Batbayar, Enkh‐Orchlon
Loading...
Товч нэр
Batbayar, Enkh‐Orchlon
Бүтэн нэр
Batbayar Enkh‐Orchlon
Латин нэр
Batbayar Enkh‐Orchlon
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн шүд цоорох өвчинд амьдарч буй бүс нутгийн агаарын чанарын нөлөөллийг судалсан дүн(2024-04-13) ;Г.Батболд; ;Б.Батзориг ;Т.БолормааҮндэслэл: Агаарын бохирдлын сөрөг нөлөөлөл нь биеийн эрүүл мэнд, амьдралын чанарын чухал нэгэн хэсэг болох амны хөндийд сөргөөр нөлөөлдөг нь батлагдсаар байна. Шүд цоорох өвчин нь олон шалтгаант өвчин бөгөөд агаарыг бохирдуулагч бодисууд сүүн болон байнгын шүдний хатуу эдийн үүсэх, хөгжих явцад нөлөөлж, цооролд өртөмхий болгож байна. Мөн шүлсэнд ууссан байдлаар амны хөндийн амны хөндийн орчныг удаан хугацаагаар хүчиллэг төлөвт байлгаснаар шүд цоорох өвчин үүсэхэд шууд нөлөөлж байна. Зорилго: Хүүхдийн шүд цоорох өвчинд агаарыг бохирдуулагчдын агууламжийн хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол улсад хэрэгжиж буй “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх шинжилгээ, оношилгоо” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд амьдарч буй 5 настай 14564 хүүхдийн амны хөндийн үзлэг, мэдээллийг ашиглан гүйцэтгэв. Шүд цоорох өвчний эрчим, тархалтыг ДЭМБ-ын аргачлалын дагуу үнэлсэн. Улаанбаатар хотын агаарын чанарын харуулын 2018-2022 оны мэдээллийг цагийн нарийвчлалтайгаар, аймгийн төвийн мэдээллийг агаарын чанар хэмжих удирдамжийн дагуу цуглуулсан. Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10-р сарын 10-ны өдрийн А/387 тоот тушаалаар батлагдсан Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журмын дагуу үнэлсэн. Шүд цоорох өвчинд амьдарч буй бүс нутгийн агаарын чанарын нөлөөллийг үнэлэхдээ SPSS-26 программ ашиглан шугаман регрессийн шинжилгээ хийв. Үр дүн: Шүд цоорох өвчин нь агаарыг бохирдуулагч PM2.5-аас 0.27% (R² = 0.0027), NO2-оос 7.93% (R² = 0.0793), SO2-оос 4.88% (R² = 0.0488) хамааралтай байна. Эмчилгээ шаардлагатай хүүхдийн эзлэх хувь хэмжээ агаарыг бохирдуулагч PM2.5 10 нэгжээр нэмэгдэхэд 0.4 хувиар, NO2 10 нэгжээр нэмэгдэхэд 4.7 хувиар, SO2 10 нэгжээр нэмэгдэхэд 0.9 хувиар тус тус өсөж байна. Дүгнэлт: Агаарыг бохирдуулагч PM2.5, Хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2)ийн хэмжээ агаарт их байх нь шүд цоорох өвчин үүсэхэд нөлөөлөх нэг хүчин зүйл болох хамаарал ажиглагдлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад бүртгэгдсэн эрүүний хугарлын тохиолдлыг судалсан дүн(2025-01-01) ;Г.Ганцэцэг ;Ю.Ганбаатар ;Г.Батболд ;Д.НямцэрэнҮндэслэл: Гавал нүүрний бүтэц нь хүний биед хамгийн их гэмтэл авдаг хэсгүүдийн нэг бөгөөд эрүүний хугарал нь хамгийн түгээмэл тохиолддог хэлбэр юм. Эрүүний хугарлын тэргүүлэх шалтгаанууд зам тээврийн осол, уналт, хүн хоорондын хүчирхийлэл, спортын гэмтлүүд жагсдаг. Манай оронд эрүүний хугарлын тохиолдол түгээмэл бүртгэгддэг төдийгүй эрэгтэйчүүд зонхилон өртөж байна. Одоогийн байдлаар эрүүний хугарлын талаарх үндэсний хэмжээний тоо баримтад дүн шинжилгээ хийгдээгүй байна. Энэхүү судалгааны зорилго нь эрүүний хугарлыг өргөн хүрээтэй, хүн ам зүйн хүчин зүйл, гэмтлийн шалтгааныг тодорхойлоход