Р.Оргилмаа
Loading...
Товч нэр
Р.Оргилмаа
Бүтэн нэр
Рэгзэдмаа Оргилмаа
Латин нэр
Regzedmaa Orgilmaa
Албан тушаал
Ахлах багш
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
7 results
Now showing 1 - 7 of 7
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчийн амьдралын чанар, ачааллын хамаарлын судалгаа(2024-04-13) ;С.Дэлгэрмаа ;Г.Намуун; ; Үндэслэл: Монгол Улсыг бусад улс оронтой харьцуулахад хөгжлийн бэрхшээлийн түвшин харьцангуй бага (1000 хүн амын дунд 8.4 -13.2%) боловч гэр бүлийн нэг гишүүн нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй байх нь асран халамжлагчийн бие бялдар, сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлж, амьдралын ерөнхий түвшин буурахад хүргэдэг. Манай оронд өнөөгийн байдлаар оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүний асрахуй, сувилахуй, өөртөө үйлчлэх чадварын түвшин, асран хамгаалагчийн ачаалал, амьдралын чанарыг үнэлсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчийн амьдралын чанар, ачаалал хоорондын хамаарлыг судлахад оршино. Арга, аргачлал: Судалгааг Улаанбаатар хотын 8 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийг түшиглэн 642 үйлчлүүлэгчийн асран хамгаалагчийг зорилтот түүврийн аргаар сонгон, асуумж судалгаа авсан. Асран хамгаалагчийн ачааллыг Буренс Заритын асуумж, амьдралын чанарыг WHOQOL-BREF асуумжаар үнэлэсэн. Судалгааны зөвшөөрөл авсны үндсэн дээр хэмжилтийг хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS 25.0 програм ашиглан хийлээ. Үр дүн: Асран хамгаалагчийн дундаж нас 52.6±13.2, 23.1% нь эрэгтэйчүүд байна. Асран хамгаалагчдын 36.3% нь тэтгэвэрт гарсан, 34.6% нь ажилгүй байлаа. Асран хамгаалагчдын амьдралын чанарын үнэлгээнд бие бялдрын үзүүлэлтийн дундаж утга 54.4±12.6, сэтгэл зүйн дундаж үзүүлэлт 58.5±12.2, нийгмийн харилцаа 65.0±16.8, хүрээлэн буй орчны хувьд 66.8±13.7 байна. Асран хамгаалагчдын сэтгэл санааны амьдралын чанар нь ачаалалтай урвуу хамааралтай байв (-0.21; 95% CI: -0.33, -0.09; p = 0.001). Асран хамгаалагчийн ачаалал нь амьдралын чанарын орчинтой эерэг хамааралтай байна (0.21; 95% CI: 0.10; 0.33; p<0.001). Харин амьдралын чанарын бие бялдрын болон нийгмийн харилцааны үзүүлэлтийн хувьд ачаалалтай статистик ач холбогдол бүхий хамааралгүй байна. Дүгнэлт: Асран хамгаалагчийн ачаалал нэмэгдэх тусам амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, асруулагчийн өдөр тутмын өөртөө үйлчлэх чадвар муу байх тусам асран хамгаалагчийн ачаалал нэмэгдэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Архины хамааралтай эрэгтэйчүүдийн нойрны чанарыг судалсан дүн(2025-01-01) ;Т.Энхжаргал ;С.Дэлгэрмаа; ;Ч.