Э.Мөнхсоёл
Loading...
Товч нэр
Э.Мөнхсоёл
Бүтэн нэр
Эрхэмбаатар Мөнхсоёл
Латин нэр
Erkhembaatar Munkhsoyol
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
7 results
Now showing 1 - 7 of 7
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Clinical physiological interventions to enhance the performance of Mongolian basketball players(Mongolian National University of Medical Sciences, 2026-03-30); ; ;Munkhzaya, Khaliun ;Munkhbat, BatnyamObjective: To evaluate certain neurophysiological parameters of basketball players, analyze the effects of aerobic and anaerobic training, and assess the role of nutrition and physical recovery. Methods: Seven male professional players (aged 19–25) from the Erdenet Miners team completed a two-month integrated intervention combining structured aerobic/anaerobic training, individualized nutrition plans, and recovery modalities. Assessments were conducted at baseline, mid-intervention, and post-intervention, measuring body composition, aerobic capacity, muscular strength, agility, pulmonary function, neuromuscular balance, and psychological recovery. Non-parametric tests (Friedman and Wilcoxon) were used to evaluate changes over time. Results: Significant improvements were observed across multiple domains. Body fat decreased from 21.6% to 19.6%, while muscle mass and protein levels increased. Aerobic capacity improved, including Cooper test performance (2.86 km to 3.22 km), Yo-Yo IR1 (1005 m to 1385 m), and MVV (156.2 to 184.9 L/min). Agility increased by 14%, vertical jump height by 6.1%, and muscular asymmetry declined. Psychological recovery (RestQ-Sport) also improved. Conclusions: A comprehensive neurophysiological intervention combining structured training, targeted nutrition, and advanced recovery techniques significantly enhanced physical performance, physiological efficiency, and psychological well-being in elite basketball players. These findings highlight the value of integrated performance-optimization strategies in improving individual and team outcomes. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Электрон тамхины нөлөөгөөр туршилтын амьтны зан төрх, уушги, гиппокампын бүтцэд гарах эд ба эсийн өөрчлөлтүүдийг судалсан дүн(2025-01-01) ;С.Оюунгэрэл; ;Э.Жавзандулам ;С.ЧимэгсайханБ.ХуланҮндэслэл: Электрон тамхи нь никотин агуулсан пропилен гликол, глицерин, ус, амт оруулагч бодисуудаас бүрдэх шингэн халж уур үүсгэх бүтээгдэхүүн ба түүний найрлага дах өтгөрүүлэгчээр ашигладаг витамин Е ацетат нь Е^А^1 (Электрон тамхи, вэйптэй холбоотой үүсэх уушгины гэмтэл Ю ^-Ш 7.0) үүсэхэд оролцдог нь батлагдсан. Мөн шингэний түвшин хангалтгүйгээс хэт хуурай халалтаас хорт карбонилт нэгдлүүд (формальдегид, ацетальдегид, акролейн) агуулсан түлэнхий уур ялгардаг. Манай оронд 2019 оны өсвөр насныханы дундах тамхины хэрэглээ судалгаанд 13-15 насанд 3.5% сурагч тамхи татдагаас 1/10 электрон тамхи татдаг байна. Зорилго: Электрон тамхи ба түүний түлэгдсэн уурын нөлөөгөөр туршилтын амьтны зан төрх, уушги ба гиппокампийн бүтцэд гарах эд, эсийн өөрчлөлтүүдийг судлах. Арга, аргачлал: ЗНР үүлдрийн 14 хоногтой 19 гөлчгийг хяналт, никотины 3% уурын, түлэгдсэн уурын гэсэн туршилтын 2 бүлэг тус