оршино. Зорилго: Монгол улсад сүүлийн 10 жилд бүртгэгдсэн эрүүний гэмтлийн тохиолдол болон түүний шалтгааныг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвд 2014-2023 оны хооронд бүртгэгдсэн эрүүний гэмтлийн тохиолдлыг хамруулсан ба тохиолдол бүрийг өвчний олон улсын ангиллын (ГС^-10) дагуу 802.6 кодыг ашиглан мэдээ материалыг цуглуулсан. Үүнд өвчтөний нас, хүйс, оношлогдсон эмнэлгийн мэдээлэл, гэмтлийн шалтгааныг ГС^10 кодын дагуу тэмдэглэв. Өвчтөний насыг Үндэсний статистикийн хорооны ангиллын дагуу бүлэглэсэн. Статистик боловсруулалтыг 8Р88 26.00 программ ашиглан хи-квадрат болон нэг хүчин зүйлийн регресс тестийг ашиглан хийсэн. Үр дүн: Судалгааны хугацаанд эрүү хугаралтай нийт 2872 өвчтөн бүртгэгдсэн ба тэдний дундаж нас 31.1±12 жил байв. Тохиолдлын тоо 20-40 насны бүлэгт хамгийн их байсан бол эрүүний хугарал эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 5.6 дахин их тохиолдсон байна. Бүртгэгдсэн гэмтлийн шалтгаанд хүчирхийлэл (42%), амьд механик хүчинд өртөх (17%), уналт (16%) болон зам тээврийн осол (15%) тэргүүлж байна. Гэмтэл оношлогдсон байдлыг судлахад Улаанбаатар хотод гэмтлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тасаг, харин орон нутагт яаралтай түргэн тусламж болон дотрын тасаг бүртгэгджээ (р=0.001). Орон нутагт гэмтэл авсан өвчтөн хотод гэмтсэн өвчтөнтэй харьцуулахад дотрын тасагт (ОК=79), шүдний тасагт оношлогдох магадлал (ОК=29) статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (р=0.001). Дүгнэлт: Монгол улсад 2014-2023 онуудад эрүүний хугарлын тохиолдол нийт 2872 бүртгэгдсэн бөгөөд зонхилон 20-40 насны бүлэгт тохиолдож байна. Эрүүний хугарлын голлох шалтгаан нь хүчирхийлэл, амьд механик хүчинд өртөх, уналт болон зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Гэмтлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хот болон орон нутагт ялгаатай байдлаар авч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын шүдний гэмтлийн яаралтай тусламжийн талаарх мэдлэг, хандлагыг судалсан дүн(2023-11-03); ;Г.Батболд ;А.МөнхдөлҮндэслэл: Шүдний гэмтэл нь өндөр тархалттай, хувь хүн төдийгүй гэр бүлийн амьдралын чанарт тодорхой нөлөө үзүүлдэг тул нийгмийн бүх давхаргад нөлөөлж буй нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал юм. Шүдний гэмтлийн 71-92% нь 19 нас хүрэхээс өмнө тохиолддог. Манай оронд 6-18 насны хүүхдүүд ЕБС-д суралцдаг. Эдгээр насны хүүхдүүд шүдний гэмтэлд өртөх өндөр эрсдэлтэй бүлгийг төлөөлдөг. Сургууль дээрх шүдний гэмтэл нь хичээлийн цагаар ихэвчлэн спортоор хичээллэх мөн бусад биеийн тамирын дасгал хийх үед гарсан осол гэмтлийн улмаас шүд, буйл, амны хөндийн бусад бүтцэд гэмтэл учруулахыг хэлнэ. Хүүхдүүдийн сургуульд зарцуулдаг цагийг харгалзан шүдний гэмтлийн тохиолдолтой таарах магадлал ихэнхдээ багш нарын хувьд өндөр байдаг. ЕБС-ийн багш нарын шүдний гэмтлийн талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх судалгааны ажлууд дэлхийн олон улсад хийгдсэн байна. Тэдгээр судалгааны ихэнх нь багш нарын шүдний гэмтлийн талаарх хандлага, мэдлэг нь дутмаг байна гэж дүгнэсэн байна. Манай орны хувьд энэ сэдвээр судалгаа хийгдээгүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: ЕБС-ийн багш нарын шүдний гэмтлийн талаарх мэдлэг, шүдний гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх талаарх хандлагыг үнэлэхэд оршино. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд ЕБС-д бүтэн цагаар ажилладаг ба нэг жилээс дээш ажлын туршлагатай багш нарыг хамруулсан. Судалгааг Google Form онлайн хэрэгслийг ашиглан багш нарын цахим шуудан руу илгээсэн. Багш нарын шүдний гэмтлийн талаарх мэдлэгийг үнэлэх асуулт нь хамгийн ихдээ 14 оноо авах боломжтой. Үр дүн: Цахим судалгааны асуумжийг нийт 2821 багш бөглөсөн бөгөөд багш нарын дундаж нас 36.7±9 жил, багшилж буй дундаж хугацаа 13.0±9 жил байсан. Багш нарын шүдний гэмтлийн мэдлэгийн дундаж оноо 5.32±2.1 байсан. Шүдний гэмтлийн мэдлэгийн оноо өндөр байх нь багшийн нас (p=0.001), ажилласан жилийн туршлагатай статистик ач холбогдол бүхий ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо (p=0.001). Дүгнэлт: ЕБС-ын багш нарын дунд хүүхдэд тохиолдож болох шүдний гэмтлийн талаарх мэдлэг хангалтгүй байна. Багш нарын шүдний гэмтлийн талаарх мэдлэг өндөр байх нь гэмтлийн үед тусламж үзүүлэх эерэг хандлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн шалтгаанаар үүссэн гавал, эрүү, нүүр орчмын гэмтлийн байдлыг судалсан дүн(2023-11-03); ;Г.Батболд ;А.МөнхдөлҮндэслэл: Монгол улсад гурван эмэгтэй тутмын нэг (31.2%) нь амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх баримт байна.Гэр бүлийн хүрээнд тухайлбал, нөхөр/ хамтран амьдрагчийн зүгээс 10 эмэгтэйн 6 нь (57.9%) амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртсөн. Эдгээрээс 4 эмэгтэй тутмын 1 нь (26.5%) хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй байна. Дэлхий даяар тархаад буй Ковид-19 өвчний шинэ халдвараас сэргийлэхийн тулд улс орнууд тусгаарлах, хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээллэх нь өсөж, тусламж үйлчилгээний хэрэгцээ нэмэгдсэн талаар цөөнгүй судалгаанд дурьджээ. Зорилго: Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллээс үүссэн гавал, эрүү, нүүр орчмын гэмтлийн байдлыг судлах. Арга, аргачлал: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Нийгмийн Эрүүл Мэндийн Албанд 2019-2021 онуудад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн өвчний түүхийг судалсан. Үр дүн: Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2019-2021 оны хооронд нийт 2055 тохиолдолд ГССҮТ, Нэг цэгийн үйлчилгээ төв дээр бүртгэгдсэн байна. Эдгээрээс 2019 онд 491 тохиолдол, 2020 онд 874 тохиолдол, 2021 онд 690 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд зонхилон (n=1963) 95.5% гэмтсэн бөгөөд дундаж нас 36.9±11жил байв. Харин хүчирхийлэгчдийн дийлэнх нь эрэгтэйчүүд байсан бөгөөд (n=1907) 92.8% дундаж нас 37.8±9.6 жил байв. Нийт гэмтлийн нь гавал, эрүү, нүүр орчим (n=1198) 58% тохиолдсон бөгөөд ихэвчлэн бусад хэсгийн гэмтэлтэй хавсран тохиолдож байсан бөгөөд гэмтлийн байрлалын хувьд түгээмэл тохиолдож байна. Гэмтлийн байрлалын хувьд толгой, нүүр, хамар, дух, нүд, шүд, чих болон хацрын гэмтэл түгээмэл тохиолдсон. Түүнчлэн зөөлөн эдийн болон ясны