Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 9 of 9
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Орон нутгийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал
    (2023-11-03)
    Ч.Батзул
    ;
    ;
    С.Пүрэвсүрэн
    Үндэслэл: Эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээг манай улсад 1990-ээд оноос эхлэн нэвтрүүлсэн ч эмнэлгүүдийн эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж буй нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалт өөр, үзүүлж буй тусламж үйлчилгээ ялгаатай байна. Орон нутгийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний талаар судалгаа хараахан олдохгүй байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Орон нутгийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг судлах. Арга, аргачлал: Орон нутгийн 15 эмнэлгийн эмнэлзүйн эм зүйчийн үзүүлж буй тусламж үйлчилгээг асуумжийн аргаар аналитик судалгааны агшны загвараар судалж, SPSS–23.0 программаар тойм статистик боловсруулалт хийж, тоон хувьсагчдад дундаж, стандарт хазайлтыг, чанарын хувьсагчдад давтамж, эзлэх хувийг тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан орон нутгийн эмнэлгүүд 110-500 ортой, эмнэлэгт ажиллах эм зүйчийн тоо 1-8, эмнэлзүйн эм зүйчийн тоо 0-3, 50 оронд дунджаар 0.198±0.149 эмнэлзүйн эм зүйч, нэг эмнэлзүйн эм зүйчид дунджаар 243.31±98.72 ор ногдож байна. Эмнэлзүйн эм зүйн үндсэн тусламж үйлчилгээнээс эмнэлгийн мэргэжилтэнд сургалт хийх (93.3%) болон эмчлүүлэгчдэд сургалт хийх үйлчилгээ (80.0%)-г хамгийн сайн, эмнэлзүйн судалгаанд оролцох (20.0%) болон эмийн аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн үйлчилгээ (40.0%)-г хамгийн бага нэвтрүүлсэн байна. Судалгаанд хамрагдсан эмнэлгийн 53.3% нь тасгийн тойрон үзлэгт орох, эмнэлзүйн фармакокинетикийн үйлчилгээ болон эс хордуулах эм бэлтгэх үйлчилгээг үзүүлдэггүй, шим тэжээлийн багийн гишүүнээр ажиллах үйл ажиллагаанд 66.7% нь оролцдоггүй байна. Эмчлүүлэгчид эмийг олгох (3.07±1.751), эмийн жорыг үнэлэх (3.2±0.775) үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Дүгнэлт: Орон нутгийн эмнэлгийн нэг эмнэлзүйн эм зүйчид 243.31±98.72 ор ногдож байгаа нь MNS 5260:2015” стандартын шаардлагыг хангахгүй байна. Орон нутгийн эмнэлгийн эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний хүрээ бага, хоорондоо ялгаатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    ДЭМБ-ын загвар жагсаалттай Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн аравдугаар жагсаалтыг харьцуулсан судалгаа
    (2024-04-13)
    Н.Энххишиг
    ;
    ; ;
    С.Пүрэвсүрэн
    ;
    Үндэслэл: Эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах зорилгоор манай улс Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт (ЗШЭЖ)-ыг өөрийн улс орны нөхцөлд тохируулан 1991 оноос эхлэн гаргасан ба жагсаалтыг 3-4 жил тутамд шинэчилж, 2023 оны 06 дугаар сард X дугаар жагсаалтыг гаргасан байна. Зорилго: Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын загвар жагсаалттай харьцуулах зорилгоор энэхүү судалгааг явууллаа. Арга, аргачлал: Монгол улсын ЗШЭЖ-ыг ДЭМБ-ын загвар жагсаалттай харьцуулан эргэмж когорт судалгааны загварыг ашиглан баримтын аргаар судлав. Үр дүн: ДЭМБ-ын 2023 оны XIII загвар жагсаалтад 30 бүлгийн нийт 520 эм 717 эмийн хэлбэрээр орсон ба нийт бүлгийн хамгийн их хувийг буюу 26.5%-ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлсэн байна. Эмийг хэрэглэх хэлбэрээр нь авч үзвэл хамгийн их хувь (57.3%)-ийг уух эмийн хэлбэр эзэлж байна. Монгол улсын ЗШЭийн Х дугаар жагсаалтад 30 бүлгийн 514 эм 654 эмийн хэлбэрээр орсон ба эмийн бүлгийн хамгийн их хувь (13%)-ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлж байна. Жагсаалтад багтсан нийт эмийн 89.5% буюу 460 эм нь дан найрлагатай, 10.5% буюу 54 нь нийлмэл найрлагатай эм байна. Олгох нөхцөлөөр авч үзвэл 380 эмийг жороор, 75 эмийг жоргүй олгох ба 7 эмийг мансууруулах, 18 эмийг сэтгэц нөлөөт эмийн жороор, 35 эмийг зөвхөн амбулаторийн үйлчлүүлэгчдэд үйлчлэх эмийн сангаар олгохоор заажээ. Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт жагсаалтад багтсан эмийн хэлбэрийн 42.5% (718), багийн эмчийн салбарт 4.2% (71)-ийг хэрэглэхээр заасан байна. Дүгнэлт: Монгол улсын ЗШЭийн X дугаар жагсаалтад багтсан эмийн хамгийн их хувийг ууж хэрэглэх эм эзэлсэн нь, мөн дан найрлагатай эм ихэнх хувийг эзэлж байгаа нь ДЭМБ-ын загвар жагсаалтай ойролцоо байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Байгууллагын соёлын үнэлгээ (АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн жишээ дээр)
    (2026-05-22)
    Б.Отгонбилэгт
    ;
    ;
    С.Пүрэвсүрэн
    ;
    Үндэслэл: Байгууллагын хөгжилд байгууллагын үнэт зүйл, итгэл үнэмшил, зан үйлийн хэм хэмжээ, харилцааны соёл, хамтын ажиллагааны хэв маяг зэргээр илэрхийлэгддэг байгууллагын соёл чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг боловсролын байгууллагын хувьд байгууллагын соёл нь зөвхөн дотоод уур амьсгал төдийгүй ирээдүйн мэргэжилтний мэргэжлийн ёс зүй, хандлага, харилцааны соёл төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг. Монгол Улсын их, дээд сургуулиудад байгууллагын соёлын талаарх ойлголт, байгууллагын үнэт зүйлс, зан үйлийн хэм хэмжээ болон сэтгэл ханамжийн уялдаа холбоог цогцоор нь авч үзсэн судалгаа ховор байгаа нь үндэслэл боллоо. Зорилго: АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, ажилтан болон оюутнуудын байгууллагын соёлын талаарх мэдлэг, хандлагыг тодорхойлж сэтгэл ханамжтай харьцуулан үнэлэх зорилго тавив. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн ба Эм зүйн сургуульд ажиллаж буй багш, ажилтан болон суралцаж буй оюутнуудыг хамруулан нийт 194 оролцогчоос асуумж хуудсаар мэдээлэл цуглуулав. Судалгааны мэдээллийг SPSS-26.0 программ ашиглан боловсруулж, P<0.05 үед статистик ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: Судалгаанд нийт 194 оролцогч хамрагдсан бөгөөд 87.6% нь оюутан, 12.4% нь багш байв. Оролцогчдын 93.3% нь эмэгтэй, 6.7% нь эрэгтэй байсан. Судалгаанд оролцогчдын өөрийн үнэлгээгээр байгууллагын соёлын бодлогын талаар 47.9% нь дунд зэрэг мэддэг, 19.6% нь сайн, 4.6% нь маш сайн мэддэг гэж үнэлсэн бол 24.2% нь мэдэхгүй, 3.6% нь огт мэдэхгүй гэж хариулсан байна. Бүлэг хооронд харьцуулан судлахад сэтгэл ханамжийн дундаж оноо багш, ажилтанд 3.73, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтын оюутнуудад 4.19, төгсөлтийн өмнөх сургалтын оюутнуудад 3.42 байсан бөгөөд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илэрсэн (p=0.003). Төгсөлтийн өмнөх сургалтын оюутнуудын дунд 5-р дамжааны оюутнууд байгууллагын соёлыг хамгийн өндөр үнэлсэн (Yнэт зүйлс 3.99, зан үйл 4.14, сэтгэл ханамж 3.56) бол 4-р дамжаанд зан үйлийн хэм хэмжээ (2.88) болон сэтгэл ханамж (2.41) хамгийн бага байв (p<0.05). Сэтгэл ханамжийн түвшингээр оролцогчдын 41.2% нь “Сайн”, 29.4% нь “Маш сайн” гэж үнэлсэн бөгөөд байгууллагын соёлын бодлогын мэдлэг болон сэтгэл ханамжийн хооронд статистикийн ач холбогдол бүхий эерэг хамаарал илэрсэн (p=0.001). Мөн сэтгэл ханамж нь байгууллагын соёлын үзүүлэлтүүдтэй эерэг хамааралтай байсан ба хамгийн хүчтэй хамаарал нь дотоод орчны соёл, тав тух (r=0.802), байгууллагын имиж (r=0.787), мэдээллийн хүртээмж (r=0.760) байв. Дүгнэлт: Эм зүйн сургуулийн багш, ажилтан, оюутнуудад байгууллагын соёлын үнэт зүйлс, зан үйлийн хэм хэмжээг үнэлэх хандлага нь тэдний албан тушаал, туршлагаас хамааран харилцан адилгүй байна. Соёлын бодлогыг хангалттай түвшинд мэддэг хүмүүсийн сэтгэл ханамж өндөр байгаа бол мэдлэг багатай оролцогчдын сэтгэл ханамж доогуур байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн ерөнхий нэршлийн эмийн биоэквивалент чанарын судалгаа
    (2024-01-21)
    Т.Тунгалаг
    ;
    ; ;
    С.Пүрэвсүрэн
    Үндэслэл: Монгол улсын эмийн бүртгэлд эмийг эмчилгээний идэвхийг нь харгалзан бүртгэж буй эсэхэд дүн шинжилгээ хийж, цаашид эмийн бүртгэлийг сайжруулах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Монгол улсын эмийн бүртгэлд ерөнхий нэршлийн эмийг биоэквивалент чанарын судалгаанд үндэслэн бүртгэж буй байдлыг судлах. Арга, аргачлал: Баримтын судалгааг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын архивд хадгалагдаж буй бүртгэлийн материалд хийв. 2020, 2021 онд бүртгэгдсэн ерөнхий нэршлийн 105 эмийн бүртгэлийн материалаас судалгааны мэдээллийг 34 асуулт бүхий судалгааны картаар цуглуулсан. Үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS-26 программаар ашиглан хийж, чанарын хувьсагчдад давтамж, эзлэх хувийг тус тус тооцов. Ингээд р<0.05 байгаа үед статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 105 нэр төрлийн 42 (40%) эмэнд биоэквивалент чанарын судалгаа хийсэн ба 63 (60%) эмэнд хийгээгүй, 61.9% нь шахмал, 89.5% нь жороор олгодог эм тус тус байв. Үйлдвэрлэсэн улсаар нь авч үзэхэд 21.6% (24) нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад, 12.6% (14) нь БНСУ-д, 10% (12) нь БНЭУ-д үйлдвэрлэгдсэн эм байсан нь хамгийн их хувийг эзэлж байна. АТС кодын ангиллаар авч үзвэл судалгаанд хамрагдсан болон биоэквивалент чанарын судалгаа хийгдсэн эмэнд Зүрх судасны тогтолцооны эмгэгт хэрэглэх эм хамгийн их хувийг эзэлж байна. Биоэквивалент чанарын судалгаанд ашигласан аргыг авч үзвэл 78.6%-д ин виво аргаар, 2.4%-д ин витро аргаар, 19%-д ин витро болон ин виво аргыг хослуулан эквивалент чанарын судалгааг хийсэн байна. Ин виво аргаар уусалтын харьцуулсан судалгаа хийсэн бол ин виво судалгаанд фармакокинетикийн судалгааг хамгийн ихээр буюу 91%-д нь хийсэн байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан эмийн 40%-д биоэквивалентын чанарын судалгаа хийгдсэн байгаа нь ерөнхий нэршлийн эмийг биоэквивалент чанарт нь үндэслэн бүртгэх тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулж байна. 2. Биоэквивалент чанарын судалгаа хийгдсэн эмийн 91%-д нь ин виво аргаар судалгааг хийсэн байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол улсад бүртгэгдсэн эмийг ATC ангиллаар бүлэглэсэн үр дүн
    (2026-04-16) ;
    Х.Тунгалагтамир
    ;
    ;
    С.Пүрэвсүрэн
