааны онолын сэтгэлгээний хоёр чиглэлийг илэрхийлж байгаагийн зэрэгцээ “Жүдши”-д анагаах ухааны өмнөх уламжлалыг өвлөн авахын зэрэгцээ бонгийн ёсны мэдлэг, ухааны уламжлалыг хасаж буддын мэдлэг ухааны онолд суурилж шалтгаан-үрийн шүтэн барилдлага ёсоор нэмэлт хийж өөриймшүүлсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өвдөгний остеоартрит өвчний түрэм засал эмчилгээний үр дүн(2023-05-18); ; Үндэслэл: Өвдөгний үений остеоартритийн тархалт нь 65-аас дээш Өвдөгний насны хүн амын дунд 60-70%, 75-аас дээш насны хүн амын дунд 85% остеоартрит хүртэл тохиолддог буюу нас ахих тусам тархалт нэмэгддэг.2,3 Дэлхий Түрэм дахинд остеоартритийн тархалт жил ирэх тусам өсөж байгаа нь хүн Эмнэлзүйн шинж амын ажиллах чадамжийг бууруулж, эмчилгээний зардлыг нэмэгдүүлж тэмдэг байна.4 Орчин үеийн эмчилгээнүүд элэг, зүрх судас болон бөөрний Амьдралын чанар гэмтэл үүсгэх, үений хоёрдогч үрэвсэл үүсгэх гэх мэт гаж нөлөөтэй болох талаар цөөнгүй судалгаанд дурьдсан байна.8 Сүүлийн жилүүдэд гаж нөлөө багатай, үр дүнтэй алтернатив эмчилгээ ялангуяа уламжлалт анагаах ухааны түрэм заслыг хэрэглэх хандлагатай байгааг судлаачид онцолж байна. Зорилго: Өвдөгний үений остеоартритийн үед монголын уламжлалт анагаах ухааны түрэм засал эмчилгээний үр дүнг тооцох. Арга, аргачлал: Судалгааг эмнэлзүйн туршилт судалгааны загварыг ашиглан өвдөгний остеоартрит оноштой 23 үйлчлүүлэгчид бие махбодын төрөлх өвөрмөц чанарыг “Д.Давгацэрэн нарын арга (2003)”аар тодорхойлж, эмнэлзүйн шинж тэмдгүүдийг WOMAC тест, VAS үнэлгээний аргаар, амьдралын чанарыг EQ-5D-5L үнэлгээгээр хянаж холбоо хамаарлыг судалсан. Эмнэлзүйн туршилт судалгааг өвдөгний ОА оноштой судалгааны шалгуурыг хангасан 23 үйлчлүүлэгчийг хамруулан тойгийн бэлчирт тусгайлан бэлдсэн мөнгөн зүүг 1 удаа хатгаж 3 удаа цагаан уул өвсөн төөнөөр халаасан. Судалгааны өмнө болон дараах 7 хоногт эмнэлзүйн шинж тэмдгүүдийг WOMAC тест, VAS үнэлгээний аргаар, амьдралын чанарыг EQ-5D-5L үнэлгээгээр харьцуулан судалсан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 56.5% (n=13) нь бадган давамгайлсан болон хий+бадган хавсарсан, шар+бадган хавсарсан төрөлх өвөрмөц чанартан тодорхойлогдсон бөгөөд өвдөгний ОА оноштой үйлчлүүлэгчид бадган давамгайлсан болон хий+бадган хавсарсан, шар+бадган хавсарсан төрөлх өвөрмөц чанартнууд хий+шар хавсарсан болон хий, шар давамгайлсан, хурмал төрөлх өвөрмөц чанартуудаас статистик ялгаа бүхий их байлаа. Өвдөгний ОА оноштой үйлчлүүлэгчдэд 4 хоногийн зайтай тойгийн бэлчирт мөнгөн зүүг 1 удаа хатгаж 3 удаа цагаан уул өвсөн төөнөөр