Lkhagvasuren, Khorolsuren
Loading...
Товч нэр
Lkhagvasuren, Khorolsuren
Бүтэн нэр
Lkhagvasuren Khorolsuren
Латин нэр
Lkhagvasuren Khorolsuren
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
7 results
Now showing 1 - 7 of 7
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын үеийн тусламж, үйлчилгээний хүний нөөц ба хүртээмжийн өнөөгийн байдал(2026-04-28); ; ; ;С.МөнхнаранЖ.БаярсайханҮндэслэл: Дэлхий даяар 2024 оны байдлаар ойролцоогоор 39 сая хүн ХДХВ-тэй амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.3 сая орчим шинэ халдвар бүртгэгдэж байна. Хүний нөөцийн хувьд халдварт өвчин судлалын чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтний хүрэлцээ хангалтгүй, зарим орон нутагт нэг эмчид ногдох ачаалал улсын дунджаас 1.5–2 дахин их байна. Зорилго: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүний нөөцийн бүтэц, хүртээмжийн өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан гүйцэтгэсэн. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний бэлэн байдал, төрөл, байршил, хүртээмжийг үнэлэхдээ ДЭМБ-ын боловсруулсан “SARA-Service Availability and Readiness” стандарт асуумжийг ашиглав. Судалгааны Үр дүнг Microsoft Excel программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-тусламж, үйлчилгээ үзүүлж буй хүний нөөцийн өнөөгийн байдал БЗДХ, ХДХВ, ДОХ-ын нийт 56 эмч, 37 сувилагч, 10 бага эмч, 3 зөвлөгч, 16 лабораторийн их эмч, 33 лаборант тус тус үйл ажиллагаа явуулж байна. Эмч, сувилагчийн харьцаа 1:0.66 байна. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажиллаж буй эмч, сувилагчийн тоо 10 000 хүн амд дунджаар 0.21 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо дунджаар 0.20 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо 0.10-аас бага аймгуудын хувьд мэргэшсэн их эмчгүй юм уу огт эмчгүй, эмчтэй ч мэргэшсэн бус өөр мэргэшлийн эмч хавсран ажиллаж буй, бага эмчгүй, сувилагчгүй аймгууд юм. Нийт 21 аймгийн 6 нь буюу 29 хувь нь 0.10аас бага гэсэн категорид багтаж байна. Монгол Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индекс 54.8 байна. Дүгнэлт: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индексийг хүний нөөцийн хүрэлцээ, кабинетын бэлэн байдал зэрэг үзүүлэлтүүд дээр үндэслэн тооцож үзэхэд тусламж, үйлчилгээний хүртээмж муу байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн барилга байгууламжийн бэлэн байдлын үнэлгээ(2021-09-01) ;О.Буяндэлгэр; ; ; Үндэслэл: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид эмнэлгийн ашиглаж буй барилга, байгууламжийн хүртээмж, тохижилт чухал нөлөө үзүүлдэг. Манай орны хувьд эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын, ялангуяа сумын эрүүл мэндийн төв (СЭМТ), сум дундын эмнэлэг (СДЭ)-ийн ашиглаж буй барилга, байгууламжийн стандарт бэлэн байдлыг судалсан судалгаа харьцангуй цөөн байгаа нь судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Сумын ЭМТ (Эрүүл мэндийн төв) болон СДЭ-ийн барилга, байгууламжийн хүрэлцээ, хангамжийн өнөөгийн байдлыг судлах. Материал, арга зүй: Тус судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар, дескривтив арга ашиглан хийв. Барилга байгууламжийн бэлэн байдлыг “Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS5081:2013 стандарт”ыг үндэслэн үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан СЭМТ/СДЭ-ийн 37 хувь нь 40 болон түүнээс дээш жил ашигласан хуучин байранд үйл ажиллагаа явуулж байна. Стандартад байхаар тусгагдсан зориулалтын өрөө, тасалгаа, түүний зай талбай хангалтгүй байна. Тухайлбал, 