Nyamdavaa, Enkhgerel
Loading...
Товч нэр
Nyamdavaa, Enkhgerel
Бүтэн нэр
Nyamdavaa Enkhgerel
Латин нэр
Nyamdavaa Enkhgerel
Албан тушаал
Судлаач
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол оронд тархсан хеликобактерийн хэв шинжийг тодорхойлсон дүн(2023-05-22); ;Ч.Баттогтох; ;Бергит ХенрихҮндэслэл: Дэлхийн хүн амын талаас их нь хеликобактерийн халдварт өртсөн байдаг бөгөөд хөгжиж буй орнуудад тархалт илүү өндөр байна. Т.Цэрэнтогтох нарын судлаачдын ходоодны үрэвсэлтэй болон хавдартай өвчтнүүдэд хийсэн судалгаанд EPIYA хэв шинжийг тодорхойлсон бөгөөд барууны хэв шинж дийлэнх хувьд нь илэрсэн (95.8%) ба ABC хэв шинжүүд нь ходоодны үрэвсэлтэй (n=142/341) болон хавдартай (n=11/17) өвчтнүүдэд хамгийн элбэг илэрсэн байна. Зорилго: Бидний судалгаа нь Монгол улсын 18 аймагт амьдарч буй ходоодны хавдаргүй өвчтнөөс ялгаж авсан хеликобактерийн омгийн EPIYA хэв шинжийг тодорхойлох зорилгын хүрээнд зонхилон тохиолдох хэв шинж, тархвар зүйг тодорхойлсон. Арга, аргачлал: Судалгаанд оролцогчдын ходоод дурандах үед авсан биопсийн эдийг задалж хеликобактери өсгөвөрлөх сонгомол тэжээлт орчинд өсгөвөрлөж, өсгөврөөс ДНХ ялгах оношлуурын дагуу ДНХ ялгаж CagA генийг илрүүлэх ПГУ-ийн шинжилгээ хийсэн. ПГУ-ийн бүтээгдэхүүнд нуклейн хүчлийн дараалал тодорхойлох шинжилгээ хийж, CagA гений EPIYA хэвшинжийг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 1/3 нь эрэгтэйчүүд ба дундаж наслалт 47.13±10.07 байсан бол, 2/3 нь эмэгтэйчүүд ба дундаж наслалт 48.58±9.42 байв. Оролцогчдын дийлэнх хувь нь ходоодны үрэвсэлтэй (n=49/61 (80.33%)), цөөн хувь нь ходоодны шархтай (n=12/61 (19.67%)) байсан ба хүйсийн хувьд статистик ялгаа ажиглагдсангүй(p>0.05). Судалгаанд хамрагдсан нийт омгийн зөвхөн 107 омог ABD зураглал бүхий EPIYA хэсэгтэй зүүний хэв шинжийн cagA ген агуулж байсан. Үлдсэн 52 хеликобактерийн омог нь барууны хэв шинжид хамрагдах ба үүнээс 59.6% (n=31/52) нь зөхөн нэг EPIYA-C хэсэгтэй барууны I хэв шинжид, 38.5% (n=20/52) нь олон EPIYA-C хэсэгтэй барууны II хэв шинжийг тус тус агуулж байв. Барууны I хэв шинжийн CagA гений ихэнх нь (n=30/31) ABC зураглал бүхий EPIYA хэсэгтэй байсан бол барууны II хэв шинжийн CagA гений ихэнх (n=19/20) нь ABCC зураглал бүхий EPIYA хэсэгтэй тодорхойлогдсон. Судалгааны явцад ABCCCC, AAABC болон AAAAB гэсэн 3 ховор тохиолдох EPIYA зураглал бүртгэгдсэн.Дүгнэлт: Монгол оронд тархсан хелибактерийн омог нь барууны хэв шинжийн CagA давамгайлж байгаа бөгөөд хамгийн түгээмэл тохиолдох ABC болон ABCC дэд төрлүүдтэй байна. Манай судалгаагаар EPIYA-А баялаг AAABC болон AAAAB хоёр дэд хэв шинжийг анх удаа илрүүлсэн ба эдгээр хэв шинжийг халдварын эмгэг жамд бага нөлөөтэй гэж үздэг боловч цаашид in-vivo судалгаагаар уургийн түвшинд баталгаажуулах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гүргэм шар намуу эмийн ургамлын нөлөөг in vitro, in vivo орчинд судалсан дүн(2024-03-20); ;Б.Норжинханд ;Б.Оюундарь ;А.БердаулетБ.МинжинсорҮндэслэл: Уламжлалт анагаах ухаанд эмийн ургамлыг ашиглан аливаа Бичил биетний өвчнийг анагаах тан, бэлдмэл олон зуун жилийн турш ашиглагдсаар эсрэг нөлөө ирсэн. Гүргэм шар намуу цэцэг нь манай оронд элбэг тархсан ба Шархны эдгэрэлт алкалойдын агууламж ихтэй тул шарх анагаах, халуун бууруулах Шар намуугийн үйлдлийг нь нарийвчлан судлах шаардлагатай байна. Зорилго: Гүргэм ханд шар намуу (Papaver rubro-aurantiacum) эмийн ургамлын хандны үйлчлэлийг in vivo, in vitro орчинд судлан тогтоох. Арга, аргачлал: Гүргэм шар намуу эмийн ургамлаас 1:20 харьцаатай ханд бэлтгэн усан болон спиртэн ханд гаргаж авав. Гаргаж авсан хандны бичил биетний эсрэг үйлдлийг S.aureus (ATCC-29213), E.coli (ATCC-51755), P.aeruginosa (ATCC-27853), S.enterica (ATCC-13076), S.epidermidis (ATCC-35924), A.baumannii (ATCC-19606) стандарт омгуудыг ашиглан бичил биетний өсөлтийг саатуулах болон үхүүлэх хамгийн бага тунг тодорхойлов. Нийт 30 хулганыг эрүүл, хяналтын, харьцуулах, спиртэн хандны, усан хандны гэсэн 5 бүлэгт хуваан нурууны арьсанд асептик шарх үүсгэн, туршилтын амьтдын биеийн жин, эмнэлзүйд илрэх шинжүүдийг 7, 14, 21 дэх хоногуудад шархны талбайн өөрчлөлт болон гистологийн шинжилгээний үр дүнгээр харьцуулан тогтоов. Үр дүн: Гүргэм шар намуу