    Үндэслэл: Бүртгэгдсэн эмийн мэдээллийг судалж, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг нотолгоотой мэдээллээр хангах нь цаашдын шийдвэр гаргалтад чухал ач холбогдолтой. Зорилго: Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн бүтэц, өөрчлөлт, хөдлөл зүйг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгаагаар 2006-2025 онд бүртгэгдсэн эмийн мэдээлэлд Microsoft Power BI программаар тойм боловсруулалт хийлээ. Үр дүн: 2006–2025 онд бүртгэгдсэн 7528 эмийн 77.3% нь орчин үеийн, 15.1% нь уламжлалт, 5.6% нь ургамлын гаралтай эм, 1.4% нь биобэлдмэл, 0.6% нь вакцин байна. Эмийн бүртгэл жилд дунджаар 2.2%, импортын эмийн бүртгэл 1.9%-иар өссөн бол дотоодын эмийн бүртгэл 1.4%-иар буурчээ. Бүртгэгдсэн эмийн 79.7% нь импортын эм бөгөөд нийт 65 улсын эм бүртгэгдсэнээс Монгол Улс хамгийн олон эм (n=1525, 20.3%) бүртгүүлсэн байна. Хатуу зохицуулалттай 33 улсаас бүртгэгдсэн эм нь нийт бүртгэлийн 42.5%, импортын эмийн 53.3%-ийг эзэлж байна. Нийт бүртгүүлсэн эмд жороор олгох эм 68.2%, жоргүй олгох эм 28.3%, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм 1.2%, мансууруулах эм 2.2%, сэтгэц нөлөөт эм 0.3%-ийг эзэлж байна. Эмийн хэлбэрээр авч үзвэл ууж хэрэглэх эм 64.2%, тарилгаар хэрэглэх эм 23.7%, нүд, чих, хамрын эм 4.8%, гадуур хэрэглэх эм 4.6%, бусад замаар хэрэглэх эм 2%, амьсгалын замаар хэрэглэх эм 0.9%-ийг эзэлж байна. АТС ангиллаар авч үзвэл хамгийн их хувийг халдварын эсрэг эм (19.5%), хамгийн бага хувийг паразитын эсрэг эм (0.76%) эзэлсэн. 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар эмийн бүртгэлд 477, үүнээс лаа, тосон түрхлэг, нүд, чихний дусаалга хэлбэрээс бусад 412 антибиотик бүртгэлтэй байгааг ДЭМБ-ын AWaRe ангиллын 2025 оны жагсаалтаар авч үзэхэд 49.03% (n=202) нь хүртээмжтэй хэрэглэх антибиотик байна. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс үзэхэд Монгол улсад бүртгэгдсэн эмэнд импортын эмийн эзлэх хэмжээ өндөр байгаа ба цаашид эх орны эмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улмаар эмийн бүртгэлийг сайжруулах шаардлагатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээ
    (2022-11-02)
    Ц.Ариунсайхан
    ;
    ; ; ;
    Үндэслэл: Эмнэлгийн эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж буй нэгжийн бүтэц, зохион байгуулалт, эм зүйчдийн үзүүлж буй эм зүйн тусламж үйлчилгээний хүрээ манай улсад ялгаатай байгаагийн зэрэгцээ эмнэлзүйн эм зүйчийн ажлын байрны тодорхойлолтын хэрэгжилт хангалтгүй, тусламж үйлчилгээний талаар хийсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээг судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны дескриптив загварыг ашиглан хийсэн бөгөөд Монгол улсад мөрдөгдөж буй эм зүйн болон эмнэлзүйн эм зүйн тусламж, эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль эрх зүйн баримт бичгүүдэд үндэслэн боловсруулсан асуумжийг ашигласан. Үр дүн: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн 50 оронд дунджаар 0.62 эмнэлзүйн эм зүйч, нэг эмнэлзүйн эм зүйчид 80.9 ор ногдож байна. Судалгаанд хамрагдсан ихэнх эмнэлэг гаж нөлөөг бүртгэн мэдээлэх, эмийг нэгж тунгаар савлах, эмийг эмчлүүлэгчид олгох үйлчилгээг тогтмол үзүүлдэг бол судсаар сэлбэх шингэний холимог бэлтгэх, эмийн эмчилгээний хяналт хийх, эмнэлзүйн фармакокинетикийн үйлчилгээг ховор эсвэл огт үзүүлдэггүй байна. Дүгнэлт: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт эмнэлзүйн эм зүйч дутагдалтай ба эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний хүрээ бага, ялгаатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын харьцуулсан судалгаа
    (2024-03-20)
    Н.Энххишиг
    ;
    ; ;
    С.Пүрэвсүрэн
    ;
