Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 9 of 9
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Харааны бэрхшээлтэй болон хэвийн хараатай хүүхдийн амны хөндийн зарим үзүүлэлтийг харьцуулан судалсан дүн
    (2026-03-30)
    Б.Намуун
    ;
    Б.Баярмаа
    ;
    ; ;
    Б.Оюунцэцэг
    Үндэслэл: Харааны бэрхшээл нь хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаа, боловсрол эзэмших боломж болон эрүүл ахуйн дадал хэвшил, амны хөндийн эрүүл ахуйг бие даан сахих чадварт сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл болдог. Иймд харааны бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн төлөв байдлыг үнэлснээр нүүр амны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулахад ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Харааны бэрхшээлтэй ба хэвийн хараатай хүүхдийн шүд, амны хөндийн төлөв байдлыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Нийслэлийн ерөнхий боловсролын харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль болон Логарифм сургуулийн 1-12 ангийн 174 хүүхдийг судалгаанд хамруулсан. Амны хөндийн үзлэгийг картад (ДЭМБ, 2013 он) тэмдэглэж, статистик боловсруулалт хийн дескриптив судалгааны нэг агшингийн загварын дагуу хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 77%, эрчмийн үзүүлэлт 4.4±3.8 ЦЛА/ш+цл/ш, хэвийн хараатай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 75.9%, эрчмийн үзүүлэлт 4.7±3.8 ЦЛА/ ш+цл/ш байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд буйлны үрэвслийн тархалт 18.4% байсан бол хэвийн хараатай хүүхдийн дунд 11.5% байв. Шүд, амны эрүүл ахуйн үзүүлэлт нь харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд “Mуу” болон “Дунд” түвшин, хэвийн хараатай хүүхдийн дунд “Сайн” түвшин давамгайлсан байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын дунд шүд цоорох өвчний тархалт 76.4%, шүд цоорох өвчний эрчим 4.5±3.8 ЦЛА/ш+цл/ш буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд “Өндөр” түвшинд байв. Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 77%, эрчмийн үзүүлэлт 4.4±3.8 ЦЛА/ш+цл/ш, хэвийн хараатай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 75.9%, эрчмийн үзүүлэлт 4.7±3.8 ЦЛА/ш+цл/ш байна. 2. Судалгаанд хамрагдагсдын 14.9% нь буйлны үрэвсэлтэй байсан ба харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд 18.4%, хэвийн хараатай хүүхдийн дунд 11.5% байв. 3. Судалгаанд хамрагдагсдын шүд, амны эрүүл ахуйн үзүүлэлт нь “Сайн” 66.7%, “Дунд” 18.4%, “Муу” 14.9% байсан ба бүлэг тус бүрээр харьцуулан үзвэл харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд “Муу” болон “Дунд” түвшин, хэвийн хараатай хүүхдийн дунд “Сайн” түвшин давамгайлсан байв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Шүдний эмнэлэгт хандсан хүүхдийн айдас болон шүд цоорох өвчний хамаарлыг судалсан дүн (Удвал дент шүдний эмнэлгийн жишээ дээр)
    (2024-01-28)
    Б.Намуун
    ;
    Б.Баярмаа
    ;
    Г.Номин
    ;
    ;
