Myeryemkhaan, Allabyergyen
Loading...
Товч нэр
Myeryemkhaan, Allabyergyen
Бүтэн нэр
Myeryemkhaan Allabyergyen
Латин нэр
Myeryemkhaan Allabyergyen
Албан тушаал
Судлаач
ORCID
8 results
Now showing 1 - 8 of 8
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Identifying Risk Factors for Impaired Pulmonary Function in COVID-19 Patients: Cross-Sectional Study(Mongolian National University of Medical Sciences, 2025-03-31) ;Bayaraa, Odonchimeg; ; ; Objective: COVID-19 has an impact on various organs, including heart, kidney, lung, and liver. However, respiratory system has been the primary organ mostly affected, ranging from asymp tomatic to critical stages of the disease. The risk of developing impaired pulmonary function depends on multiple factors, including demographic and clinical manifestations such as severi ty of the disease, comorbidities, and treatment options. As the number of new COVID-19 cases declines, public health experts and medical doctors are increasingly interested in conditions after COVID-19 and are working to improve the quality of life for affected patients. Our study aim was to investigate risk factors associated with impaired pulmonary function in individuals recovered from severe COVID-19. Method: The study was conducted using a hospital-based, cross-sectional study design. A total of 268 participants who visited the Pulmonology and Allergology Center of The First Central Hospital of Mongolia for a follow-up examination one year after contracting COVID-19 between 2022 and 2023. Demographic data, comorbidities, severity of initial infection, hospitalization history, and spirometry were analyzed to determine their association with post-COVID-19 impairment of pulmonary function. Results: This study identified the risk factors significantly associated with altered pulmonary function in post COVID-19. 50.4% of individuals with initial severe infection had altered pulmonary function. Severe group had higher odds of decreasing FVC (predicted %) compared to the asymptomatic group (OR=3.69; 95% CI; P =0.003). For comorbidities, patients with cardiovascular disease were significantly more likely to decrease FVC (predicted %) compared to participants who had no comorbidities (OR=4.22; 95% CI; P =0.040). Moreover, patients with chronic lung diseases had a significantly high of impaired FVC (%), with an adjusted odds ratio of 2.46 (95% CI, P =0.005) Conclusion: Patients with pre-existing cardiovascular and chronic lung diseases, and severe initial infection have a significantly higher likelihood of impaired pulmonary function compared to those with other comorbidities, and non-severe COVID-19. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19-ийн дараах хам шинж ба халдварын хүндийн зэргийн хамаарал(2025-01-01) ;Б.Одончимэг; ; ; Ж.СарантуяаҮндэслэл: 2019 оны 12-р сард 8АК8-СоУ-2 дэлхий даяар хурдацтай тархан 2020 оны 3-р сард Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) цар тахал хэмээн зарласан. КОВИД-19 нь хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд гэх хүндийн зэргүүдтэй, ханиад төст шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин юм. Халдвар авч, эдгэрсний дараа зарим шинж тэмдэг бүрэн эдгэрэхгүй үлдэхийг КОВИД-19-ийн дараах хам шинж гэнэ. Үүний хамгийн түгээмэл шинж тэмдэг болох сульдах, амьсгаадах, ханиалгах, толгой өвдөх нь өвчтөний өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж байна. Манай улсад тохиолдож буй КОВИД-19-ийн дараах хам шинжийн илрэл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: КОВИД19-ийн дараах хам шинжийн эмнэлзүйн илрэлийг халдварын хүндийн зэрэгтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг төвт агшингийн судалгааны загвараар гүйцэтгэж, 20222023 онд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Уушги, харшил судлалын төвд үйлчлүүлсэн, КОВИД-19 оношлогдон гэрээр эсвэл хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийг 1 жилийн дараа үзлэг, шинжилгээ хийн судалгаанд хамруулав. Үйлчлүүлэгчдийн КОВИД-19-ийг ДЭМБаас гаргасан КОВИД-19-ийн эмнэлзүйн менежментийн удирдамж болон ЭМС-ын баталсан КОВИД-19-ийн оношилгоо, эмчилгээний удирдамж (А/549)-ийн дагуу хүнд ба хүнд бус хоёр бүлэгт ангилж, КОВИД-19-ийн дараах байдлыг 6 минут алхах сорил, Боргийн үнэлгээ, Сульдлын хүндийн зэргийн үнэлгээ (Р88) ашиглан тодорхойлж, холбоо хамаарлыг судлав. Үр дүнгийн статистик боловсруулалтыг 8Р88 26.0 программ дээр гүйцэтгэж, р утга <0.05 үед статистик үнэн магадлалтай гэж үзсэн. Судалгаа хийх зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос авсан болно (2022/3-06). Үр дүн: Судалгаанд КОВИД-19-өөр өвдсөн нийт 185 үйлчлүүлэгч хамрагдсанаас 74 эрэгтэй (40%), 111 эмэгтэй (60%), дундаж нас 57.15±11.29 жил байв. Үйлчлүүлэгчдийн 90 (48.6%) нь хүнд, 95 (51.4%) нь хүнд бус КОВИД19-өөр өвчилсөн байв. Хоёр бүлэгт амьсгаадах, ядарч сульдах, булчин өвдөх, толгой өвдөх эмнэлзүйн шинжүүд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (р<0.05). Түүнчлэн Р88 голч утга хүндээр өвчилсөн бүлэгт 45, хүнд бус бүлэгт 38 байсан бол 6 минут алхах зайн голч утга харилцан 265 метр, 282 метр байв. Харин Боргийн үнэлгээний голч утга хүнд бүлэгт 2, хүнд бус бүлэгт 1 байсан нь хоёр бүлэгт тус бүр статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (р<0.05). Дүгнэлт: Хүнд КОВИД-19-өөр өвчилж байсан хүмүүст хүнд бус бүлэгтэй харьцуулахад ачаалал даах чадвар илүү буурч, амьсгаадалт болон сульдлын шинжүүд илүү илэрч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины завсрын эдийн эмгэг бүхий тогтолцооны хатууралтай өвчтөнүүдэд уушгины агааржилтын үйл ажиллагааг эмнэлзүйн зарим үзүүлэлттэй харьцуулсан судалгаа(2025-01-01); ;З.Агьдулам ;Б.Марал ;Б.АлтанзулҮндэслэл: Тогтолцооны хатуурлын шалтгаант уушгины завсрын эдийн өвчин нь уг өвчний нас баралтын голлох шалтгаан болдог. Энэхүү эмгэгийн үед спирометрийн шинжилгээнд уушгины хүчилсэн амьдралын багтаамж <50% тохиолдолд өвчний тавиланг муу гэж үздэг. Тогтолцооны хатуурлын шалтгаант уушгины завсрын эдийн эмгэгийн эрт үеийн эмгэг өөрчлөлтийг цээжний КТ шинжилгээгээр тодорхойлдог боловч эмчилгээний үр дүн болон цаашдын хяналтын байдлыг төлөвлөхөд спирометрийн шинжилгээний ач холбогдлыг үнэлэх нь үр дүнтэй байдаг тул бидний судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Монгол-Японы эмнэлгийн Ревматологийн төвийн хяналтанд буй тогтолцооны хатууралтай өвчтөнүүдэд уушгины агааржилтын үйл ажиллагааг үнэлж, цээжний компьютерт томографийн өөрчлөлттэй харьцуулан судлахад оршино. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив судалгааны загварыг ашиглан гүйцэтгэлээ. Судалгаанд Монгол-Японы эмнэлгийн Ревматологийн төвөөр үйлчлүүлэн тогтолцооны хатуурал оношлогдсон, спирометр болон дүрс оношилгооны (цээжний рентген зураг, КТ) шинжилгээ хийлгэсэн 40 өвчтөнг хамруулсан. Үр дүн: Тогтолцооны хатуурал оношлогдсон өвчтөнүүдийн 62.5%-д цээжний КТ шинжилгээнд уушгины завсрын эдийн эмгэгийн үеийн өөрчлөлт илэрсэн. Хоёр бүлэгт уушгины агааржилтын үйл ажиллагаа зарим үзүүлэлтээр статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан ба цээжний КТ шинжилгээний өөрчлөлттэй бүлэгт микофенолат мофетил эмийн хэрэглээ өндөр байв. Цээжний КТ шинжилгээний өөрчлөлт болон уушгины хүчилсэн амьдралын багтаамж хооронд урвуу хамааралтай байсан бол (г-0.453, р<0.05), уушгины хүчилсэн амьдралын багтаамж (%) болон тогтолцооны хатуурлаар өвчилсөн хугацаа, хавсарсан эмгэгийн хооронд статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдаагүй. Дүгнэлт: Уушгины завсрын эдийн эмгэг бүхий тогтолцооны хатуурлын үед уушгины агааржилтын үйл ажиллагааг үнэлэхэд спирометрийн шинжилгээг ашиглах нь өвчний явцыг үнэлж, хүндрэлийг илрүүлэхэд тохиромжтой шинжилгээний арга байж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний архаг эмгэгийн үеийн тавилангийн үзүүлэлтүүдийг цусны шинжилгээний зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судалсан дүн(2025-01-01) ;М.