ЭнхтуулҮндэслэл: Нойр нь хүний өсөлт хөгжилт, суралцах үйл, ой санамжид чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй, энерги нөөцлөхөд шаардлагатай амрах хугацаагаар хангадаг байна.1 Архины хэрэглээ болон нойрны хямрал хоорондын хамаарал маш төвөгтэй асуудлуудын нэг. Архи нь бага тунгаар тайвшруулах үйлчилгээтэй хэдий ч цагт дунджаар 7 граас ихэсэхэд тайвшруулах нөлөө нь багасч эхэлдэг байна. Зорилго: Архи, согтууруулах ундааны хамааралтай хүмүүсийн нойрны чанарыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг асуумж судалгааны тохиолдол хяналтын загвараар тоон судалгааны аргаар архины хамааралтай 60, архины хамааралгүй хяналтын 60 нийт 120 эрэгтэйчүүдийг хамруулан гүйцэтгэлээ. Бид судалгаандаа хүн амзүйн асуумж, нойрны чанарын индексын тодорхойлох Р8^1 асуумж, Архинд хамаарлын түвшинг тодорхойлохдоо А ^^1Т асуумжуудыг ашигласан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан архины хамааралтай эмчлүүлэгчдийн дундаж нас 45.3±42.4, хяналтын бүлгийн хүмүүсийн дундаж нас 42.4±5.1 байлаа. А^^1Т сорилын оноо архины хамааралтай бүлэгт 25.6±9.8 буюу өндөр түвшинд, хяналтын бүлэгт 7.2±3.2 буюу хэрэглээний түвшин бага байгаа нь статистик үнэн магад бүхий ялгаатай байлаа (1=3.98, р=0.001). Архины хамааралтай бүлэгт унтахад зарцуулах хугацаа урт (р=0.042), үр дүнтэй унталтын оноо бага (р=0.012), унтах эмгэг (р=0.039) тохиолдож байгаа нь хяналтын бүлэгтэй харьцуулахад ялгаатай гарсан. Нойрны чанарын индексийн ерөнхий оноо архины хамааралтай бүлэгт 9.82±2.8 байсан бол хяналтын бүлэгт 4.1±1.2 байсан. Нойрны чамар ба архины хамаарал хоорондоо хамаарал байгаа эсэхийг судлахад архины хамааралтай бүлэгт субьектив нойрны чанар муу (р=0.023), унтахад зарцуулж буй цаг 30 минутаас их (р=0.012), үр дүнтэй унталт 75%-иас бага (р=0.021), унтах эмгэгтэй хүмүүст (р=0.019) А ^^1Т оноо өндөр гарсан нь статистик үнэн магад бүхий хамааралтай байсан. Дүгнэлт: Архины хамаарал нь нойрны чанарт нөлөөлж байна. Ялангуяа субьектив нойр, унтахад зарцуулж буй цаг, үр дүнтэй унталтад нөлөөлж унтах эмгэг үүсгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, стрессийг даван туулах аргууд(2022-04-28) ;С.Дэлгэрмаа; ;Н.Эрдэнэтуул ;Т.ГанцэцэгОюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст оюун ухааны чадварууд, ялангуяа өөртөө үйлчлэх чадвар хомс, байнгын хараа хяналт, асаргаанд байх нь асран хамгаалагчийн дунд нийгэм, сэтгэлзүй, сэтгэцийн эрүүл эрүүл мэндийн тусламж нь анзаардахгүйгээр сэтгэцийн тулгамдсан асуудал байж байдаг. Асран хамгаалагчдад байгаа сэтгэл гутрал, стрессийн асуудал нь асруулагчдад үзүүлж байгаа эмчилгээ, сувилгааны чанартай тусламж үзүүлэхэд хамааралтай байдаг. Энэхүү судалгаагаар оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчдад тулгарч байгаа стресс, түгшилт, сэтгэл гутралын шинж тэмдгүүд, даван туулах чадвар, асруулагчийн амьдралын чанарыг үнэлэхийг зорилго болгосон. Арга, аргачлал: Асран хамгаалагчаас асран хамгаалагчийн ачааллыг үнэлэх (DASS 42), асруулагчийн амьдралын чанарын асуумж (WHOQOL-BREF), асран хамгаалагчийн тулгамдсан асуудлуудыг илрүүлэх (COPE) асуумжаар 