    Үндэслэл: Хөгжиж буй орнуудын хувьд шүд цоорох өвчин нь хүн амын дунд ялангуяа хүүхдийн дунд тогтмол давтамжтай тохиолддог учир цоорлын хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эмчилгээнд дасан зохицох үйл явц нь чухал байдаг. Хүүхдийн шүдний эмчилгээний үеийн айдас нь олон жилийн турш шүдний эмч нарт өдөр бүр тулгардаг томоохон асуудал болж, үзлэгийн үеийн менежментэд нөлөөлсөөр ирсэн. Зорилго: Хүүхдийн шүдний эмчилгээнээс айх айдсын түвшнийг шүд цоорох өвчний ээнэгшлийн байдалтай уялдуулан судлах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн НАСС-ийн ХНАСУС-ийн тэнхимийг түшиглэн, “Удвал дент” шүдний эмнэлгээр үйлчлүүлж буй 153 хүүхдийг хамруулсан. Үйлчлүүлэгч хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаар асуумж болон The Dental Sub-scale of Children’s Fear Survey Schedule (CFSS-DS) сорилыг бөглүүлэн айдсын түвшнийг үнэлж, амны хөндийн үзлэг, эмчилгээ хийн дескриптив судалгааны нэг агшингийн загварын дагуу хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын ШЦӨний тархалт 94.3% байсан бол ШЦӨ-ний эрчмийн үзүүлэлт нь 6.12±3.2 ЦЛА/ш байна. Судалгаанд хамрагдагсдын шүдний эмчилгээнээс айх айдсын тархалт 51% буюу талаас дээш хувь нь 38 болон түүнээс дээш оноо авсан (95% CI:43%-59%) байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын дунд ШЦӨ-ний тархалт 94.3% байсан бол ШЦӨ-ний эрчмийн үзүүлэлт нь 6.12±3.2 ЦЛА/ш буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд “Өндөр” түвшинд байна. 2. Судалгаанд хамрагдсан 4-12 насны хүүхдийн дунд шүдний эмчилгээнээс айх айдсын тархалт 51% (95% CI:43%-59%) байгаа нь тодорхойлогдлоо. 3. Судалгаанд хамрагдагсдын айдсын түвшнийг ШЦӨ-ний ээнэгшилтэй харьцуулан судалж үзэхэд хүүхдийн цоорсон шүдний эзлэх хувь нэмэгдэх тусам шүдний эмчилгээнээс айх айдсын түвшин ихсэж байгаа нь ажиглагдлаа (p<0.001).
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол улсад хэрэглэгдэж буй зарим шүдний ооны шүд, амны орчинд үзүүлэх нөлөөг судалсан нь
    (2026-05-22)
    Ц.Зултуяа
    ;
    Б.Оюунцэцэг
    ;
    Д.Оюунбат
    ;
    Б.Чанцалдулам
    ;
    Үндэслэл: Шүлсний булчирхайнуудад үүсэж, цоргоор дамжин амны хөндийд ялгардаг цэвэр шүүрлийг шүлс гэнэ. Шүлс нь амны хөндийд байнга ялгарч салстыг цэвэрлэх, чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, зажлах, залгих үйл ажиллагаанд хоолыг бэлтгэх, хоол боловсруулах, мэдээлэл дамжуулах, бичил биетүүдийн тэнцвэрийг хангаж нян, мөөгөнцөр, вирусийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг төдийгүй амны хөндийн төрөл бүрийн өвчнүүдийг эрт илрүүлэхэд тохиромжтой, олон найрлага бүхий биологийн шингэн юм. Сүүлийн үед шүлсийг ашиглан амны хөндийн эрүүл мэндийг тоон үзүүлэлтээр шинжлэн тогтоож, шүд цоорох өвчин (ШЦӨ) болон шүдний тулгуур эдийн өвчнөөр (ШТЭӨ) өвдөх эрсдэл төдийгүй өвчний эрт үеийн оношилгоог хийх боломжтой “Шүлсний олон талт шинжилгээ” (Salivary Multi Test) зарим улс орнуудад нэвтрээд байна. Монгол улсад өргөн дэлгэр хэрэглэгдэж буй эх орондоо үйлдвэрлэсэн, органик оонуудын шүд амны орчинд үзүүлэх нөлөөний эмнэл зүйн судалгаа төдийлөн хийгдээгүй тул энэхүү шүлсний шинжилгээ болон талсжилтыг ашиглан дээрх ооны нөлөөг судлах нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсад хэрэглэгдэж буй зарим ооны шүд, амны орчинд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Бид АШУҮИС-ийн Судалгааны Ёс Зүйн Хяналтын Хорооны 26/03-Б01 зөвшөөрлийн дагуу 