Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 4 of 4
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын биологийн идэвхт нэгдэл ба эластаза ферменттэй харилцан үйлчлэлийн судалгаа
    (2026-05-22)
    Э.Буянжаргал
    ;
    ;
    Б.Энхтуул
    ;
    ;
    Д.Энхжаргал
    Үндэслэл: Ургамлын гаралтай биологийн идэвхт нэгдлүүд нь гоо сайхны болон арьс судлалын салбарт өргөнөөр судлагдаж, хэрэглэгдэх болсон. Ялангуяа ургамлын гаралтай полифенол, антрахинон зэрэг нэгдлүүд нь антиоксидант болон эластаза ферментийн идэвхийг саатуулах идэвхээрээ онцлогтой байдаг. Эластаза нь арьсны уян хатан чанарыг хадгалахад чухал үүрэгтэй эластин уургийг задлах фермент бөгөөд түүний хэт идэвхжил нь арьсны хөгшрөлт, үрчлээ үүсэхэд нөлөөлдөг. Иймээс эластаза ферменттэй харилцан үйлчлэлцэх ургамлын гаралтай нэгдлүүдийг илрүүлэх нь шинэ бүтээгдэхүүний найрлага, чанар, эмчилгээний үр нөлөөг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзсэн нь судалгааны ажлын үндэслэл болно. Зорилго: Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын ханданд биологийн идэвхт нэгдлүүдийг илрүүлэх, тэдгээрийн эластаза ферменттэй харилцан үйлчлэлцэх идэвхийг судлах Арга, аргачлал: Бид Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын үндсийг агшигласан ба шинжилгээний дээж бэлтгэхдээ эхлээд ургамлын үндсийг жижиглэж ханд гарган авсан. (50%-ийн этанол, хэт авиан усан ванн). Бэлтгэсэн хандыг вакуум центрифуг багаж ашиглан этанол уусгагчийг бүрэн ууршуулан хатаасан. Хатаасан дээжээс 10 мг-ыг жинлэн авч дээр нь 100 мкл метанол, 900 мкл ус нэмж хольсны дараа дээжийг 0.1 мкм мембранан шүүлтүүрээр шүүж, 1:1 хяналтын дээж болон эластаза энзимтэй дээж бэлтгэн LC-MS багажаар шинжилсэн. Үр дүнг Agilent Mass Hunter Qualitative Analysis 10.0 программ ашиглан боловсруулсан. Үр дүн: Шингэний хроматографи-масс спектрометрийн шинжилгээгээр Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын үндэсний ханданд нийт 16 биологийн идэвхт нэгдэл илрүүлэв. Ургамлын ханд болон эластаза энзимтэй дээжийн харьцуулсан шинжилгээнд глюконы хүчил, нимбэгийн хүчлийн пикийн талбай буурч, эмодины пикийн талбай нэмэгдсэн өөрчлөлт ажиглагдав. Эдгээр өөрчлөлт нь дээжүүдийн хооронд ялгаатай байдлыг илэрхийлж байна. Дүгнэлт: Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын үндэсний ханданд шингэний хроматографи-масс спектрометрийн шинжилгээгээр антрахинон, фенолт болон флавоноидын бүлэгт хамаарах олон төрлийн биологийн идэвхт нэгдлүүд илэрсэн. Эластаза энзимтэй харьцуулсан шинжилгээнд зарим нэгдлүүдийн пикийн талбайд өөрчлөлт ажиглагдсан нь эдгээр нэгдлүүд ферменттэй харилцан үйлчлэлцэж байгааг илтгэв. Иймээс уг ургамлын үндэс нь эластаза ферментийн идэвхэд нөлөөлөх боломжтой биологийн идэвхт нэгдлүүдийг агуулж байгаа бөгөөд арьсны хөгшрөлтийн эсрэг болон гоо сайхны чиглэлд ашиглах судалгааны үндэслэлтэй болохыг харуулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Амьсгалын замын өвчинд Монголчуудын хэрэглэж ирсэн байгалийн гаралтай эмийн түүхий эдийн этноботаникийн судалгаа
    (2023-11-03)
    Ц.Амаржаргал
    ;
    Ц.Шинэцэцэг
    ;
    ;
    Б.Энхтуул
    ;
