Batkhuyag, Nyamgerel
Loading...
Товч нэр
Batkhuyag, Nyamgerel
Бүтэн нэр
Batkhuyag Nyamgerel
Латин нэр
Batkhuyag Nyamgerel
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоонд өвөрмөц эсрэгтөрөгчийн нягт (PSAd)-ыг тооцоолж, эмнэл зүйн ач холбогдлыг судалсан дүн(2024-01-21); ; ;Ш.Бүжинлхам ;Б.ЭнхтуяаБ.СодгэрэлҮндэслэл: Түрүү булчирхайн хорт хавдрын эрт үед шинж тэмдэг Хорт хавдар илэрдэггүй тул ихэнх хавдар идэвхтэй хяналт, эрт илрүүлгээр Томрол оношилогддог. Дэлхий дахинд жилд түрүү булчирхайн хорт Хэт авиа хавдрын 1276106 шинэ тохиолдол, 358989 нас баралт бүртгэгдсэн нь Ийлдэс эрэгтэйчүүдийн нийт хавдрын өвчлөлийн 7.1%-ийг эзэлж, тохиолдлын Хатгалт тоо нь өндөр хөгжилтэй орнуудад илүү байна. Монгол улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд түрүү булчирхайн хорт хавдрын тохиолдол нэмэгдэж, хавдрын хожуу үе шатандаа илүүтэй оношилогдож байна. Түрүү булчирхайн өвөрмөц эсрэгтөрөгч (ТБӨЭТ) нь оношилгооны хувьд мэдрэг, давуу талуудтай боловч, зарим тохиолдолд хязгаарлагдмал хэрэглээтэй хавдрын маркер. Иймд ТБӨЭТ-ийн нягт буюу Prostate specific antigen density (PSAd)-ыг тооцоолсноор ТБӨЭТ-ийн түвшин цонх үедээ байгаа үйлчлүүлэгчдийн түрүү булчирхайн хорт хавдар байх магадлалыг эрт үед нь энгийн, аюулгүй аргаар тогтоож, шаардлагагүй хатгалтаас сэргийлж болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Харин манай улсад энэ судалгааг хараахан хийгээгүй тул энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоонд түүний өвөрмөц эсрэгтөрөгчийн нягтыг (PSAd) тооцоолж, ач холбогдлыг судлах Арга, аргачлал: Энэхүү ретроспектив судалгаанд 2017 оны 5 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд УНТЭ-ийн Дүрслэл Оношилгооны Төвийн Цөмийн онош зүйн тасагт болон Урологи-Андрологийн төвд хандсан түрүү булчирхайн хорт хавдар сэжиглэгдэж байгаа 58 үйлчлүүлэгчийг хамруулсан. Эдийн шинжилгээ хийж, хариунд үндэслэн түрүү булчирхайн хорт хавдар, түрүү булчирхайн эсүүдийн өвөрмөц бус өөрчлөлт болон түрүү булчирхайн хоргүй томрол оношоор 3 бүлэгт хувааж, бүлэг тус бүрт PSAd-ийг тооцоолж, оношилгооны мэдрэг байдлыг PSA-ийн мэдрэг байдал, шулуун гэдэсний хэт авиан оношилгооны шинжүүдтэй харьцуулан үнэллээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 58 үйлчлүүлэгчийн дундаж нас 66.7±7.6 жил, түрүү булчирхайн хорт хавдар (PCa) 26 (44.8%), түрүү булчирхайн эсүүдийн өвөрмөц бус өөрчлөлт (ASAP) 13 (22.4%), түрүү булчирхайн хоргүй томрол (BPH) 19 (32.8%) байгаа нь тус тус тодорхойлогдлоо. ТБӨЭТ-ийн (PSA) хэмжээ түрүү булчирхайн хорт хавдартай бүлэгт 33.1±25.4 нг/ мл ба түрүү булчирхайн эсүүдийн өвөрмөц бус өөрчлөлттэй харьцуулахад статистик ач холбогдолгүй (p>0.05), харин түрүү булчирхайн эсүүдийн өвөрмөц бус өөрчлөлттэй бүлгийг болон түрүү булчирхайн хоргүй томролтой бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p>0.05) байлаа. ТБӨЭТН-ын (PSAd) хэмжээ хорт хавдартай бүлэгт 1.45±2.10 нг/мл/cc, түрүү булчирхайн эсүүдийн өвөрмөц бус өөрчлөлттэй бүлэгт 0.4±0.3 нг/ мл/cc, хоргүй томролттой бүлэгт 0.18±0.12 нг/мл/cc тус тус тодорхойлогдсон ба хорт хавдартай бүлгийг бусад бүлэгтэй харьцуулахад ялгаатай (p<0.05) байгаа нь ажиглагдлаа, хорт хавдаргүй 2 бүлгийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. ТБӨЭТ-ийн (PSA) оношилгооны мэдрэг чанар 92.3%, өвөрмөц чанар 50%, ТБӨЭТН-ын (PSAd) оношилгооны мэдрэг чанар 80.8% өвөрмөц чанар 75% байна. Иймд эрт илрүүлгийн шинжилгээнд ТБӨЭТ-ийн (PSA) өндөр гарсан үйлчлүүлэгчдэд ШГХА шинжилгээ хийж ТБӨЭТН (PSAd)-г тооцоолсноор сэжигтэй тохиолдлуудад эдийн шинжилгээ хийх, шаардлагагүй хатгалтын тоог бууруулах, хорт хавдрыг эрт үед нь оношилох эмнэлзүйн ач холбогдолтой байна. Дүгнэлт: ТБӨЭТН (PSAd)-г тооцоолох нь түрүү булчирхайн хорт хавдрын эрт үеийн оношилгоонд ТБӨЭТ-ийг (PSA) дангаар хэрэглэхээс илүү оношилгооны ач холбогдолтой байна. Шулуун гэдэсний хэт авиан хяналтан дор хатгалт хийлгэж эдийн шинжилгээ (TRUS Biopsy) хийлгэсэн үйлчлүүлэгчдийн хариуг ТБӨЭТ-ийн нягттай (PSAd) харьцуулан тооцолоход шаардлагагүй эдийн шинжилгээ авах тоог бууруулах эмнэлзүйн практикт ач холбогдолтой байна.
