Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 5 of 5
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Захын цусны цагаан эсүүдийн тоон үзүүлэлт ба хувь хүний шинж төрхийн шүтэлцээг цусны доноруудад судалсан дүн
    (2021-04-06)
    С.Цэндсүрэн
    ;
    Т.Хонгорзул
    ;
    ; ;
    Монгол уламжлалт анагаах ухааны (МУАУ) өвөрчлөлийн үзэл баримтлалд хүний эрүүл мэндийг хүний билэг чанарын илэрхийлэл болсон хий, шар ба бадганы тэнцвэр дээр үндэслэн авч үздэг ба хүний нийт 7 өвөрчлөлийг ялган үздэг байна. Захын цусны цагаан эс, түүний бүлгүүдийн тоо, хоорондын харьцаа зэрэг үзүүлэлт нь эрүүл хүнд ихээхэн хэлбэлзэлтэй байх ба хэлбэлзэлийнх нь шинжээр хүмүүсийг бүлэглэн кластеруудад хуваах шаардлагатай гэж үздэг. Насанд хүрсэн, эрүүл цусны доноруудад цусны цагаан эс, түүний бүлгүүдийн тоо, хоорондын харьцаа ба хувь хүний зарим шинж төрхийн шүтэлцээг судлах зорилгоор судалгааг хийв. Судалгаанд 287 цусны донорыг хамруулан тэдний цусны бүлэг, хүн амзүйн ба биометрийн зарим үзүүлэлтийг асуумж ярилцлага, бодит үзлэг, донорын эрүүл мэндийн карт дахь мэдээллээс цуглуулав. Захын цусны гранулоцит, моноцит, лимфоцит эсийн тоог (эс/мкл) соронзон идэвхжилт урсгал эс тоолуурын аргаар тодорхойлов. Хүний галбир төрхийг биеийн жингийн индексийг (БЖИ)-ийг ашиглан АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн гаргасан томьёо ба ангилалыг ашиглан тодорхойлов. Хүний зан төрхийг “Four temperament” интерактив онооны сорилийг (O4TS v 1.0) ашиглан тодорхойлов. Хүний өвөрчлөлийг хүний хэв шинжийг тодорхойлох зорилгоор сорилыг ашиглаж МУАУ-ны мэргэжлийн эмч тодорхойлов. Үр дүн: Лейкоцит ба гранулоцит эсийн тоо, гранулоцит/моноцитийн ба гранулоцит/лимфоцитийн харьцаа нь нас ахихын хэрээр буурдаг, эрэгтэй доноруудад моноцит эсийн тоо их, гранулоцит/моноцитийн харьцаа бага, таргалалттай доноруудад лимфоцит эсийн тоо олширсон, гранулоцит/лимфоцитийн харьцаа багассан байв. Монгол уламжлалт анагаах ухааны хүний өвөрчлөл нь цусны цагаан эсийн тоо, харьцаа тодорхой шүтэлцээтэй байж болохоор байна. Шар билэг чанар нь лейкоцит ба гранулоцит эсийн тоо олшрох, гранулоцит/моноцитийн харьцаа нэмэгдэхтэй холбоотой бол хий билэг чанар нь моноцит эс бага байхтай холбоотой байхаар байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Захын цуснаас дархлааны NK эсийг сонгомлоор ялган авч тодорхойлсон дүн
    (2021-04-06)
    Б.Халиун
    ;
    Э.Намуун
    ;
    ;
    Б.Ариунзаяа
    ;
    Байгалийн устгагч эс (Natural Killer, NK) нь захын цусны лимфоцитийн 5-20 хувийг эзэлдэг, хавдрын эс болон вирусээр халдварлагдсан эсийг хамгийн түрүүнд таньж устгадаг1. NK эсийг цэврээр ялган авах нь дархлаа эсийн эмчилгээний үр дүнтэй шууд хамааралтай байдаг2. NK эсэд суурилсан хорт хавдрын дархлаа эмчилгээ нь дэлхийн олон оронд хийгдэж байгаа ба NK эсийг сонгомлоор ялган авах нь манай улсад дархлааны эсийн эмчилгээ нэвтрэхэд суурь судалгааны нэг хэсэг болно. Судалгаанд сайн дурын