Dashtsoodol, Nyambayar
Loading...
Товч нэр
Dashtsoodol, Nyambayar
Бүтэн нэр
Dashtsoodol Nyambayar
Латин нэр
Dashtsoodol Nyambayar
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
12 results
Now showing 1 - 10 of 12
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Relationship of Human Personal Characteristics in the three Independent Stratification Systems(Mongolian National University of Medical Sciences, 2021-04-01); ; ; ; Objectives: We aimed to analyze theassociation between the biophysiological characteristics of body constitution and temperament type with Mongolian Traditional Medicine (MTM) constitution type to understand further and integrate the application of these stratification systems in clinical medicine. Methods: Body constitution type was classified using the body-mass index, temperament type was determined using personality test, and dominant MTM constitution type was determined in 287 active blood donors. Age, gender, and ABO blood groups were considered as additional biophysiological characteristics. The correlation between the biophysiological characteristics and the nature of their relationship was investigated using likelihood ratio and receiver operating characteristics analysis. Results: Obesity and body-mass index were related to aging, and donor’s age and Badgan expression rate were shown as a sensitive and specific classifier for obesity state. The relationship between Badgan dominant types of human constitutions practiced in Mongolian Traditional Medicine and melancholic temperament was established. Badgan expression was a sensitive and specific classifier for melancholic and phlegmatic temperament. Conclusions: Stratification of human subjects using the primary types of human constitutions practiced in Mongolian Traditional Medicine may be helpful in clinical research and application. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Захын цусны цагаан эсүүдийн тоон үзүүлэлт ба хувь хүний шинж төрхийн шүтэлцээг цусны доноруудад судалсан дүн(2021-04-06) ;С.Цэндсүрэн ;Т.Хонгорзул; ; Монгол уламжлалт анагаах ухааны (МУАУ) өвөрчлөлийн үзэл баримтлалд хүний эрүүл мэндийг хүний билэг чанарын илэрхийлэл болсон хий, шар ба бадганы тэнцвэр дээр үндэслэн авч үздэг ба хүний нийт 7 өвөрчлөлийг ялган үздэг байна. Захын цусны цагаан эс, түүний бүлгүүдийн тоо, хоорондын харьцаа зэрэг үзүүлэлт нь эрүүл хүнд ихээхэн хэлбэлзэлтэй байх ба хэлбэлзэлийнх нь шинжээр хүмүүсийг бүлэглэн кластеруудад хуваах шаардлагатай гэж үздэг. Насанд хүрсэн, эрүүл цусны доноруудад цусны цагаан эс, түүний бүлгүүдийн тоо, хоорондын харьцаа ба хувь хүний зарим шинж төрхийн шүтэлцээг судлах зорилгоор судалгааг хийв. Судалгаанд 287 цусны донорыг хамруулан тэдний цусны бүлэг, хүн амзүйн ба биометрийн зарим үзүүлэлтийг асуумж ярилцлага, бодит үзлэг, донорын эрүүл мэндийн карт дахь мэдээллээс цуглуулав. Захын цусны гранулоцит, моноцит, лимфоцит эсийн тоог (эс/мкл) соронзон идэвхжилт урсгал эс тоолуурын аргаар тодорхойлов. Хүний галбир төрхийг биеийн жингийн индексийг (БЖИ)-ийг ашиглан АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн гаргасан томьёо ба ангилалыг ашиглан тодорхойлов. Хүний зан төрхийг “Four temperament” интерактив онооны сорилийг (O4TS v 1.0) ашиглан тодорхойлов. Хүний