15-17 насны 104 хүүхдийг хамруулан 4 бүлэгт ангилан асуумж цуглуулан, амны хөндийн үзлэг хийж, шүлсний олон талт шинжилгээ болон шүлсний талстжилтын шинжилгээг ашиглан ШЦӨ болон ШТЭӨ-ний эрсдэлийг үнэлэв. Цаашид хүүхэд бүрийг 14 болон 28 дахь хоногт давтан шинжлэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын ШЦӨ-ний тархалт 88.5%, эрчим 5.56±4.3 ЦЛА/Ш байв. Цоорсон шүдний тоо нэмэгдэх тусам шүлсний буферийн багтаамж буурч урвуу хамааралтай (r=-0.24, p=0.01), шүлсний цагаан эсийн хэмжээ нь уурагтай эерэг хамааралтай (r=0.46, p=0.0000) байв. Буйлны үрэвсэлтэй бүлэгт нянгийн хэмжээ (p=0.02), цоорсон шүдний тоо (p=0.0001), цагаан эсийн хэмжээ (p=0.001), аммиакийн хэмжээ (p=0.03) зэрэг үзүүлэлтүүд нь хяналтын бүлэгтэй харьцуулахад статистикийн ач холбогдол бүхий ялгаа илэрсэн. Амны эвгүй үнэр нь шүлсний нян, уураг, шүдний өнгөр болон цагаан эсийн хэмжээтэй шууд хамааралтай байв. Шүлсний талстжилтын хэлбэрээр ШЦӨ-д өртөх эрсдэл дунд буюу 2-р хэлбэр давамгайлж (55%) байна. Давтан хэмжилтээр хяналтын бүлэгт нянгийн хэмжээ 28.17-50.72 хүртэл өссөн бол туршилтын бүлгүүдэд харьцангуй тогтвортой байв. Ээзгийтэй ооны бүлэгт үзүүлэлтүүд тогтвортой, давстай ооны бүлэгт цагаан эс буурсан, clove навч агуулсан ооны бүлэгт pH тогтвортой байсан ч зарим үрэвслийн маркер өссөн хандлага ажиглагдсан. Туршилтын бүлгүүдэд өнгөрийн үзүүлэлт статистикийн хувьд ач холбогдол бүхий буурсан байна (p=0.001). Дүгнэлт: Монголд үйлдвэрлэсэн ээзгийтэй оо нь шүлсний нянгийн хэмжээг (44.88-44.44) бууруулж, талсжилтийн хэлбэрийг (2-р хэлбэрээс 44% нь 1-р хэлбэрлүү, 3-р хэлбэрээс 60% нь 2-р хэлбэрлүү) өөрчилж байв. Харин давстай оо шүлсний цагаан эсийн тоог (43.16-33.96) бууруулж байсан бол сlove навчтай ооны бүлэгт аммиакийн хэмжээ 41.52-48.04 жигд өссөн ба өнгөрийн үзүүлэлт хяналтын бүлэгт буурч (р=0.0000) байлаа.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сургуулийн өмнөх насны хүүхдийн шүд цоорох өвчин ба шүлсний талстжилтын үнэлгээний хамаарал
    (2024-05-13)
    Г.Номин
    ;
    Ц.Зултуяа
    ;
    О.Номин-Эрдэнэ
    ;
    Б.Рагчаа
    ;
    О.Оюунбилэг
    Үндэслэл: Шүлс нь олон найрлага бүхий биологийн шингэн бөгөөд шүдийг эргэн эрдэсжүүлэхэд ионы солилцоо үүсгэх, шүдний өнгөрт хуримтлагдах бактерийн хүчлийн нөлөөнөөс шүдийг хамгаалдаг. Шүлс нь агаарт хатах үед бичил талстжилт үүсгэдэг ба уг шинж чанарт тулгуурлан шүд цоорох өвчний эрсдэлийг үнэлж болно. Сургуулийн өмнөх буюу бага насны хүүхдийн шүлснийг шинжлэн шүд цоорч эхлэхээс өмнө цоорлын эрсдлийг үнэлэх нь эмнэл зүйн олон талын ач холбогдолтой тул энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сургуулийн өмнөх насны хүүхдийн шүд цоорох өвчин ба шүлсний талстжилтын үнэлгээний хамаарлыг судлах. Арга, аргачлал: Шүд цоорох өвчний эрсдэлийг шүлсний талстжилтаар үнэлэхдээ амны хөндийн ёроолоос 1 мл орчим шүлс цуглуулан, тавиур шилэн дээр дусааж өрөөний температурт хатаан бэлтгэж BX-10 электрон микроскопоор талстжилтын шинж чанарыг үнэлэв. Үр дүн: 1 дүгээр төрлийн талсжилттай оролцогчдод ШЦӨ-ний эрчим 8.764.46 цла/ш, 2 дугаар төрөлд 10.084.07 цла/ш, 3 дугаар төрөлд 11.45.77 цла/ш тус тус байв. Эмчлүүлсэн шүдний тоо болон