Мөнхцэцэг; ;Ц.Тэмүүлэн ;Б.НарангэрэлЭ.ТэмүүлэнҮндэслэл: Элэгний эсийн хавдар нь элэгний эсээс гаралтай анхдагч хавдар бөгөөд элэгний архаг эмгэг юм. Энэхүү хавдар нь нас баралтын түвшингээрээ дэлхийд 3 дугаар байранд эрэмбэлэгдэж байна. М Е^^ оноо болон Чайлд-Пью онооны системийг элэгний архаг эмгэгүүдийн үеийн тавиланг тодорхойлоход ашигладаг. Цусны шинжилгээний зарим үзүүлэлт тэр дундаа улаан эсийн тархалтын өргөн (УЭТӨ) нь элэгний хавдар болон бусад хавдруудын үеийн тавиланг таамаглах мөн оношилгооны маркер болгон ашиглаж болох талаар судалгаанууд хийгдэж байгаагаас үндэслэн элэгний эсийн хавдрын үед УЭТӨ-ий эмнэлзүйн ач холбогдлыг үнэлэх зорилгоор сэдвийг сонгож хийлээ. Зорилго: Цусны шинжилгээний зарим үзүүлэлтүүдийг МЕЬ^ оноо болон Чайлд-пью онооны системтэй харьцуулан судалж элэгний архаг эмгэгүүдийн тавиланг тодорхойлохыг зорив. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив нэг төвт, агшингийн судалгааны загвараар Монгол-Японы эмнэлэгт элэгний эсийн хавдар анх оношлогдсон нийт 322 тохиолдлыг эргэн судалж хамруулах шалгуураар тохиолдлын бүлэгт 24 (элэгний хавдар), харьцуулсан бүлэгт элэгний хатууралтай*3 37 үйлчлүүлэгчийг хамруулав. Үр дүн: Судалгааны шалгуурын дагуу сонгогдсон 61 өвчтнийг 3 бүлэгт хувааж статистик боловсруулалтыг гүйцэтгэсэн. Үүнд цусны дэлгэрэнгүй шинжилгээнд тромбоцит болон УЭТӨ 3 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай (р< 0.024) байсан бол биохимийн шинжилгээнд үрэвслийн уураг (СКР) (р< 0.018), нийт билирубин (р<0.001) болон альбумины голч утга (р< 0.015) буюу 3 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (р< 0.05). К Э ^ С ^ болон эмнэлзүйн МЕЬ^ онооны хооронд статисик ач холбогдол бүхий урвуу хамаарал ажиглагдаж байна (г=-0.356). Дүгнэлт: Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд тромбоцит, УЭТӨ, биохимийн шинжилгээнд үрэвслийн уураг (СКР), нийт билирубин болон альбумины голч утга нь 3 бүлэгт статистик ач холбогдолтой байна. УЭТӨ болон эмнэлзүйн М Е^^ онооны хооронд статистик ач холбогдол бүхий урвуу хамаарал ажиглагдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цулцангийн протеинозийн үед уушги бүтэн угаах эмчилгээг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн тохиолдол(2026-04-16) ;Г.Амартүвшин ;Л.Алтанзул; ; Б.СолонгоҮндэслэл: Цулцангийн протеиноз (pulmonary alveolar proteinosis, PAP) нь цулцангийн хөндийд сурфактант хуримтлагдсанаас үүдэн хийн солилцоо алдагдаж, амьсгалын дутагдалд хүргэдэг ховор эмгэг юм. Хэдийгээр тархалт бага боловч өвчтөний амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг бөгөөд оношилгоо, эмчилгээ нь өвөрмөц аргачлал шаарддаг. Уушги бүтэн угаах эмчилгээ (whole lung lavage, WLL) нь цулцангийн протеинозийн үндсэн эмчилгээ боловч Монгол Улсад өмнө нь хийгдэж байгаагүй. Бид цулцангийн протеинозтай өвчтөнд “уушги бүтэн угаах эмчилгээ”-г анх удаа амжилттай хэрэгжүүлсэн тохиолдлыг танилцуулж байна. Эмчилгээний арга: 56 настай эрэгтэй өвчтөн тайван үед амьсгаадах зовиуртайгаар хандсан. Цээжний компьютерт томографид хоёр уушгинд “чулуун замны шинж” буюу “crazy paving” илэрсэн. Бронхоальвеолын угаадсын шингэнд PAS (Periodic Acid–Schiff) будах урвал эерэг, мөн anti–GM-CSF эсрэгбие илэрснээр онош батлагдсан. Уушги бүтэн угаах эмчилгээг ерөнхий мэдээгүйжүүлгийн дор, салаа интубацийн гуурс ашиглан бронхоскопийн хяналттай гүйцэтгэсэн. Нэг уушгийг 100% хүчилтөрөгчөөр амьсгалуулж, нөгөө уушгийг нэг удаад 37°C хэм бүхий 800-1000 мл физиологийн уусмалаар үе шаттайгаар, гарч буй шингэнийг тунгалаг болтол үргэлжлүүлэн угаасан. Эмчилгээнд нийт 20 литр уусмал ашигласан. Үр дүн: Уушги бүтэн угаах эмчилгээг амжилттай гүйцэтгэсэн ба эмчилгээний явцад болон дараа хүндрэл гараагүй. Эмчилгээний дараа өвчтөний амьсгаадах зовиур мэдэгдэхүйц буурч, биеийн ачаалал даах чадвар сайжирсан. Хүчилтөрөгчийн ханамж 88%аас 93% болж