өвөрчлөлийг хүний хэв шинжийг тодорхойлох зорилгоор сорилыг ашиглаж МУАУ-ны мэргэжлийн эмч тодорхойлов. Үр дүн: Лейкоцит ба гранулоцит эсийн тоо, гранулоцит/моноцитийн ба гранулоцит/лимфоцитийн харьцаа нь нас ахихын хэрээр буурдаг, эрэгтэй доноруудад моноцит эсийн тоо их, гранулоцит/моноцитийн харьцаа бага, таргалалттай доноруудад лимфоцит эсийн тоо олширсон, гранулоцит/лимфоцитийн харьцаа багассан байв. Монгол уламжлалт анагаах ухааны хүний өвөрчлөл нь цусны цагаан эсийн тоо, харьцаа тодорхой шүтэлцээтэй байж болохоор байна. Шар билэг чанар нь лейкоцит ба гранулоцит эсийн тоо олшрох, гранулоцит/моноцитийн харьцаа нэмэгдэхтэй холбоотой бол хий билэг чанар нь моноцит эс бага байхтай холбоотой байхаар байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Захын цуснаас дархлааны NK эсийг сонгомлоор ялган авч тодорхойлсон дүн(2021-04-06) ;Б.Халиун ;Э.Намуун; ;Б.АриунзаяаБайгалийн устгагч эс (Natural Killer, NK) нь захын цусны лимфоцитийн 5-20 хувийг эзэлдэг, хавдрын эс болон вирусээр халдварлагдсан эсийг хамгийн түрүүнд таньж устгадаг1. NK эсийг цэврээр ялган авах нь дархлаа эсийн эмчилгээний үр дүнтэй шууд хамааралтай байдаг2. NK эсэд суурилсан хорт хавдрын дархлаа эмчилгээ нь дэлхийн олон оронд хийгдэж байгаа ба NK эсийг сонгомлоор ялган авах нь манай улсад дархлааны эсийн эмчилгээ нэвтрэхэд суурь судалгааны нэг хэсэг болно. Судалгаанд сайн дурын оролцогчийн захын цусыг шинжлэгдэхүүн болгон ашиглав. Захын цуснаас мононуклеар эсүүдийг фиколлын уусмал ашиглан нягтын зөрүүгээр ялган авав. Мононуклеар эсүүдээс NK эсийг CD56 микро соронз ашиглан соронзтой холбогдсон эсийг ялган авах технологи (Magnetic Activated Cell Sorting, MACS, Miltenyi Biotec, Germany) ашиглан ялган авав. Судалгааг “Дархлаа хяналтын дэвшилтэт технологийг нутагшуулах, арга зүйг боловсруулан эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүйн Төв Лаборатори ба Эмгэг судлалын тасгийг түшиглэн хийж гүйцэтгэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүрхний архаг дутагдлын үед цусан дахь натри хөөгч пептидын түвшин ихсэлт ба зүрхний үйл ажиллагааны зэрэг, амьдралын чанар хоорондын хамаарал(2020-05-01) ;Ц.Жаргалсайхан ;Ө.Цолмон ;Б.Бурмаа ;А.ЖавзанхүүЗД-ын эмгэг жамыг зүрхний булчингийн эдэд натри хөөгч пептид их хэмжээгээр үүссэнтэй холбож үздэг болсон. Олон тооны судалгаагаар натри хөөгч пептид нь зүрхний дутагдлыг эрт далд үед нь илрүүлээд зогсохгүй, оношийг батлах, ялган оношлох, өвчний явц тавиланг тодорхойлох, эмчилгээний үр дүнг үнэлэх, хүндрэлээс сэргийлэх зэрэг оношлогооны болон эмнэлзүйн чухал ач холбогдолтой шинжилгээ юм. Бид зүрхний архаг дутагдалтай өвчтөний цусан дахь натри хөөгч пептидын түвшинг тодорхойлж, түүний ихсэлт нь зүрхний дутагдлын үйл ажиллагааны зэрэг болон амьдралын чанар хооронд хэрхэн хамааралтай байгааг тогтоолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харьцангуй эрүүл хүн амын бүлэгт дархлаа чадамжит эсийн дундаж тоог тодорхойлсон дүн(2021-04-06); ;Ц.Номин-Эрдэнэ; ;Н.