халааж 7 хоногийн дараа EQ-5D-5L үнэлгээгээр эмчилгээний өмнөх үр дүнг дараах үр дүнтэй харьцуулан үзэхэд хөдөлгөөн(p<0.001), өөрийгөө арчлах (p<0.001), ердийн үйл ажиллагаа (p<0.001), өвдөлт (p<0.001), сэтгэл гутрал(p<0.001) статистик ач холбогдол бүхий сайжирч, эрүүл мэндийн байдал эмчилгээний дараа 65±14.930 онооноос 70±9.750 хүрч статистик ач холбогдолтой нэмэгдсэн. VAS үнэлгээгээр өвдөлт статистик ач холбогдолтой буурч 7.0±1.41-өөс 4±1.50 болсон. WOMAC оноогоор үнэлэхэд өвдөлт (p<0.001) хөшингө (p<0.001) үйл ажиллагааны алдагдал (p<0.001) бүгд статистик ач холбогдол бүхий буурсан нь түрэм засал эмчилгээ нь шинж тэмдгүүдийг багасгаж, амьдралын чанарыг сайжруулж байна. Дүгнэлт: 1. Өвдөгний ОА оноштой үйлчлүүлэгчдэд түрэм засал хийж эмнэл зүйн сорилуудаар үнэлэхэд статистик ач холбогдол бүхий үр дүнтэй байгаа нь уг өвчний аль ч үе шатанд түрэм засал эмчилгээг хийх нь тохиромжтойг харуулж байна. 2. Түрэм засал өвдөгний ОА оноштой үйлчлүүлэгчдэд хийхэд хөдөлгөөн, өөрийгөө арчлах, ердийн үйл ажиллагаа, өвдөлт, сэтгэл гутралын үзүүлэлтүүд статистик ач холбогдол бүхий сайжирч амьдралын чанар дээшилж байгаа нь хувь хүний нийгмийн харилцаанд оролцох, нийгэмд эзлэх байр суурийг хадгалж үлдэхэд эерэг нөлөө үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ясны сийрэгжилтийн эмгэг загвар үүсгэсэн туршилтын амьтны ясны бүтцэд Жонш-4 найрлагын үзүүлэх нөлөө(2024-05-13) ;Түвшин (Tubuxin); ; Үндэслэл: Ясны сийрэгжилт нь хүний ясны хамгийн түгээмэл Уламжлалт эм тохиолдох эмгэг бөгөөд тулгуур болон хөдөлгөөний эрхтэн гэмтэж, Эрдэс хөдөлмөрийн чадвар бууруулах болон алдалтанд хүргэдэг, хүний Дунд чөмөг эрүүл мэнд, нийгэмд хор уршигтай эмгэг юм. Уг эмгэгийг эмчлэх эм, Үнс бэлдмэлийн ихэнх нь импортоор орж ирдэг бөгөөд тэдгээр нь гаж нөлөө, өртөг өндөр гэх зэргээр бэрхшээл тулгарч байна. Уламжлалт анагаах ухаанд ясны бэртэл гэмтлийн үед хэрэглэгддэг эмүүд цөөнгүй байдгаас жоншинд суурилсан уламжлалт эм нь илүү үр дүнтэй нь эмнэлзүйд ажиглагддаг. Зорилго: Ясны сийрэгжилтийн эмгэг загвар үүсгэсэн туршилтын амьтны ясны бүтцэд Жонш-4 найрлагын үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг Эрүүл, загварын, эмчилгээний Жонш-4 (1:10 идээшмэл, 2.112 гр/кг, 1.056 гр/кг, 0.528 гр/кг), харьцуулах бүлэг (CalciD-Denk-ийн 1000 мг шахмал. 1.322 гр/кг) гэсэн 6 бүлэгт хуваасан. Судалгаанд SD үүлдрийн цагаан, эм харх сонгож (бүлэг тус бүрт 8), ясны сийрэгжилтийг ретиний хүчил (70мг/кг)-р үүсгэлээ. Ясны сийрэгжилт үүсгэсэн туршилтын хархны дунд чөмгөнд хэмжилтийг Д.