Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвд хандсан үйлчлүүлэгсдээс ялгасан метициллинд тэсвэржсэн стафилококк ауриусийн хоруу чанарын ген болон эмийн мэдрэг чанарыг тодорхойлсон дүн
    (2023-05-18)
    Х.Чаминчимэг
    ;
    ;
    Я.Энхтөр
    ;
    Ч.Баттогтох
    Үндэслэл: Staphylococcus aureus (S.aureus) нь эрүүл хүмүүсийн 2530% нь арьс, хамрын хөндийд оршдог бичил биетний нэг ба ихэвчлэн арьс зөөлөн эдийн халдвар үүсгэнэ. Метициллинд тэсвэртэй S.aureus-ийн омог бүргэгдсэнээс хойш уг халдвар эрчимтэй нэмэгдсэн ба ДЭМБ-аас гаргадаг эмэнд тэсвэртэй бичил биетний жагсаалтны өндөр ач холбогдолтой бүлэгт багтдаг. Арьсны халдвар үүсгэгч S.aureus-ийн метициллинд тэсвэржилтийг mecA ген, хоруу чанарын хүчин зүйлийг PVL ген тус тус хариуцдаг. Монгол улсад хийгдсэн S.aureus-ийн тархалтын судалгаагаар 2006 оноос хойш МТСА тархалт сүүлийн 14 жилийн дотор эрчимтэй нэмэгдэж байна. Зорилго: АӨСҮТ-өөр үйлчлүүлж буй арьсны идээт халдвартай 300 үйлчлүүлэгчийн идээт шарх болон хамрын үүдэвч хэсгийн шинжлэгдэхүүн цуглуулж mecA болон PVL генүүдийг скрининг болон баталгаажуулах шинжилгээгээр илрүүлэх. Арга, аргачлал: Нийт 300 хүний арьсны идээт шархны болон хамрын үүдэвчнээс арчдас авч S.aureus өсгөвөрлөн, МТСА илрүүлэх цефокситины диск болон mecA ген илрүүлэх ПГУ-ын шилжигээгээр баталсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгсдээс эмэнд тэсвэржсэн бактери илрүүлэх шинжилгээний дүнгээр арьсны үрэвсэлтэй хэсгээс Staphylococcus aureus 71.7%-д өсгөвөрлөгдсөн. Үүнээс метициллинд тэсвэржсэн омог болох нь скрининг болон баталгаажуулах шинжилгээгээр нотлогдсон омог нийт үйлчлүүлэгсдийн 51.1%-иас илэрсэн. Харин хамрын үүдэвч хэсгээс Staphylococcus aureus 23.3%-д өсгөвөрлөгдсөн. Үүнээс метициллинд тэсвэржсэн омог болох нь скрининг болон баталгаажуулах шинжилгээгээр нотлогдсон омог нийт үйлчлүүлэгсдийн 47.1%-иас илэрсэн байлаа. Үүнээс үзэхэд Монгол улсын хэмжээнд МТСА тархалт 2006 онтой харьцуулахад маш их нэмэгдсэн байна. Дүгнэлт: Шархны идээт халдвар болон хамрын үүдэвч хэсгийн шинжлэгдэхүүн хооронд хамаарал байгааг судлахад S.aureus-ийн халдвар нь колонизаци бус бие даасан халдвар болох нь ажиглагдсан ба идээт шархны болон колонизаци хэлбэрээр орших омгийн эмэнд тэсвэржилт ялгаагүй өндөр байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол оронд тархсан хеликобактерийн хэв шинжийг тодорхойлсон дүн
    (2023-05-22) ;
    Ч.Баттогтох
    ;
    ;
    Бергит Хенрих
    ;
    Үндэслэл: Дэлхийн хүн амын талаас их нь хеликобактерийн халдварт өртсөн байдаг бөгөөд хөгжиж буй орнуудад тархалт илүү өндөр байна. Т.Цэрэнтогтох нарын судлаачдын ходоодны үрэвсэлтэй болон хавдартай өвчтнүүдэд хийсэн судалгаанд EPIYA хэв шинжийг тодорхойлсон бөгөөд барууны хэв шинж дийлэнх хувьд нь илэрсэн (95.8%) ба ABC хэв шинжүүд нь ходоодны үрэвсэлтэй (n=142/341) болон хавдартай (n=11/17) өвчтнүүдэд хамгийн элбэг илэрсэн байна. Зорилго: Бидний судалгаа нь Монгол улсын 18 аймагт амьдарч буй ходоодны хавдаргүй өвчтнөөс ялгаж авсан хеликобактерийн омгийн EPIYA хэв шинжийг тодорхойлох зорилгын хүрээнд зонхилон тохиолдох хэв шинж, тархвар зүйг тодорхойлсон. Арга, аргачлал: Судалгаанд оролцогчдын ходоод дурандах үед авсан биопсийн эдийг задалж хеликобактери өсгөвөрлөх сонгомол тэжээлт орчинд өсгөвөрлөж, өсгөврөөс ДНХ ялгах оношлуурын дагуу ДНХ ялгаж CagA генийг илрүүлэх ПГУ-ийн шинжилгээ хийсэн. ПГУ-ийн бүтээгдэхүүнд нуклейн хүчлийн дараалал тодорхойлох шинжилгээ хийж, CagA гений EPIYA хэвшинжийг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 1/3 нь эрэгтэйчүүд ба дундаж наслалт 47.13±10.07 байсан бол, 2/3 нь эмэгтэйчүүд ба дундаж наслалт 48.58±9.42 байв. Оролцогчдын дийлэнх хувь нь ходоодны үрэвсэлтэй (n=49/61 (80.33%)), цөөн хувь нь ходоодны шархтай (n=12/61 (19.67%)) байсан ба хүйсийн хувьд статистик ялгаа ажиглагдсангүй(p>0.05). Судалгаанд хамрагдсан нийт омгийн зөвхөн 107 омог ABD зураглал бүхий EPIYA хэсэгтэй зүүний хэв шинжийн cagA ген агуулж байсан. Үлдсэн 52 хеликобактерийн омог нь барууны хэв шинжид хамрагдах ба үүнээс 59.6% (n=31/52) нь зөхөн нэг EPIYA-C хэсэгтэй барууны I хэв шинжид, 38.5% (n=20/52) нь олон EPIYA-C хэсэгтэй барууны II хэв шинжийг тус тус агуулж байв. Барууны I хэв шинжийн CagA гений ихэнх нь (n=30/31) ABC зураглал бүхий EPIYA хэсэгтэй байсан бол барууны II хэв шинжийн CagA гений ихэнх (n=19/20) нь ABCC зураглал бүхий EPIYA хэсэгтэй тодорхойлогдсон. Судалгааны явцад ABCCCC, AAABC болон AAAAB гэсэн 3 ховор тохиолдох EPIYA зураглал бүртгэгдсэн.Дүгнэлт: Монгол оронд тархсан хелибактерийн омог нь барууны хэв шинжийн CagA давамгайлж байгаа бөгөөд хамгийн түгээмэл тохиолдох ABC болон ABCC дэд төрлүүдтэй байна. Манай судалгаагаар EPIYA-А баялаг AAABC болон AAAAB хоёр дэд хэв шинжийг анх удаа илрүүлсэн ба эдгээр хэв шинжийг халдварын эмгэг жамд бага нөлөөтэй гэж үздэг боловч цаашид in-vivo судалгаагаар уургийн түвшинд баталгаажуулах шаардлагатай байна.