Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Харьцангуй эрүүл хүн амын бүлэгт дархлаа чадамжит эсийн дундаж тоог тодорхойлсон дүн
    (2021-04-06) ;
    Ц.Номин-Эрдэнэ
    ;
    ;
    Н.Эрдэнэбаяр
    ;
    Харьцангуй эрүүл хүн амын бүлэгт дархлаа чадамжит эсийн дундаж тоог гаргах нь дархлаа хямралт эмгэгүүдийг оношлоход хэвийн лавламж хэмжээ болгон ашиглаж эмнэлзүйн олон салбарт өвчний явцыг үнэлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол хүнд дархлааны эсийн дундаж тоо болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлсон судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Бид судалгаандаа Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д цусаа хандивласан 255 цусны донорыг хамруулав. Захын цусны В (CD3CD19+), Т (CD3+ CD19-), CD4 Т (CD3+ CD4+), CD8 Т(CD3+ CD8+) эсийн тоог (эс/мкл) тодорхойлохын тулд тэдгээрийн гадаргуугийн өвөрмөц антигенийг туяарагч моноклон эсрэгбиеэр үйлчилж, урсгал эс тоолуур (MACSQuant Analyzer 10) ашиглан үйлдвэрлэгч (MACS Miltenyi Biotec)-ийн зааврын дагуу шинжлэв. Судалгааг АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийг Дэмжих Сан (ШУТДС)-гийн санхүүжилтээр хэрэгжсэн “Дархлаа хяналтын дэвшилтэт технологийг нутагшуулах, арга зүйг боловсруулан эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд Био-Анагаахын Сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн эмнэлзүйн эмгэг судлалын лабораторид хийж гүйцэтгэв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Захын цусны дархлааны эсүүдийн тоог малтиплекс оношлуур ашиглан тодорхойлсон дүн
    (2024-04-13) ; ; ; ;
    С.Цогтсайхан
    Үндэслэл: Улс үндэстэн бүр өөрийн дархлааны эсийн дундаж тоог тодорхойлсон байдаг ба эсийн тоо нь нас, хүйс, амьдралын хэв маягийн ялгаатай байдлаас шалтгаалан өөрчлөгдөж байгааг мэдээлсэн байдаг. Хүний захын цусан дах дархлааны эсүүдийн тоо хэмжээ нь дархлааны байдлыг үнэлэх чухал үзүүлэлт юм. Зорилго: Дархлааны эсүүдийн тоог шинжлэх нь дархлаа тогтолцооны байдлыг үнэлэх, дархлаа хямралт өвчнийг оношлох, эмнэл зүйн ажиглалт хийх, өвчний хүндрэлээс сэргийлэх, тавиланг тодорхойлоход ач холбогдолтой юм. Арга, аргачлал: Дархлааны эсийн тоог урсгал эс тоолуурын арга (флоуцитометр)-аар шинжлэх нь эсийн фенотипт үндэслэн тоо, эзлэх хувийг тодорхойлохоос гадна үйл ажиллагааны байдлыг үнэлэх боломжийг олгодог. Дархлааны эсийн шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүсийн захын цусны дархлааны 10 төрлийн эсийн тоог нэг оношлуур ашиглан дэвшилтэт аргаар тодорхойлсонд бидний судалгааны шинэлэг тал оршино. Үр дүн: Малтиплекс ба бэлтгэсэн оношлуураар тодорхойлсон эсүүдийн дундаж тоонд статистик ач холбогдол бүхий ялгаа илрээгүй (стюдент т тест, p утга 0.67-0.96). Оношлуурын үр дүнгийн нийцлийг кохен каппа үзүүлэлтээр тооцоход хүчтэй нийцэлтэй (0.800.95) байсан нь малтиплекс оношлуурыг бэлтгэсэн эсрэгбиеийн холимгоор орлуулах боломжтойг илтгэж байна. Дүгнэлт: Дархлаа хямралт эмгэгийн өгүүлэмжтэй хүмүүсийн дархлааны эсийн дундаж тоог малтиплекс оношлуурын лавламж хэмжээтэй харьцуулахад харилцан адилгүй тодорхойлогдов. Малтиплекс оношлуурыг эсрэгбиеийн холимгоор орлуулан дархлааны эсийн шинжилгээг хийх боломжтой байна.