С.Чимидцэрэн
Loading...
Товч нэр
С.Чимидцэрэн
Бүтэн нэр
Соодой Чимидцэрэн
Латин нэр
Soodoi Chimidtseren
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Rhododendron ургамлын биоидэвхт фракцын TLR4-ийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөг in vitro орчинд судалсан дүн(2025-01-01) ;Н.Отгонтуяа; ;С.Хашчулуун ;Ч.ОнонС.ОюунҮндэслэл: КНоёоёепёгоп аёашт (Цагаан даль) ургамал нь Алтайн бүс Цагаан даль нутаг, Монгол улс ба ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан ургадаг, тамир Липополисахарид тэнхээ сэргээх үйлчилгээтэй эмийн ургамал юм. Үрэвсэл нь бактер, ^N08 вирус, мөөгөнцөр зэрэг эмгэг төрүүлэгчидтэй тэмцэх дархлааны хариу ТЫБа урвал бөгөөд үүнд макрофаг, фибробласт, шигүү мөхлөгт эс, нейтрофил ш чр зэрэг эсүүд азотын исэл, ТМР-а, ГЬ-1р зэрэг цитокинуудыг ялгаруулан оролцог. ОХУ-ын суурь судалгааны сантай хамтарсан төслийн хүрээнд К. гозеа (Ь.) болон КН. аёашт ургамлын биоидэвхт фракцын ТЪК4-ийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүний гарц болон дохио дамжилтад оролцдог зарим уургийн идэвхжлийг судалж байна. Төслийн хүрээнд гүйцэтгэсэн өмнөх судалгааны үр дүнд зарим биоидэвхт фракцууд нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлж байгааг тогтоосон. Тодруулбал, 7.11 фракц нь ЛПС-аар өдөөгдсөн К А ^ 264.7 эсийн шугаман өсгөвөрт азотын исэл болон үрэвслийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүний ялгаралтыг дарангуйлж байсан бол 7.46, 7.52 фракц нь ЕКК1/2, М К , 1КР3 зэрэг уургийн фосфоржилтод нөлөөлж байжээ. Эдгээр үр дүн нь КН. аёашт ургамлын биоидэвхт фракцуудын үрэвслийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөг илүү нарийвчлан судлах шаардлагатайг харуулж байна. Зорилго: КНоёоёепёгоп аёашш ургамлаас гарган авсан 7.48, 7.55 биоидэвхт фракцуудын ТЪК4-ийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүний гарцыг К А ^ 264.7 эсийн өсгөвөрт туршин судлах. Арга, аргачлал: К А ^264.7 эсийн шугаман өсгөвөр болон КН. аёашт ургамлын биоидэвхт фракцыг ашиглан 3 бүлэгт хуваан энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Тогтворжсон К А ^264.7 эсийн шугаман өсгөврийг 100 нг/мл ЛПС-аар өдөөсний дараа, өмнөх судалгааны үр дүнд гарган авсан ургамлын биоидэвхит фракцын хоргүй тунд үндэслэн 10 мкг/мл тунгаар үйлчлэн азотын дан ислийн гарцыг Грейссийн аргаар тодорхойлсон. ЪЫРа, ШЫр цитокины гарцыг ФХЭБУаар үнэлсэн ба туршилтыг 3 удаа давтав. Судалгааны үр дүнг 8Р88 25.0 программ ашиглан 0п е т а у А ^ О ^ А болон 1пйерепйеп1 8атр1е§ Т-1е§1 ашиглан боловсруулав. Үр дүн: Эерэг хяналтын бүлгийн азотын ислийн гарцыг сөрөг хяналтын бүлэгтэй харьцуулан үзэхэд статистик ач холбогдол бүхий өндөр тодорхойлогдсон. Мөн туршилтын бүлгийг эерэг хяналтын бүлэгтэй харьцуулан судлахад азотын дан ислийн гарц статистик ач холбогдолтойгоор буурсан нь макрофаг эсийн ТЪК4-ийн дохио дамжилтыг саатуулдаг байж болохыг харуулж байна. 