    Үндэслэл: Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт (ЗШЭЖ)-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын загвар жагсаалттай харьцуулан хийгдсэн судалгаа харьцангуй ховор байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын загвар жагсаалттай харьцуулах. Арга, аргачлал: Монгол улсын ЗШЭЖ-ыг ДЭМБ-ын загвар жагсаалттай харьцуулан эргэмж когорт судалгааны загварыг ашиглан баримтын аргаар судлав. Үр дүн: ДЭМБ-ын 2019 оны 21 дэх загвар жагсаалтад 29 бүлгийн 570 эм 652 эмийн хэлбэрээр орсноос 47.4%-ийг ууж хэрэглэх эмийн хэлбэр, 28.6%ийг халдварын эсрэг эм, 0.18%-ийг диализийн уусмал, 92%-ийг дан найрлагатай эм, 8%-ийг нийлмэл найрлагатай эм эзэлж байна. 2023 оны 23 дэх загвар жагсаалтад 30 бүлгийн нийт 520 эм 717 эмийн хэрэглэх хэлбэрээр орсон байна. Нийт бүлгийн хамгийн их хувийг буюу 26.5%ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлсэн байна. Эмийг хэрэглэх хэлбэрээр нь авч үзвэл хамгийн их хувь (57.3%)-ийг уух эмийн хэлбэр эзэлж байна. Монгол улсын ЗШЭ-ийн Х дэх жагсаалтад 30 бүлгийн 519 эм 654 эмийн хэлбэрээр орсон ба эмийн бүлгийн хамгийн их хувь (13%)ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлж байна. Жагсаалтад багтсан нийт эмийн 89.5% буюу 460 эм нь дан найрлагатай, 10.5% буюу 54 нь нийлмэл найрлагатай эм байна. Олгох нөхцөлөөр авч үзвэл 380 эмийг жороор, 75 эмийг жоргүй олгох ба 7 эмийг мансууруулах, 18 эмийг сэтгэц нөлөөт эмийн жороор, 35 эмийг зөвхөн амбулаторийн үйлчлүүлэгчдэд үйлчлэх эмийн сангаар олгохоор заажээ. Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт жагсаалтад багтсан эмийн хэлбэрийн 42.5% (718), багийн эмчийн салбарт 4.2% (71)-ийг хэрэглэхээр заасан байна. Нийт 84 эмийн молекул эм судлалын ангилалаар давхардан орсон байна. Дүгнэлт: МУ-ын ЗШЭ-ийн IX, X дэх жагсаалтад багтсан эмийн хамгийн их хувийг ууж хэрэглэх эм эзэлсэн нь мөн дан найрлагатай эм ихэнх хувийг эзэлж байгаа нь ДЭМБ-ын загвар жагсаалтуудтай ойролцоо байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Дүүргийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал
    (2024-01-28)
    О.Мөнгөнчимэг
    ;
    ; ; ;
    С.Пүрэвсүрэн
    Үндэслэл: Дүүргийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний талаар хийгдсэн судалгаа харьцангуй ховор байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Дүүргийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг судлах. Арга, аргачлал: Дүүргийн 7 нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэгчид үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээг 2023 оны байдлаар асуумжийн аргаар аналитик судалгааны агшны загвараар судалж, SPSS–26.0 программаар тойм статистик боловсруулалт хийж, тоон хувьсагчдад дундаж, стандарт хазайлтыг, чанарын хувьсагчдад давтамж, эзлэх хувийг тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмнэлгүүд 30-400 ортой, эмнэлэгт ажиллах эм зүйчийн тоо 1-9, эмнэлзүйн эм зүйчийн тоо 0-4, 50 оронд дунджаар 0.22±0.17 эмнэлзүйн эм зүйч, нэг эмнэлзүйн эм зүйчид дунджаар 204.57±118.1 ор ногдож байна. Эмнэлзүйн эм зүйн үндсэн тусламж үйлчилгээнээс эмнэлгийн мэргэжилтэн, эмчлүүлэгчид сургалт, мэдээллээр хангах (100%), зардал үр дүнгийн судалгаа хийх (85.7%) үйлчилгээг хамгийн сайн нэвтрүүлсэн байна. Дүүргийн эмнэлгийн эм зүйн албанаас үзүүлж буй тасгийн эм зүйн тусламж үйлчилгээ ялгаатай ба судалгаанд хамрагдсан бүх эмнэлэг 100.0% тарилгаар хэрэглэх эмийн холимог бэлтгэдэггүй, 85.7% нь шим тэжээлийн багийн гишүүнээр ажиллах, эс хордуулах эм бэлтгэх үйлчилгээг огт үзүүлдэггүй байна. Дүгнэлт: Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн нэг эмнэлзүйн эм зүйчид 204.57±118.1 ор ногдож байгаа нь MNS 5260:2015” стандартын шаардлагыг хангахгүй байна. Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний хүрээ бага, хоорондоо ялгаатай байна.