оролцогчийн захын цусыг шинжлэгдэхүүн болгон ашиглав. Захын цуснаас мононуклеар эсүүдийг фиколлын уусмал ашиглан нягтын зөрүүгээр ялган авав. Мононуклеар эсүүдээс NK эсийг CD56 микро соронз ашиглан соронзтой холбогдсон эсийг ялган авах технологи (Magnetic Activated Cell Sorting, MACS, Miltenyi Biotec, Germany) ашиглан ялган авав. Судалгааг “Дархлаа хяналтын дэвшилтэт технологийг нутагшуулах, арга зүйг боловсруулан эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүйн Төв Лаборатори ба Эмгэг судлалын тасгийг түшиглэн хийж гүйцэтгэв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Харьцангуй эрүүл хүн амын бүлэгт дархлаа чадамжит эсийн дундаж тоог тодорхойлсон дүн
    (2021-04-06) ;
    Ц.Номин-Эрдэнэ
    ;
    ;
    Н.Эрдэнэбаяр
    ;
    Харьцангуй эрүүл хүн амын бүлэгт дархлаа чадамжит эсийн дундаж тоог гаргах нь дархлаа хямралт эмгэгүүдийг оношлоход хэвийн лавламж хэмжээ болгон ашиглаж эмнэлзүйн олон салбарт өвчний явцыг үнэлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол хүнд дархлааны эсийн дундаж тоо болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлсон судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Бид судалгаандаа Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д цусаа хандивласан 255 цусны донорыг хамруулав. Захын цусны В (CD3CD19+), Т (CD3+ CD19-), CD4 Т (CD3+ CD4+), CD8 Т(CD3+ CD8+) эсийн тоог (эс/мкл) тодорхойлохын тулд тэдгээрийн гадаргуугийн өвөрмөц антигенийг туяарагч моноклон эсрэгбиеэр үйлчилж, урсгал эс тоолуур (MACSQuant Analyzer 10) ашиглан үйлдвэрлэгч (MACS Miltenyi Biotec)-ийн зааврын дагуу шинжлэв. Судалгааг АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийг Дэмжих Сан (ШУТДС)-гийн санхүүжилтээр хэрэгжсэн “Дархлаа хяналтын дэвшилтэт технологийг нутагшуулах, арга зүйг боловсруулан эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд Био-Анагаахын Сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн эмнэлзүйн эмгэг судлалын лабораторид хийж гүйцэтгэв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Урсгал эс тоолуурын аргаар Т эсийн цитокиныг бөөр шилжүүлэн суулгахын өмнө ба дараа шинжилсэн дүн
    (2024-05-13) ; ;
    А.Ариунаа
    ;
    Ж.Саранцэцэг
    ;
    Т.Өлзийхүү
    Үндэслэл: Цитокин нь эсийн дохио дамжуулалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг жижиг уураг бөгөөд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дарангуйлах, халдвар, үрэвсэл, гэмтлийн үеийн дархлааны хариу урвалыг зохицуулна. Эрхтэн шилжүүлэн суулгалтын өмнө болон дараа цитокины түвшинг хянах нь дархлааны хариу урвалыг үнэлэх, эрхтэн ховхролтыг урьдчилан таамаглах, эмчилгээг удирдахад чухал ач холбогдолтой. Урсгал эс тоолуурын арга нь олон төрлийн цитокины агууламжийг зэрэг судлах боломжийг олгодог өндөр мэдрэг шинжилгээний арга юм. Зорилго: Бөөр шилжүүлэн суулгахын өмнөх болон дараах үеийн ийлдсийн Т эсийн цитокиныг урсгал эс тоолуурын аргаар тодорхо