нэмэгдсэн, спирометрийн үзүүлэлтүүд (FVC, FEV₁) сайжирсан. Цээжний рентген зурагт уушгины сүүдэржилт буурсан нь эмчилгээний үр нөлөөг харуулж байна. Хэлцэмж: Уушги бүтэн угаах эмчилгээ нь цулцанд хуримтлагдсан сурфактантыг механик аргаар зайлуулж, хийн солилцоог сайжруулах үндсэн механизмтай. Манай тохиолдолд ажиглагдсан клиник, функциональ болон дүрс оношилгооны сайжрал нь олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байна. Энэ нь уушги бүтэн угаах эмчилгээг нөөц хязгаарлагдмал орчинд ч аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтойг харуулж байна. Дүгнэлт: Монгол Улсад уушги бүтэн угаах эмчилгээг амжилттай хэрэгжүүлсэн энэхүү тохиолдол нь цулцангийн протеиноз зэрэг ховор уушгины өвчний оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Уг эмчилгээ нь эмнэлзүй, дүрс оношилгооны болон уушгины үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг мэдэгдэхүйц сайжруулж, олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байгааг харуулж байна. Цаашид цулцангийн протеинозийг эрт үе шатанд оношлох, олон улсын удирдамж болон стандарт үйл ажиллагааны зааврын дагуу уушги бүтэн угаах эмчилгээг нэвтрүүлэн хэрэгжүүлэх нь эмчилгээний үр дүнг сайжруулах, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх үндсэн нөхцөл болно. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэг шилжүүлэн суулгалтын үр дүн ба эмнэлзүйн байдлыг судалсан дүн(2026-09-15) ;Р.Мөнхбат ;М.Мөнхцэцэг; ;А.БатдэлгэрБ.БаярцогтҮндэслэл: Элэг шилжүүлэн суулгах мэс засал нь дэлхий нийтэд хавдрын болон хавдрын бус шалтгаант элэгний олон эмгэгийн үед одоогоор хийгдэж байгаа үр дүнтэй эмчилгээний нэг арга болсныг судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Монголчуудын дунд элэгний вирусийн дан болон хавсарсан халдвар өндөр байдаг нь элэгний хатуурал, элэгний анхдагч өмөн үүсэх тэргүүлэх шалтгаан болдог элэг шилжүүлэн суулгалтын үр дүн, эмнэлзүйн байдлыг судалсан дүн хомс байна. Одоогоор элэг шилжүүлэн суулгах үеийн эмнэлзүйн онцлог, шалтгаан, мэс заслын үеийн болон элэг шилжүүлэн суулгасны дараах үр дүнгийн талаарх тоон мэдээлэл хязгаарлагдмал байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Элэг шилжүүлэн суулгалтын шалтгаан, эмнэлзүйн байдлыг үнэлж амьдрах чадварыг тодорхойлох. Арга, аргачлал: Нэг төвт, ретроспектив энэхүү когорт судалгаанд Хавдар судлалын үндэсний төвд 2018 оны 1 дүгээр сараас 2026 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон нийт 238 тохиолдлыг хамруулав. Элэг шилжүүлэн суулгасан тохиолдлуудыг хавдрын ба хавдрын бус гэсэн хоёр бүлэгт ангилан, хүн ам зүй болон эмнэлзүйн үзүүлэлтүүдийг харьцуулж, амьдрах чадварыг Каплан–Майерийн аргаар тооцож, ялгааг лог-ранкийн тестээр үнэлсэн ба р-утга <0.05 тохиолдлыг статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үзсэн. Үр дүн: Элэг шилжүүлэн суулгасан өвчтөнүүдийн дундаж нас 49.0±8.4 жил байв. Харьцангуй ахимаг насны эрэгтэйчүүд элэгний анхдагч өмөнгийн улмаас элэг шилжүүлэн суулгуулсан бол, хавдрын бус шалтгаанаар элэг шилжүүлэн суулгасан тохиолдол идэр насны эмэгтэйчүүдэд давамгайлж байв (р=0.0001). Биеийн жингийн индексийн хувьд бүлэг хооронд ялгаа ажиглагдаагүй (р>0.05). MELD болон CPT зэрэг элэгний эмгэгийн тавилангийн үзүүлэлт хоёр бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Харин элэг шилжүүлснээс 1-, 3-, 5жилийн дараах хугацаанд амьд байх магадлал хоёр бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй (p=0.974). Дүгнэлт: Элэгний хавдар болон хавдрын бус шалтгаанаар элэг шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүдийн нас, хүйс, элэгний дутагдлын зэргийг илэрхийлэх MELD, CPT оноонууд бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай ч, элэг шилжүүлэн суулгасны дараах 1, 3, 5 жилд амьд үлдэх магадлалд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Association between occupational risk factors and lung function among small-scale gold miners in Mongolia: a cross-sectional