Nyamdavaa, Enkhgerel
Loading...
Товч нэр
Nyamdavaa, Enkhgerel
Бүтэн нэр
Nyamdavaa Enkhgerel
Латин нэр
Nyamdavaa Enkhgerel
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол оронд тархсан хеликобактерийн хэв шинжийг тодорхойлсон дүн(2023-05-22); ;Ч.Баттогтох; ;Бергит ХенрихҮндэслэл: Дэлхийн хүн амын талаас их нь хеликобактерийн халдварт өртсөн байдаг бөгөөд хөгжиж буй орнуудад тархалт илүү өндөр байна. Т.Цэрэнтогтох нарын судлаачдын ходоодны үрэвсэлтэй болон хавдартай өвчтнүүдэд хийсэн судалгаанд EPIYA хэв шинжийг тодорхойлсон бөгөөд барууны хэв шинж дийлэнх хувьд нь илэрсэн (95.8%) ба ABC хэв шинжүүд нь ходоодны үрэвсэлтэй (n=142/341) болон хавдартай (n=11/17) өвчтнүүдэд хамгийн элбэг илэрсэн байна. Зорилго: Бидний судалгаа нь Монгол улсын 18 аймагт амьдарч буй ходоодны хавдаргүй өвчтнөөс ялгаж авсан хеликобактерийн омгийн EPIYA хэв шинжийг тодорхойлох зорилгын хүрээнд зонхилон тохиолдох хэв шинж, тархвар зүйг тодорхойлсон. Арга, аргачлал: Судалгаанд оролцогчдын ходоод дурандах үед авсан биопсийн эдийг задалж хеликобактери өсгөвөрлөх сонгомол тэжээлт орчинд өсгөвөрлөж, өсгөврөөс ДНХ ялгах оношлуурын дагуу ДНХ ялгаж CagA генийг илрүүлэх ПГУ-ийн шинжилгээ хийсэн. ПГУ-ийн бүтээгдэхүүнд нуклейн хүчлийн дараалал тодорхойлох шинжилгээ хийж, CagA гений EPIYA хэвшинжийг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 1/3 нь эрэгтэйчүүд ба дундаж наслалт 47.13±10.07 байсан бол, 2/3 нь эмэгтэйчүүд ба дундаж наслалт 48.58±9.42 байв. Оролцогчдын дийлэнх хувь нь ходоодны үрэвсэлтэй (n=49/61 (80.33%)), цөөн хувь нь ходоодны шархтай (n=12/61 (19.67%)) байсан ба хүйсийн хувьд статистик ялгаа ажиглагдсангүй(p>0.05). Судалгаанд хамрагдсан нийт омгийн зөвхөн 107 омог ABD зураглал бүхий EPIYA хэсэгтэй зүүний хэв шинжийн cagA ген агуулж байсан. Үлдсэн 52 хеликобактерийн омог нь барууны хэв шинжид хамрагдах ба үүнээс 59.6% (n=31/52) нь зөхөн нэг EPIYA-C хэсэгтэй барууны I хэв шинжид, 38.5% (n=20/52) нь олон EPIYA-C хэсэгтэй барууны II хэв шинжийг тус тус агуулж байв. Барууны I хэв шинжийн CagA гений ихэнх нь (n=30/31) ABC зураглал бүхий EPIYA хэсэгтэй байсан бол барууны II хэв шинжийн CagA гений ихэнх (n=19/20) нь ABCC зураглал бүхий EPIYA хэсэгтэй тодорхойлогдсон. Судалгааны явцад ABCCCC, AAABC болон AAAAB гэсэн 3 ховор тохиолдох EPIYA зураглал бүртгэгдсэн.Дүгнэлт: Монгол оронд тархсан хелибактерийн омог нь барууны хэв шинжийн CagA давамгайлж байгаа бөгөөд хамгийн түгээмэл тохиолдох ABC болон ABCC дэд төрлүүдтэй байна. Манай судалгаагаар EPIYA-А баялаг AAABC болон AAAAB хоёр дэд хэв шинжийг анх удаа илрүүлсэн ба эдгээр хэв шинжийг халдварын эмгэг жамд бага нөлөөтэй гэж үздэг боловч цаашид in-vivo судалгаагаар уургийн түвшинд баталгаажуулах шаардлагатай байна.
