Munkhtur, Nansalmaa
Loading...
Товч нэр
Munkhtur, Nansalmaa
Бүтэн нэр
Munkhtur Nansalmaa
Латин нэр
Munkhtur Nansalmaa
Албан тушаал
Судлаач
ORCID
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Indoor air quality study among the households of Ulaanbaatar, Mongolia(Research Square Platform LLC, 2022-09-16); ; ; ; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД- 19 ба хатуу хог хаягдлын менежментийн асуудалд(2021-09-01) ;Э.Эрдэнэчимэг ;Г.Жаргалсайхан ;Г.Одмаа; Улс орнуудын КОВИД-19 халдварын улмаас эрүүл мэндийн байгууллагын болон ахуйн хатуу хог хаягдлын чиглэлээр тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэж буй арга хэмжээг судлан тоймлох зорилгоор Pubmed, Hinari мэдээллийн сангаас 2020 оны 12 сарын 9-өөс 13-ны өдрүүдэд нийт 257 өгүүлэл илэрсэнээс зорилгод нийцсэн 30 өгүүлэлийг сонгон авч нэгтгэн дүн шинжилгээ хийв. КОВИД-19 нь нэг удаагийн хувийн хамгаалах хувцас хэрэгслийн хангамжийн сүлжээг тогтвортой хангахад асар их бэрхшээл авчирсан байна. Энэ нь нэг талаас үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөгөө талаас хог хаягдлын ачааллыг нэмэгдүүлсэн. Халдвар ихтэй тул ЭМБ-аар үйлчлүүлэгчид болон эрүүл мэндийн байгууллагуудад учрах эрсдэлийг багасгахын тулд халдварыг бууруулах эрчимтэй стратеги шаардлагатай байна. Эмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэхд шатаах, хими, физикийн төрөл бүрийн аргуудаас Хятад улс өндөр температурт шатаах аргыг хамгийн үр дүнтэй арга бөгөөд халдваргүйжүүлэлт хийхийн зэрэгцээ хор хөнөөл маш багатайгаар эмнэлгийн хог хаягдлын бууруулах ашигтай технологи гэдгийг онцолсон байна. Нэг удаагийн хэрэглээний хувийн хамгаалах хувцас, хэрэгслийн асар их хаягдлаас хүрээлэн буй орчин бохирдох өндөр эрсдэлтэй тул хог хаягдлыг дахин боловсруулахад дэвшилтэт технологи, инновацийг өргөн нэвтрүүлж, ногоон хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхийг санал болгожээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Жирэмсэн эмэгтэйчүүдийн дам тамхидалтын өртөлт ба цусан дахь кадмийн агууламжийг судалсан дүнгээс(2021-06-10) ;Г.Ганзаяа; ; Г.ЭнхжаргалҮндэслэл: Олон улсын хавдар судлалын агентлагийн ангиллаар кадми нь хавдар үүсгэгч (бүлэг 1) хүнд метал юм. Хүн ажлын байр, хүрээлэн буй орчин, хоол хүнс, тамхины утаа зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр кадмид өртдөг. Энэхүү судалгааг жирэмсэн эмэгтэйчүүдийн цусан дахь кадмийн түвшинд гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах интервенци, дам тамхидалт зэрэг зарим хүчин зүйлсийн нөлөөг судлах зорилгоор явуулав. Материал арга зүй: Судалгааг UGAAR 1 судалгааны хүрээнд баримтын судалгааны арга ашиглан гүйцэтгэсэн. Сүхбаатар дүүргийн 1-11-р хорооны орон сууцанд оршин суудаг, тамхи татдаггүй, 18-аас дээш насны нийт 383 жирэмсэн эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулж, санамсаргүй түүврээр гэрийн дотоод орчинд агаар цэвэршүүлэгч НЕРА төхөөрөмж суурилуулсан (хяналтын бүлэг 46.6% (177), интервенц бүлэг 53.7% (206) тус тус байв. Цусны кадмийн агууламжийг индуктив хосолсон сийвэнт масс-спектрометр (ICPMS) багажаар шинжилж, үр дүнг STATA15 программ ашиглан үнэлсэн. Үр дүн: Оролцогчдын дундаж нас 28.9±5.5 байв. Интервенцийн бүлгийн жирэмсэн