642 асран хамгаалагчаас хамгаалагчийг зорилтот түүврийн аргаар сонгон, асуумж судалгаа авсан. Үр дүн: Асран хамгаалагчийн дунд амьдралын чанар буурах, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал шинж тэмдгүүд ньилэрсэн ч түүнийг анзаарахгүйгээр эерэгээр даван туулах хэв маяг харагдаж байна. Дүгнэлт: Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлж буй тусламж үйлчилгээний нэгэн чухал хэсэг нь асран хамгаалагч байна. Иймээс асран хамгаалагч өөртөө илэрч буй стресс, даван туулах хэв маягийг сайжруулах, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ чухал болохыг энэхүү судалгаанаас харагдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюуны хомсдолтой хүмүүсийн өөртөө үйлчлэх чадвар, асран хамгаалагчийн ачааллын харилцан хамаарал(2021-06-10) ;С.Дэлгэрмаа; ; ; Оюуны хомсдолын гол шинж нь юмс үзэгдлийн учир шалтгааныг ойлгох, суралцах, асуудлыг шийдвэрлэх оюуны чадамж дутуу хөгжсөн, эмнэлэг хэвтэх шаардлагагүй, нийгмийн харилцаанд оролцох оролцоо дутуу хөгжсөн, өдөр тутмын өөртөө үйлчлэх чадвар, энгийн үйлдлийн чадвар дутуу хөгжсөн байдаг. Монголын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр УБ хотод 2019 оны байдлаар нийт 10018 оюуны хомсдолтой хүмүүс байдаг бөгөөд үүнээс эрэгтэй 5065, эмэгтэй 4953 байна. Манай оронд оюуны хомсдолтой хүний сувилахуйн талаарх судалгааны ажил хийгдээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл болсон. Иймээс оюуны хомсдолтой хүний асран хамгаалагчдад үүсч буй ачааллыг үнэлэх зорилго тавьсан. Арга аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар, зорилтот түүврийн аргаар Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтанд байгаа оюуны хомсдол онош нь батлагдсан 643 үйлчлүүлэгчийг сонгон, тэдний асран хамгаалагч нь судалгаанд оролцохыг зөвшөөрсний дагуу судалгааг явууллаа. Үр дүн: Заритын асуумжаар оюуны хомсдолтой хүний асран хамгаалагчийн ачааллыг үнэлэхэд 89.6% (n=576) нь ачаалалтай, 10.4% (n=67) нь ачаалалгүй байв. Судалгаанд хамрагдсан 643 хүний 75.6% өөртөө үйлчлэх чадвар сул байгаа нь асран хамгаалагчийн ачаалал даган ихэсдэг болох нь статистик ач холбогдол бүхий батлагдав. Дүгнэлт: Оюуны хомсдолтой хүний асран хамгаалагчийн ачааллыг оюуны хомсдолтой хүний өөртөө үйлчлэх чадвартай харьцуулахад асран хамгаалагчийн ачаалал нь өөртөө үйлчлэх чадвартай хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Z үеийн оюутнуудын суралцах сонирхол ба оролцооны түвшинг судалсан дүн(2025-12-05); ;Б.Ганбаатар ;Б.Одгэрэл ;Ж.АриунааД.