ЭрдэнэбаярХарьцангуй эрүүл хүн амын бүлэгт дархлаа чадамжит эсийн дундаж тоог гаргах нь дархлаа хямралт эмгэгүүдийг оношлоход хэвийн лавламж хэмжээ болгон ашиглаж эмнэлзүйн олон салбарт өвчний явцыг үнэлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол хүнд дархлааны эсийн дундаж тоо болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлсон судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Бид судалгаандаа Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д цусаа хандивласан 255 цусны донорыг хамруулав. Захын цусны В (CD3CD19+), Т (CD3+ CD19-), CD4 Т (CD3+ CD4+), CD8 Т(CD3+ CD8+) эсийн тоог (эс/мкл) тодорхойлохын тулд тэдгээрийн гадаргуугийн өвөрмөц антигенийг туяарагч моноклон эсрэгбиеэр үйлчилж, урсгал эс тоолуур (MACSQuant Analyzer 10) ашиглан үйлдвэрлэгч (MACS Miltenyi Biotec)-ийн зааврын дагуу шинжлэв. Судалгааг АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийг Дэмжих Сан (ШУТДС)-гийн санхүүжилтээр хэрэгжсэн “Дархлаа хяналтын дэвшилтэт технологийг нутагшуулах, арга зүйг боловсруулан эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд Био-Анагаахын Сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн эмнэлзүйн эмгэг судлалын лабораторид хийж гүйцэтгэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүлсэнд SARS-CoV-2-ийг илрүүлэх in-house real-time quantitative RT-PCR оношлуурыг эмнэлзүйн сорьцод туршин, баталгаажуулсан дүн(2021-03-21); ;Т.Балжинням ;М.Батхишиг; Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэлтийн Вирус Төвөөс гаргасан удирдамжаар Severe Acute Respiratory Syndrome CoroSARS-CoV-2 navirus 2 (SARS-CoV-2)-ийн халдварыг илрүүлэхэд амьсгалын замын Шүлс дээд ба доод хэсгээс авсан сорьцуудыг ашиглах боломжтой. Дэлхийн улс RT-qPCR орнуудад хамар залгиурын арчдас, залгиурын арчдас, шүлснээс SARSМолекул биологийн CoV-2-ийн халдварыг илрүүлж, баталгаажуулах real-time quantitative оношилгоо Reverse Transcriptase-Polymerase Chain Reaction (RT-qPCR)-ын аргыг ашиглаж байна. Ялангуяа сүүлийн хагас жилийн хугацаанд шүлснээс SARS-CoV-2-ийн халдварыг илрүүлэх RT-qPCR-ын аргууд олноор боловсруулагдаж, эмнэлзүйн туршилт судалгаа цөөнгүй хийгдсэн бөгөөд АНУ, Япон, Филиппин зэрэг орнуудад хэрэглээнд нэвтрээд байна. Бид эх орондоо шүлснээс нуклейн хүчил ялгалгүйгээр шууд SARS-CoV-2 вирусийг RT-qPCR-аар илрүүлэх in-house оношлуурын технологийг боловсруулаад байна. Энэхүү оношлуурыг Монгол улсад ашиглаж буй гадаад орноос авсан худалдааны цомогтой харьцуулан судлахаар энэхүү судалгааны ажлыг хийлээ. Зорилго: Шүлснээс SARS-CoV-2 вирусийг илрүүлэх in-house оношлуурыг одоогоор манай оронд оношилгоонд ашиглаж буй худалдааны цомогтой харьцуулах, өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлох. Арга аргачлал: Судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд оролцогчдыг түүвэрлэхдээ зорилтот түүврийн аргыг ашиглав. Энэхүү туршилт судалгаанд SARS-CoV-2 вирусийн халдвар батлагдан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д хэвтэн эмчлүүлж байсан 41 хүн оролцсон. Мөн SARS-CoV-2 вирусийн халдвар авсан тодорхойгүй 19 хүнийг судалгаанд оролцуулав. Үр дүн: Энэ судалгаанд нийт 60 хүн хамрагдсан. Эдгээр оролцогчдын дундаж нас 39.56 (95% CI, 33.7-45.4) байв. Тэдний 63.3% (n=38)-ийг эмэгтэйчүүд эзэлж байлаа. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 41 хүний хувьд онош батлагдсанаас хойших хугацаа дунджаар 4.88 (IQR, 3-7.5) хоног байлаа. Шинжилгээний үр дүнгээр судалгаанд оролцогчдын 66.7% (n=40) SARS-CoV-2-ийн халдвартай, 33.3% (n=20) халдваргүй тохиолдлууд байлаа. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээр өвчтний шүлснээс SARS-CoV-2 вирусийг илрүүлэх in-house оношлуур хамар залгиурын арчдасны сорьцонд Allplex™ 2019-nCoV оношлуураар хийсэн шинжилгээний хариутай 100% нийцэж байна. In-house оношлуурын сөрөг хариуны нийцэл 100% (83.2-100), эерэг хариуны нийцэл 100% (91.2-100) байгааг тогтоолоо. Энэхүү үр дүн нь шинээр боловсруулсан in-house оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх бүрэн боломжтой болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Урсгал эс тоолуурын аргаар Т эсийн цитокиныг бөөр шилжүүлэн суулгахын өмнө ба дараа шинжилсэн дүн(2024-05-13); ; ;А.Ариунаа ;Ж.СаранцэцэгТ.ӨлзийхүүҮндэслэл: Цитокин нь эсийн дохио дамжуулалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг жижиг уураг бөгөөд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дарангуйлах, халдвар, үрэвсэл, гэмтлийн үеийн дархлааны хариу урвалыг зохицуулна. Эрхтэн шилжүүлэн суулгалтын өмнө болон дараа цитокины түвшинг хянах нь дархлааны хариу урвалыг үнэлэх, эрхтэн ховхролтыг урьдчилан таамаглах, эмчилгээг удирдахад чухал ач холбогдолтой. Урсгал эс тоолуурын арга нь олон төрлийн цитокины агууламжийг зэрэг судлах боломжийг олгодог өндөр мэдрэг шинжилгээний арга юм. Зорилго: Бөөр шилжүүлэн суулгахын өмнөх болон дараах үеийн ийлдсийн Т эсийн цитокиныг урсгал эс тоолуурын аргаар тодорхо лох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг когорт судалгааны загвараар 2023 оны 07 сараас 2024 оны 3 сар хүртэлх хугацаанд УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатоийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан хүмүүсээс бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өмнө болон эрхтэн шилжүүлэн суулгасны дараах 30 хоногт цусны шинжлэгдэхүүн цуглуулж Human Th Cytokine Panel (13-plex) with Filter Plate (BioLegend®) цомгийг ашиглан 13 төрлийн цитокиныг урсгал эс тоолуурын аргаар шинжилсэн. Үр дүн: Судалгаанд нийт 10 хүн хамрагдсан ба эрэгтэй 5, эмэгтэй 5, дундаж нас 36±12.01 жил байв. Бөөр шилжүүлэн суулгахын өмнө ба шилжүүлэн суулгасны дараа 30 дах хоногт цуглуулсан шинжлэгдэхүүнд 13 төрлийн (IL-2, 4, 5, 6, 9, 10, 13, 17A, 17F, 21, 22, IFN-γ, TNF-α) цитокиныг шинжлэхэд цитокины хэмжээ хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. Дүгнэлт: Бидний шинжилсэн Th цитокины агууламж бөөр шилжүүлэн суулгахын өмнө болон дараа статистик ач холбогдол бүхий ялгаа гарсангүй. Дараагийн судалгаанд эдийн тохирооны шинжилгээ, дархлаа дарангуйлах эмчилгээ зэрэг цитокины түвшинд нөлөөлж болох хүчин зүйлтэй холбон судлах нь ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Захын цусны дархлааны эсүүдийн тоог малтиплекс оношлуур ашиглан тодорхойлсон дүн(2024-04-13); ; ; ; С.ЦогтсайханҮндэслэл: Улс үндэстэн бүр өөрийн дархлааны эсийн дундаж тоог тодорхойлсон байдаг ба эсийн тоо нь нас, хүйс, амьдралын хэв маягийн ялгаатай байдлаас шалтгаалан өөрчлөгдөж байгааг мэдээлсэн байдаг. Хүний захын цусан дах дархлааны эсүүдийн тоо хэмжээ нь дархлааны байдлыг үнэлэх чухал үзүүлэлт юм. Зорилго: Дархлааны эсүүдийн тоог шинжлэх нь дархлаа тогтолцооны байдлыг үнэлэх, дархлаа хямралт өвчнийг оношлох, эмнэл зүйн ажиглалт хийх, өвчний хүндрэлээс сэргийлэх, тавиланг тодорхойлоход ач холбогдолтой юм. Арга, аргачлал: Дархлааны эсийн тоог урсгал эс тоолуурын арга (флоуцитометр)-аар шинжлэх нь