Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Орчны тамхины утааны шалтгаантай хүүхдийн амны салстын нөсөөжилт: системчилсэн тойм ба мета-анализ
    (2026-05-22) ;
    Ж.Дэлгэрцэцэг
    ;
    Б.Баярчимэг
    ;
    ;
    Үндэслэл: Хүүхдийн дам тамхидалт (ДТ) нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудлын нэг бөгөөд эцэг эхийн тамхины хэрэглээнээс шалтгаалан гэрийн орчны тамхины өртөлтөөс зайлсхийх боломж хязгаарлагдмал байдаг. Сүүлийн жилүүдэд амны салстын нөсөөжилт (АСН) нь хүүхдийн удаан хугацааны идэвхгүй тамхидалтыг илтгэгч эмнэлзүйн шинж тэмдэг болох талаар судлаачид анхаарч байгаа ч, үр дүнг нэгтгэсэн судалгаа хараахан хийгдээгүй байна. Зорилго: Хүүхдийн дам тамхидалт болон амны салстын нөсөөжилтийн хамаарлыг нэгтгэн дүгнэх. Арга, аргачлал: PRISMA удирдамжийн дагуу PubMed, Scopus, Web of Science, Cochrane Library гэх мэдээллийн санаас системтэй хайлт хийж, хүүхдийн (≤18 нас) ДТ болон АСН-ийн хамаарлыг үнэлсэн, ажиглалт судалгаануудыг түүвэрлэж, тэдгээрийн аргазүйн чанарыг Mixed Methods Appraisal Tool (MMAT)-ийн тусламжтайгаар үнэлэв. Санамсаргүй нөлөөт загвар бүхий мета-анализ хийж, нэгтгэсэн OR-ыг 95%-ийн итгэлцлийн интервал (CI)-аар тооцон, судалгаа хоорондын ялгаатай байдлыг I²-аар, нотолгооны итгэлцлийг GRADE-аар тус тус үнэлэв. Үр дүн: Нийт 1,582 оролцогч бүхий 7 судалгаа шалгуурт нийцлээ. Мета-анализийн шинжилгээгээр ДТ нь АСН-ийн эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тодорхойлогдож (нэгтгэсэн OR 2.58, 95% CI:1.35–4.95, p=0.004), ДТ-ын өртөлттэй бүлгийг өртөлтгүй бүлэгтэй харьцуулахад үнэмлэхүйн эрсдлийн өсөлт 17% (95% CI 6.3–23.9%)-тай байлаа. Үнэлгээний аргачлалаар үүсгэсэн дэд бүлгийн анализаар Gingival Pigmentation Index (GPI) хэрэглэсэн судалгаануудад тогтвортой нөлөө илэрч байсан (OR 2.12, 95% CI 1.58–2.84) бол Dummett Oral Pigmentation Index (DOPI)-ээр үнэлсэн судалгаанд итгэлцлийн интервал өргөн хүрээтэй байлаа (OR 3.26, 95% CI 0.68–15.54). MMAT үнэлгээгээр хамрагдсан судалгаанд оролцогчийн сонголт хангалттай буюу 100%тай, үр дүнгийн хэмжилтийн зохистой байдал 76.9%, төөрөгдүүлэгч хүчин зүйлсийг хянасан байдал 46.2%-тай байв. Ажиглалт судалгааны загвар, дунд зэргийн хетероген шинж, физиологийн нөсөөжилтөөр төөрөгдүүлэгч эрсдэл зэргээс шалтгаалан, GRADE-ээр тодорхойлогдсон нотолгооны итгэлцэл бага гэж үнэлэгдсэн болно. Дүгнэлт: Орчны тамхины утаанд өртсөн хүүхдүүдэд үүсэх амны салстын нөсөөжилтийн магадлал өртөөгүй бүлгийнхээс мэдэгдэхүйц өндөр байв. Эдгээр үр дүн нь хүүхдийн амны хөндийн үзлэгт салстын нөсөөжилтийн илрүүлгийг оруулах нь дам тамхидалтын инвазив бус маркер, мөн өрхийн орчин дахь тамхинаас татгалзах талаар эцэг эхэд баримт болгон зөвлөгөө өгөхөд ашиглах боломжтойг харуулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Дам тамхины өртөлтийн шинэ биомаркер болох амны салстын нөсөөжилт: Эрсдэлт бүлгийг илрүүлэх болон тамхины хяналтын бодлогод ашиглах боломж