талстжилтын үзүүлэлт хооронд эерэг, сул хамааралтай байсан бол (r=0.11 p=0.05) дендрит хоорондын дундаж урт 132.7µm байв. Шүлсний pH болон талстжилтын төрөл хооронд сөрөг, сул хамааралтай (r=0.11, p=0.04*) байлаа. Дүгнэлт: Хүүхдийн шүд цоорох өвчний эрсдэлийг үнэлэх үнэлгээнд талсжилтын аргыг ашиглах нь хямд, өвдөлт зовуурьгүй төдийгүй шүд цоорох өвчнийг эмнэл зүйн шинж тэмдэг илрэхээс өмнө урьдчилсан сэргийлж бага насны хүүхдүүдэд эмнэл зүйд хэрэглэх боломжтой арга болох нь тодорхойлогдлоо.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Нүүр амны анхан шатны тусламж үйлчилгээний эрх зүйн орчны үнэлгээ
    (2026-09-15)
    Г.Номин
    ;
    Б.Оюунцэцэг
    ;
    ;
    Үндэслэл: Шүд цоорох өвчин нь хүний зан үйл, хооллолт, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн боловсролоос хамаардаг, урьдчилан сэргийлэх боломжтой эмгэг юм. Монгол Улсад 2022 оноос эхэлсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо мэдээнээс харахад 0-17 насны хүүхдийн (N258 008) 77.7% нь шүд цоорох өвчтэй байв. Хүүхдийн шүд цоорох өвчний тархалт, эрчмийг бууруулахын тулд зөвхөн цоорсон шүдийг эмчлэх бус, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байна. Зорилго: Монгол Улсын анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дахь нүүр амны тусламж үйлчилгээний эрх зүйн орчин болон нөхцөлийг үнэлж, тулгамдсан асуудал, сайжруулах шаардлагатай чиглэлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бодлогын баримт бичгийн тойм судалгааны аргыг ашиглав. Судалгаанд 2026 оны байдлаар анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд мөрдөж буй эрх зүйн болон бодлогын баримт бичиг, шүд, амны хөндийн өвчлөлийн статистик мэдээлэл, салбарын хүний нөөц болон санхүүжилтийн холбогдох мэдээллийг хамруулсан. Цуглуулсан өгөгдлийг үндсэн чиглэлээр бүлэглэж, матриц үүсгэн харьцуулав. Үр дүн: Монгол Улсад мөрдөгдөж буй анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог судлахад хүн амд шүд, нүүр амны тусламж үйлчилгээг урьдчилан сэргийлэх чиглэлээр тэгш хүртээмжтэй, хүргэх нөхцөл хангалттай бүрдээгүй байна. Ялангуяа сум, тосгоны иргэд оршин суугаа нутаг дэвсгэртээ шүд, нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тусламж үйлчилгээг цогцоор нь авах боломж хязгаарлагдмал байна. “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг болон анхан шатны тусламжийг уялдуулахаар тусгасан нь бодлогын эерэг өөрчлөлт боловч хэрэгжилтийг хангах механизм хангалтгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн шүдний эмчилгээний зардлыг санхүүжүүлж байгаа хэдий ч бусад насны бүлгийн хувьд шүд, амны хөндийн тусламж үйлчилгээний өртөг өндрөөс шалтгаалж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй авч чадахгүй байна. Дүгнэлт: 1. Монгол Улсад анхан шатны тусламж үйлчилгээнд нүүр амны тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх эрх зүй, бодлогын үндэс бүрдсэн боловч үйлчилгээний хамрах хүрээ, хүний нөөц, дэд бүтэц, санхүүжилт, бүртгэл мэдээллийн тогтолцоог уялдуулсан зохицуулалт хангалтгүй байна. Ялангуяа сум, тосгон, алслагдсан бүс нутгуудад нүүр амны тусламж үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байгаа нь бодлогын зохицуулалтыг хэрэгжилтийн түвшинд бэхжүүлэх шаардлагатайг харуулж байна. 