эмийн ургамлаас гаргаж авсан спиртэн болон усан ханданд агуулагдах хуурай бодисын хэмжээ 25% байв. Бичил биетний эсрэг идэвхийг тодорхойлоход спиртэн ханд P.aeruginosa, S.aureus, Acinetobacter, S.epidermidis бактерийг 6.25 мкл тунгаар, E.coli-ийг 12.5 мкл тунгаар тус тус үхүүлэх бага тун тодорхойлогдсон. Усан ханд нь E.coli S.enterica P.aeruginosa S.aureus бактерийг 25 мкл, Acinetobacter, S.epidermidis-ийн эсрэг 50 мкл тунгаар үхүүлэх бага тун тодорхойлогдсон. Туршилтын амьтанд үүсгэсэн ил шарханд үзүүлэх нөлөөг 21 хоногийн дараа харьцуулахад хяналтын бүлгийн шарх 20±3.7 мм2, харьцуулах бүлэг 16.3±2.9 мм2, спиртэн хандны бүлэг 13±2.7 мм2 ургамлын хандны бүлгийн шарх бүрэн эдгэрсэн байв. Ургамлын ханд ашигласан бүлгийн шархны талбайг бүх хугацаанд хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай буурсан буюу шарх эдгэрсэн байлаа (p=0.007). Дүгнэлт: Гүргэм шар намуу эмийн ургамлаас гарган авсан ханд нь in vitro орчинд бичил биетний эсрэг нөлөө үзүүлэх ба in vivo орчинд ил шархны үрэвслийн нэвчдэсийг бууруулж, нөхөн төлжилтийг дэмжсэнээр шарх эдгээх нөлөө үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, SARS-CoV-2 seroepidemiology in Mongolia, 2020-2021: a longitudinal national study(Elsevier BV, 2023-04); ;Bailie, Christopher R; ;Price, David JBACKGROUND: The COVID-19 pandemic has global impacts but is relatively understudied in developing countries. Mongolia, a lower-middle-income country, instituted strict control measures in early 2020 and avoided widespread transmission until vaccines became available in February, 2021. Mongolia achieved its 60% vaccination coverage goal by July 2021. We investigated the distribution and determinants of SARS-CoV-2 seroprevalence in Mongolia over 2020 and 2021. METHODS: We performed a longitudinal seroepidemiologic study aligned with WHO's Unity Studies protocols. We collected data from a panel of 5000 individuals in four rounds between October 2020 and December 2021. We selected participants through local health centres across Mongolia by age-stratified multi-stage cluster sampling. We tested serum for the presence of total antibodies against SARS-CoV-2 receptor-binding domain, and levels of anti-SARS-CoV-2 spike IgG and neutralising antibodies. We linked participant data with national mortality, COVID-19 case, and vaccination registries. We estimated population seroprevalence and vaccine uptake, as well as unvaccinated population prior-infection prevalence. FINDINGS: At the final round in late 2021, 82% (n = 4088) of participants completed follow-up. Estimated seroprevalence increased from 1.5% (95% CI: 1.2-2.0), to 82.3% (95% CI: 79.5-84.8) between late-2020 and late-2021. At the final round an estimated 62.4% (95% CI: 60.2-64.5) of the population were vaccinated, and of the unvaccinated population 64.5% (95% CI: 59.7-69.0) had been infected. Cumulative case ascertainment in the unvaccinated was 22.8% (95% CI: 19.1%-26.9%) and the overall infection-fatality ratio was 0.100% (95% CI: 0.088-0.124). Health workers had higher odds for being COVID-19 confirmed cases at all rounds. Males (1.72 (95% CI: 1.33-2.22)) and adults aged 20 and above (12.70 (95% CI: 8.14-20.26)) had higher odds for seroconverting by mid-2021. Among the seropositive, 87.1% (95% CI: 82.3%-90.8%) had SARS-CoV-2 neutralising antibodies by late 2021. INTERPRETATION: Our study enabled tracking of SARS-CoV-2 serological markers in the Mongolian population over one year. We found low SARS-CoV-2 seroprevalence in 2020 and early 2021, with seropositivity increasing over a 3-month interval in 2021 due to vaccine roll out and rapid infection of most of the unvaccinated population. Despite high seroprevalence in Mongolia amongst both vaccinated and unvaccinated individuals by end-2021, the SARS-CoV-2 Omicron immune escape variant caused a substantial epidemic. FUNDING: World Health Organization, WHO UNITY Studies initiative, with funding by the COVID-19 Solidarity Response Fund and the German Federal Ministry of Health (BMG) COVID-19 Research and development. The Ministry of Health, Mongolia partially funded this study.Scopus© Citations 6