    (2026-05-22) ;
    Ж.Дэлгэрцэцэг
    ;
    Б.Баярчимэг
    ;
    ;
    Үндэслэл: Орчны тамхины утаа (ОТУ)-ны өртөлтийг үнэлэх уламжлалт аргууд нь асуумж, богино хагас задралын хугацаатай биомаркерын шинжилгээнд тулгуурладаг. Харин амны салстын нөсөөжилт (АСН) нь архаг өртөлтийг илтгэхүйц, нүдэнд харагдахуйц, инвазив бус биомаркер байх боломжтой боловч түүний эмнэлзүйн болон бодлогын хэрэглээ, илрүүлгийн үнэн бодит байдал нь хараахан бүрэн тодорхойлогдоогүй байна. Зорилго: Орчны тамхины утааны өртөлт ба амны салстын нөсөөжилтийн хоорондын хамаарлын нотолгоог нэгтгэн, зарим төөрөгдүүлэгч хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Бүх насны бүлгийг хамарсан ОТУ-ны өртөлт ба амны салстын нөсөөжилтийн хамаарлыг судалсан ажиглалт судалгаануудын үр дүнг нэгтгэхийн тулд электрон мэдээллийн санд хайлт хийж “өртөлт-үр нөлөө”-ний хамаарал, хэмжилтийн хэрэгсэл, нөсөөжилтийн байрлалын онцлог, физиологийн нөсөөжилтийн төөрөгдүүлэгч хүчин зүйлс, биохимийн баталгаажуулалтын талаарх өгөгдлүүдийг анхдагч үр дүнгийн үзүүлэлтээр цуглуулав. Хамрагдсан судалгааны чанарыг Mixed Methods Appraisal Tool (MMAT)-аар үнэлж, биомаркерын биологийн үндэслэл, хэмжилтийн стандартчлал, скрининг болон бодлогын ач холбогдолд төвлөрсөн өгүүлэмжүүдийг нэгтгэв. Үр дүн: Хамруулах шалгуурт нийцсэн нийт 3,284 оролцогчийг хамруулсан, 7 орны, 13 ажиглалт судалгаа тодорхойлогдов. Үүнээс 4-т нь өртөлтийн хугацаа ба нөсөөжилтийн хүндийн зэргийн хооронд хамааралтай, 1 кохорт судалгаанд хүүхдийн нас ба шээсний котинины түвшин шууд хамааралтай байв. Gingival Pigmentation Index болон Dummett Oral Pigmentation Index нь хамгийн түгээмэл ашиглагдсан боловч арга зүйн ялгаатай байдал нь харьцуулалт хийхэд хязгаарлагдмал тал боллоо. Дам тамхидалтын шалтгаантай амны нөсөөжилт нь үүдэн шүдний буйл орчимд байрлах нь зонхилж байв. Нийт OR=2.35 боловч, ажиглалт судалгааны загварын улмаас үр дүнгийн нотолгооны итгэлцэл бага гарав. Дүгнэлт: АСНнь орчны тамхины утааны удаан хугацааны өртөлтийн боломжит биомаркер боловч стандартчилсан үнэлгээ, физиологийн нөсөөжилтийн зохистой хяналт, “алтан стандарт” бүхий биомаркертай харьцуулсан баталгаажуулалт шаардлагатай байна. Ингэснээр богино хугацаанд өндөр эрсдэлт бүлгийг илрүүлэх, тамхины хяналтын бодлогод ашиглах боломжтой юм.