ЭнхболдҮндэслэл: Судлаачдийн тэмдэглэснээр Z үеийн оюутнууд 1995 оноос хойш төрсөн хүмүүс ба онцлог шинж чанар нь нэг зэрэг олон ажил амжуулах чадвартай, уламжлалт суралцах арга барилыг таашаадаггүй, тэвчээр муутай, анхаарал төвлөрөл сул, багаар ажиллахаасаа илүү бие дааж ажиллахыг илүүд чухалчилдаг, уламжлалт суралцах арга барилыг таашаадаггүй, тэвчээр муутай, сэтгэцийн эмгэгт амархан өртдөг шинэ үеийн нэг хэсэг гэж тодорхойлсон байна. Зорилго: Сувилахуйн сургуульд суралцаж буй Z үеийн оюутнуудын хичээлд оролцох оролцооны түвшинг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвар, тоон судалгааны асуумжийн аргаар хийж гүйцэтгсэн. ба 2025 оны 2-р сарын 1-нээс 4-р сарын 1-ний хооронд гүйцэтгэсэн. Судалгаанд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилахуй, эх барихуй, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, уламжлалт анагаахын сувилахуйн 420 оюутнуудыг хамруулав. Z үеийн оюутнуудын хичээлд оролцох оролцоог үнэлэхийн тулд Student Course Engagement Questionnaire (Handelsman, 2005)-хувилбарыг ашигласан. Асуумжийн найдвартай байдлыг үнэлэхэд Cronbach’s α=0.955 байв. Судалгааг статистик боловсруулалтын SPSS-25.0 программыг ашигласан ба P утга 0.05-аас бага тохиолдолд статистикийн үнэн магадлалтай гэж тооцов. Үр дүн: Судалгаанд нийт 420 оюутан оролцсон ба тэдний 91.9% нь эмэгтэй, 8.1% нь эрэгтэй оюутан байв. Мэргэжлээр нь авч үзвэл 57.1% нь сувилахуй, 22.6% нь эх барихуй, 8.8% нь хөдөлгөөн засалч, 11.5% нь бусад мэргэжлийн оюутнууд байв. Оюутнуудын хичээлийн идэвх оролцоо, хувийн хариуцлага ба хичээл зүтгэл, суралцах хандлага ба сонирхол гэсэн бүлгүүдэд хуваан, судалгаанд оролцогчдын нас, суралцаж буй мэргэжил, дамжаа зэрэг үзүүлэлтийн хоорондын хамаарлыг Пеарсоны корреляцийн шинжилгээгээр тооцоолоход суралцагчийн идэвх оролцоо нь хувийн хариуцлага хичээл зүтгэлтэй (r=0.828), суралцах хандлага ба сонирхолтой (r=0.825), хувийн хариуцлага, хичээл зүтгэл болон суралцах хандлага, сонирхол хооронд (r=0.903) шууд эерэг хамааралтай (p<0.01) байв. Харин судалгаанд оролцогчдын нас нь суралцаж буй дамжаатай (r=0.381) сул эерэг хамааралтай байсан бол суралцаж буй мэргэжил болон дамжаа хооронд (r=-0.146) сул урвуу хамааралтай (p<0.01) байна. Суралцаж буй дамжаа, суралцах хандлага ба сонирхол хооронд (r=-0.107, p<0.05) сул урвуу хамааралтай байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан Z үеийн оюутнуудын суралцах сонирхол, хичээлд оролцох байдал нь тэдний хувийн хариуцлага, хичээл зүтгэл, суралцах хандлагатай өндөр хамааралтай (r=0.82–0.90, p<0.01) байна. Оюутнуудын ихэнх нь суралцах хүсэлтэй, хичээлдээ тогтмол оролцдог, уламжлалт арга барилд дургүй, дадлага сургалтад илүү сонирхолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цусны хавдартай хүүхдүүдийн асран хамгаалагчдын сэтгэлзүйн дарамтыг судалсан дүн(2024-11-07) ;О.Одонтуяа ;С.Дэлгэрмаа; ;Ч.