Batkhuyag, Nyamgerel
Loading...
Товч нэр
Batkhuyag, Nyamgerel
Бүтэн нэр
Batkhuyag Nyamgerel
Латин нэр
Batkhuyag Nyamgerel
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хавдрын маркер тодорхойлох дархлаа шинжилгээний аргуудыг харьцуулан судалсан дүн(2021-04-06) ;Б.Дэлгэржаргал ;Б.Энхтуяа; ;Б.ОюунбилэгБ.ОтгонҮндэслэл: Түгээмэл хэрэглэгддэг дархлаа судалгааны радиоиммун, фермент холбоот эсрэг биеийн урвал, химилюминесценциммун гурван аргаар хавдрын маркер хэмжихэд үр дүнгийн зөрүү гардаг. Иймээс түгээмэл хэрэглэгддэг энэхүү гурван аргын үнэлэхэд харьцуулалтын судалгаа хийх шаардлагатай. Зорилго: Дархлаа шинжилгээний гурван төрлийн арга болох радиоиммун арга (RIA), химилюминесценциммун (ECLIA), фермент холбоот эсрэг биеийн урвал (ELISA) аргуудыг харьцуулах. Үр дүн: РИА, ФХЭБУ, ХЛИА аргуудыг хооронд харьцуулахад бүлэг тус бүр дээр хоорондын ялгаа байгаа хэдий ч Wilcoxon sign rank тест, Spearman rho корреляцийг нэгдүгээр бүлэг (хэвийн), хоёрдугаар (өндөр) бүлгийг хооронд нь харьцуулахад хамааралтай, гуравдугаар бүлэг (хэт өндөр) үр дүнг хооронд харьцуулахад хамаарал арга тус бүрээс хамаараад өөр байсан. Хавдрын маркер (AFP) концентрацийн ялгаа шинжилгээнд ашигласан өөр өөр эсрэг биеүдээс үүдэлтэй байж болно. Хэлцэмж: Дүгнэж хэлэхэд гурван төрлийн шинжилгээний аргаар нэг сорьцонд шинжилгээ хийхэд гурван өөр дүн гарах магадлалтай бөгөөд хэмжилт, аргачлалыг тохируулах, лаборатори хоорондын уялдаа холбоог сайжруулахад хэд хэдэн судалгаа хийх нь зөв юм.