7.48 фракц ЪЫРа-ийн гарцыг бууруулж, 1Р^Р-гийн гарцыг нэмэгдүүлсэн ч статистик ач холбогдол илэрсэнгүй. 7.55 фракц нь ЪЫРа, ШЫр-гийн гарцыг бага зэрэг бууруулсан ч мөн статистикийн хувьд ач холбогдол илэрсэнгүй. Дүгнэлт: КНАйатт ургамлын 7.48, 7.55 биоидэвхт фракц нь ЛПС-аар өдөөсөн макрофаг эсийн шугаман өсгөвөрт азотийн дан ислийн гарцыг бууруулсан нь ТЪК4 дохио дамжилтыг саатуулдаг байж болохийг харуулсан хэдий ч ЪЫРа, ШЫр-ийн гарцад бага нөлөөлсөн нь эдгээр цитокиноор дамжсан ТЪК4-ийн дохио дамжилтад нөлөөлөхгүй, бусад зам, үе шатанд нөлөөлөх замаар эцсийн бүтээгдэхүүний гарцад нөлөөлсөн байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хулганын макрофаг төст эсэд IFN-Ɣ-аар өдөөгдөгсөн азотын дан ислийн гарцад CpG ODN1826 нөлөөг тодорхойлох(2024-04-13) ;Ү.Сувд-Эрдэнэ ;С.Энхтуяа; ; Т.ӨлзийхүүҮндэслэл: CpG ODN 1826 нь синтетик аргаар гарган авсан цитозин фосфот гуанинаар баялаг богино, дан утаслаг ДНХ дараалал юм. Зарим судлаачдын судалгаагаар TLR9-н лиганд, CpG ODN нь IFN-Ɣ-аар өдөөгдөх транскрипцийн генүүдийг идэвхжүүлэх ба үүний нөлөөгөөр транскрипцийн нэгж болох iNOS уургийн өдөөлтөөр NO азотын дан исэл)-ийн гарцыг нэмэгдүүлсэн талаар судлагдсан байдаг. Зорилго: Raw 264.7 эсэд IFN-Ɣ-аар өдөөгдсөн азотын ислийн гарцад CpG ODN1826 нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг АШУҮИС-н Био-Анагаахын хүрээлэнгийн эсийн өсгөврийн лаборатори, БиоАнагаахын Сургуулийн Дархлаа судлал тэнхимийн Эмнэлзүйн эмгэг судлалын лабораторийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Туршилтын загвар болгон Raw 264.7 эсийг өсгөвөрлөн 96 well plate рүү нэг нүхэнд 100мкл эзлэхүүнтэй, 10000 эс байхаар тооцон хийж 37ºС; 5%-ийн СО2 инкубаторт 24 цаг инкубаци хийсэн. Туршилтын бүлгүүдэд 1. PBS (сөрөг хяналт) 2. IFN-Ɣ (эерэг хяналт) 3. IFN-Ɣ + ODN1826 тус тус орно. Эмчилгээг 37ºС; 5%-ийн СО2 инкубаторт 24, 48, 72 цагийн турш инкубаци хийж, эсийн өсгөврийн супернатантаас 50 мкл-ыг авч NO-ийн гарцыг Грейссийн аргаар тодорхойлов. Үр дүн: Туршилтад Raw 264.7 эсэд 24,48,72 цагуудад азотын ислийн гарц бүх бүлэгт дараалан нэмэгдсэн. 72 цагийн үр дүнг харьцуулан үзэхэд сөрөг хяналттай харьцуулахад бүх бүлэг статистикийн үнэн магадлалтай ялгаатайгаар азотын ислийн гарц ихэссэн байлаа. Харин эерэг хяналт болох IFN-Ɣ өдөөгдсөн бүлэгтэй харьцуулахад ODN1826 нь азотын ислийн гарцыг эрчимжүүлсэн (p<0.001). Дүгнэлт: ODN1826 CpG нь азотын ислийн гарцыг нэмэгдүүлж байгаа ба iNOS уургийг нийлэгжлийг ихэсгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цагаан даль (Rhododendron Adamsii) ургамлаас ялган авсан биоидэвхт фракцын TLR4-ийн эсийн дотоод дохио дамжилт ба түүний эцсийн бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөг судалсан дүн(2024-01-28) ;Ч.