    Үндэслэл: Угсаатны зүйн ургамал судлал буюу этноботаник нь тухайн бүс нутгийн ургамал, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус, практик хэрэглээ, нутгийн соёл, ард түмний дунд уламжлагдан ирсэн мэдлэгийг системчлэн судалдаг шинжлэх ухаан юм. Монголчууд амьтан, ургамал, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийг газарзүйн хувьд ялгаатай бүс нутагт хэрхэн ашигладаг талаарх мэдээлэл нь анагаах ухааны үнэ цэнтэй эх сурвалж болох билээ. Иймд олон зууны турш монголчуудын дунд өргөн хэрэглэгдэж, амьдрал дээр туршигдсан байгалийн гаралтай эмийн түүхий эдийг судлах нь чухал ач холбогдолтой байна. Зорилго: Амьсгалын замын өвчинд байгалийн гаралтай эмийн түүхий эдийг монголчууд хэрхэн хэрэглэж байсан туршлагыг нэгтгэн дүгнэх, ач холбогдол, хэрэглээ зэрэг үзүүлэлтийг этноботаникийн аргаар судлах. Арга, аргачлал: Энэхүү этноботаникийн судалгааг 2023 оны 2 сараас 5 сарын хооронд Монгол Улсын 17 аймгийн 154 мэдээлэгчээс 535 мэдээ баримт цуглуулж боловсруулсан. Мэдээлэгчдээс ирсэн байгалийн гаралтай эмийн түүхий эдийг хэрэглэх өвчнийг олон улсын өвчний ангилалтай (International classification of disease 10th edition, ICD-10) дүйцүүлэн, амьсгалын замын өвчнөөр 9 ангилсан. Үүнд: амьсгалын замын үрэвсэлт өвчнүүд: J00-06. Хатгаа, уушгины үрэвсэлт өвчнүүд: J09-18. Багтраа, багтраат байдал, бронхиектаза: J44-47 кодын хүрээнд тус тус хамаарна. Этноботаникийн тоон шинжилгээний үр дүнг мэдээлэгчийн зөвшилцлийн индекс (МЗИ, Informant Consensus Factor, ICF), ашиглалтын индекс (АИ, Use value, UV), харьцангуй давтамжийн индекс (ХДИ, Relative frequency citation, RFC), үнэн байдлын түвшингийн индекс (ҮБТ, Fidelity level, FL), алдартай байдлын түвшин (АБТ, Relative popularity level, RPL), эрэмбээр зэрэглэх (ЭЗ, Rank order priority, ROP), овгийн ач холбогдлын индекс (ОАХИ, Family importance value, FIV) зэрэг тоон үзүүлэлтүүдийг ашиглан тооцоолов. Судалгааны мэдээ баримтыг Google scholar, Scopus, PubMed, ResearchGate, Web of science, Directory of Open Access Journals, BASE зэрэг мэдээллийн хөтчүүдээс мэдээ материалыг цуглуулсан, мөн уламжлалт анагаах ухааны жорын найрлагыг “Ардын эмчилгээний уламжлалт арга засал” М. Цэрэнсүрэн, Д. Батхүү, “Жүрү досил”, “Хар дом судрын хэлхээс”, “Онцар гадон дэр зод”, “Анагаах ухааны дөрвөн үндэс’’ зэрэг номуудаас нэгтгэн бэлтгэж Жаккардын индекс (ЖИ, JI) буюу төсөөтэй байдлын илтгэгчийг харьцуулан дүгнэж статистик боловсруулсан. Судалгааны ажлын асуумж нь 6 бүлгийн хүрээнд 26 хаалттай асуумж, 3 нээлттэй асуумжаас бүрдэнэ. Судалгааны асуумжийн найдвартай байдлыг Коронбахын альфа ашиглан тооцоолоход 0.815 (81.5%) байв. Үр дүн: 33 овгийн 126 зүйл ургамлыг дурдсанаас буурцагтан (Fabaceae) овгийн ургамал хамгийн их (21.25%) байсан ба Жигдын овог (Elaeagnaceae FIV = 0.140) хамгийн өндөр ач холбогдол, үнэ цэнэ бүхий овог нь байна. Нийт ургамлуудыг эрэмбээр зэрэглэхэд Нөмрөгт банздоо (Saussurea involucrata Kar.et.Kir), Ээрэм шарилж (Artemisia macrocephla Jacquem), Ланцуй тарваган шийр (Thermopsis lanceolata R.Br), Урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis Fisch.), Говийн ганга (Thymus gobicus Tschern.), зэргийг тус тус хамгийн өргөнөөр хэрэглэж ирсэн байна. Дүгнэлт: Цаашид энэ төрлийн судалгааны ажлыг эрчимжүүлж ханиад, томуу, ларингит, амьсгалын замын түгээмэл тохиолдох эмгэгүүдийг эмчлэх, байгалийн гаралтай эмчилгээний өндөр үр дүнтэй эмийн бүтээгдэхүүнийг гарган авах боломж бидэнд байгааг дээрх судалгаанаас дүгнэж байна. Мөн бидний судалгааны үр дүн нь уламжлалт анагаах ухааны амьсгалын замын өвчинд хэрэглэдэг жорын найрлага дахь эмийн ургамлуудын 15 хувь, орчин үеийн анагаах ухаанд хэрэглэгддэг ургамлын гаралтай эм бэлдмэлийн 3 хувьтай нь төсөөтэй байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол оронд ургадаг зарим зүйл сапонин агуулсан ургамлуудын амсрын эсийн судалгаа
    (2025-10-20)
    Б.Нурдана
    ;
    Б.Хулангоо
    ;
    Л.Дэнсмаа
    ;
    ;
    Б.Энхтуул
