Н.Гиймаа
Loading...
Товч нэр
Н.Гиймаа
Бүтэн нэр
Наранцогт Гиймаа
Латин нэр
Narantsogt Giimaa
Албан тушаал
Ахлах багш
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
Scopus Author ID
6 results
Now showing 1 - 6 of 6
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Баян-Өлгий аймгийн зарим сумдын нохойн популяци дахь гельминтофауныг судалсан дүн(2026-05-22); ;М.Цэрэнлхам ;С.Ганзориг ;Б.ЧинчулуунШ.ОюунтуяаҮндэслэл: Сystic echinococcosis (CE) буюу бэтэг нь нохойноос хүнд халдварладаг зооноз юм. Төв Азийн 270 сая хүн СЕ-ийн эрсдэлтэй бүсэд амьдардаг. Зоонозын халдвар үүсгэгчид нь хүн, мал, нохойн шилжилт хөдөлгөөн болон худалдаа, хил дамнасан харилцаатай холбоотойгоор улс орнуудын хооронд тархдэг тул урьдчилан сэргийлэх шаардлагатай. Зорилго: Баян-Өлгий аймгийн зарим сумын нохойн популяци дахь гельминтофауныг судлан, зоонозын халдваруудыг илрүүлэх. Арга, аргачлал: Баян-Өлгий аймгийн ОХУ болон БНХАУ-тай хиллэн оршиж буй 7 сумыг зорилтот түүврийн аргаар сонгож, бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хэвлийн хөндийн хэт авиа шинжилгээнд хамрагдсан 300 иргэдийн гэрийн нохойг нь туулгах зөвшөөрөл авч, гельминтоксыг 5мг/ кг-аар өгч, 95 нохойны туулгалтын дараах баасны дээжийг цуглуулж, гельминтүүдийн өндөг илрүүлж, гельминтофауныг судлав. Тaeniidae-ийн өндөгтэй дээжээс ДНХ ялгахдаа ДНХ ялгах цомог (Qiagen kit, Stool DNA kit, Germany) ашиглан, митохондрийн cox1 генийг F/COI, R/COI праймер ашиглан ПГУ-аар олшруулж, халдварлалтын түвшинг тодорхойлов. Үр дүн: Баян-Өлгий аймгийн нохойн популяцийн гельминтофауныг Taeniidae-ийн овог болон Ascaris төрөлд багтах гельминтүүдээс гадна Toxocara саnis, Trichurus vulpis, Macracanthorhynchus catulinus, Oncicola canis, Strongyloides canis, Alaria саnis зүйлийн гельминтүүд бүрдүүлж байна. Нохдын 10.5% Taeniidae, 4.2% T. canis, 3.2% S. canis, 2.1% A. canis, 2.1% Ascaris, 2.1% T. vulpis, 3.2% O. canis, 5.2% M. catulinus-аар халдварласан бөгөөд эдгээр зүйлүүдээс Т. саnis, T.vulpis, A. саnis болон Taeniidae-ийн овгийн гельминтүүд нь нохойноос хүнд халдварладаг зооноз өвчин үүсгэгчид юм. Taeniidae-ийн өндөг илэрсэн 10 дээжнээс ДНХ ялган, СО I праймер ашиглан cox I генийг олшруулахад 9 (90%)-д 880 хос суурь бүхий зурвас илэрч, халдварлалттай болох нь батлагдав. Дүгнэлт: Баян-Өлгий аймгийн зарим сумын нохойн популяцийн гельминтофауныг 1 овог, 1 төрөл, 6 зүйлийн гельминт бүрдүүлж байна. Баян-Өлгий аймгийн зарим сумын нохдын 9.0% Taeniidae-ийн халдвартай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины хавдрын эсийн нүүн шилжилтэд флаваноны нөлөөг судалсан дүн(2025-10-20) ;Ч.Жадамба; ; ; А.ГүрбадамҮндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай зарим нэгдлүүд нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эхэн шатны эмчилгээнд ач холбогдол бүхий үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон ба ургамал, хүнсний ногоо, үр, жимсний хальс, цэцэг зэрэгт агуулагдах полифенолт нэгдэл болох флаванонууд нь хавдрын эсрэг, хэт исэлдэлт, үрэвсэл болон бактерийн эсрэг био идэвхтэйг тодорхойлсон байна. Хавдар нь дэлхий дахинд эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн статистик мэдээллээс үзэхэд дөрвөн хүн тутмын нэг (22.8%) нь халдварт бус өвчний улмаас, зургаан хүн тутмын нэг (16.8%) нь хавдрын улмаас нас барж байгааг дурьдсан байна. Зорилго: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаваноны уушгины хавдрын эсийн нүүн шилжилтэд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэнг түшиглэн, флаванон (5,2’,3’-тригидрокси-6,7 метилендиоксифлаванон)-ы хавдрын эсийн нүүн шилжилтэнд үзүүлэх нөлөөг in vitro орчинд, эсгүй зурвас үүсгэх аргаар судлав. Судалгаанд уушгины хавдрын эс (A549)-ийг сэргээн, тогтворжуулан туршилтыг хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид A549 хавдрын эсийг флаваноны ялгаатай концентраци (1.25 мкг/мл, 2.5 мкг/мл)-иар 24 цагийн турш үйлчлэн, эсгүй зурвас үүсгэх аргаар шинжлэв. Эсгүй зурвасыг 0.9 мм-ийн өргөнтэй үүсгэсэн бөгөөд А549 эс 24 цагийн дараа эсгүй зурваст тархан ургаж эсгүй зурвасын өргөн 0.25 мм байв. Флаваноны 2.5 мкг/мл концентрациар эсэд үйлчлэхэд эсийн нүүн шилжилтийг бүрэн саатуулсан байв. Дүгнэлт: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаванон нь уушгины хавдрын эсийн нүүн шилжилтийг тун болон хугацаа хамааралтайгаар саатуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Флаваноны хавдрын эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судалсан дүн(2025-05-05) ;Ч.