Цэнджав нарын (2012) аргаар, Ясны сийрэгжилт үүсгэсэн туршилтын хархны ясны үнсний шинжилгээг Хуан И Фан (1998) нарын аргаар ясны үнсний жин, түүнд агуулагдах Са, Р-ын хэмжээг тодорхойлж, судалгааны үр дүнгийн боловсруулалтыг GraphPad Prism 6.0, SPSS 23 программаар тооцов. Үр дүн: Туршилтын хархны дунд чөмгөний ясны хэмжээснүүдийг бүлгүүдийн хооронд харьцуулахад загварын бүлэгт эрүүл бүлгээс нарийн нь 11.3% (р<0.05), өргөн нь 22.7% (p<0.05) тус тус буурсан, туршилтын бүлгийг загварын бүлэгтэй харьцуулахад дунд чөмгөний өргөн нь Жонш-4 өндөр тун дээр 23% (р<0.05) ихэссэн, нарийн хэмжээний хувьд зөвхөн Жонш-4 өндөр тун дээр 23%(р<0.05) тус тус ихэссэн бөгөөд харин уртын хэмжээсний хувьд статистик ялгаагүй байна. Туршилтын амьтдын нурууны нугалмын үнсэн дэх Р-ыг бүлгүүдийн хооронд харьцуулахад загварын бүлэгт эрүүл бүлгээс 46% (р<0.05) буурсан бол Жонш-4 бүлэгт загварын бүлгээс 51% (р<0.05), 41% (р<0,001) тус тус ихэссэн. Кальци Д Денк хэрэглэсэн бүлгийн амьтдын нурууны нугалмын үнсний Р-ыг загварын бүлэгтэй харьцуулахад ихэссэн байгаа хэдий ч статистик ялгаа гарсангүй. Түүнчлэн туршилтын амьтдын нурууны нугалмын үнсэн дахь Са-г бүлгүүдийн хооронд харьцуулахад загварын бүлэгт эрүүл бүлгээс 50% (р<0.05) буурсан бол Жонш-4 бүлэгт загварын бүлгээс 49% (р<0.05), 44% (р<0.05) тус тус ихэссэн. Дүгнэлт: Туршилтын амьтанд ретиний хүчлээр ясны сийрэгжилт үүсгэсэн эмгэг загварт Жонш-4 найрлага нь дунд чөмгөний ясны хүндийн жин болон, ясны үнсэн дэх кальци, фосфорын агууламжийг нэмэгдүүлэх замаар ясны матриксыг үүсгэж ясыг бэхжүүлэх нөлөөтэй байна. Үүнээс үзэхэд жонш агуулсан уламжлалт эмүүд нь ясны сийрэгжилтийн эсрэг үйлдэлтэй байж болохоор байна. Тиймээс цаашид бид Жонш-4 найрлагын ясны сийрэгжилтийн эсрэг нөлөөг ясыг бүрдүүлэгч урьдал эс болох остеобласт, остеокласт эсүүдийн дохиоллын замд үйлчлэгч уургийн түвшинд судалж баталгаажуулах нь ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ужиг ковидын үед илэрч буй шинжүүдтэй уламжлалт анагаах ухааны оношийг дүйцүүлэх боломж(2022-06-12); ; Үндэслэл: Ковидын халдвар аваад эдгэсэн хүмүүст илэрч байгаа Ужиг ковид олон шинж тэмдгүүдийн цаад учир шалтгааныг олж тогтоох нь Уламжлалт чухал байгаа бөгөөд эдгээрийг дүйлгэж оношлоод эмчлэх хамгийн Анагаах том нотолгоо бүхий боломж бол олон зуунаар шалгарсан уламжлалт Харьцуулалт анагаах ухаан болж байгаа нь шинэлэг агуулгатайн зэрэгцээ уламжлалт анагаах ухааны их нөөцийг илрүүлэн ашиглах ач холбогдолтой байна. Зорилго: Шинэ корона вирусийн халдварын дараах ужиг үед илэрч байгаа шинжүүдийг уламжлалтын