Batkhuyag, Nyamgerel
Loading...
Товч нэр
Batkhuyag, Nyamgerel
Бүтэн нэр
Batkhuyag Nyamgerel
Латин нэр
Batkhuyag Nyamgerel
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хөхний хорт хавдартай үйлчлүүлэгчдэд хими эмчилгээний зүрхэнд үзүүлэх хорт нөлөөг илрүүлэх нь(2020-05-01); ;О.Уранчимэг ;С.Пагамдулам ;Н.БаясгаланВ.Бямбасүрэнүндэслэл: Хөхний хорт хавдартай өвчтөнүүдийн хорт хавдрын бус нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин юм. Зарим хорт хавдрын эмчилгээний дэвшилт нь үйлчлүүлэгчийн амьдрах хугацааг уртасгаж, амьдралын чанарыг сайжруулж, нас баралтыг бууруулж байгаа ч нөгөө талаар эдгээр эмчилгээнүүд нь зүрхэнд хор нөлөөтэйн дээр зүрхний дутагдалд хүргэх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг болохыг олон судлаачид тогтоосон. Зорилго: Хөхний хорт хавдрын улмаас хими эмчилгээ хийлгэж буй үйлчлүүлэгчдэд зүрхэнд үзүүлэх хорт нөлөөний эрсдэлийг үнэлэн, зүүн ховдлын цацалтын фракцаар зүрхэнд үзүүлэх хорт нөлөөг илрүүлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг ХСҮТ-ийн өдрийн хими эмчилгээний тасгийг түшиглэн 2019 оны 06 сараас 12 сар өдөр хүртэл хөхний хорт хавдар эд эсийн шинжилгээгээр батлагдсан 36 оролцогчийг хамруулсан. Судалгааны эхэнд зүрхэнд үзүүлэх хорт нөлөөний эрсдэлийг үнэлсэн ба судалгааны эхэнд (T0) болон 3 курс хими эмчилгээний дараа (T1) зүрхний хэт авиан шинжилгээгээр зүүн ховдлын цацалтын фракцыг тодорхойлсон. Хоёр хэмжилтийн цацалтын фракцын зөрүүг оролцогчдод илэрч буй зовиуртай харьцуулан зүрхэнд үзүүлэх хорт нөлөөг үнэлсэн. үр дүн: Зүрхэнд үзүүлэх хорт нөлөөний эрсдэлийн үнэлгээг хийхэд маш өндөр эрсдэлтэй 88.9% (n=32), өндөр эрсдэлтэй 8.3% (n=3), дунд эрсдэлтэй 2.8% (n=1) байсан. Зүрхний зүүн ховдлын үйл ажиллагааг цацалтын фракцаар үнэлэхэд Т0 хэмжилтээр цацалтын фракц 59.5%±7.9 хэмжигдэж байсан бол Т1 хэмжилтээр 53.6%±9.5 болж буурсан ба судалгаанд оролцогчд бүрт дунджаар 5.9% буурсан байв. Зүрхэнд үзүүлэх хорт нөлөө илэрсэн эсэхийг үнэлэхэд судалгаанд оролцогчдийн 44.5% (n=16) нь зүрхний ямар нэгэн зовиуртай бөгөөд ∆LVEF 5%-с дээш алдагдсан бол 8.3% (n=3) нь ямар нэгэн зовиургүй боловч ∆LVEF 10%-с дээш алдагдсан буюу нийт оролцогчдийн 52.8%-д (n=19) нь зүрхэнд үзүүлэх хорт нөлөө илэрсэн. Дүгнэлт: Хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд хими эмчилгээний өмнө эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагатай ба эмчилгээний явцад хянах эмнэлзүйн удирдамж болон хавдар болон зүрх судасны эмчийн хамтын ажиллагаа нэн шаардлагатай байна.