бүрийг 1гр/мг/өдөр тунгаар утах хоргонд 4 долоо хоног утаж биеийн жин, зан төрх тодорхойлох задгай талбайн (Ореп йе1й 1ез1), нэмэх замын (Е 1а^а1ей р1из т а ге ), нөхцөлт орон зайн давуу байдлын сорилууд (СРР) хийн унтуулгатай уушгины бронхальвеолын лаважын (ВА^) шинжилгээ, уушги, гиппогампын эдийг үнэлэв. Үр дүн: Биеийн жин түлэнхийн бүлэгт хяналтын бүлэгтэй харьцуулахад эрс ялгаатай (р=0.034), түлэнхий болон хяналтын бүлгүүдэд түгшүүр их (р=0.006, р=0.025) байв. ВА^ шинжилгээнд түлэнхийн бүлэгт нийт эсүүд, нейтрофил, цулцангийн макрофаг ихэссэн (р=0.01, р=0.04). Уушгины эдэд туршилтын 2 бүлэгт цулцан хоорондын таславч зузаарсан, үрэвсэл үүссэн, агааржилт багасан энфизем ажиглагдсан. Гиппокампын үхэж буй нейронууд ихээр тодорхойлогдсон. Дүгнэлт: Түлэнхий болон хяналтын бүлэгт түгшүүрийн зан төлөв илэрсэн. Уушгины эсийн шинжилгээнд түлэнхийн бүлэгт макрофаг давамгайлсан үрэвсэл илэрсэн. Уушгины эдэд туршилтын 2 бүлэгт цулцангийн тоо цөөрч, цулцан хоорондын таславч зузааран завсарын эдийн цочмог үрэвсэл үүссэн. Гиппокампд нейронууд үхэж, тоо цөөрсөн. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Машин сургалтын загвар ашиглан мэргэжлийн сагсан бөмбөгчдийн гүйцэтгэл, физиологийн суурь үзүүлэлтийг бэртлийн эрсдэлтэй холбон судалсан дүн(2026-02-03) ;М.Жадамба ;М.Халиун; ; Үндэслэл: Сагсан бөмбөг нь өндөр эрчимтэй, давтамж ихтэй тэсрэх хөдөлгөөн давамгайлсан спорт тул анаэроб хүчин чадал, биеийн бүтэц болон нөхөн сэргэлт нь гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Гэвч Монголын мэргэжлийн тамирчдад кондишнинг бэлтгэл, анаэроб хүчин чадал болон биеийн бүтцийн уялдаа холбоог өгөгдөлд суурилан судалсан ажил хомс бөгөөд машин сургалтын аргаар гэмтлийн эрсдэлийг үнэлсэн судалгааны нотолгоо хангалтгүй хэвээр байна. Зорилго: Мэргэжлийн сагсан бөмбөгчдийн кондишнинг бэлтгэлжилт, анаэроб хүчин чадал болон биеийн бүтцийн үзүүлэлтүүд хоорондын хамаарлыг тодорхойлж эдгээрт суурилсан машин сургалтын таамаглалын загвар боловсруулах. Арга, аргачлал: “Омни Эрдэнэт Майнерс” багийн 21–28 насны 11 мэргэжлийн тамирчны биеийн бүтцийг InBody 970, анаэроб хүчин чадлыг Wingate 30 секундийн тестээр (Monark 894E) гурван үе шатанд хэмжив. Өөрчлөлтийг Friedman, Wilcoxon тестээр, хамаарлыг Pearson корреляци ба регрессээр үнэлж, Random Forest болон бусад регрессийн загвараар гэмтлийн эрсдэлийг таамаглав. Үр дүн: Фазын өнцөг 6.8±0.5аас 7.3±0.6° хүртэл нэмэгдэж (p=0.021), өөхлөлтийн хувь 20.5±3.2%иас 16.2±2.0% хүртэл буурсан (p=0.015), харин булчингийн масс өөрчлөгдөөгүй. Оргил болон дундаж анаэроб хүч статистикийн хувьд ач холбогдолтойгоор нэмэгдсэн (p<0.05) бөгөөд өөхлөлт ба хүчний хооронд сөрөг хамаарал илэрсэн. Random Forest шинжилгээгээр фазын өнцөг, дотор өөх, өөхлөлтийн хувь болон хүчний уналт нь гэмтлийн эрсдэлийн хамгийн чухал урьдчилан таамаглах үзүүлэлтүүд байв. Дүгнэлт: 1. Мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчдын биеийн бүтэц нь анаэроб гүйцэтгэл, сэргэлтийн үзүүлэлтүүдтэй уялдаатай байсан бөгөөд биеийн өөхний хувь, төвийн өөхлөлт ихсэх нь анаэроб хүчин чадал буурах хандлагатай байв. 2. Булчингийн массыг хадгалсан нөхцөлд өөхлөлтийг бууруулах нь анаэроб гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд гүйцэтгэл, ачаалал даах болон сэргэлтийн зохицуулалтыг сайжруулах боломжийг харуулна. 