анагаах ухааны өвчний оноштой дүйцүүлэн эмчлэх боломжийг харьцуулан тодруулах хүрээнд ДЭМБ-н мэдээлэл, Сайт, Scophus-д бүртгэлтэй сэтгүүлүүд, “АУДҮ” сурвалж түүний зарим тайлбаруудыг эх хэрэглэгдэхүүн болгож “Эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга”-аар харьцуулан, “Магадлан жагсаах арга”-аар төрөлжүүлэн онцлогийг тодруулж “Нэгтгэн дүгнэх арга”- аар хураангуйлан үнэлж судалгааг хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Ужиг ковидын шинжийн талаар хийгдсэн судалгааны үр дүнгээс авч үзвэл олон шинжүүдийг илэрч байгааг тогтоосон хэдий ч Оксфордын Их Сургуулийн эрдэмтэд эрүүл мэндийн сүлжээ бүхий TriNetX цахим өгөгдлийг ашиглан ковид-19 халдвар авч эдгээд 90-180 хонож байгаа 270.000 гаруй хүнийг хамруулан судлаад 1. Сэтгэл түгших (сэтгэл гутралд орох)-15%, 2. Хэвийн бус амьсгалах-8% Шалтгаан тодорхойгүй хэвлийн өвдөлт-8%, 4. Цээж, хоолой өвдөх-6% Мартамхай болох-4%, 6. Ядарч сульдах-6%, 7. Толгой өвдөх-5%, 8. Булчин өвдөх-1.5% хамгийн их давтамжтай илэрч байна гэж үзсэнийг баримтлах боломжтой байна. Ковидын дараа хамгийн их давтамжтай илэрч байгаа эдгээр шинжүүдтэй уламжлалт анагаах ухааны Нуугдсан, Хуучирсан, Булингартсан архаг явцтай ерийн халуун өвчний эмгэг жам, өвчний хамрах, хүрээ, шинжүүд тохирч байна. Түүнчлэн дүйлгэн авч үзэж байгаа дээрх уламжлалт өвчнүүд нь ковидын хурц үеийн хөнгөн хэлбэртэй дүйлгэн эмчилж ирсэн уламжлалт “Эс боловсорсон халуун өвчнөөс үүссэн архаг өвчнүүд байгаа нь нотолгоо болж байна. Ужиг ковидтой дүйлгэн авч үзэж байгаа уламжлалт өвчнүүдийн эмчилгээний зарчим нь тодорхой, эмчилгээ нь өвөрмөц байгаагийн зэрэгцээ эм, заслын сонголт ихтэй төдийгүй ужиг ковидын үед илэрч байгаа бусад олон шинжүүдийг хам байдлаар эмчлэх өргөн боломжтой байна. Дүгнэлт: Ковидын дараа хамгийн давтамжтай илэрч байгаа эдгээр шинжүүдийг уламжлалт анагаах ухааны хий, бадганы гэмийн бэлгэ чанаруудаар болон язгуурын хий, бадганы үйл ажиллагааны алдагдалтай холбон тайлбарлах боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шинэ коронавирусын үед илэрч буй шинж, лабораторийн болон багажийн оношилгоонд тулгуурлаж уламжлалт анагаах ухааны халдварт хижиг өвчний оноштой дүйцүүлэн эмчлэх боломж(2021-06-10); ; Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны сурвалж, түүний томоохон тайлбарууд, монгол мэргэдийн зарим бүтээлүүдийн хүрээнд шинэ коронавирусын халдварын үед илэрч байгаа шинжүүд, оношилгоонд тулгуурлан харьцуулж дүйлгэн оношлох нь шинэлэг агуулгатайн зэрэгцээ уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ, гам