2. Нүүр амны тусламж үйлчилгээг анхан шатны тусламж үйлчилгээтэй интеграцчилан, шаардлагатай хүний нөөц, дэд бүтэц, санхүүжилт, бүртгэл мэдээллийн тогтолцоог үе шаттай бүрдүүлэн, сонгогдсон байгууллагад загвар үйлчилгээг туршин хэрэгжүүлж, үр дүнд үндэслэн улсын хэмжээнд өргөжүүлэх нь тохиромжтой юм.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    “Сэргээн засах клиник”-ийн шахмал шүдэлбэртэй үйлчлүүлэгчдэд амны мөөгөнцөрийн өвчний үүсгэгчийн зүйлийг тодорхойлсон нь
    (2024-05-13) ; ;
    Б.Оюунцэцэг
    ;
    Г.Номин
    ;
    Б.Баярмаа
    Үндэслэл: Сүүлийн жилүүдэд хүн амын дундаж наслалт өсөн Candida albicans нэмэгдсээр байгаатай холбоотой шүдгүйдэл ихэсч, нүүр амны согог Шүлс заслын эмчилгээ, тэр дундаа авагддаг шүдэлбэрийн хэрэгцээ өссөөр Салстын өвчин байна. Манай орны хувьд 2009 оны байдлаар 65-74 насны хүмүүсийн Мөөг 21.6% нь бүрэн шүдгүй, 74.1% хэсгийн шүдгүйдэлтэй ба зөвхөн 4.1% нь л бүрэн шүдтэй байсан нь шүдгүйдэл өндөр хэмжээнд байгааг илэрхийлж байна. Хэдийгээр шахмал шүдэлбэр нь дэлхий нийтэд түр хэлбэрээр ашиглагддаг боловч манай орны хувьд олон жилээр тогтмол зүүх хандлагатай байдаг бөгөөд Монгол улсад 2014 онд хийгдсэн судалгаагаар 35-44 насны нийт 3117 хүмүүсийн 40% нь шүдэлбэртэй байсны 95% нь авагддаг шахмал шүдэлбэртэй байсан тоо баримт байна. Ахимаг насны хүмүүст шүлс ялгаралт багассантай холбоотойгоор амны шингэний физик, химийн шинж чанар өөрчлөгдсөнөөс салстын чийгшил, уян хатан байдал алдагдаж, хамгаалах чанар багасан амны мөөгөнцөрийн өвчнөөр өвчлөх эрсдэл ихэсч олон дагалдах зовууриуд илэрдэг. Иймд манай улсад түгээмэл ашигладаг шахмал, бүрэн шүдэлбэртэй үйлчлүүлэгчдийн амны салстын байдлыг мөөгөнцөрийн үүсгэгчтэй холбон судлах нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: “Сэргээн засах клиник”-ээр үйлчлүүлж буй шахмал шүдэлбэртэй үйлчлүүлэгчдэд амны мөөгөнцөрийн өвчний үүсгэгчийн зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Улаанбаатар хотын “Сэргээн засах клиник эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж байгаа шахмал, бүрэн шүдэлбэртэй үйлчлүүлэгчдийн амны салстын байдлыг байгалийн гэрэлтүүлгийн дор үзлэгийн нэг удаагийн толь ашиглан тодорхойлж, амны салст, хэлнээс арчдас авч, тэжээлт орчинд (амиес) ургуулав. Кандид хром агар дээр ургасан, ялган дүйлт хийж, мөн VITEK 2 COMPACT аппаратын тусламжтай зүйлийг тодорхойлов. Судалгааны үр дүнг статистикийн Stata-25, Microsoft Excel программ ашиглан боловсруулалт хийж, нарийвчилсан статистик шинжилгээг хийсэн. Үр дүн: Шахмал бүрэн шүдэлбэртэй үйлчлүүлэгчдийн 45%-д ам хуурайших, 5%-д нь ам хорсох шинж тэмдэг илэрсэн ба үүсгэгчийг илрүүлэх шинжилгээгээр 75%д амны мөөгөнцөрийн өвчний үүсгэгч илэрсэн бол шахмал шүдэлбэр зүүдэггүй хяналтын бүлгийн үйлчлүүлэгчдийн 35%-д үүсгэгч илэрсэн байна. Дүгнэлт: Шахмал бүрэн шүдэлбэртэй үйлчлүүлэгчдэд амны мөөгөнцөрийн өвчний үүсгэгчийг ялган дүйж тодорхойлоход тохиолдлын бүлэгт 75%-д Candida albicans, 5%-д Candida rugosa, 5%-д Candida famata, 5%-д Candida ciferrii, 5%-д Candida dubliniensis тус тус тодорхойлогдсон бол хяналтын бүлэгт 35%-д Candida albicans илэрсэн үр дүн гарлаа. Тохиолдлын бүлэгт өвчний эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг илэрсэн ч эмгэг төрүүлэгч мөөгний хэд хэдэн зүйл хяналтын бүлэгтэй харьцуулахад тодорхойлогдсон нь шахмал шүдэлбэртэй хүмүүст амны мөөгөнцөрийн өвчин архаг хэлбэрээр явагдаж байна гэж бид үзэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн өвчлөлийг судалсан дүн
