З.Болортулга
Loading...
Товч нэр
З.Болортулга
Бүтэн нэр
Загдсүрэн Болортулга
Латин нэр
Zagdsuren Bolortulga
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн үйл ажиллагааны гаралтай өтгөн хаталтын үеийн эмчилгээний бариа заслын үр дүн(2026-02-03) ;Х.Тунгалагтуяа ;С.Сувд ;Б.Алтантулга ;Б.МөнхзулО.УранчимэгҮндэслэл: Дэлхийн хэмжээнд бага насны хүүхдийн дунд үйл ажиллагааны гаралтай өтгөн хаталт (ҮАГӨХ) 3%-ийн тархалттай байдаг¹. Манай улсад 2017–2022 оны хооронд ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын амбулаториор үзүүлсэн нийт хүүхдүүдийн 16.7%-д, үүнээс 2–6 насны хүүхдийн 2%-д ҮАГӨХ оношлогдсон байна². Уг эмгэг нь оор бүртгэгддэг³. ҮАГӨХ нь Олон улсын өвчний ангилал (ICD-10) K59.00, K59.04 онош бүхий хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, дотор муухайрах, өтгөн үлдсэн мэдрэмж, өтгөнөө гаргахаас айх, биеэ чангалах зэрэг шинж тэмдэг илэрч, удаан үргэлжилбэл шулуун гэдэсний сфинктер урагдах, цустай баах зэрэг хүндрэл үүсдэг эмгэг юм. Мөн бие засах мэдрэмж буурах, өтгөн гадагшлах үеийн сэтгэл зүйн асуудал, геморрой, шулуун гэдэсний урвалт, цагаан мах гарах зэрэг архаг эмгэгийн суурь шалтгаан болж хүүхдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг⁴. Иймээс өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх, эрт үеийн эмчилгээний үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Сүүлийн жилүүдэд бариа засал нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоог тайвшруулах, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих, дархлааны хариу урвалыг сайжруулах, хүүхдийн хөдөлгөөний болон мэдрэхүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн байна⁶⁻⁸. Хятадын уламжлалт анагаах ухаанд хүүхдийн эмчилгээний бариа заслыг архаг өтгөн хаталтаас сэргийлэх, амьдралын чанарыг сайжруулахад өргөн хэрэглэж байна⁵. Гэвч манай улсад ҮАГӨХ-ын үед уламжлалт эмчилгээний бариа заслын үр дүнг судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хүүхдийн үйл ажиллагааны гаралтай өтгөн хаталтын үеийн эмчилгээний бариа заслын үр дүнг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг “Бомбордук” хүүхдийн уламжлалт эмчилгээний төвд 2025 оны 5-р сараас 2025 оны 12 сар хүртэлх хугацаанд хүүхдийн үйл ажиллагааны өтгөн хаталт оношлогдсон (ICD-10 K59.04), судалгаанд хамруулах шалгуурыг хангасан, сайн дураар оролцохыг зөвшөөрсөн, нийт 60 хүүхдийг сонгон авч, санамсаргүй байдлаар бариа засал эмчилгээний бүлэг (n=30), дасгал хөдөлгөөн эмчилгээний бүлэгт (n=30) хуваасан. Эмчилгээний өмнө болон эмчилгээний дараах 1 сарын хугацаанд Bristol stool scale – гадагшилсан өтгөний хэлбэрийг үнэлэх оноо, CAS (constipation assessment scale) – өтгөн хаталтын илрэх хам шинжээр үнэлэх үнэлгээгээр үнэлж үр дүнг нэгтгэн дүгнэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 60 хүүхдийн дундаж нас 3.75±0.94 жил байсан бөгөөд 2 бүлгийн хооронд насны хувьд статистикийн ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.085) байв. Хүйсийн хувьд нийт хүүхдүүдийн 51.7% нь эмэгтэй, 48.3% нь эрэгтэй байв. Эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт өтгөн хаталтын илрэх хам шинжийн оноогоор үнэлэхэд (child CAS) 8.23±2.39 оноо, эмчилгээний 1 сарын дараа 3.17±2.36 оноо болж буурсан байна. Гадагшилсан өтгөний хэлбэржилтийг үнэлэх оноогоор (Bristol score) үнэлэхэд эмчилгээний бүлэгт эмчилгээний өмнө 1.33±0.48 оноо, эмчилгээний 1 сарын дараа 3.00±0.87 оноо болж сайжирч, эмчилгээний бариа засал нь дасгал хөдөлгөөн эмчилгээний бүлгээс үр дүн өндөртэй байв (P<0.05). Дүгнэлт: Эмчилгээний бариа засал нь баас гадагшлах давтамжийг нэмэгдүүлж, гадагшилж буй баасны хэлбэржилтэнд нөлөөлөн удаан хугацааны үр дүн сайтай, хүндрэл багатай бөгөөд бүтцийн шалтгаангүй өтгөн хаталттай хүүхдүүдэд тохиромжтой байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Эртний монгол төөнийн бичиг” зохиол дахь толгойн төөнийн бэлчрийн байршил, төөнөх заалтыг харьцуулан судалсан үр дүн(2023-05-18) ;Б.