Онон; ;С.Хашчулуун ;С.ЦогтсайханҮндэслэл: Макрофаг нь халдварын эсрэг хариу үзүүлдэг, шархны Rhododendron эдгэрэлт зэрэг эмгэг физиологийн нөхцлийг зохицуулдаг дархлааны Adamsii үндсэн эс юм.1 Үрэвслийн үед макрофаг эс антиген илчлэх, фагоцитоз, RAW264.7 үрэвслийн урьдал цитокин болон өсөлтийн хүчин зүйлсийг ялгаруулах NO чухал үүргийг гүйцэтгэдэг.2 Үрэвсэл нь эзэн биеийг харь эмгэгтөрөгчөөс IFNβ хамгаалах урвал хэдий ч түүний хэт эрчимтэй урвал нь хэсэг газрын IRF3 ба эрхтэн тогтолцооны гэмтлийг нөхцөлдүүлдэг.3 Rhododendron Adamsii (Rh.Adamsii) нь Монгол, Буриад, Төвд, Якутын уламжлалт анагаах ухааны салбарт тайвшруулах, сэргээх зорилгоор хэрэглэдэг эмийн ургамал бөгөөд уламжлалт эмчилгээнд уг ургамлын навч хэсгийг хүч оруулах зорилгоор ашигладаг байна.4 Судлаачид Rh.Adamsii-аас 150 гаруй биоидэвхт нэгдэл илрүүлсэн ба бидний судалгаанд ашигласан 7.46 дугаартай биоидэвхт фракц нь Rh.Adamsii-аас ялган авсан саванждаггүй нэгдлүүдийг метилтертбутил эфир ашиглан, баганан хроматографийн аргаар ялган авсан нэгдэл бөгөөд фриделан хэмээх биоидэвхт нэгдлийг агуулдаг байна.5 Гэвч уг ургамлын макрофаг эсийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүнд болон түүний идэвхжилд хэрхэн нөлөөлдөг болох судалгаа хомс байна. Зорилго: Rhododendron Adamsii (Rh.Adamsii)-ийн RAW264.7-ийн эсийн TLR4-ийн дохио дамжилт, түүний эцсийн бүтээгдэхүүний гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: ОХУ-ын Алтайн улсын их сургуулийн Биологийн факультетийн БиоАнагаахын хүрээлэнгийн лабораторид Rh.Adamsii-аас ялган авсан 7.46 дугаартай фракцыг RAW264.7 хулганы макрофаг төст эсийн өсгөвөрт туршиж, эсэд хоргүй тунг МТТ аргаар тодорхойлсон. Эсийн нитритын гарцад үзүүлэх нөлөөг Грейссийн аргаар, IFNβ-ийн гарцад нөлөөлөх нөлөөг фермент холбоот эсрэгбиеийн урвалын аргаар, фракцын эсийн IRF3 дотоод дохио дамжилтын уургийн идэвхжилд үзүүлэх нөлөөг иммуноблотын аргаар тус тус тодорхойлов. Үр дүн: 1. 7.46 фракцын 10.0, 1.0 мкг/мл тун эсэд хоргүй байна. 2. 7.46 фракцын 10.0 мкг/мл тун нь LPS-аар үйлчилсэн RAW264.7 эсийн нитрит, IFNβ-ийн гарцыг дарангуйлж байна. 3. 7.46 фракцын 10.0 мкг/мл тун нь RAW264.7 эсийн IRF3 дотоод дохио дамжилтын уургийн идэвхжлийг дарангуйлах нөлөө ажиглагдав. Дүгнэлт: 1. Rh.Adamsii-ийн 7.46 дугаартай фракцын 10 мкг/мл тун нь RAW264.7 эсэд хоргүй байна. (p<0.001) 2. Ургамлын дээрх тун нитрит болон IFNβ-ийн гарцыг дарангуйлж байгаа. (p<0.05) 3. IFNβ-ийн гарцыг дарангуйлах нөлөө нь эсийн IRF3 дохио дамжилтыг дарангуйлж буйтай холбоотой байх боломжтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нийлмэл ургамлын хандны IL-6 болон TNF-α цитокиний гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлсон дүн(2026-09-15) ;Г.