эсийн фенотипт үндэслэн тоо, эзлэх хувийг тодорхойлохоос гадна үйл ажиллагааны байдлыг үнэлэх боломжийг олгодог. Дархлааны эсийн шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүсийн захын цусны дархлааны 10 төрлийн эсийн тоог нэг оношлуур ашиглан дэвшилтэт аргаар тодорхойлсонд бидний судалгааны шинэлэг тал оршино. Үр дүн: Малтиплекс ба бэлтгэсэн оношлуураар тодорхойлсон эсүүдийн дундаж тоонд статистик ач холбогдол бүхий ялгаа илрээгүй (стюдент т тест, p утга 0.67-0.96). Оношлуурын үр дүнгийн нийцлийг кохен каппа үзүүлэлтээр тооцоход хүчтэй нийцэлтэй (0.800.95) байсан нь малтиплекс оношлуурыг бэлтгэсэн эсрэгбиеийн холимгоор орлуулах боломжтойг илтгэж байна. Дүгнэлт: Дархлаа хямралт эмгэгийн өгүүлэмжтэй хүмүүсийн дархлааны эсийн дундаж тоог малтиплекс оношлуурын лавламж хэмжээтэй харьцуулахад харилцан адилгүй тодорхойлогдов. Малтиплекс оношлуурыг эсрэгбиеийн холимгоор орлуулан дархлааны эсийн шинжилгээг хийх боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөрний архаг дутагдалтай өвчтнүүдийн зүрхний бүтцийн өөрчлөлтийг зүрхний хэт авиан шинжилгээгээр үнэлсэн дүн(2020-05-01); ;Д.Амарзул ;Ц.ЖаргалсайханЦ.УрангооЗүрх судасны өвчлөл нь бөөр орлуулах гемодиализ эмчилгээ хийлгэдэг өвтнүүдийн нас баралтын үндсэн шалтгаан болдог. Бөөрний дутагдлын эцсийн шатанд байгаа өвтчнүүдийн зүрх судасны хүндрэлээр нас барах тархалт нь 50 хувь ба түүнээс дээш, зүрх судасны шалтгаант гэнэтийн нас баралтын үндсэн шалтгаан болж байна. Судалгааны үр дүнгээс харахад зүрхний хэт авиан шинжилгээнд зүрхний хөндийн тэлэгдэл бөөр орлуулах эмчилгээний үеийн өвчтөнд 6.59 дахин өндөр, зүрхний ханын зузаарал 13.07 дахин их байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, УХТЭ-т хийгдсэн улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээний үр дүнУлаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээг өөрийн эмнэлэгт нутагшуулах, зүрхний хэт авиан шинжилгээг нарийвчлан сайжруулах зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийлээ. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)-т 2020 оны 01-р сараас 10 сар хүртлэх хугацаанд улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээ хийгдсэн 17-94 насны нийт n=37 үйлчлүүлэгч хамрагдсан. Шинжилгээг GE. VividE 95.0 (USA) зүрхний хэт авиан аппаратаар хийв. Статистик боловсруулалтыг SPSS-23 программ дээр хийж гүйцэтгэв. УХТЭ-т хийгдсэн улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээний дийлэнх 32.4%-ийг 60-69 насныхан эзлэж байна. Шинжилгээ хийлгэсэн нийт тохиолдолын n=21 (36.8%) тохиолдол эмэгтэйчүүд эзлэж байна. Судалгаанд хамрагдагсдын 24.3%д тосгуур хоорондын таславчийн цоорхой, 8.1%-д битүүрээгүй зууван цонх, 5.4%-д зүүн тосгуурын чихэвчний бүлэн, үлдсэн хувьд ховдол хоорондын таславчийн цоорхой, артерийн битүүрээгүй цорго, вегетаци зэрэг эмгэг оношлогдсон байна. Судалгаанд хамрагдагсдын 29.7%-д мэс засал эмчилгээ зөвлөсөн, 8.1%-д тосгуурын жирвэгнэх хэм алдагдалыг засах кардиоверси эмчилгээ хийсэн, 29.7%-д эмийн эмчилгээ зөвлөсөн байна. Улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээнд 60-69 насны, эмэгтэй хүмүүс илүү хамрагдсан байна. Шинжилгээний дүгнэлтийн хувьд тосгуур хоорондын таславчийн цоорхой илүү давамгайлж байна. Судалгаанд хамрагдагсдын дийлэнх буюу 29.7%-д мэс заслын эмчилгээ зөвлөсөн.