эмэгтэйчүүдийн цусан дахь кадмийн агууламжийг (геометр дундаж буюу ГД)=0.23 мкг/л; 95%CI:0.21-0.26 мкг/л) хяналтын бүлгийн оролцогчтой (ГД=0.28 мкг/л; 95%CI:0.24-0.31 мкг/л) харьцуулж үзэхэд 0.05 мкг/л-ээр бага, статистик ач холбогдолтой байсан (p=0.01). Нийт оролцогчдын 43.6% (167) гэр бүлийн гишүүдийн тамхины утаанд өртдөг, эдгээрээс 23.3% (39) нь өдөр бүр өртсөн байна. Дам тамхины нөлөөнд өртсөн эмэгтэйчүүдийн цусан дахь кадмийн түвшинг (ГД=0.37 мкг/л; 95%CI:0.26-0.48 мкг/л) өдөр бүр өртөөгүй 76.7% (128) бүлэгтэй (ГД=0.25 мкг/л; 95%CI:0.21-0.28 мкг/л) харьцуулахад 0.12 мкг/л-ээр их, статистик ач холбогдол бүхий байна (p=0.004) байна. Дүгнэлт: Дам тамхидалтын нөлөөнд өртөх нь цусан дахь кадмийн агууламжийг нэмэгдүүлэх эрсдэлт хүчин зүйл болж байна. Гэртээ агаар цэвэршүүлэгч (HEPA filter) хэрэглэснээр тамхины утаан дахь нарийн ширхэгт РМ2.5 тоосонцрыг бууруулж, цусан дахь кадмийн агууламж багасахад нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын анги танхимын агаарын чанарын үнэлгээ(2023-05-18); ;Г.Жаргалсайхан; ; Г.ОдмааҮндэслэл: Агаарын бохирдол нь дэлхий дахинаа тулгамдаж байгаа асуудал бөгөөд хөгжиж буй орнуудын хүн ам, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнуудад илүүтэй нөлөөлж байдаг. Тухайлбал: Нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) нь чихрийн шижингийн II хэлбэрийн эмгэгийг үүсгэдэг бөгөөд хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд саад учруулж, сэтгэцэд нөлөөлдөг. Түүнчлэн дэлхий хэмжээнд нялхсын эндэгдлийн 20 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэж үзэж байна. Зорилго: Ерөнхий боловсролын сургуулийн анги танхимын дотоод орчны агаарын чанарыг үнэлж, бохирдуулагч эх үүсвэрийг судлах.Арга, аргачлал: Судалгааг 2022 онд агшингийн судалгааны загвараар гүйцэтгэсэн. Судалгаанд зорилтот түүврийн аргаар Улаанбаатар хотын 10 Ерөнхий боловсролын сургуулийн 69 анги танхимыг хамруулсан. Үр дүн: Нийт анги танхимын 59 нь ерөнхий зохиомол агааржуулалттай боловч 44 ажилладаг, 15 нь ажиллагаагүй байв. Хэмжилт хийсэн анги танхимд агаарын хэмийн дундаж агууламж 22.6°С байна. Нийт 10 сургуулиас 9 (11.%) анги танхимд агаарын хэм ЗДХ буюу 18°С-д хүрээгүй бол 51 (64%) анги танхимд агаарын хэм ЗДХ буюу 22°С-ээс хэтэрсэн байна. Судалгаанд хамрагдсан нийт анги танхимын дотоод орчинд РМ2.5 тоосонцрын 8 цагийн дундаж агууламж 113.4 мкг/м3 (хамгийн бага утга 10.8 мкг/м3, хамгийн их утга 431.4 мкг/ м3) байв. Анги танхимын дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг улирлаар харьцуулж үзэхэд хавар (2022 оны 4-5-р сар/) дундаж агууламж 62.3±30.8 мкг/м3 хэмжигдсэн бол өвлийн улиралд (2022 оны 11-12 сар) 113.4±88.7 мкг/м3 тодорхойлогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай (p=0.0057) байв. Дүгнэлт: Хэмжилт хийсэн нийт анги танхимын 54 (91.5%) ангид агаар солилцооны давтамж “Сургалт-Хүмүүжлийн Байгууллагад Мөрдөх Эрүүл Ахуй. Халдвар Хамгааллын Үлгэрчилсэн Дүрэм”-д заасан хэмжээнд хүрэхгүй байна. Анги танхимын дотоод орчны PM 2.5 тоосонцрын дундаж хэмжээ хаврын улиралд хүлцэх хэмжээнээс 1.2 дахин, өвлийн улиралд 2.3 дахин их байна. Өвлийн улиралд анги танхимын нарийн ширхэгт тоосонцрын бохирдол нэмэгдэж байгаа нь тодорхойлогдлоо.