study(Japan Society for Occupational Health, 2026); ;Chimed-Ochir, Odgerel; ; Khishigdavaa, GaramjavOBJECTIVES: This study aimed to assess the association between occupational risk factors and lung function among gold miners in a northern Mongolian province. METHODS: A cross-sectional study was conducted among 143 gold miners in July 2024. Data were collected through structured interviews, physical examinations, chest X-rays, and spirometry. Occupational exposures included workplace type (administrative, factory, or underground), dust exposure level (low, moderate, high, based on work duration and underground working hours), and N95 mask use. Lung function outcomes were assessed using forced expiratory volume in 1 second (FEV1), evaluated both both as an absolute value (liters) and as impaired lung function, defined by FEV1 <80% of predicted. Multivariable logistic regression was used to examine associations with impaired lung function, and linear regression was applied to assess determinants of absolute FEV1, adjusting for age, sex, and smoking status. RESULTS: Among 143 workers, mean FEV1 was 3.39 L; and 23.8% had FEV1 <80% of predicted. No occupational exposure was significantly associated with impaired lung function (FEV1 <80%). However, underground work was significantly associated with reduced absolute FEV1 (β = -0.22 L; p=0.026). N95 mask use was not significantly associated with impaired lung function after adjustment. CONCLUSIONS: Early lung function decline was not captured by the standard threshold. Therefore, monitoring absolute FEV1 may offer a more sensitive measure of early pulmonary changes among miners. Regular health monitoring and enhanced protective measures are urgently needed to prevent occupational lung diseases in resource-limited mining settings, including Mongolia and other developing countries. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Demographic and Occupational Factors Associated With Silicosis in Workers in Gold Mines in Mongolia: A Cross-Sectional Study(The University of Occupational and Environmental Health, Japan, 2026); ; ; ; Understanding country-specific demographic and occupational factors is crucial in optimizing silica exposure control measures. This study investigated demographic and occupational factors associated with silicosis in workers in gold mines in Mongolia. This cross-sectional study was conducted in July 2024 at two private gold mining companies in Mongolia's western regional provinces. In total, 147 participants completed pre-administered questionnaires. Silicosis was diagnosed by chest X-rays, which were interpreted based on the International Labour Organization classification system. Associations between risk factors and silicosis were evaluated with logistic regression. The prevalence of silicosis was 16.3% (24 cases). Participants aged 30-39 years were at significantly higher risk than other age groups (adjusted odds ratio [OR] 5.40, 95% confidence interval [CI] 1.32-21.97). Those engaged in loading explosives and blasting had a 5.3-fold increased risk compared with those performing other tasks (95% CI 1.28-22.32). High cumulative exposure to dust, defined by longer working years and daily exposure hours, was strongly associated with silicosis (adjusted OR 5.52, 95% CI 1.19-25.52). Use of N95 masks did not demonstrate a statistically significant protective effect. Our findings highlight the need for enhanced silica exposure control measures. Possible measures include limiting working hours and cumulative exposure durations, and implementing engineering controls (e.g., ventilation and water suppression systems) to reduce airborne silica levels, especially for those engaged in loading explosives and blasting. Such interventions are important in reducing the burden of silicosis in the Mongolian gold mining industry.Scopus© Citations 1