Энхчимэг ;Н.Аззаяа ;С.Хашчулуун; Б.ХалиунсарнайҮндэслэл: Үрэвслийн зохицуулалт алдагдсанаар зүрх судас, бодисын солилцоо, хавдар, мэдрэлийн тогтолцооны архаг өвчний суурь нөхцөл бүрэлддэг. Уламжлалт анагаах ухаанд эрт дээр үеэс эмийн ургамлуудыг тогтолцооны үрэвслийг намдаах, эмчлэхэд ашиглаж ирсэн. Тухайлбал Ягаан мүгэз (Rhodiola rosea L), Дөрвөлсөн мүгэз (Rhodiola quidrifida Pall.Fisch) ургамлууд нь үрэвслийн эсрэг, хавдрын эсрэг, антиоксидант, анти-ангиогеник нөлөөтэй байдаг. Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Tuscz) Schischk) нь үрэвслийн эсрэг нөлөөтэй бөгөөд тулгуур хөдөлгөөний тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж, эд эсийн сэргэлтийг сайжруулдаг нь нотлогдсон байна. Мөн Шинэсэрхүү бударгана (Salsola laricifolia) ургамал нь антиоксидант, биеийн дархлаа, тамир тэнхээг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй болох нь судлагдсан байна. Эдгээр ургамлууд үрэвслийн эсрэг, антиоксидант, хавдрын эсрэг нөлөө идэвхи судлагдсан боловч эдгээр ургамлуудыг нийлүүлсэн нийлмэл ханды үйлдлийг судалсан судалгааны ажил хомс байгаа нь бидний судлагааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Эмийн ургамлуудаас гарган авсан нийлмэл хандны зарим цитокины гарцад үзүүлэх нөлөөг in vitro орчинд судлах. Арга, аргачлал: Бид Монос Групп, Эм Судлалын Хүрээлэнгийн хими, технологийн секторт Ягаан мүгэз, Дөрвөлсөн мүгэз, Шинэсэрхүү бударгана, Дэрэвгэр жиргэрүү ургамлын хуурай ханднаас нийлмэл ханд гарган авсан. Хулганын RAW264.7 макрофаг төст эсийг ЛПС-аар(Липополисахарид) (100 нг/мл) өдөөн үрэвслийн загвар үүсгэв. Эсийн амьдрах чадварыг ССК-8 аргаар, TNF-α болон IL-6 цитокины гарцыг ФХЭБУ (Фермент холбоот эсрэг биеийн урвал) аргаар тодорхойлов. Статистик боловсруулалтыг ANOVA шинжилгээгээр гүйцэтгэв. Үр дүн: Бидний In vitro судалгааны үр дүнд нийлмэл ургамлын хандны эсэд хортой нөлөө үзүүлээгүй. Липополисахаридаар өдөөгдсөн RAW264.7 макрофаг эсэд үрэвслийн цитокин болох TNFα (p<0.01) болон IL-6 (p<0.001)-ийн гарцыг эмийн ургамлын нийлмэл ханд нь концентраци ихсэх тусам статистик ач холбогдолтойгоор хүчтэй дарангуйлж байна. Дүгнэлт: 1. Дэрэвгэр жиргэрүү, Ягаан мүгэз, Дөрвөлсөн мүгэз болон Шинэсэрхүү бударгана эмийн ургамал нь 50400мкг/мл хүртэл тундаа эсийн орчинд хортой нөлөөгүй нь тогтоогдсон. 2. Липополисахаридаар өдөөгдсөн RAW264.7 макрофаг эсэд үрэвслийн цитокин болох TNF-α (p<0.01) болон IL-6 (p<0.001)-ийн гарцыг эмийн ургамлын нийлмэл ханд нь концентраци ихсэх тусам илүү статистик ач холбогдолтойгоор хүчтэй дарангуйлж байна.
