М.Бүрнээ
Loading...
Товч нэр
М.Бүрнээ
Бүтэн нэр
Мөндөр Бүрнээ
Латин нэр
Mundur Burnee
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Баян-Өлгий аймгийн зарим сумдын нохойн популяци дахь гельминтофауныг судалсан дүн(2026-05-22); ;М.Цэрэнлхам ;С.Ганзориг ;Б.ЧинчулуунШ.ОюунтуяаҮндэслэл: Сystic echinococcosis (CE) буюу бэтэг нь нохойноос хүнд халдварладаг зооноз юм. Төв Азийн 270 сая хүн СЕ-ийн эрсдэлтэй бүсэд амьдардаг. Зоонозын халдвар үүсгэгчид нь хүн, мал, нохойн шилжилт хөдөлгөөн болон худалдаа, хил дамнасан харилцаатай холбоотойгоор улс орнуудын хооронд тархдэг тул урьдчилан сэргийлэх шаардлагатай. Зорилго: Баян-Өлгий аймгийн зарим сумын нохойн популяци дахь гельминтофауныг судлан, зоонозын халдваруудыг илрүүлэх. Арга, аргачлал: Баян-Өлгий аймгийн ОХУ болон БНХАУ-тай хиллэн оршиж буй 7 сумыг зорилтот түүврийн аргаар сонгож, бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хэвлийн хөндийн хэт авиа шинжилгээнд хамрагдсан 300 иргэдийн гэрийн нохойг нь туулгах зөвшөөрөл авч, гельминтоксыг 5мг/ кг-аар өгч, 95 нохойны туулгалтын дараах баасны дээжийг цуглуулж, гельминтүүдийн өндөг илрүүлж, гельминтофауныг судлав. Тaeniidae-ийн өндөгтэй дээжээс ДНХ ялгахдаа ДНХ ялгах цомог (Qiagen kit, Stool DNA kit, Germany) ашиглан, митохондрийн cox1 генийг F/COI, R/COI праймер ашиглан ПГУ-аар олшруулж, халдварлалтын түвшинг тодорхойлов. Үр дүн: Баян-Өлгий аймгийн нохойн популяцийн гельминтофауныг Taeniidae-ийн овог болон Ascaris төрөлд багтах гельминтүүдээс гадна Toxocara саnis, Trichurus vulpis, Macracanthorhynchus catulinus, Oncicola canis, Strongyloides canis, Alaria саnis зүйлийн гельминтүүд бүрдүүлж байна. Нохдын 10.5% Taeniidae, 4.2% T. canis, 3.2% S. canis, 2.1% A. canis, 2.1% Ascaris, 2.1% T. vulpis, 3.2% O. canis, 5.2% M. catulinus-аар халдварласан бөгөөд эдгээр зүйлүүдээс Т. саnis, T.vulpis, A. саnis болон Taeniidae-ийн овгийн гельминтүүд нь нохойноос хүнд халдварладаг зооноз өвчин үүсгэгчид юм. Taeniidae-ийн өндөг илэрсэн 10 дээжнээс ДНХ ялган, СО I праймер ашиглан cox I генийг олшруулахад 9 (90%)-д 880 хос суурь бүхий зурвас илэрч, халдварлалттай болох нь батлагдав. Дүгнэлт: Баян-Өлгий аймгийн зарим сумын нохойн популяцийн гельминтофауныг 1 овог, 1 төрөл, 6 зүйлийн гельминт бүрдүүлж байна. Баян-Өлгий аймгийн зарим сумын нохдын 9.0% Taeniidae-ийн халдвартай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотод импортоор орж ирсэн жимс жимсгэнэ, хүнсний ногооноос шимэгчид илрүүлсэн дүн(2023-05-18); ;Н.Даваажаргал ;Б.Хулан; Үндэслэл: 2019 оны байдлаар дэлхий даяар ойролцоогоор 3.5 тэрбум хүн шимэгчдийн халдварт өртөж, 450 сая нь эгэл биетэн, гельминтээр халдварлаж, ойролцоогоор жилд 200.000 хүн нас бардаг байна. Шимэгчдийн тархалт нь хүн амын амьдрах орчин, эрүүл ахуй, ундны ус болон хүнсний аюулгүй байдал, хөрсний бохирдол зэрэгтэй шууд хамааралтай байна. Зорилго: Улаанбаатар хотод импортоор орж ирсэн жимс жимсгэнэ, хүнсний ногооноос шимэгчид илрүүлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд хамруулсан жимс, жимсгэнэ, хүнсний ногоонуудын дээжийг санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотын 2 хүнсний зах (A, B)-аас цуглуулсан. Судалгаанд нийт 21 төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоог ашиглав. Жимс жимсгэнэ, хүнсний ногооноос шимэгчдийн өндөг, авгалдайг илрүүлэхдээ Floating-ийн аргаар өндөг хөвүүлж, микробэлдмэл бэлтгэн, микроскопын Х10, Х40 өсгөлтөөр харсан. Шимэгчийн өндөг, авгалдайн зүйлийн бүрдлийг түлхүүр толь (http://atlas.or.kr/) ашиглан тодорхойлов. Үр дүн: Жимс жимсгэнээс шимэгчдийн өндөг, авгалдай илэрсэн байдлыг судлан үзэхэд кивиний 20%-д (n=1) Ascaris lumbricoides-ийн өндөг илэрлээ. Бусад төрлийн жимснүүдээс ямар нэгэн шимэгчдийн өндөг илэрсэнгүй. Харин нийт хүнсний ногооны 27.04%-д (n=33) Ascaris lumbricoides, Toxocara spp-ийн өндөг, Strongyloides stercoralis, Oesophagostomum, Diapterobates notatus-ийн авгалдай, хөрсний хачиг илэрлээ.
