Г.Ану
Loading...
Товч нэр
Г.Ану
Бүтэн нэр
Ганбаатар Ану
Латин нэр
Ganbaatar Anu
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүнд хэлбэрийн полимиозит болон рабдомиолиз хавсарсан эмнэлзүйн тохиолдол(2026-09-15); ;М.Энхжаргал; ; Ч.Эрдэнэчимэг - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ревматоид артритын гарны яс-булчингийн хэт авиа болон өвчний идэвхжилийн зэргийн харилцан хамаарал(2025-01-01) ;Б.Урантөгөлдөр; ; ; Б.АлтанзулҮндэслэл: Ревматоид артрит нь аутоиммун шалтгаант олон үеийг архгаар үрэвсүүлж цаашид үений бүтцийг эвддэг эмгэг юм. Тархалтын хувьд ихэнх улс оронд хүн амын 1 хувийг эзэлдэг. Яс-булчингийн хэт авиа нь синовит илрүүлэх боломжтой хэдий ч, өвчний идэвхжилийн зэрэгтэй харьцуулсан судалгаа хязгаарлагдмал байгаа нь бидний энэ судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Ревматоид артриттай өвчтөнүүдэд, гарын яс-булчингийн хэт авиа шинжилгээ хийж, өвчний идэвхжилтэй хамаарал байгаа эсэхийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан ретроспектив судалгааны загвараар Монгол Япон эмнэлгийн Ревматологийн хэт авиан кабинетаар 2022 оны 1 дүгээр сараас 2024 оны 1 дүгээр сарын 1-ийг хүртэл хугацаанд үйлчлүүлсэн ревматоид артриттай 45 хүнийг хамруулж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан нийт шинжлүүлэгчдэд гарны яс-булчингийн хэт авиан шинжилгээ хийж, хагас автомат тоон онооны үнэлгээгээр ангилж синовит болон эмгэг судасжилтыг үнэлсэн. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан 45 хүний дундаж нас 46±12.2 жил (24-77), оношлогдсон дундаж хугацаа нь 6±13.4 (25-2), хүйсийн хувьд 40 (89.9%) нь эмэгтэй, 5 (11.1%) нь эрэгтэй байв. Гарны яс-булчингийн хэт авиагаар хагас автомат тоон онооны үнэлгээгээр синовит буюу С8 >2 оноотой 27 (60%), 0 8 <2 оноотой 18 (40%) байсан ба эмгэг судасжилт буюу Р ^ >2 оноотой 28 (62.2%) Р^ <2 оноотой 17 тохиолдол (37.7%) тус тус байсан. Өвчний идэвхжилийн зэрэг буюу ^А 8-28 үнэлгээгээр >5.1 оноотой буюу өндөр идэвхжилтэй 19 (42.2%) тохиолдол, 3.2-5.1 оноотой буюу дунд идэвхжилтэй 15 (33.3%) тохиолдол, 2.6-3.2 оноотой буюу бага зэргийн идэвхжилтэй 6 тохиолдол (13.3%), <2.6 оноотой намжмал байдалтай 5 тохиолдол (11.1%) байсан. Түүнчлэн судалгаанд нийт оролцогчдын 5 (11.1%) тохиолдолд теносиновит, 9 (20%) тохиолдолд шалбархайнууд тодорхойлогдсон. Яс-булчингийн хэт авиагаар ревматоид артриттай өвчтөнүүдийн гарыг шинжилсэн хагас автомат тоон үнэлгээ болон өвчний идэвхжилийн зэрэг буюу ^А 8-28 үнэлгээ нь хоорондоо статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (р=0.01). Дүгнэлт: Яс-булчингийн хэт авиан шинжилгээгээр ревматоид артриттай өвчтөнүүдийн гарыг 8ет^^иапШа1гсе 8соппд 8са1е үнэлгээгээр үнэлэхэд 0 8 болон өвчний идэвхжилийн зэрэг буюу ^ А 8-28 үнэлгээ нь хоорондоо статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (р=0.01). Мөн адил Р^ болон ^ А 828 үнэлгээ нь хоорондоо статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (р=0.01). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ревматоид артриттай хүмүүст зүрх судасны эрсдэлийг тодорхойлсон дүн(2025-01-01); ;Д.Цолмон; ;Б.АлтанзулҮндэслэл: Ревматоид артрит (РА)-тай өвчтөн нь зүрх судасны эмгэгээр өвдөх эрсдэл өндөр байдаг1. Монгол улсад үений үрэвсэлт өвчнүүдийн бүртгэл жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт нь ямагт тэргүүлэх таван шалтгааны нэг болж байна2. Манай орны хувьд ревматоид артриттай хүмүүст зүрх судасны эрсдэлийг үнэлсэн судалгаанууд хараахан хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Ревматоид артрит өвчтэй хүмүүст зүрх судасны эрсдэлийн зэрэг, эмнэлзүйн үнэлгээтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг нэг агшингийн судалгааны загвараар 2024 оны 5 сараас 11 сар хүртэлх хугацаанд ревматоид артриттай 64 өвчтөнийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ зүрх судасны эмгэгийн эрсдэлийг т8С О К Б болон ДЭМБ (ЖНО)-ийн зүрх судасны эмгэгийн эрсдэлийг тодорхойлох хүснэгтээр тус тус үнэлсэн. АШУҮИС-ийн Судалгааны Ёс Зүйн Хяналтын Хорооны 2024 оны 05 сарын 17-ны өдрийн хурлаар (Хурлын тэмдэглэл №2024/3-05) судалгааны ажлыг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрөл авсан. Үр дүн: Судалгаанд нийт РА-тай 64 өвчтөнийг хамруулснаас насны дундаж 55.2±9.7 жил, РА оношлогдсоноос хойших дундаж хугацаа нь 9.8±8.0 жил байв. Судалгаанд хамрагдагсдын 82.8% (п=53) нь эмэгтэй, 17.2% (п=11) нь эрэгтэй байлаа.