сахих, сэргээх засах их нөөцийг илрүүлэн ашиглах ач холбогдолтой байна. Зорилго: Шинэ коронавирусын халдварын үед илэрч байгаа шинж, оношилгоонд тулгуурлан уламжлалтын сурвалж, тайлбар бүтээлүүдийн хижиг өвчний ангилалд хамаарах хоорондоо уялдаа, холбоотой өвчнүүдийн эмгэг жам, шинжүүдтэй харьцуулан шинжлэх. Хэрэглэгдэхүүн, аргазүй: ДЭМБ, ХӨСҮТ-ийн тандалтын төвийн болон бусад мэдээлэл, “АУДҮ” сурвалж түүний томоохон тайлбар болох “Манаг лхантав”, монголын мэргэдийн “Рашааны цагаан шүүдэр”, “Увдисын эрдэнэ гарахын орон” бүтээлүүдийг эх хэрэглэгдэхүүн болгож “Эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга”-аар харьцуулан, “Магадлан жагсаах арга”-аар төрөлжүүлэн онцлогийг тодруулж “Нэгтгэн дүгнэх арга”аар хураангуйлан үнэлж судалгааг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Шинэ коронавирусын халдварын үеийн шинж, оношилгоонд шинжлэл хийхэд уламжлалт анагаахын халдварт халуун өвчний эс боловсорсон халууны үе шатыг дамжиж байна. Халдвар заримдаа хурдан хугацаанд боловсрох чөлөөгүй аньсанд буусан хижиг дэлгэрсэн халуунд шилжих эсвэл мөн чанараар үүссэн хямарсан халуун хижиг болж хүндрэх хэлбэрээр эмнэлзүй нь явагдаж байна. Уламжлалт анагаах ухаан өөрийн онол, арга зүйн хүрээнд халдварт хижиг өвчнийг тодорхой таньж мэдэж чаджээ. Шинэ коронавирусын халдварыг уламжлалт оноштой дүйлгэн авч үзвэл хөнгөн үед шууд, хүнд, маш хүнд болон хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд орчин үеийн стандарт эмчилгээтэй, уламжлалт эм, заслын аргуудыг хавсруулан эмчлэх их нөөц байна. Монгол мэргэд дүйлгэж байгаа уламжлалт оношийн хүрээнд хачир тавьж хэрэглэх жоруудыг олшруулж ханд болон зүүх, утах, хамарт дусаах эмүүдийг шинээр оруулжээ. Дүгнэлт: 1. Шинэ коронавирусын халдварын шинжүүдийг шинээр илрүүлэн бүртгэж мэдээлж байгаа хэдий ч одоохондоо цэгцэрч бүрэн таньж мэдээгүй байгаагийн зэрэгцээ тодорхой үе шатанд төрөлжүүлэн ангилж амжаагүй байна. 2. Шинэ коронавирусын халдварын шинжүүд болон эмнэлзүйн явцыг уламжлалт анагаах ухааны оноштой дүйлгэн хөнгөн үед шууд, хүнд, маш хүнд үед хавсруулан эмчлэх боломжтой байна. 3. Шинэ коронавирусын халдварын үеийн гол хүндрэл болох “Уушгины судасны бүлэн”-г “Судасны цусан бэтэг” уламжлалт оноштой дүйлгэж хүндрэлээс урьдчилан сэргийлэх эм, заслын сонголт өргөн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэвшинж 2-т Антидиабетик цайны үзүүлэх нөлөөг судалсан дүн(2024-12-21) ;Г.Батзаяа; ;Л.