3. Биеийн бүтэц болон анаэроб хүчин чадлын үзүүлэлтүүдэд суурилсан Random Forest Regression загвар нь гүйцэтгэлийн бууралтын болон гэмтлийн эрсдэлийг өндөр нарийвчлалтай таамаглах чадвартай болохыг нотлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дорнод аймгийн зарим сумдын тэмээчдийн дунд Гепатит Е вирусийн тархалтын түвшинг тодорхойлсон дүн(2024-11-07) ;Ч.Бат-Эрдэнэ; ; ; Үндэслэл: Гепатит Е вирус нь Гепевиридаен (Hepadnaviridae) овог, Ортогепевиридаен (Orthohepadnavirus) дэд овог, Паслагепевирусийн төрөлд хамаардаг. Эдгээр нь дэлхий даяар цочмог элэгний үрэвсэл үүсгэдэг гол вирусүүдийн нэг юм. Гепатит Е вирус нь Ази, Африкийн хөгжиж буй олон оронд төдийгүй өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа бөгөөд ахуйн замаар тухайлбал бохирлогдсон хоол хүнс, усаар дамжин халдварлаж, элэгний эсийг сонгомлоор гэмтээдэг халдварт өвчин болохыг судлаачид тогтоосон байна. Монгол улсын харьцангуй эрүүл хүн амын дунд Гепатит Е вирусийн халдвар 11.7% байгааг судлаачид тогтоосон байна4. Өнөө үед Гепатит Е вирусийн зоонозын 3, 4, 8 дугаар генотип тогтоогдоод байна5. Эдгээрээс уг вирусийн 8-р генотип нь хоёр бөхт тэмээнд илэрдэг байна. Манай орны Говь хээр тал хээр бүс нутагт амьдарч буй малчдын цөөнгүй хэсэг нь хоёр бөхт тэмээ хариулдаг тоо баримт байна. Харин эдгээрт Гепатит Е вирусийн тархалтыг тогтоон эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Дорнод аймгийн зарим сумдын малчдад Гепатит Е вирусийн тархалтын түвшинг тодорхойлж эрсдэлт хүчин зүйлтэй нь уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгаандаа Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Чойбалсан сумдын тэмээчдийн 20-65 насны 276 иргэнийг хамруулсан. Ингэхдээ судалгааны нэг агшингийн загварыг ашиглав санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан. Судалгаанд нийт хамрагдагсдаас 32 асуулт бүхий асуумж авч эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг тодруулсны дараа ийлдсэнд Anti-HEV IgG эсрэг бие байгааг тогтоосон. Судалгааны ажлын үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийн статистик боловсруулалтыг хийхдээ SPSS-25.0 программ ашиглан тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдагсдын (15.6%) 43 гепатит E вирусийн халдвар оношлогдсон ба үүнээс (32.4%) 23 нь 60аас дээш насныхан байлаа. Гепатит Е вирусийн халдвар оношлогдсон судалгаанд хамрагдагчдын асуумж судалгаанд үндэслэн (6.6%) 4 нь Гепатит А вирусээр өмнө нь өвчилж байсан. (18.1%) 39 нь өмнө нь гепатит А вирусээр өвчилж байгаагүй гэсэн статистик ач холбогдол бүхий үр дүн тодорхойлогдлоо. Гепатит Е вирусийн халдвар илэрсэн тохиолдлын (92.7%) 38 нь тэмээний махыг хүнсэндээ байнга буюу хааяа хэрэглэдэг, (82.9%) 34 нь ингэний хоормог хэрэглэдэг гэсэн үр дүн ажиглагдсан ч статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Дорнод аймгийн тэмээчдийн дунд гепатит Е вирусийн тархалт 15.6% байгаа бөгөөд тэмээ малласан хугацаа болон гепатит Е вирусээр халдварлах эрсдэл нь шууд хамааралтай байна. Дүгнэлт: Дорнод аймгийн тэмээчдийн дунд гепатит Е вирусийн тархалт 15.6% байгаа бөгөөд тэмээ малласан хугацаа болон гепатит Е вирусээр халдварлах эрсдэл нь шууд хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол оронд ургадаг халгай (urtica dioica) ургамлын бүтээгдэхүүний буурал үсэнд үзүүлэх нөлөөг судалсан дүн(2024-05-13) ;М.