Yondon, Namuunzul
Loading...
Товч нэр
Yondon, Namuunzul
Бүтэн нэр
Yondon Namuunzul
Латин нэр
Yondon Namuunzul
Албан тушаал
Судлаач
ORCID
7 results
Now showing 1 - 7 of 7
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Follow up for pediatric dental patient with Papillon-Lefevre syndrome, in Mongolia.(2025-12-04); ; Background: Papillon-Lefevre Syndrome (PLS) is a rare genetic disorder, characterized by palmoplantar keratosis, Case description: A 3.6-year-old male patient reported to the central dental hospital, with a complaint of tongue ulcer and exposed root of deciduous teeth. Intraoral examination of the patient had shown the absence of central incisors in maxilla and in the mandible presence of first primary premolars and right primary canine. The anterior third of the tongue was a traumatic ulcer in the maxillary left canine and lateral incisor Practical implications: We have followed up patient with PLS and the traumatic tongue ulcer of patient with immunodeficiency was recovered. Dentists are very important specialists for the diagnosis and management of PLS. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Папиллон-Лефеврийн хам шинжтэй хүүхдийн шүд, амны хөндийн байдлыг хянасан дүн(2025-01-01) ;Ж.Дэлгэрцэцэг; ; А.МөнхдөлҮндэслэл: Папиллон Лефеврийн хам шинж нь ховор тохиолдох гений эмгэг бөгөөд хүний гарын алга ба хөлийн улны арьсны хэт эвэршилт. шүдний тулгуур эдийн давшингуй явцтай үрэвсэл. бага насанд шүдгүйдэлд хүрэх шинж тэмдгээр илэрдэг эмгэг юм. Түүнчлэн арьсны идээт үрэвсэл. хумсны хэлбэр алдагдал. хэт хөлрөх шинжүүд нэмэлтээр илэрч болдог. Эмнэлзүйн тохиолдол: АШУҮИС-ийн НАСТЭ-т үйлчлүүлэгч. 3.6 настай эрэгтэй. хэлнээс цус гарна гэсэн зовуурьтай ирсэн бөгөөд асуумж. бодит үзлэг. нэмэлт шинжилгээг үндэслэн “Папиллон-Лефеврийн хам шинж. Архаг гэмтлийн гаралтай хэлний шарх” гэсэн оноштойгоор нүүр амны тусламж үйлчилгээг хүүхдийн нүүр амны их эмч үзүүлж. амны хөндийг бүрэн эрүүлжүүлсэн ба 3 сар тутамд амны хөндийн хяналтын үзлэг. 6 сар тутамд эрүү хоншоорын шүдний рентген шинжилгээг хийв. Хүүхдийн эмч. дархлаа судлалын эмч нарын хамтарсан эмчилгээний дүнд одоо 6 настай хүүхдийн нүүр амны эмчийн хяналтад тогтмол хамрагдаж байна. Шүд амны хөндийн үзлэг шинжилгээний дүнг танилцуулна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Байнгын хоёрдугаар их араа шүдний сувгийн морфометрийн үзүүлэлтийг орон зайн төлөвт Монгол хүнд судалсан дүн(2024-12-21); ; ; ; Ж.ДэлгэрцэцэгҮндэслэл: Шүдний эмч нарын хувьд шүдний сувгийн эмчилгээг амжилттай гүйцэтгэх ажлын гол үндэс нь сурвалжийн сувгийн анатоми бүтцийн талаарх мэдлэг, анхаарал болгоомжтой нягт нямбай хийгдсэн сувгийн цэвэрлэгээ, хэлбэржүүлэх үйл явцад оршдог. Эндээс хамгийн их хүндрэл дагуулдаг сувгийн анатомийн хэлбэр бол С хэлбэрийн сувгийн систем юм. Учир нь С хэлбэрийн сувагтай шүдний сувгийн хана нимгэн, зарим хэсэгт нарийн тууз хэлбэр үүсгэсэн байдаг тул сувгийн механик цэвэрлэгээ хийж, хэлбэржүүлэх явцад сувгийн хөндийд зөөлц үлдэх, сувгийн хана цоорох зэрэг эрсдэл хүндрэлүүд үүсдэг болохыг эмч судлаачид тэмдэглэсэн байдаг. Иймд Байнгын хоёрдугаар их араа шүдний морфометрийн үзүүлэлтийг гурван хэмжээст орон зайн төлөвт буюу КЦКТ-ын шинжилгээний аргаар С хэлбэрийн сувгийн тархалтыг судлах нь эдгээр эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээг нарийн төлөвлөхөд ач холбогдолтой төдийгүй манай улсад энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Байнгын хоёрдугаар их араа шүдний сувгийн морфометрийн үзүүлэлт,С хэлбэрийн сувгийн тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг 2014 оны 7 сараас Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн (АШУҮИС) Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн (НАСТЭ) Нүүр Амны Дүрс Оношилгооны тасагт үйлчлүүлсэн 15-55 насны шинжлүүлэгчдийн Конус Цацрагт Компьютер Томографи (КЦКТ) зургаас зорилтот түүврийн аргаар 50 зургийг түүвэрлэв. Ингэхдээ хоншоор ба эрүүний хоёрдугаар араа шүдний сурвалжийн сувгийн морфометрийн үзүүлэлтийг сурвалж тус бүрээр тодорхойлж, нийт тохиолдол дотор С хэлбэрийн сувгийн тархалтыг судлав. Судалгааг ёс зүйн зөвшөөрлийн (2023/3-01-20) хүрээнд гүйцэтгэсэн ба статистик боловсруулалтыг SPSS-27.0 программ ашиглан хийв. Үр дүн: Хоншоорын хоёрдугаар их араа шүдэнд С хэлбэрийн сувгийн тархалт 14.2%, эрүүний хоёрдугаар их араа шүдэнд 52.1% байв. Харин сурвалжийн сувгийн морфометрийн үзүүлэлтийн хувьд хоншоорын 3 сувагтай хоёрдугаар их араа шүдний хацар талын медиал, хацар талын дистал, тагнай талын сувагт Vertucci-ын I хэлбэрийн тохиолдол харгалзан 85%, 98%, 100% тус тус тодорхойлогдсон бол эрүүний 3 сувагтай хоёрдугаар их араа шүдний медиал сувагт IV хэлбэр зонхилон тохиолдож байсан нь нийт тохиолдлын 67% байна. Дүгнэлт: 1. Монгол хүний байнгын хоёрдугаар араа шүдэнд С хэлбэрийн сувгийн тархалт эрүүний шүдэнд илүүтэй тохиолдож байна. 2. Сувгийн хэлбэрийн хувьд I ба IV хэлбэр зонхилон илэрлээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүний байнгын нэгдүгээр их араа шүдний хөндийн морфометрийг конус цацрагт компьютер томографын зурагт тодорхойлсон дүн(2024-04-13); ; ;Э.Энхмаа; Үндэслэл: Хүний шүдний хөндийн анатомийн онцлог нь шүд цоорох өвчин болон түүний хүндрэлийн эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг. Хүний байнгын нэгдүгээр их араа шүд нь хамгийн эхэнд, сүүн шүдний ард шүдэлдэг онцлогтой тул шүд цоорох өвчинд амархан өртөж, цоорлын болон шүдний сувгийн эмчилгээнд орох тохиолдол нь хамгийн их байдаг. Шүдний хөндийн морфометрийг рентген шинжилгээгээр тодорхойлдог ба Конус Цацрагт Компьютер Томограф (КЦКТГ)-ын арга нь хамгийн дэвшилтэт хувилбар тул бид байнгын нэгдүгээр их араа шүдний сурвалжийн сувгийн хөндийн морфометрийг КЦКТГ-ын зурагт судлахаар болов. Зорилго: Монгол хүний байнгын нэгдүгээр их араа шүдний хөндийн морфометрийг КЦКТ-ын зурагт тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив загвараар хийж гүйцэтгэв. Шалгуур үзүүлэлтийн дагуу зорилтот түүврийн аргаар бүтэн хэмжээст КЦКТ зургийг сонгож, зураг бүрд OnDemand 3D программын тусламжтай байнгын их араа шүдний хөндийн морфометрийг судлав. Үүнд шүдний сувгийн хэлбэр (Vertucci, 2005), зөөлцийн эврийн байрлалыг харааны аналоги хэмжүүрээр 3 судлаач тус тус тодорхойлж, үр дүнг дундаж үзүүлэлтээр тооцсон. Судалгааг ёс зүйн зөвшөөрлийн (2023/3-01-20) хүрээнд гүйцэтгэсэн ба статистик боловсруулалтыг SPSS27 программ хангамжийг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд сонгогдсон 99 КЦКТГ-ын зурагт нийт 303 шүдэнд хэмжилт хийв. Хоншоорын нэгдүгээр их араа шүдэнд I хэлбэрийн суваг 90.4%, IV хэлбэр 7.8%, II ба V хэлбэр 0.7%-д тодорхойлогдлоо. Эрүүний нэгдүгээр их араа шүдэнд I хэлбэрийн суваг 