    (2026-04-16)
    Б.Баярмаа
    ;
    Б.Намуун
    ;
    ; ;
    Б.Оюунцэцэг
    Үндэслэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг нь танин мэдэхүй, хэл яриа, хөдөлгөөн, зан үйл, мэдрэхүй болон өөрийгөө арчлах чадвар зэрэг хөгжлийн аль нэг эсвэл хэд хэдэн чиглэлд удаан хугацааны хоцрогдол, хязгаарлалтын улмаас өдөр тутмын амьдралд нь дэмжлэг шаардлагатай хүүхэд юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд нь эрүүл хүүхэдтэй харьцуулахад илүү арчилгаа шаардлагатай ба өдрийн дэглэмийн онцлог, хөдөлгөөний чадварын хязгаарлалт, эмийн тогтмол хэрэглээ, хооллолтын хэв маяг, амны эрүүл ахуйн арчилгааны дутмаг байдал нь шүд цоорох өвчин (ШЦӨ) буйл, тулгуур эдийн үрэвсэл, амны хөндийн халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Манай орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийнөвчлөлийн байдал нь тулгамдсан асуудал хэвээр байгаа бөгөөд түүнийг судлах, тоо баримтан дээр үндэслэн эмчилгээний хэрэгцээг тодорхойлох шаардлага өндөр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн өвчлөл, эмчилгээний хэрэгцээг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг дескриптив судалгааны нэг агшны загвараар АШУҮИС-ийн НАССийн ХНАСУС-ийн тэнхим, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж буй нийт 888 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023/3-06 тоот зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэлээ. Судалгааны үр дүнг статистикийн STATA Statistic version 16.0 программ хангамжийг ашиглан боловсруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 888 хүүхдийн ШЦӨ-ний тархалт 85.5%, үүнээс сүүн зуултын үед 66.7%, эрчмийн үзүүлэлт 5.28±4.58 цл/ш, холимог зуултын үед 86.2%, 5.23±3.75 ЦЛА/ ш+цл/ш, байнгын зуултын үед 83.6%, 5.44±4.00 ЦЛА/ш тус тус тодорхойлогдлоо. Амны хөндийн эрүүл ахуйн байдлыг өнгөрийн үнэлгээгээр үнэлэхэд “Сайн” 9.8%, “Дунд” 43.9%, “Муу” 46.3% буюу ихэнх оношны бүлгүүдэд “Муу” үнэлгээ давамгайлж байв. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 83.3%-д хамгийн багадаа нэг шүд цоорсон ба цоорлын хүндрэлтэй шүд илэрч, эмчилгээний хэрэгцээ өндөр байв. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ШЦӨ-ний тархалт 85.5%, үүнээс сүүн зуултын үед 66.7%, эрчмийн үзүүлэлт 5.28±4.58 цл/ш, холимог зуултын үед 86.2%, 5.23±3.75 ЦЛА/ш+цл/ш, байнгын зуултын үед 83.6%, 5.44±4.00 ЦЛА/ш тус тус байв. 2. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн байдлыг өнгөрийн үнэлгээгээр үнэлэхэд “Сайн” 9.8%, “Дунд” 43.9%, “Муу” 46.3% байв. 3. ШЦӨ-ний эрчмийн бүтцэд эмчлэгдээгүй, цоорсон шүд давамгайлж, амны хөндийн эрүүл ахуйн байдалтай шууд хүчтэй хамааралтай байгааг харуулж байна. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 83.3%-д нүүр амны тусламж үйлчилгээ, эмчилгээний хэрэгцээ шаардлагатай байгаагаас байнгын зуулттай, эрэгтэй, оюуны бэрхшээлтэй бүлгүүдэд хамгийн өндөр байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх болон тусгай эмчилгээ үйлчилгээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол хүний амны хөндийн төлөв байдлын судалгаа