лох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг когорт судалгааны загвараар 2023 оны 07 сараас 2024 оны 3 сар хүртэлх хугацаанд УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатоийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан хүмүүсээс бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өмнө болон эрхтэн шилжүүлэн суулгасны дараах 30 хоногт цусны шинжлэгдэхүүн цуглуулж Human Th Cytokine Panel (13-plex) with Filter Plate (BioLegend®) цомгийг ашиглан 13 төрлийн цитокиныг урсгал эс тоолуурын аргаар шинжилсэн. Үр дүн: Судалгаанд нийт 10 хүн хамрагдсан ба эрэгтэй 5, эмэгтэй 5, дундаж нас 36±12.01 жил байв. Бөөр шилжүүлэн суулгахын өмнө ба шилжүүлэн суулгасны дараа 30 дах хоногт цуглуулсан шинжлэгдэхүүнд 13 төрлийн (IL-2, 4, 5, 6, 9, 10, 13, 17A, 17F, 21, 22, IFN-γ, TNF-α) цитокиныг шинжлэхэд цитокины хэмжээ хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. Дүгнэлт: Бидний шинжилсэн Th цитокины агууламж бөөр шилжүүлэн суулгахын өмнө болон дараа статистик ач холбогдол бүхий ялгаа гарсангүй. Дараагийн судалгаанд эдийн тохирооны шинжилгээ, дархлаа дарангуйлах эмчилгээ зэрэг цитокины түвшинд нөлөөлж болох хүчин зүйлтэй холбон судлах нь ач холбогдолтой байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Захын цусны дархлааны эсүүдийн тоог малтиплекс оношлуур ашиглан тодорхойлсон дүн
    (2024-04-13) ; ; ; ;
    С.Цогтсайхан
    Үндэслэл: Улс үндэстэн бүр өөрийн дархлааны эсийн дундаж тоог тодорхойлсон байдаг ба эсийн тоо нь нас, хүйс, амьдралын хэв маягийн ялгаатай байдлаас шалтгаалан өөрчлөгдөж байгааг мэдээлсэн байдаг. Хүний захын цусан дах дархлааны эсүүдийн тоо хэмжээ нь дархлааны байдлыг үнэлэх чухал үзүүлэлт юм. Зорилго: Дархлааны эсүүдийн тоог шинжлэх нь дархлаа тогтолцооны байдлыг үнэлэх, дархлаа хямралт өвчнийг оношлох, эмнэл зүйн ажиглалт хийх, өвчний хүндрэлээс сэргийлэх, тавиланг тодорхойлоход ач холбогдолтой юм. Арга, аргачлал: Дархлааны эсийн тоог урсгал эс тоолуурын арга (флоуцитометр)-аар шинжлэх нь эсийн фенотипт үндэслэн тоо, эзлэх хувийг тодорхойлохоос гадна үйл ажиллагааны байдлыг үнэлэх боломжийг олгодог. Дархлааны эсийн шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүсийн захын цусны дархлааны 10 төрлийн эсийн тоог нэг оношлуур ашиглан дэвшилтэт аргаар тодорхойлсонд бидний судалгааны шинэлэг тал оршино. Үр дүн: Малтиплекс ба бэлтгэсэн оношлуураар тодорхойлсон эсүүдийн дундаж тоонд статистик ач холбогдол бүхий ялгаа илрээгүй (стюдент т тест, p утга 0.67-0.96). Оношлуурын үр дүнгийн нийцлийг кохен каппа үзүүлэлтээр тооцоход хүчтэй нийцэлтэй (0.800.95) байсан нь малтиплекс оношлуурыг бэлтгэсэн эсрэгбиеийн холимгоор орлуулах боломжтойг илтгэж байна. Дүгнэлт: Дархлаа хямралт эмгэгийн өгүүлэмжтэй хүмүүсийн дархлааны эсийн дундаж тоог малтиплекс оношлуурын лавламж хэмжээтэй харьцуулахад харилцан адилгүй тодорхойлогдов. Малтиплекс оношлуурыг эсрэгбиеийн холимгоор орлуулан дархлааны эсийн шинжилгээг хийх боломжтой байна.