Sukhbaatar, Pagmadulam
Loading...
Товч нэр
Sukhbaatar, Pagmadulam
Бүтэн нэр
Sukhbaatar Pagmadulam
Латин нэр
Sukhbaatar Pagmadulam
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хөхний хорт хавдартай хүмүүсийн хими эмчилгээний дараах зүрхний диастолын үйл ажиллагааны алдагдалд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох нь(2021-09-01); ; ;Н.БаясгаланВ.БямбасүрэнХөхний хорт хавдрын хими эмчилгээнд антрациклин ба моноклоны эсрэг бие зэрэг бүлгийн эмүүдийг хэрэглэдэг болсноор хавдрын шалтгаант нас баралт буурсан. Гэсэн хэдий ч эдгээр эмнүүдтэй холбоотой зүрхний хордлого үүсч хавдрын бус (зүрхний) шалтгаанаар нас барах тохиолдол нэмэгдэх болсон нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Тиймээс бид хөхний хорт хавдартай хүмүүсийн хими эмчилгээний дараа үүсэх зүрхний диастолын үйл ажиллагааны алдагдлыг зүрхний хэт авиан шинжилгээгээр үнэлж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахыг зорилоо. Бид уг судалгааг агшингийн болон тууш судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. ХСҮТ-д хөхний хорт хавдар оноштой хими эмчилгээ хийлгэж буй 36 үйлчлүүлэгчдийг 3 курс хими эмчилгээний өмнө ба дараа 2 удаа зүрхний хэт авиан шинжилгээгээр үнэлж, харьцуулан судалсан. Судалгааны статистик боловсруулалтыг STATA 12 ашиглан гүйцэтгэсэн ба p<0.05 байгаа тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж үзсэн. Судалгаанд оролцогчид 100% (n=36) эмэгтэй ба дундаж нас 47±9.3 байв. Зүрхний хэт авиан шинжилгээгээр зүрхний диастолын үйл ажиллагааны эхний хэмжилтийн үзүүлэлтүүдийг 3 курс хими эмчилгээний дараах байдалтай харьцуулахад 11 хүнд диастолын үйл ажиллагааны алдагдал шинээр илэрсэн. Логистик регрессийн шинжилгээгээр нас OR-1.06 (95% Cl: 1.01-1.12, p=0.02), БЖИ OR-1.12 (95% Cl: 1.04-1.20, p=0.01) болон антрациклин OR-4.32 (95% Cl: 1.07-25.6, p=0.04) үр дүн гарсан нь нас, БЖИ өндөртэй болон антрациклины бүлгийн хими эмчилгээг хэрэглэх нь диастолын үйл ажиллагааны алдагдал үүсэхэд нөлөөлөх статистикийн ач холбогдолтой эрсдэлт хүчин зүйлс болж байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хөхний хорт хавдартай өвчтөнүүдэд хими эмчилгээний дараах зүрхний диастолын үйл ажиллагааны алдагдлыг зүрхний хэт авиан шинжилгээгээр үнэлэх нь(2020-05-01); ; ;Н.БаясгаланВ.БямбасүрэнIntroduction: Chemotherapy has shown great progress last decades, leading to the gradual increase in the survival of cancer patients. However along with this benefit, the cardiovascular side effects of modern anticancer agents have also proven to be an increasing problem. Purpose: Assessing diastolic dysfunction among breast cancer patients undergoing chemotherapy in National Cancer Center Mongolia. Materials and methods: This cross-sectional, longitudinal study comprised 36 (47.3±9.3 age) consecutive female patients receiving chemotherapy for breast cancer between July 2019 and October 2019. All patients underwent questionnaire, clinical evaluation, and echocardiogram two visits at 3 months after and before chemotherapy. We performed transthoracic echocardiography to measure E/A, E/E/, IVRT, DT and S/D. Results: 15 (42%) out of the 36 patients had type I diastolic dysfunction in the first visit. Whereas 11 (52%) out 21 patients (without diastolic dysfunction in the first visit) had diastolic dysfunction newly diagnosed via echocardiography. The 92 % of the newly diagnosed diastolic dysfunction group was using anthracyclines. There was significant increase in the tissue Doppler early filling velocity (E/E/) ratio, DT and IVRT and decrease E/A (p<0.05). Conclusion: Diastolic dysfunction was newly diagnosed in 11 patients undergoing 3 courses of chemotherapy. The incidences were higher among the patients using anthracyclines and trastuzumab.