Жадамба; ; ; А.ГүрбадамҮндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай зарим нэгдлүүд нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эхэн шатны эмчилгээнд ач холбогдол бүхий үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон ба ургамал, хүнсний ногоо, үр, жимсний хальс, цэцэг зэрэгт агуулагдах полифенолт нэгдэл болох флаванонууд нь хавдрын эсрэг, хэт исэлдэлт, үрэвсэл болон бактерийн эсрэг био идэвхтэйг тодорхойлсон байна. Хавдар нь дэлхий дахинд эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн статистик мэдээлэлд үзэхэд дөрвөн хүн тутмын нэг (22.8%) нь халдварт бус өвчний улмаас, зургаан хүн тутмын нэг (16.8%) нь хавдрын улмаас нас барж байгааг дурьдсан байна. Зорилго: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаваноны хавдрын эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэнг түшиглэн, флаванон (5,2’,3’-тригидрокси-6,7 метилендиоксифлаванон)-ы хавдрын эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг in vitro нөхцөлд, MTT шинжилгээний аргаар судлав. Судалгаанд бүдүүн шулуун гэдэсний хавдрын эс (МС38), элэгний хавдрын эс (HepG2), уушгины хавдрын эс (A549)-үүдийг сэргээн өсгөвөрлөж, тогтворжуулан туршилтыг хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид MC38, HepG2, A549 хавдрын эсүүдийг флаваноны ялгаатай концентраци (2.5 мкМ, 5 мкМ, 10 мкМ)-иар 24-48 цагийн турш үйлчлэн, эсийн амьдрах чадварыг үнэлэв. Флаванон нь A549 эсийн амьдрах чадварыг 2.5 мкМ-10%, 5 мкМ-25%, 10 мкМ-38%-иар тус тус дарангуйлж байв. Харин HepG2 эсэд флавононы 5-10 мкМ концентрациар үйлчлэхэд элэгний хавдрын эсийн амьдрах чадварыг 28-58%-иар бууруулж байна. Түүнчлэн MC38 эсийн өсгөвөрт тун хамааралтайгаар эсийн амьдрах чадварыг саатуулсан хэдий ч 30-200 мкМ өндөр концентрацид статистик ач холбогдол бүхий нөлөөтэй байв (p<0.01). Дүгнэлт: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаванон нь хавдрын эсийн амьдрах чадварыг тун болон хугацаа хамааралтайгаар дарангуйлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний хавдрын эсийн нүүн шилжилтэд флаваноны нөлөөг судалсан дүн(2026-05-22) ;Ч.Жадамба; ; ; А.ГүрбадамҮндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай зарим нэгдлүүд нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эхэн шатны эмчилгээнд ач холбогдол бүхий үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон ба ургамал, хүнсний ногоо, үр, жимсний хальс зэрэгт агуулагдах полифенолт нэгдэл болох флаванонууд нь хавдрын эсрэг, хэт исэлдэлт, үрэвсэл болон бактерийн эсрэг био идэвхтэйг тодорхойлсон байна. Хавдар нь дэлхий дахинд эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)ын 2022 оны статистик мэдээллээс үзэхэд дөрвөн хүн тутмын нэг (22.8%) нь халдварт бус өвчний улмаас, зургаан хүн тутмын нэг (16.8%) нь хавдрын улмаас нас барж байгааг дурьдсан байна. Монгол улс дэлхийд элэгний хорт хавдрын өвчлөл, нийт хорт хавдрын нас баралтаараа тэргүүлж байна. Зорилго: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаваноны элэгний хавдрын эсийн нүүн шилжилтэд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн БиоАнагаахын Хүрээлэнг түшиглэн, флаванон (5,2’,3’-тригидрокси-6,7 метилендиоксифлаванон)-ы хавдрын эсийн нүүн шилжилтэнд үзүүлэх нөлөөг in vitro орчинд, эсгүй зурвас үүсгэх аргаар судлав. Судалгаанд элэгний хавдрын эс (HepG2)-ийг сэргээн, тогтворжуулан туршилтыг хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид элэгний хавдрын эсийг флаваноны 2.5 мкг/ мл концентрациар 24 цагийн турш үйлчлэн, эсгүй зурвас үүсгэх аргаар шинжлэв. Эсгүй зурвасыг 0.9 мм-ийн өргөнтэй үүсгэсэн бөгөөд HepG2 эс 24 цагийн дараа эсгүй зурваст тархан ургаж эсгүй зурвасын өргөн 0.65 мм байв. Флаваноны 2.5 мкг/мл концентрациар эсэд үйлчлэхэд эсийн нүүн шилжилтийг бүрэн саатуулсан байв. Дүгнэлт: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаванон нь хавдрын эсийн нүүн шилжилтийг саатуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сүхбаатар аймгийн зарим сумын нохойн популяци дахь Taeniidae-ийн халдварлалт, эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-05-22) ;М.