Б.Сайнзаяа
Loading...
Товч нэр
Б.Сайнзаяа
Бүтэн нэр
Базаррагчаа Сайнзаяа
Латин нэр
Bazarragchaa Sainzaya
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Helicobacter pylori-ийг устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээний үр дүн(2024-01-28); ;Б.Цолмон; Үндэслэл: Монгол улс ходоодны хорт хавдрын тохиолдол, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Ходоодны хорт хавдрын тэргүүлэх шалтгааны нэг нь H.pylori юм. H.pylori устгах стандарт гурвал, дөрвөл эмчилгээний үндсэн антибиотикуудын нэг кларитромицины тэсвэржилтийн тархалт ихсэн стандарт гурвал эмчилгээний үр дүн Европын орнуудад 70%иас багасч, Монгол оронд 72.7% болсон байна. “Маастрихтийн VI удирдамж”-д H.pylori устгах эмчилгээг сонгохдоо кларитромицины тэсвэржилтинд үндэслэн тэсвэржилт өндөр (>15%) орнуудад нэгдүгээр сонголтоор висмут-агуулсан дөрвөл эмчилгээ болон сонгомол бусад эмчилгээг хэрэглэхийг зөвлөсөн. Сонгомол эмчилгээний нэг хувилбар өндөр тунт хоёрлосон эмчилгээ нь “Маастрихтийн VI удирдамж”, Франц, Тайван, Хятад зэрэг олон оронд эмчилгээний үр дүн 90%-иас дээш, гаж нөлөө багатай байна. Манай оронд тус эмчилгээ нь судлагдаагүй, эмнэлзүйн салбарт шинэ эмчилгээ тул тус судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: H.pylori устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: H.pylori-ийн халдвар оношлогдож, анх удаа эмчилгээ хийлгэж байгаа, судалгаанд хамрагдах шалгуур хангасан 96 хүнийг судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдаж буй бүх хүнд хоол боловсруулах дээд замын дуран, амьсгалын уреазын сорил, өтгөнд H.pylori антиген илрүүлэх шинжилгээгээр H.pylori-ийн халдварыг баталсан. Судалгаанд хамрагдагсадад 14 хоногийн өндөр тунт хоёрлосон эмчилгээг (эзомепразол 40 мг өдөрт 3 удаа, амоксациллин 1000 мг өдөрт 3 удаа 14 хоног), L. reuteri DSM 17938 and L. reuteri ATCC PTA 6475 (BioGaia, Sweden) өдөрт 1 удаа уулгасан. Эмчилгээний үр дүнг эмчилгээ дууссанаас хойш 28 хоногийн дараа амьсгалын уреазын сорилд устсан эсэхийг үнэлсэн. Үр дүн: H.pylori устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээний үр дүн 93.3% (n=84, 95%CI, 90.2-96.4) байна. Судалгаанд хамрагдагсадын 6 нь эмээ дутуу уусан тул судалгаанаас хассан. Эмчилгээний үед хөнгөн зэргийн гаж нөлөө илэрсэн 2.1% (n=2) байсан ба амоксациллин ууж эхэлснээс эмчилгээний 7 дох хоногт суулгах гаж нөлөө илэрсэн байна. H.pylori - ийг устгах өндөр тунт хоёрлосон эмчилгээг хийсний дараа аюулхайд өвдөх шинж тэмдэг 29.4%-иар (p=0.002), цээж хорсох шинж тэмдэг 46.6%-иар (p=0.01) буурсан байна. Дүгнэлт: Өндөр тунт хоёрлосон эмчилгээг H.pylori устгах эмчилгээнд эхний сонголтоор хэрэглэхэд үр дүнтэй байна.