Жадамба; ;Г.Отгон; Үндэслэл: Үс бууралтах гэдэг нь үсний булцуунд байрлах меланоцит эс, үүдэл эсийн тоо хэмжээ буурч, зохицуулагч ферментийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор илэрч байгаа насжилттай холбоотой физиологийн явц юм. Монгол оронд ургадаг халгай нь поливитаминт ургамал, түүхий эд нь В болон Е, К, С амин дэм, макро болон микроэлементээр баялаг, орлогдох болон үл орлогдох аминхүчлүүд, зарим органик нэгдлүүд агуулсан байгалийн олдоц элбэгтэй бүтээгдэхүүн юм Иймд Монгол оронд ургадаг халгайн түүхий эдээс бэлдсэн үсний бүтээгдэхүүн нь хүний үсний нөсөө үүсэлтэд нөлөөлөх өндөр идэвхтэй антиоксидант бодисууд агуулсан байдаг. Буурал үсэнд хэрэглэдэг импортын бүтээгдэхүүний өртөг өндөр, мөн удаан, урт хугацаанд үргэлжлүүлэн тасралтгүй хэрэглэж байж үр дүн гардаг тул бид импортын бүтээгдэхүүнийг орлохуйц олдоц элбэг, хямд өртөгтэй эх орны бүтээгдэхүүнийг бууралтай үстэй хүмүүст хэрэглэх нь тухайн хүнд гоо сайхны болон эдийн засгийн өндөр үр ашигтай зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Халгайн найрлагатай бүтээгдэхүүнийг буурал үстэй харьцангуй эрүүл хүмүүст хэрэглэн үр дүнг тооцох. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын оршин суугч, 35-55 насны харьцангуй эрүүл, буурал үстэй хүмүүсийг эмнэлзүйн туршилт судалгааны загвараар, санамсаргүй түүврийн аргаар, хяналтын бүлэгт 42, туршилтын бүлэгт 36, хүйсийн хувьд ижил байхаар сонгож авсан. Туршилтын бүлэгт Халгай салонд хийх эмчилгээний 8 удаагийн үйлчилгээ (7 хоногт 2 удаа), хяналтын бүлэгт багц бүтээгдэхүүний зааварчилгааг өгч гэрээр хэрэглүүлсэн. Туршилтын болон хяналтын бүлэгт судалгааны эхний болон 14, 30 дах хоногуудад трихоскопи, фототрихограмм, үсний тослог, чийглэг, рН шинжилгээг хийж үр дүнг харьцуулан судалсан. Статистик боловсруулалтыг STATA-14 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш 30 дах хоногт судалгаанд хамрагдагсдын 1см2 талбайд тодорхойлсон үсний дундаж үзүүлэлт хяналтын болон туршилтын бүлэгт (p<0.006) байна. Терминал үсний дундаж үзүүлэлт судалгаанд нийт хамрагдагсдад, хяналтын болон туршилтын бүлэгт нэмэгдэж (p<0.234), веллус үсний дундаж үзүүлэлт судалгаанд нийт хамрагдагсдад, хяналтын болон туршилтын бүлэгт (p<0.098) буурсан байна. Харин цагаан үсний ургалтын дундаж үзүүлэлт нь статистик ач холбогдолгүй (p<0.15) байгаа нь халгайн найрлагатай үсний бүтээгдэхүүн нь хар үсний ургалтыг нэмэгдүүлж байна. Нэг үстэй уутанцрын дундаж хэмжээ нийт судалгаанд хамрагдагсдад болон судалгааны бүлгүүдэд буурсан (p<0.033), 3 болон түүнээс дээш үстэй уутанцрын дундаж хэмжээ туршилтын бүлэгт болон судалгаанд нийт хамрагдагсдад статистик ач холбогдол (p<0.001) бүхий ихэссэн, нийт үсний диаметрийн хэмжээ (16%) өссөн байгаа нь үсний шинэ ургалт эрчимжиж, үс өтгөрч байгааг харуулж байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан буурал үстэй хүмүүсийн толгойн орой болон духны хэсэгт бууралталт хамгийн их байна. Толгойн 1 см2 талбайд тоологдсон нийт үсний 89.3% нь терминал үс, 6.5% нь веллус үс, 1 үстэй уутанцар хамгийн их тоологдож, үсний диаметр ази хүний дунджаас 13.75%-иар бага байна. 