3-р зэрэглэлийн сумын ЭМТ, СДЭ-ийн 77% нь рентген оношилгооны зориулалтын өрөөгүй байна. Амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж буй өрөө, тасалгааны 66.7% нь, хэвтэн эмчлүүлэх өрөөний 49% нь, төрөх өрөөний 50-аас дээш хувь нь стандартад зааснаас бага зай талбайтай байв. Үзлэгийн өрөөний 70% нь харах болон сонсохоос сэргийлсэн үйлчлүүлэгчийн нууцлалыг хангаагүй, 30% нь өрөөний дулаан тохиромжгүй байв. Дүгнэлт: СЭМТ, СДЭ-үүдийн ашиглаж буй барилга, байгууламжийн ихэнх нь хуучирсан болон ашиглалтын хугацаа хэтэрсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зориулалтын өрөө тасалгаа дутмаг, зай талбай стандартад заасан хэмжээнээс бага байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлын судалгаа(2021-09-01) ;Г.Намуун; ; ; Үндэслэл: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх үндсэн нөхцөлийн нэг бол хүний нөөцийн чадавх билээ. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн (цаашид ЭМТ) эмч, сувилагч нарын мэдлэг, туршлага, тогтвор суурьшил муу байгаа талаар иргэдийн гомдол санал, шүүмжлэл их байдаг ч бодит байдлыг илэрхийлэх нотолгоо болохуйц судалгаа ховор, хомс байна. Зорилго: Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн ажлын туршлага, тогтвортой байдлыг судлах. Материал, арга зүй: Энэхүү судалгааг нэг агшингийн загвараар, аналитик судалгааны арга ашиглан хийв. Судалгаанд Монгол улсын 5 бүсийн болон Улаанбаатар хот болон нийт 70 өрх, сумын ЭМТүүдэд ажиллаж буй 902 эмнэлгийн мэргэжилтэнг хамруулав. Үр дүн: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллага (цаашид ЭМАШТҮБ) болох өрх, сумын ЭМТ-дэд улсад дунджаар 13.7 жил, мэргэжлээрээ дунджаар 12 жил ажилласан туршлагатай хүний нөөц ажиллаж байна. Улаанбаатар хотын өрхийн ЭМТ-ийн ажиллагсад одоо ажиллаж байгаа ЭМТ-дөө дунджаар 6.5 жил, сумын ЭМТ-үүдэд ажиллагсад дунжаар 11 жил, сум дундын эмнэлэгт (цаашид СДЭ) ажиллагсад дунджаар 13 жил тухайн байгууллагтаа тасралтгүй ажиллаж байна. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн тогтвортой байдал хөдөө орон нутагт 60.6 хувь, хотын өрхийн ЭМТ-д 33.6 хувь байна. Дүгнэлт: ЭМАШТҮ-ний байгууллагын хүний нөөцийн тухайн мэргэжлээрээ ажилласан жил, хүний нөөцийн тогтвортой байдал нь эрүүл мэндийн төвийн зэрэглэл ахих тусам буурч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийн чадавхийг бэхжүүлэх сургалтын хэрэгцээг тодорхойлсон үр дүн(2023-05-22) ;М.Булгантамир; ;Г.Мягмар ;А.НоминҮндэслэл: Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, тасралтгүй хүргэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын удирдлага, эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийг сайжруулах суурь шинэчлэлийн үйл явц зайлшгүй шаардлагатай байгааг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн судалгаа”, “Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын нарийвчилсан үнэлгээ”-ний үр дүн харуулж байгаа нь тус судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийн сургалтын хэрэгцээг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн аргыг ашиглан Монгол улсын 4 бүсийн төлөөлөл 4 аймгийн 12 өрх, сумын эрүүл мэндийн төв болон Улаанбаатар хотын 9 дүүргийн 18 өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй нийт 140 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүдийг зорилтот түүврийн аргаар хамруулав. Мэдээллийг тоон болон чанарын аргаар цуглууллаа. Менежментийн сургалтын хэрэгцээг тодорхойлохдоо Хеннесси Хикс-ийн боловсруулсан аргаар сургалтын хэрэгцээг өнөөгийн түвшин болон