Цэрэнлхам; ;С.Ганзориг ;Б.ЧинчулуунШ.ОюунтуяаҮндэслэл: Taeniidae (Ludwig, 1886) нь Cestoda ангийн томоохон овог юм. Энэхүү овогт багтах зоонозын өвчин үүсгэгч Taenia, Echinococcus нь хөгжиж буй орнуудын нийгэм-эдийн засгийн байдлыг ихээхэн хүндрүүлдэг. Зорилго: Сүхбаатар аймгийн зарим сумын нохойн популяци дахь Taeniidae-ийн халдварлалтыг тодорхойлж, халдварлалтад нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Сүхбаатар аймгийн БНХАУ-тай хил залгаж орших 7 сумын ард иргэдийн тэжээж буй 135 гэрийн нохойг туулган, туулгалтын дараах баасны дээжээс Тaeniidae-ийн өндөг илрүүлэв. Тaeniidae-ийн өндөгтэй дээжээс ДНХ ялгахдаа QIAGEN компаний QIAamp Fast DNA Stool Mini Kit (GERMANY) ашиглав. cox I генийг F/COI, R/ COI праймер ашиглан, ПГУ-аар олшруулж, халдварлалтын батлав. Тaeniidae-ийн халдварлалтад нөлөөлж буй эрдэлт хүчин зүйлсийг нэг ба олон хүчин зүйлсийн логистик регрессийн шинжилгээний аргаар судлав. Үр дүн: 135 нохдын баасны 35 (25.9%)-д Taeniidae-ийн өндөг илрэв. 1 грамм дээж тутамд агуулагдах Taeniidae-ийн өндөгний дундаж тоо харилцан адилгүй байв. Taenidae-ийн өндөг илэрсэн 35 дээжээс ДНХ ялгаж, ПГУ-аар олшруулахад 30 (85.7%)-д 880 хос суурь бүхий зурвас илэрч халдварлалтыг батлав. Нохойн Taeniidae-ийн халдварлалт сум тус бүрээр статистик ач холбогдол бүхий ялгаа (p<0.001)-тай байна. Гэрийн нохдын Taeniidae–ийн халдварлалтад эздийн амьдарч буй орон байр (OR 12.18; 95% CI 1.51–97.89; p<0.019), нохойгоо уяхгүй (OR 8.08; 95% CI 2.19–29.73; p<0.002) байх, нохойгоо малын түүхий эд эрхтнээр хооллодог (OR 265,12; 95% CI 16.2–4561.7; p<0.0001) зэрэг амьдралын хэв маяг нь статистик ач холбогдол өндөртэй эрсдэлт хүчин зүйлс болж байна. Дүгнэлт: Сүхбаатар аймгийн зарим сумын нохдын 22.2% нь Taeniidae-ийн халдвартай байна. Иргэдийн амьдардаг орон байрны нөхцөл, нохойгоо уяхгүй байх, малын түүхий эд, эрхтнээр хооллодог дадал зэрэг нь нохойг Taeniidae-ийн халдварлалтад өртөх эрсдэлт хүчин зүйлс болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ParasiteNet: Deep Learning-Based Identification of Parasitic Helminth Eggs in Microscopic Images(2026-09) ;Batjargal, Dolgorsuren ;Tegshee, Tuvshinsaikhan; ; Lee, SungjuParasitic helminth infections remain a major public health concern, particularly in low-resource settings where microscopic diagnosis requires significant time and expertise. This study presents ParasiteNet, a deep learning-based framework for automated classification of 12 helminth egg categories from microscopic images. A dataset of 12,000 annotated images was used to train and evaluate two architectures: CNN+ResNet50 hybrid model and EfficientNetV2B0. Image preprocessing and augmentation techniques were applied to improve model robustness, and performance was evaluated using accuracy, precision, recall, F1-score, and loss metrics. Experimental results showed that EfficientNetV2B0 achieved 96.92% classification accuracy with a loss of 0.0067, outperforming the CNN+ResNet50 hybrid model, which achieved 95.25% accuracy with a loss of 0.1840. The proposed framework demonstrates promising performance for automated parasite egg classification under controlled experimental conditions. However, additional validation using independent external datasets, diverse microscopy settings, and prospective clinical studies is necessary to establish the robustness and generalizability of the approach before real-world deployment.