2. Халгайн найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа нийт үс, терминал үс, нэг уутанцраас гарах үсний тоо нэмэгдсэн нь меланин агуулсан, эрүүл залуу үсний ургалтыг нэмэгдүүлж байна. Хуйхны рH болон үсний диаметр нэмэгдэж тогтвортой эрүүл дундаж үзүүлэлтэд хүрсэн нь халгайн найрлагатай үсний бүтээгдэхүүн хуйхыг эрүүлжүүлэх, хоргүйжүүлэх үйлдэлтэй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн болсон байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, 9-11 насны хүүхдүүдийн тархийг СРТ-ийн воксельд-суурьлагдсан волюметригээр тодорхойлсон үр дүн: хоншоор ясны дутуу хөгжилтэй болон мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг хүүхдүүдийг харьцуулсан нь(2026-04-28) ;Д.Түвшинжаргал ;Э.Пүрэвсүрэн ;Л.Отгонжаргал; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Seroprevalence and risk factors of hepatitis E virus infection among Bactrian camel herders in Dornod Province, Mongolia(Elsevier BV, 2026-06-23) ;Batsukh Chultem ;Enkhbaatar Batmagnai ;Khuntsetseg Altangerel ;Unurjavkhlan TsogbadrakhDavaasuren NerguiObjectives Hepatitis E virus (HEV) is an emerging zoonotic pathogen that causes viral hepatitis worldwide. Several HEV genotypes have been reported in human and animal populations, and camel-associated HEV genotype 8 has been detected in Bactrian camels. This study aimed to determine anti-HEV immunoglobulin (Ig) G seroprevalence and associated risk factors among camel herders and non-herders in Dornod Province, eastern Mongolia. Methods A cross-sectional study was conducted in 2024–2025 among 276 participants, from three districts of Dornod Province, including 146 camel herders and 130 non-herders. Serum samples were tested for anti-HEV IgG using a commercial enzyme-linked immunosorbent assay kit. Sociodemographic, dietary, health, and environmental data were collected using structured questionnaires. Associations between HEV seropositivity and risk factors were analyzed using univariable logistic regression. Results Overall, 43 (15.6%) of 276 participants were positive for anti-HEV IgG. Seroprevalence was similar among camel herders and non-herders, with 23 (15.8%) of 146 camel herders and 20 (15.4%) of 130 non-herders testing positive. This difference was not statistically significant (χ² test, P = 0.933; Fisher's exact test, P = 1.000). Higher seropositivity was observed among older participants, particularly, those aged ≥ 60 years, and among participants who regularly consumed raw camel milk. Lower educational level and district of residence were also associated with HEV seropositivity. Conclusion Previous HEV exposure is present among residents of Dornod Province, Mongolia; however, seroprevalence did not differ significantly between camel herders and non-herders. Because this study was based on anti-HEV IgG detection only, the infecting HEV genotype could not be determined, and the findings should not be interpreted as evidence of HEV-8 infection specifically. Further molecular studies are needed to identify circulating HEV genotypes and clarify transmission pathways in pastoral communities.