ач холбогдлын түвшний үнэлгээний зөрүүгээр тодорхойлов. Үр дүн: Үнэлгээнд Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвийн 54 хүн хамрагдсанаас дундажаар 46.5%, орон нутгийн өрх, сумын эрүүл мэндийн 77 хүн хамрагдаж дундаж 38.9% байгаа нь менежмийн талаарх мэдлэг “Хангалтгүй” байгааг илтгэж байлаа. Гэвч менежментийн мэдлэгийн түвшин нь ажилласан жил ахих тусам дээшилж байна. Судалгаанд хамрагдагсдын сургалтын хэрэгцээний үнэлгээ бүгд эерэг утгатай байна. Ач холбогдол болон бодит байдлын түвшин хамгийн их зөрүүтэй үзүүлэлт нь “Гүйцэтгэлийн удирдлага ба хүний нөөц”-ийн талаарх ойлголт байв. Дүгнэлт: Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийн мэдлэгийн түвшин хангалтгүй, менежментийн сургалтын хэрэгцээ их байна. Менежментийн мэдлэгийн түвшин нь ажилласан жил ахих тусам дээшилж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатны төвүүдийн лабораторийн бэлэн байдлын үнэлгээ(2021-09-01) ;Г.Инжинаш; ; ; Үндэслэл: Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтанд хүрэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний хүрэлцэхүйц болон бэлэн байдлыг сайжруулах нь чухал. Манай улс өрх, сумын эрүүл мэндийн төвүүд (ЭМТ)-ийн лабораторийн оношилгооны чадавхийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа ч түүний бэлэн байдлыг үнэлсэн судалгааны ажил ховор байна. Зорилго: Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлыг үнэлэх. Материал, арга зүй: Судалгааг нэг агшингийн загвараар дискрептив судалгааны арга ашиглан хийв. Тоон мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандарт “Service availability and readiness assessment” аргыг ашиглан нийт 70 өрх, сумын ЭМТ-ийг хамруулан цуглуулав. Лабораторийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг үнэлэхдээ стандартад өрх, сумын ЭМТ-д байхаар заасан багаж, тоног төхөөрөмж тус бүрийн бэлэн байгаа эсэх болон ажиллаж байгаа эсэхийг шалган хувиар илэрхийлэн тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан ЭМТ-үүдийн хувьд лабораторийн оношилгооны бэлэн байдлын индекс дунджаар 55.3% байна. Өрх, сумын ЭМТ-үүдэд өргөн ашиглагддаг тэмбүү, RPR сорил, ХДХВ/ДОХ, гепатит С вирус илрүүлэх түргэвчилсэн сорил, B гепатитийн гадаргуугын эсрэгтөрөгч HBsAg илрүүлэх, цусны АВО бүлэг тодорхойлох урвалж, оношлуурууд 90 хувиас дээш буюу хангалттай байна. Харин цусны шинжилгээнүүдийг нийт ЭМТ-үүдийн 50 ба түүнээс бага хувьд нь хийдэг байна. Аймгийн төвийн өрхийн ЭМТүүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлын индекс хамгийн доогуур (29.5%), нэгдүгээр зэрэглэлийн сумын ЭМТ-үүдийнх хамгийн сайн (81.7%) байв. Дүгнэлт: Өрх, сумын ЭМТ-үүдийн лабораторийн оношилогооны бэлэн байдал хангалтгүй байна. Ялангуяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй өрхийн ЭМТ-үүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлыг сайжруулахад голлон анхаарах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг үйлчлүүлэгчийн зүгээс үнэлсэн дүн(2021-09-01) ;Б.Номин-Эрдэнэ; ; ; Үндэслэл: Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-ийн үзүүлж буй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний чанарыг сайжруулах нь бүх нийтийн эрүүл мэндийн хамралтанд хүрэх гол стратегуудын нэг билээ. Тусламж үйлчилгээний чанарын талаарх үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нарийвчлан судлах нь ӨЭМТ-ийн үйл ажиллагааг сайжруулахад чухал үүрэгтэй. Манай орны хувьд ЭМАШТҮ-ний чанарыг тоон аргаар судалсан сүүлийн үеийн судалгаа ховор байгаа нь тус судалгааг хийх үндэслэл боллоо. Материал, арга зүй: Судалгааг дескриптив судалгааны агшингийн загвар ашиглан Улаанбаатар хотын 9 дүүргийн 30 өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)өөр үйлчлүүлдэг 16 наснаас дээш насны нийт 1203 үйлчлүүлэгчийг хамруулан хийв. Тусламж, үйлчилгээний чанарыг үйлчлүүлэгчийн зүгээс үнэлэх SERVQUAL (нийт 5 бүлэг, 22 асуулт) стандарт асуумжийг ашиглан тоо мэдээллийг цуглуулав. Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх үйлчлүүлэгчдийн хүлээлт болон мэдэрсэн бодит түвшингийн зөрүүгээр чанарын оноог тооцоолов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан ӨЭМТүүдийн чанарын оноо бүгд сөрөг утгатай байгаа нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх үйлчлүүлэгдийн мэдэрсэн бодит түвшин тэдний хүлээлтэнд хүрэхгүй байгааг илтгэнэ. Чанарын үзүүлэлтүүдээс мэдрэгдэх байдал хамгийн их зөрүүтэй (-0.55) байсан бол хамгийн бага зөрүүтэй үзүүлэлт нь найдвартай байдал (-0.36) байв. Хариу үйлдэл ба баталгаат байдал ижил (-0.46), харин үйлчлүүлэгчээ ойлгох байдал (-0.51) байлаа. Чанарын дундаж оноо (-0.46) байв. Дүгнэлт: Судалгааны үр дүнд чанарын үзүүлэлтүүд бүгд сөрөг утгатай гарсан нь ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээний чанар хангалтгүй, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж тааруу, хүлээлтэнд хүрэхгүй байгааг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн бүртгэлгүй болон түр оршин суугаа иргэдийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авахад нөлөөлж буй хувь хүний хүчин зүйлс(2021-03-21) ;Б.Нандинчимэг; ; ;Сун Сыль ГиЧуй Сү ЁнҮндэслэл: Эрүүл мэндийн салбарын томоохон зорилтуудын нэг нь бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх явдал бөгөөд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний хүртээмжийг сайжруулах нь тус зорилтонд хүрэх үндсэн арга юм. Улаанбаатар хотод орон нутгийн хаягтай буюу хаягийн зөрчилтэй 800 мянга орчим иргэд оршин суудаг1 ба ЭМАШТҮ-ний хүртээмжийг бүртгэлгүй болон түр оршин суугаа иргэдийн талаас судалсан судалгаа манай улсад хомс байна. Энэхүү судалгаа нь “Хэнийг ч орхигдуулахгүй байх”2 бодлогын хүрээнд эдгээр иргэдийн ЭМАШТҮ авч буй байдалд нөлөөлж буй хувь хүний хүчин зүйлсийг судлахаар зорьсон анхны судалгаа юм. Материал, арга зүй: Судалгаанд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн төвөөс алслагдсан гэр хороололын 15, 16, 17, 18 дугаар хорооны нутаг давсгэрт түр болон хаягийн бүртгэлгүй оршин суугаа нийт 200 иргэдийг хамруулав. Түр оршин суугаа болон бүртгэлгүй иргэдээс авах асуумжийг боловсруулахдаа Multiple Indicator Cluster Survey3 болон Demographic Health Survey4 судалгааны стандарт асуумжид суурилав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 20% нь бүртгэлгүй, 27% нь ЭМД-гүй тул өрхийн ЭМТ-өөр үйлчлүүлэх боломжгүй гэж үзэн үйлчилгээ авахаар очдоггүй байна. Эмчийн бичсэн эм, тариаг худалдаж авах (10%) болон өрхийн ЭМТ рүү явахдаа автобус, унаанаагаар (5.3%) зорчих санхүүгийн чадамжгүйн улмаас өрхийн ЭМТ-өөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар явж чаддаггүй хэмээн нийт судалгаанд оролцогчдын 15.3% нь хариулсан байна. Дүгнэлт: Бүртгэлгүй болон түр оршин сууж байгаа иргэдийн хувьд ЭМАШТҮ-ний хүртээмж хангалтгүй байна. ЭМАШТҮ авахад тухайн хороонд бүртгэлгүй иргэн учраас өрхийн ЭМТ-өөр үйлчлүүлэх боломжгүй гэсэн ойлголттой байх, эрүүл мэндийн даатгалгүй, эм тариа авах болон автобус унаагаар зорчих санхүүгийн чадамжгүй байдал зэрэг нь хувь хүний зүгээс нөлөөлж байгаа гол шалтгаанууд болж байна.