Алтантулга; ; Үндэслэл: Монгол анагаах ухааны төөнөх засал хоёр мянган жилийн Эртний монгол өмнөх Сяньби аймаг үндэстний үүсэл гаралтай нягт холбоотой. Эртний Төөнийн бичиг Вэй улсын түүх сударт, “Нүүдэлчин Сяньбичууд өвчтэй хүмүүсийг ул Төөнө өвсөн галаар төөнөх, чулууг халааж төөнөх зэргээр эмчлэх эртний арга Засал барилаа хадгалсаар ирсэн гэж тэмдэглэсэн байдаг. Хэдийгээр уламжлалт Бэлчир анагаах ухааны төөнө засалтай холбоотой түүх, хөгжлийн талаар дурдсан ололттой талууд байгаа хэдий ч төөнийн эртний ном судрыг Монгол үндэстэн хэдий үеэс эхлэн өөрийн хэлээр бичиж орчуулсан, орчуулгын зохиол болон үндсэн эх сурвалжийн харьцуулсан, дүн шинжлэл хийсэн судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: “Эртний Монгол төөнийн бичиг” сурвалж зохиол дахь монгол төөнийн толгойн хэсэгт байрлах бэлчрийн байршил нэршил, төөнөх заалтыг харьцуулан тодруулах. Арга, аргачлал: Бид судалгаандаа Дуван Гомбожав “Эртний Монгол төөнийн бичиг” нэрээр хуучин монгол бичгээр бичсэн гар бичмэл бүхий 1992 онд хэвлүүлсэн нийт 27 хуудастай эх зохиолыг “Анагаах ухааны дөрвөн үндэс”-н Хойд үндэсийн шинжлэл заслын 21-р Төөнөх засал бүлэг, Хятад анагаах ухааны Зүү төөнө заслын холбоо “Зүү төөнө заслын сүвийн байршил “ эх зохиолуудыг хэрэглэгдэхүүн болгон эх бичиг сурвалж судлалын харьцуулах аргаар харьцуулан, магадлан жагсаах аргаар төрөлжүүлэн онцлогийг тодруулж, өвөрмөц үг хэллэгийг задлан шинжлэн тайлбарлаж, нэгтгэн дүгнэх аргыг ашиглан төөнийн бэлчир орон, байршил, төөнөх заалтыг тодруулав. Үр дүн: Бидний судалгаанд “Эртний монгол төөний бичиг” зохиолд бичигдсэн толгойн төөнийн бэлчир нь 22 биш 13 байв. “Анагаах ухааны дөрвөн үндэс” зохиолын Хойд үндэст тэмдэглэгдсэн 3 бэлчир орон ойролцоо байршилтай, Зүү төөнө заслын сүвийн байршилтай харьцуулахад 5 бэлчир орноос 4 нь сүвийн байршил төстэй байгаа хэдий ч 1 сүвийн байршил зөрүүтэй, нэршлийн хувьд ялгаатай болохыг тодруулав. Бусад үлдсэн 10 төөнөх бэлчир нь “Анагаах ухааны дөрвөн үндэс” зохиолын Хойд үндэс-т тэмдэглэгдээгүй, Хятад анагаах ухааны зүү төөнө заслын сүвийн байршилтай харьцуулахад ижил төстэй байршил бүхий сүв олдсонгүй. Мөн тус 13 бэлчир орныг илэрхийлсэн байршлын үг хэллэг нь төвөд болон хятад үг хэллэг огтхон ч хэрэглээгүй ба монгол үг хэллэгээр бичигдсэн байгаа нь Монгол хүний бичсэн төөнийн эх сурвалж болохыг нотлох боломжтой байгаа юм. Толгойд байрлах 13 бэлчир орны 2 бэлчир орон нь АУДҮ-зохиолын Хойд үндэст бичигдсэн төөнөх заалттай ойролцоо байв. Мөн Зүү төөнө заслын сүвээс 4 сүвийн байршил ижил төстэй ч эмчилгээний заалтын хувьд нэг хоёр заалт ижил боловч бусад эмчилгээний заалтууд ялгаатай байлаа. Түүнчлэн 11 бэлчир орны эмчилгээний заалт нь Анагаах Ухааны Дөрвөн Үндэс зохиолд огт дурдагдаагүй бөгөөд 9 бэлчир орны эмчилгээний заалт нь зүү төөнө заслын сүвийн эмчилгээний заалтаас ялгаатай болохыг тогтоолоо. Дүгнэлт: 1. “Эртний Монгол төөнийн бичиг” зохиолд бичигдсэн толгойн хэсэгт байрлах 11 бэлчир нь байршил болон нэршлийн хувьд ялгаатай болохыг тодруулав. 2. Тухайн зохиолд бичигдсэн 13 бэлчир орны 11 нь Анагаах Ухааны Дөрвөн Үндэс зохиолын Хойд үндэст огт дурдагдаагүй бөгөөд 13 бэлчир орны төөнөх заалт нь зүү төөнө заслын сүвийн эмчилгээний заалттай ялгаатай байв. 3. Толгойн хэсгийн төөнийн бэлчир орны нэршил, байршил, эмчилгээний заалт нь төвд болон хятад уг гаралтай үг хэллэгээр бичигдээгүй, монгол хэлний өвөрмөц үг хэллэгээр элбэг байгаа нь монголчуудын бичсэн зохиол болохыг нотлож байна.