Баярмагнай; Үндэслэл: Сүүлийн 30 жилд дэлхийн хэмжээнд чихрийн шижин өвчний тохиолдол дөрөв дахин нэмэгдсэнтэй холбоотой олон улсад эмийн болон эмийн бус эмчилгээний эрэл үргэлжилж ургамлын гаралтай цай ЧШХШ2 оноштой үйлчлэгчдэд глюкозын солилцооны эмгэгт эерэг нөлөөлж байгааг тогтоосон цөөнгүй судалгаа хийгджээ. ЧШ оноштой хүнд уламжлалт анагаах ухааны ам цангах, шижин хам шинжүүдийг дүйлгэсэн судалгаа цөөнгүй хийгдсэн хэдий ч уг цайны найрлага дахь хонь, ямааны гүзээ, сархинаг, синнамон, хүрэн манжин, мангоны навч орсон ба чихрийн шижин хэв шинж 2-той үйлчлүүлэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлсон судалгаа ховор төдийгүй “Антидиабетик цайг” эмнэлзүйд нэвтрүүлэх шаардлагатай зүй ёсоор тавигдаж байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижин хэв шинж 2-той үйлчлүүлэгчдэд Антидиабетик цайны сахар бууруулах нөлөөг судлан тогтоох. Арга, аргачлал: Судалгааг хяналттай эмнэлзүйн туршилт судалгааны аргаар ЧШХШ-2 оношлогдсон судалгаанд хамруулах шалгуур хангасан нийт 60 үйлчлүүлэгчдийг стандарт эмчилгээ (хяналтын бүлэг) болон судалгааны(туршилтын) 2 бүлэгт хуваасан. Стандарт эмчилгээний бүлэгт эмийн эмчилгээг үргэлжлүүлж, судалгааны бүлэгт “Антидиабетик” цайг өдөрт 2 удаа 3 сар (90 хоног) уулгаж лабораторийн шинжилгээ / цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, инсулин, С пептид/-ний үзүүлэлтүүдэд тулгуурлан үр дүнг тогтоолоо. Үр дүн: ЧШХШ2 оноштой үйлчлүүлэгчдэд цайг уухаас өмнө болон цайг өдөрт 2 удаа 3 сар (90 хоног) уулгасны дараа шинжилгээг давтан хийхэд глюкоз 7.58mmol/l-7.55mmol/l (p=0.9264), HbA1c 7.63%6.88% (p=0.0083) болж статистик ач холбогдолтой хэмжээнд буурч тодорхойлогдсон. Холестерин болон цусны дэлгэрэнгүй шинжилгээнд статистик ач холбогдол илрээгүй. Триглицерид бага зэрэг буурсан. Инсулин 16.86mU/ ml-18.4mU/ml (p=0.4811), С пептид 2.58ng/ml-3.32ng/ml (p=0.0651) болж ач холбогдолтой өссөн үр дүн илэрсэн. Дүгнэлт: Антидиабетик цай нь ЧШХШ2 оноштой үйлчлүүлэгчдийн нойр булчирхайн дотоод шүүрлийн үйл ажиллагааг дэмжин бетта эсийг идэвхжүүлж инсулин болон С пептидийг нэмэгдүүлэх замаар цусан дах сахрын хэмжээг бууруулах нөлөө үзүүлж байна. Уламжлалт мэдлэгт суурилж гаргаж авсан байгалийн гаралтай экологийн дайвар махан бүтээгдэхүүн болон чихрийн шижин өвчтэй хүмүүсийн HbA1c-ийн түвшинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг ирээдүйтэй эмчилгээ гэж үзэж байгаа синнамон, өндөр антиоксидант агууламжтай хүрэн манжин, хорт хавдар, чихрийн шижингийн эсрэг үйлдэлтэй болох нь тогтоогдсон манго жимс бүхий орцтой Aнтидиабетик цайг чихрийн шижин хэв шинж 2-ийн эмчилгээнд нэмэлтээр хэрэглэхэд үр дүнтэй байх боломжтой байна.