57.7%, IV хэлбэр 32%, V хэлбэр 6.3%, III хэлбэр 5.1% тус тус илрэв. Цөгцний хөндийн хамгийн өндөр цэг буюу зөөлцийн эврийн байрлал хацар талын медиал талд байгаа нь хоншоорын нэгдүгээр их араа шүдний 97.3%-д нь, эрүүний нэгдүгээр их араа шүдний 98%-д илэрлээ. Дүгнэлт: Судалгаанд ашигласан КЦКТ зурагт 13-62 насны хүмүүсийн байнгын их араа шүдэнд Vertucci-ын I хэлбэрийн суваг зонхилон тохиолдож, хацар талын медиал талын зөөлцийн эвэр хамгийн өндөр байрлалд байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хоншоорын араа бүлэг шүдийг хоншоорын хөндийн зарим шугаман үзүүлэлттэй харьцуулан судалсан дүн(2025-05-05); ; ;Ө.Хатанзаяа; Үндэслэл: Хоншоорын араа бүлэг шүдний сурвалжийн орой болон хоншоорын хөндийн хоорондох ясны зузаан, хоорондын харьцаа нь нүүр ам судлалын эмнэл зүйд шүдний имплант суулгац суулгах болон нүүр амны гажиг заслын эмчилгээнд чухал ач холбогдолтой болохыг судлаачид тэмдэглэсэн байдаг. Энэ нь хоншоорын араа бүлэг шүдний сурвалжийн байрлалаас шалтгаалан хоншоорын хөндийн доод ханатай харьцах байдал харилцан адилгүй байдаг. Монгол улсад хоншоор эрүүний морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон судалгаа цөөнгүй боловч хоншоорын араа бүлэг шүдний байрлалтай уялдуулж нарийвчлан судалсан хэмжилт болон ангилалын талаарх судалгаа хангалтгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хоншоорын араа бүлэг шүд ба хоншоорын хөндийн зарим шугаман үзүүлэлттэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив судалгааны загвараар, 2021–2023 оны хооронд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр Aм Судлалын Төв Шүдний Эмнэлэгт авсан КЦКТГ-ийн 30 ширхэг зургийг судалгаанд хамруулах болон хасах шалгуурын дагуу авч зураг бүрийг HDX, WILL (DENTRI, SEOUL, Korea) төхөөрөмжөөр авч, OnDemand3D (CyberMed, Seoul, Korea) программ хангамжийг ашиглан хэмжилтүүдийг хийсэн. Босоо харьцааг Kwak-ийн ангиллаар 5 төрөлд хуваасан. Судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос олгосон зөвшөөрлийн (2023/3-01-20) хүрээнд гүйцэтгэж, статистик боловсруулалтыг SPSS-27.0 программаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан шинжлүүлэгчдийн дундаж нас 26.87±8.56 жил ба эдгээрийн 12 нь эрэгтэй, 18 нь эмэгтэй байв. Нийт 30 ширхэг КЦКТГ зургаас 202 шүдний хоншоорын хөндийтэй харьцах харьцааг судалж үзэхэд нэгдүгээр бага араа шүдний бүлэгт I ангилал 77.4%, II–13.2%, V–9.4% байсан бол III ба IV ангилал илрээгүй. Харин хоёрдугаар бага араа шүдэнд I ангилал 44.8%, V–37.9%, II–17.2%, нэгдүгээр их араа шүдэнд V–62.3%, I–24.4%, II–6.7%, III–4.4%, IV–2.2%, хоёрдугаар их араа шүдэнд V–63.1%, I–23.9%, II–6.5%, III–6.5% тус тус байв. Хоншоорын шүдний сурвалжийн оройгоос хоншоорын хөндийн доод хана хүртэлх зайг судалж үзэхэд хоёрдугаар их араа шүдний хацар талын сурвалж хоорондын зай хамгийн бага буюу 0.67±1.36 мм, нэгдүгээр бага араа шүдний сурвалж хоорондын зай хамгийн хол буюу 5.14±4.32 мм (p<0.01) байв. Дүгнэлт: Хоншоорын араа бүлэг шүднээс хоншоорын хөндийн доод ханад хамгийн ойр байрласан нь хоёрдугаар их араа шүд, хамгийн хол байгаа нь нэгдүгээр бага араа шүд байв. Хоншоорын их араа шүдний хувьд V ангилал буюу сурвалж нь хоншоорын хөндийн ёроол руу түрж орсон хэлбэр давамгай тохиолдсон бол бага араа шүдний хувьд I ангилал буюу хоншоорын хөндийгөөс зайтай байх хэлбэр давамгайлж байгаа нь тодорхойлогдлоо.