    Үндэслэл: Сапонин нь ургамлын хоёрдогч метаболит бөгөөд ургамлын хамгаалалтын механизм болон физиологийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Амсрын эсүүд нь ургамлын эсийн хийн солилцоо, усны тэнцвэрийг хангахад чухал үүрэгтэй тул сапонин ихээр агуулсан ургамлын төрөл зүйлүүдийн амсрын эсийн анатомийн болон биохимийн онцлогийг судалснаар эдгээр нэгдлүүд болон эсийн механизмийн харилцан үйлчлэлийн шинж чанарыг судлах нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Сапонин агуулсан эмийн ургамлуудын амсрын эсийн бүтэц, хэлбэр, үйл ажиллагааг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол орны зарим зүйл сапонин агуулсан ургамлын амсрын эсийн бүтэц, байрлал, тоо, эпидермисийн онцлогийг судлахаар 2024 оны 6-9 сард, Булган, Төв аймаг, Горхи-Тэрэлжээс 9 зүйл эмийн ургамлыг цуглуулж, бичил бэлтгэмэл бэлтгэн макроскопийн болон микроскопийн аргаар судлан үзэв. Үр дүн: Судалгааны үр дүнд Сэгсгэр яргуйжин (Anemone crinita Juz.) нь 1 мм2 талбайд хамгийн олон амсрын эс (107), эпидермисийн эс (229)-тэй бөгөөд энэ нь хуурай орчинд дасан зохицох, хамгаалах үүрэгтэй. Байгалийн гиш (Vivia baicalensis (Turcz.)B.Fedtsch.) нь хамгийн өндөр амсрын индекс (39.6)-тэй бөгөөд ууршилтын зохицуулалтад онцгой үүрэгтэй. Амсрын эсийн бүтэц ургамлын төрөл зүйлээс хамаарч өөр өөр байсан бөгөөд Ацан ажгана, Байгалын гиш зэрэг ургамал нь аномоцит хэлбэрийн амсрын эстэй байв. Харин Өндөр гэзэг цэцэг, Буриад хонин зажилуур зэрэг ургамлын амсрын эс азиноцит хэлбэртэй, Нарийн навчит зүрхэн цэцэг, Цацагт инж буурал, Наран холтсон цэцэг, Ойн яргуйжин, Сэгсгэр яргуйжин зэрэг ургамлууд парацит хэлбэрийн амсрын эстэй байв. Дүгнэлт: Сэгсгэр яргуйжин нь хамгийн олон амсрын эстэй байснаар өндөр идэвхтэй хийн солилцоо болон усны зохицуулалтын өндөр чадвартай мөн эпидермис эсийн тоо хамгийн өндөр байгаа нь гадаад орчноос хамгаалах чадвар сайтай байгааг илтгэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Брайву-3 тангийн найрлагатай тосон түрхэцийн стандартчиллын үнэлгээ
    (2024-05-13) ;
    Я.Баярмаа
    ;
    Э.Буянжаргал
    ;
    Б.Энхтуул
    ;
    Үндэслэл: Ургамлын гаралтай уламжлалт эм нь олон мянган жил хэрэглэгдэж ирсэн, судлагдсан ба энэ нь хүний бие махбодод нийцэлтэй, хор аюул багатай, эмчилгээний идэвхтэй байдгаараа онцлог бөгөөд уламжлалт эмийн бэлдмэлийн эрдэм чадлыг судлан тогтоосны үндсэн дээр орчин үеийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан эмийн хэлбэр боловсруулан үйлдвэрлэж, хэрэглэх нь ихээхэн ирээдүйтэй бөгөөд импортын эмийн бэлдмэлийг орлох идэвх өндөртэй, гаж нөлөө багатай, хямд үнэтэй эмээр хангах нь эдийн засгийн болон онол практикийн чухал ач холбогдолтой юм. Иймд уламжлалт анагаах ухаанд олон жилийн турш хэрэглэж ирсэн. Брайву-3 тан эмийг сонгон авч эмийн найрлагыг хэвээр үлдээн тосон түрхэц хэлбэрт оруулж гарган авсан тосон түрхэцийн чанарыг үнэлж, хэрэглэхэд илүү хялбар болгох нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болов. Зорилго: Брайву-3 тангийн найрлагатай тосон түрхэцийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны ажлыг АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм шинжилгээний лаборатори” болон “Эм зохион бүтээх лаборатори”-ийг түшиглэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Брайву-3 тосон түрхэцийн гадна байдлыг мэдрэхүйн эрхтнээр тодорхойлсон ба чанарын шалгуур үзүүлэлт болох нэгэн төрөл чанар, хүчлийн тоо, иодын тоо, саванжилтын тоо, нийлбэр полифенолт нэгдлийг тодорхойлов. Үр дүн: Брайву-3 тангийн найрлагатай тосон түрхэц нь цайвар шаргал өнгөтэй, нэгэн төрлийн, хүчлийн тоо 112 г/мл, саванжилтын тоо 35 мл/г, орчин pH-4.29, иодын тоо 4.283 г/мл, нийлбэр полифенолт нэгдэл 0.503% агуулагдаж байна. Дүгнэлт: Брайву-3 тангийн найрлагатай тосон түрхэцийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг Монгол Улсын Үндэсний Фармакопейн анхдугаар хэвлэл (2011) болон ОХУ, БНХАУын фармакопейн аргачлалаар тодорхойлов.