Судалгаанд хамрагдсан РА-тай өвчтөнүүдийн зүрх судасны өвчний эрсдэлийг үнэлэхэд ДЭМБ эрсдэлийн индексийн дундаж нь 10.25±11, т8С О К Е эрсдэлийн үнэлгээний дундаж нь 2.9±4 байв (р=0.001). т8С О К Е эрсдэлийн үнэлгээгээр 43.8% (п=28) бага, 34.4% (п=22) нь дунд эрсдэлтэй, 15.6% (п=10) нь өндөр эрсдэлтэй, 6.3% (п=4) нь маш өндөр эрсдэлтэй тодорхойлогдсон. Оролцогчдын 40-55 болон 56-65 насны бүлэг нь т8С О К Е түвшинтэй (р<0.001) ач холбогдол бүхий ялгаатай байна. Лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүдээс СКР (ОК=0.05, г=0.35, 95% С1 0.9-3.2, р=0.004) статистик ач холбогдол бүхий ялгаатай, эерэг хамааралтай; И ^^-С нь (ОК=2.3, г=-0.25, 95% С1 2.9-10.0, р<0.0001) ач холбогдол бүхий ялгаатай, сөрөг хамааралтай байв. Мөн т8С О К Е эрсдэлийн үнэлгээ нь судалгаанд оролцогсдын тамхидалт (ОК=1.6, 95% С1 1.1-2.4, р=0,036), хүйс (ОК=2.1, 95% С11.52.8, р<0.0001)-тэй статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: Судалгаанд нийт 64 оролцогч хамрагдсанаас ДЭМБ-ын үнэлгээгээр 17.2% нь ойрын 10 жилд зүрх судасны эмгэгээр өвдөх өндөр, маш өндөр эрсдэлтэй, шинэчлэгдсэн титэм судасны эрсдэлийн системчилсэн үнэлгээгээр 21.9% нь зүрх судасны эмгэгийн өндөр, маш өндөр эрсдэлтэй байв. Өвчний идэвхжилийн зэрэг нь зүрх судасны эрсдэлтэй ач холбогдол бүхий хамааралгүй байгаа ч үрэвслийн биомаркер болох Ц урвалж уураг нь зүрх судасны эрсдэлийн үнэлгээтэй статистик ач холбогдол бүхий ялгаатай буюу эерэг хамааралтай байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сонгины (Allium cepa L.) хальсны антиоксидант идэвх ба аюулгүй байдлын үнэлгээ(2026-05-22); ;Б.Тамир; ; Үндэслэл: Сонгины хальс нь биологийн идэвхт нэгдлээр баялаг түүхий эд боловч Монгол улсын хүнсний салбарын хаягдалын менежментийн хүрээнд энэ төрлийн нарийвчилсан судалгаа, аюулгүй байдлын үнэлгээ хангалтгүй байна. Иймд хоол үйлдвэрлэлийн салбараас гарч буй хаягдал сонгины хальсыг дахин боловсруулах, түүний шинж чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох шаардлагатай юм. Зорилго: Хоол үйлдвэрлэлийн явцад гарч буй ягаан болон цагаан сонгины (Allium cepa L.) хальсны аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг үнэлж, биологийн идэвхт нэгдлийн агууламж болон антиоксидант идэвхийг харьцуулан тогтоох. Арга, аргачлал: Судалгаанд ягаан болон цагаан сонгины хальсыг ашиглав. Аюулгүй байдлын үзүүлэлтийг атом шингээлтийн спектрометр (хүнд металл) болон GC-MS/MS, LC-MS/MS (пестицид) багажаар тодорхойлов. Түүхий эдийг 70%-ийн этанолоор хандалж, вакуум ууршуулагч болон хөлдөөн хатаагч ашиглан хуурай ханд гарган авсан. Нийт фенолт нэгдэл болон нийлбэр флавоноидын агууламжийг спектрофотометрийн аргаар, антиоксидант идэвхийг DPPH радикал саармагжуулах аргаар тус тус тодорхойлов. Үр дүн: Шинжилгээгээр сонгины хальсанд хар тугалга, кадьми болон 205 төрлийн пестицидийн үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй буюу аюулгүй болох нь тогтоогдлоо. НҮХ-ийн шинжилгээгээр сонгино хальсны хуурай ханданд кверцетин, лутеолины уламжлалууд илэрсэн. Ягаан сонгины хуурай хандны нийт фенолт нэгдэл (27.40±1.64%) болон нийлбэр флавоноидын (17.95±1.47%) агууламж нь цагаан сонгиныхоос (20.34±0.34%, 12.69±1.44%) статистик ач холбогдол бүхий өндөр байв. IC50 утга ягаан сонгинд 17.58 μг·мл-1, цагаан сонгинд 19.41 μг·мл-1 байсан нь байгалийн гаралтай нийлмэл хандны хувьд өндөр идэвх үзүүлж буйг харуулна. Дүгнэлт: Хаягдал сонгины хальс нь аюулгүй байдлын шаардлага хангасан, антиоксидант идэвх сайтай түүхий эд бөгөөд энэхүү судалгааны үр дүн нь уг хаягдлыг исэлдэлтийн стрессээс сэргийлэх бэлдмэл болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах бодит нөөц болохыг тогтоов.