    (2026-02-03)
    Б.Баярмаа
    ;
    Б.Намуун
    ;
    ; ;
    Үндэслэл: Амны хөндийн өвчлөл нь хамгийн өргөн тархсан бөгөөд өвчлөлд өртсөн хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж, эрүүл мэнд болоод эдийн засгийн хүндрэл учруулдаг. Ихэнх тохиолдолд урьдчилан сэргийлэх боломжтой хэдий ч жилээс жилд тархалт нэмэгдэж байгаа нь нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал болон урьдчилан сэргийлэх, эмчлэхэд хүндрэлтэй байгааг харуулж байна. Амны хөндийн эрхтэнүүдийн өвчлөлд шүд цоорох өвчин, шүдний тулгуур эдийн өвчин, амны салстын эмгэг, шүдгүйдэл, уруулын болон амны хөндийн хавдарууд хамгийн түгээмэл тохиолддог. Эдгээр өвчлөлүүд нь хүндэрч даамжирсанаар эрхтэн тогтолцооны өвчнүүд үүсэх, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болдог байна. Дэлхий даяар нийт хүн амын 4445% нь амны хөндийн өвчлөлтэй байгаагаас 2.5 тэрбум хүн байнгын шүдний ШЦӨ-тэй, 514 сая хүүхэд сүүн шүдний ШЦӨ-тэй байна. Харин манай оронд ШЦӨ жилээс жилд нэмэгдэж, буурахгүй байгаа нь олон судлаачдын судалгааны үр дүнгүүдээс харагдаж байна. Монгол хүний амны хөндийн байдлыг 5, 12, 35-44, 65-74 насны бүлгүүдэд ДЭМБын зөвлөмжийн шалгуур үзүүлэлтийн дагуу, дэлхийн бусад улс орны үзүүлэлтүүдтэй харьцуулах мэдээллийн сан бүрдүүлэхийн тулд амны хөндийн байдлыг судлан тогтоох нь судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол хүний амны хөндийн төлөв байдлыг насны бүлгүүдээр судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг АШУҮИС-ийн НАСС-ийн ХНАСУС-ийн тэнхимийн төсөлт ажлын хүрээнд хийгдсэн 5 настай 901, 12 настай 839, 35-44 настай 879, 65-74 настай 879 хүний амны хөндийн үзлэгийн картыг ашиглан ШЦӨ-ний тархалт, эрчим, амны хөндийн эрүүл ахуйн үзүүлэлтийг судалсан болно. Үр дүн: Судалгаанд хамрагдагдсан 3512 хүний дунд ШЦӨ-ний тархалт 90.8%, ШЦӨ-ний тархалт, эрчмийн үзүүлэлт насны бүлгүүдэд 87.6%, 6.2±0.14 цл/ш буюу “Өндөр” түвшинд, 77%, 2.2±0.03 ЦЛА/ш буюу “Бага” түвшинд, 98.1%, 11.8±0.19 ЦЛА/ш буюу “Дунд” түвшинд, 99.8%, 23.6±0.27 ЦЛА/ш буюу “Маш өндөр” түвшинд байлаа. Амны эрүүл ахуйн төлөв 12 насанд хамгийн өндөр буюу 62.7% нь хангалтгүй, буйлны үрэвсэл, шүдний чулууны байдал 35-44 насны бүлэгт хамгийн өндөр буюу 34.5%, 62.8% тус тус байв. 35-44 насны бүлэгт 78.5% нь шүдэлбэргүй бол 65-74 насны бүлэгт 21.1% нь бүрэн шүдэлбэртэй байлаа. Дүгнэлт: Насны бүлгүүдэд ШЦӨ-ний тархалт, эрчмийн үзүүлэлт өндөр, амны хөндийн эрүүл ахуйн үзүүлэлт дунд, муу, насанд хүрэгчдийн хувьд шүдгүйдэлтэй байгаа хэдий ч шүдэлбэр зүүж хэвшээгүй байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эмнэлзүйд өргөн хэрэглэгддэг ялгаатай найрлага бүхий ам зайлах зарим уусмалын амны орчинд үзүүлэх нөлөөг судалсан дүн
    (2025-05-05)
    А.Цолмон
    ;
    Б.Оюунцэцэг
    ;