ЭнхтуулҮндэслэл: Цусны хорт хавдар нь хүүхдийн хамгийн түгээмэл тохиолдох хавдар юм. Энэ нь хүүхдүүдийн эцэг эх, гэр бүл, асран хамгаалагч нарын бие бялдар болон сэтгэлзүйн эрүүл мэндэд ноцтой үр дагавар, хүндрэлийг үүсгэдэг. Зорилго: Бид цусны хавдартай хүүхдүүдийн асран хамгаалагчийн сэтгэл зүйн байдлыг үнэлэх зорилгын хүрээнд энэхүү судалгааг хийлээ. Арга, аргачлал: Судалгааг Өвөр Монголын Ардын хорооны цусны хавдарын салаанд хэвтэн эмчлүүлсэн 66 хүүхдийн асран хамгаалагчыг хамруулан хийсэн бөгөөд сэтгэлзүйн дарамтыг үнэлэх зорилгоор DASS 21 асуумжийг ашиглан хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан асран хамгаалагчдын дундаж нас 38.5±4.86 жил байсан ба 81.8%(54) нь эмэгтэй, 18.2(12) эрэгтэй байлаа. Асран хамгаалагчийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стрессийн түвшинг DASS сорилоор дүгнэн үзвэл 50% нь сэтгэл гутралын маш хүнд, хүнд зэрэгтэй, 50% нь дунд зэргийн сэтгэл гутралтай. 84,7% нь маш хүнд хэлбэрийн сэтгэл түгшилттэй, 10.6% нь маш хүнд зэргийн стресстэй байсан. Стрессийн түвшин эрэгтэй, эмэгтэй хүйсийн хувьд стрессийн түвшин статистик үнэн магад бүхий ялгаатай байв (р=0.04). Сэтгэл түгшилтэд боловсролын байдал (р=0.041) нөлөөлж байсан бол сэтгэл гутралд хүйс (р=0.027), боловсрол (р=0.004), жилийн орлого (0.035) нөлөөлж байна. Дүгнэлт: Хорт хавдартай хүүхдүүдийн асран хамгаалагчид сэтгэл зүйн өндөр дарамттай байгаа тул ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Их сургуулийн багш нарын стресс(2026-05-22) ;Д.Солонго ;Б.Одгэрэл; ;Ж.АриунааС.ДэлгэрмааҮндэслэл: Багшийн мэргэжил нь стресс ихтэй ажил бөгөөд судалгаагаар ажлын шаардлага өндөр, харин байгууллагын дэмжлэг хангалтгүй үед стресс болон ажлаас халшрах байдал нэмэгддэг болохыг тогтоосон байна. Зорилго: Бид их дээд сургуулийн багш нарын стрессийн түвшинг тодорхойлох зорилго тавин судалгаа хийх өмнө тойм судалгаа хийлээ. Арга, аргачлал: Бид Pubmed Embase мэдээллийн сангаас англи хэл дээр бичигдсэн судалгааны материалыг оны шалгуур тавилгүй 2025 оны 9 сар хүртэл бичигдсэн судалгааны материалыг “Stress,” “Researchers,” “University professors,” “Academic researchers,” “College,” “Academics,” “Scholars,” “Teachers,” “Professors,” гэсэн нэршлээр хайлаа. Үр дүн: Pubmed Embase мэдээллийн сангаас англи хэл дээр бичигдсэн судалгааны материалыг оны шалгуур тавилгүй 2025 оны 9 сар хүртэл бичигдсэн судалгааны материалыг “Stress,” “Researchers,” “University professors,” “Academic researchers,” “College,” “Academics,” “Scholars,” “Teachers,” “Professors,” гэсэн нэршлээр хайсан ба мэдээллийн сангаас хайлтын дүнд 3961 өгүүлэл гарч ирсэн ба гарчигийн хүрээнд уншилт хийж 2944 өгүүлэл хасагдаж 58 өгүүллийг абстрактын хүрээнд уншин бидний судалгааны асуумжинд тохирсон 12 судалгаан анализ хийв. Дүгнэлт: Их, дээд сургуулийн багш нарын стресс нь өндөр түвшинд байгааг энэхүү тойм судалгаа харууллаа. Стресс нь ажлын ачаалал, байгууллагын дэмжлэг, гүйцэтгэлийн шаардлага зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой бөгөөд энэ нь бие махбодын болон сэтгэлзүйн сөрөг үр дагаварт хүргэж байна. Иймд байгууллагын түвшинд системтэй арга хэмжээ авч, багшийн сайн сайхан байдлыг дэмжих шаардлагатай байна.