гэмтэл зонхилон тохиолдож байсан бөгөөд эдгээр гэмтэл нь цохих, өшиглөх, түлэх, хутгалах, хатуу зүйлээр цохих зэрэг шалтгаанаар үүссэн байсан. Хол хорио тогтоосон жилд үүссэн гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмтэл тайван үетэй харьцуулахад 2 дахин өссөн байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн дунд гавал, эрүү нүүр орчмын гэмтэл зонхилон тохиолдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн шүд цоорох өвчинд ундны усны эрдсийн агууламжийн үзүүлэх нөлөөг судалсан дүн(2026-04-16) ;Г.Батболд; ;Ц.Хонгорзул ;Б.БатзоригЭ.ОюунсүрэнҮндэслэл: Монгол улсын хүүхэд, өсвөр үеийнхний дунд шүд цоорох өвчин нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа бөгөөд шүдний хатуу эдийн эрдэсжилт болон цоорлоос сэргийлэхэд ундны усны химийн найрлага, ялангуяа фтор болон бусад эрдэс бодисууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Фтор нь шүдний паалангийн деминерализаци–реминерализацийн тэнцвэрт шууд нөлөөлж, хүчилд өртсөн үед гадаргууд богино хугацаанд шингэн фторапатит үүсгэж уусах босгыг бууруулдаг бөгөөд энэ нь пааланг хүчилд илүү тэсвэртэй болгодог. Үүнээс гадна фтор нь биофильм дахь s.mutans зэрэг бактерийн хүчил үүсгэх метаболизмыг дарангуйлж, биофильмийн хүчиллэгийг бууруулснаар деминерализацийн хурдыг сааруулдаг. Иймд хүн ам зүйн бүлэг болон усны эрдэсжилтийн хамаарлыг тогтоох нь урьдчилан сэргийлэх стратегийг боловсруулахад нэн чухал юм. Зорилго: Монгол улсын 21 аймагт амьдарч буй 5, 12, 15 настай хүүхдийн шүд цоорох өвчний эрчим, тархалтыг тодорхойлж, ундны усны зарим эрдэс бодисууд (Ca, Mg, Cl, F) шүд цоорох өвчинд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд Монгол улсын 21 аймаг, 321 сумын 0-17 насны нийт 421,970 хүүхдийн амны хөндийн үзлэг, мэдээллийг ашигласан. Түүвэр судалгааг Улаанбаатар хот (48.1%) болон хөдөө орон нутгийн 21 аймгийг хамруулан зохион байгуулсан бөгөөд Шүд цоорох өвчнийг ДЭМБийн аргачлалын дагуу үнэлж, ундны усны эрдэс бодисын нөлөөг шугаман регрессийн шинжилгээ ашиглан тооцлоо. Үр дүн: Судалгааны үр дүнгээс харахад 5 настай хүүхдийн сүүн шүдний цоорлын эрчим дунджаар 3.0-3.1цл/ш байгаа нь 12 болон 15 настай хүүхдийн байнгын шүдний цоорлын эрчимтэй (1.54ЦЛАцл/ ш-1.93ЦЛА/ш) харьцуулахад өндөр байна. Хүйсийн хувьд 5 настай эрэгтэй хүүхдийн ШЦӨ-ий эрчим 3.17±3.52 цл/ш байгаа нь эмэгтэй хүүхдийнхээс (2.92±3.4) бага зэрэг их байгаа бол 12 болон 15 насанд эмэгтэй хүүхдийн эрчмийн үзүүлэлт эрэгтэй хүүхдийнхээс илүү байгаа нь ажиглагдлаа. Хүүхдийн 55-66% нь шүдний ямар нэгэн цооролтой байгаа бөгөөд 5 настай хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 63.5-66.2% байна. Регрессийн шинжилгээгээр ундны усны фтор (beta=-0.449, p<0.001) болон магни (beta=-0.031, p<0.001) нь сүүн болон байнгын шүдний цоорлыг бууруулахад статистик ач холбогдол бүхий хамгаалалтын нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдлоо. Дүгнэлт: Ундны усанд агуулагдах фтор (F), магни (Mg) нь шүд цоорох өвчнөөс хамгаалах чухал элемент, кальци (Ca), хлор (Cl) нь шүд цоорох өвчинд тогтвортой нөлөө үзүүлэхгүй байгаа нь тогтоогдлоо.