    Үндэслэл: Шүдний тулгуур эд, амны салстын эмчилгээ, мэс ажилбар болон шүдний сувгийн эмчилгээний өмнө ам зайлах уусмалыг хэрэглэх нь эмгэг төрөгч бичил биетийн тоог бууруулж хоёрдогч халдвараас сэргийлэн, эдгэрэлтийн хугацааг богиносгоход үр дүнтэй байдаг. Монгол улсын ихэнх шүдний эмнэлгүүд эмчилгээний өмнө үйлчлүүлэгчдийн амыг төрөл бүрийн уусмалаар зайлуулдаг төдийгүй КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс хойш ард иргэдийн дунд ам зайлах уусмалыг эмнэлгээс гадуур халдвараас сэргийлэх зорилгоор өргөн хэрэглэдэг болсон байна. Гэвч зах зээлд борлуулагдаж байгаа эдгээр олон ам зайлах уусмалын үйлчлэлийг эмнэл зүйд харьцуулан судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эмнэлзүйд өргөн хэрэглэгддэг ялгаатай найрлага бүхий ам зайлах зарим уусмалын аманд үзүүлэх нөлөөг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны, тохиолдол хяналтын загварыг ашиглан, АШУҮИС, НАСТЭ-ийн ХНАСУС-ийн тасгаар үйлчлүүлж буй холимог зуулттай 210 хүүхдийг хамруулан хийж гүйцэтгэв. Судалгаанд оролцогчдоос 3 бүлэг 17 асуулт бүхий асуумж судалгааг авч, бодит үзлэг хийн, мэдээллийг картад тэмдэглэсэн. Оролцогчдын амны орчин, үнэрийг хэмжин, шүдний өнгөрөөс арчдас авч, АНУ-ын ОМАХ 40Х-2500Х фаз тодруулагч микроскопоор бичил биетийн тоог тодорхойлов. Бид АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос судалгааг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрөл авсан. Судалгааны үр дүнг Stata-14 программыг ашиглан статистик боловсруулалтыг хийв. Үр дүн: Судалгаанд нийт 210 хүүхдийг хамруулсан бөгөөд дундаж нас 9.04±1.21 жил байсан бол хүйсийн хувьд 52.2% нь эрэгтэй, 47.8% нь эмэгтэй байлаа. Бодит үзлэгээр судалгаанд оролцогчдын шүд цоорох өвчний эрчим 6.3 ЦЛА+цл/ш буюу өндөр, амны хөндийн эрүүл ахуйн байдал 1.53 оноо буюу дунд зэрэг байлаа. Амны орчин ам зайлуулахаас өмнө судалгаанд нийт оролцогчдын дунд 6.3±0.5 рН байв. Содын уусмалаар зайлуулсны дараа 7.4±0.4 рН болж өссөнөө зайлуулснаас 40 минутын дараа 6.61±0.31 рН болж аажим буурч байсан бол плацебо бүлэгт ам зайлуулсны дараа 6.06±0.45 рН, зайлуулснаас 40 минутын дараа 6.09±0.31 рН болсон байна. Ам зайлах уусмалын амны орчинд үзүүлэх нөлөө нь бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай үр дүн тодорхойлогдлоо. Амны үнэр ам зайлуулахаас өмнө судалгаанд нийт оролцогчдын дунд 80.8±1.4 ppb байв. Повидон иод агуулсан уусмалаар зайлуулсны дараа 79.9±2.8 ppb зайлуулснаас 40 минутын дараа 76.1±3.4 ppb болж буурсан бол плацебо бүлэгт ам зайлуулсны дараа 74.2±4.9 ppb, зайлуулснаас 40 минутын дараа 66.3±3.8 ppb болсон байв. Бичил биетийн тоо ам зайлуулахаас өмнө нийт судалгаанд оролцогчдын дунд 18.85±0.77 оноо байснаа хлоргексидин глюконат агуулсан уусмалаар зайлуулсны дараа 11.06±0.68 оноо, зайлуулснаас 40 минутын дараа 8.8±3.8 оноо болж буурсан бол плацебо бүлэгт зайлуулсны дараа 15.21±2.02 оноо, зайлуулснаас 40 минутын дараа 17.6±2.2 оноо болсон байна. Дүгнэлт: Шүдний эмчилгээний өмнө ам зайлах уусмалаар үйлчлүүлэгчийн амыг зайлуулах нь амны орчин, үнэр болон бичил биетийн тоонд статистик ач холбогдол бүхий эерэг нөлөө үзүүлсэн ч уусмалын найрлагаас хамаарч ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо. Шүдний эмчилгээний өмнө эмнэлзүйгээс хамаарч ялгаатай уусмал сонгох нь илүү үр дүнтэй ба бүх уусмал амны орчны тэнцвэрт байдлыг сайжруулж байна.